Энэ 7 хоногт
-
Ганчимэг
Н.Сүнжидмаа: Хамтын нэгдмэл бүтээл болох дууны зохиогчийн эрхийг хэн нэг нь дангаараа үгүйсгэх, татах эрхгүй
Оргилмаа
“ДЦС-3”-ыг өргөтгөж шинэчлэхийг Оросоос гуйсан “автор”-уудаар мөн л Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ц.Даваасүрэн нар тодорч байна
-
Оргилмаа
“ДЦС-3”-ыг өргөтгөж шинэчлэхийг Оросоос гуйсан “автор”-уудаар мөн л Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ц.Даваасүрэн нар тодорч байна
-
Даваадорж
Эрх баригчдын бодлого, шийдвэр ямагт ард иргэд, улс орон, байгаль орчны эсрэг гардаг боллоо
Оргилмаа
“ДЦС-3”-ыг өргөтгөж шинэчлэхийг Оросоос гуйсан “автор”-уудаар мөн л Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ц.Даваасүрэн нар тодорч байна
Учир утгагүй эсэргүүцэл
Утгагүй эсэргүүцэхүйн цаана давхар дараах үйл явц явагдаж байдаг байгаа шүү. Утгагүй үзэгдэл араасаа мөн л утгагүй үйл явцыг дагуулах нь зүйн хэрэг. Утгагүй эсэргүүцсэн хандлагыг биднийг нэгдмэл биш, нийцэл зохицолгүй, тархай бутархай байдалд буюу нэгнээ дэмжихгүй, эв эегүй, хамтач үйл ажиллагаагүй, нэгдэл нийлэмжгүй, хоорондоо ойлголцохгүй, үзэл бодол таарахгүй, эв түнжингүй, таарамж тохиромжгүй, харилцан өөр хоорондоо тэрсэлдэж, өвөр зуураа дайсагнасан байдалд аваачиж байна.
Өнөөдөр тулгараад буй олон асуудлуудын нэг нь бидний оюун санаа, үзэл сэтгэлгээ, үйлдэл хандлагамаань цаг үе, нийгмийн харилцаанд агуулга, утга санааны хувьд таарч тохирохгүй, зохицож нийцэхгүй байгаа явдал юм. Энэхүү зохицол нийцэлгүй байдлын уршгаар монголчууд бид улс нийгмийнхээ амьдралд хурц зөрчил үүсгэгчид,асуудал бэрхшээл таригчид, нийгмээ үймүүлж бусниулагчид, өөрөө өөрсдийгөө сүйтгэгчид болчихоод байна. Асуудал биднээс үүсч, бий болж байна. Мөн бас энэ зохицол нийцэлгүй байдал биднийг утгагүй дэмий, хий хоосон зүйл ярьж, үйлддэг элийрэгч балайрагч хийрхэгчид, галзуу солиотууд, дэмийрэн тэнэглэгчид болгон харагдуулж байна. Энэ явдлын цаана монголчууд бидний оюун санаа, үзэл сэтгэлгээ, хандлагыг зөв тийм залж чиглүүлж, нэгдмэл нэг хүчин болгох, нэг тийш харуулах, нэг зорилго дор нэгтгэж өгөх чадамж бүхий үзэл санаа, сэтгэлгээ, ойлголт, итгэл үнэмшлээр туйлгүй дутагдаж байна гэсэн шалтгаан нөхцөл, учир оршиж байгаа. Энэ нөхцөл, шалтгаан бидний хий дэмий, утгагүй балай үзэл сэтгэлгээ, хандлагын нэгэн шалтгаан нь болж өгөв. Хий дэмий, утгагүй балай үзэл сэтгэлгээ, үйлдэл хандлагаа даруйхан өөрчилж, улснийгмийнхээ амьдралд хэрэгтэй, зөв, үр дүнтэй сэтгэлгээ, хандлага болгон шинэчлэх хэрэгтэй болжээ.
Сошиал ертөнцөөс эхлээд хаа сайгүй л монголчууд бидэнд нэгнийхээ бичвэр,бичвэр, үг яриа, үзэл санааг нь, хувцас хунар, эдлэл хэрэглэл, дүр төрх, бизнес, үйлчилгээ,ажил төрлийг нь, ер нь бол бүх зүйлийг нь эсэргүүцдэг сэтгэлгээ, хандлага хэвшин тогтсон. Миний бичвэрт тэр дургүйцэж эсэргүүцнэ, тэрний ажлыг нөгөө тэр саад хийж, дарамт болж эсэргүүцнэ, нөгөө тэрний бизнесийг тэр гуай хорсож, үзэн ядаж эсэргүүцнэ, тэр гуайн хөтөлбөрийг хэн гуай шоолж доромжилж эсэргүүцнэ, хэн гуайн үзэл санааг энэ хэн шүүж шүүмжилж эсэргүүцэх гээд янз бүрийн арга хэлбэрээр биесээ харилцан эсэргүүцэх энэ байдал эцэс төгсгөлгүй үргэлжилж байна. Биесээ дэмий баахан эсэргүүцдэг энэ утгагүй хандлага бол бидний хий дэмий, элий балай үйлдлүүдийн маань нэг нь.
Утгагүй эсэргүүцэхүйн цаана давхар дараах үйл явц явагдаж байдаг байгаа шүү. Утгагүй үзэгдэл араасаа мөн л утгагүй үйл явцыг дагуулах нь зүйн хэрэг. Утгагүй эсэргүүцсэн хандлагыг биднийг нэгдмэл биш, нийцэл зохицолгүй, тархай бутархай байдалд буюу нэгнээ дэмжихгүй, эв эегүй, хамтач үйл ажиллагаагүй, нэгдэл нийлэмжгүй, хоорондоо ойлголцохгүй, үзэл бодол таарахгүй, эв түнжингүй, таарамж тохиромжгүй, харилцан өөр хоорондоо тэрсэлдэж, өвөр зуураа дайсагнасан байдалд аваачиж байна. Энэ бол улс үндэстэн маань нэгдмэл нэг, цул байдлаа алдаж, бие биенээ эсэргүүцсэн, дайсагнасан, тэрсэлдсөн, зөрчилдсөн, таарамжгүй гурван сая хэсэг болон задарч бутарч буй үйл явц болно. Дэмий балай зүйл хийж үйлдэж байна, бид. Үнэхээр утгагүй. Гурван сая хүн энэ мэтээр бие биенээ харилцан эцэс төгсгөлгүй эсэргүүцэхээр хэн нь ч хэнийгээ ажил хийлгэхгүй, төлөвлөсөн төлөвлөгөө, төсөл хөтөлбөр, ажил үйл, санаж зорьсон бүхэнд нь саад болно, сэтгэл зүрхийг нь үхүүлнэ, санаа зоригийг мохооно, алхам тутамд саад хийнэ, шантраачихаад байна. Ийн эсэргүүцэхдээ бид нэг нь нөгөөгийнхөө, бие биенийхээ, хэн нэгнийхээ ажил үйл, бизнес, төсөл төлөвлөгөө, ажил төрөлд саад хийж, төвөг учрулж, хорлож сүйтгээд байна. Эцэс төгсгөлгүй үргэлжлэх энэ утгагүй эсэргүүцлийг сөрж зогсох, ажил хийх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ, шинэ зүйл нэвтрүүлнэ, хийж бүтээх, шинэ санаа ярих, нэгдэлд уриалах гэдэг тун хэцүү, амаргүй ажил, бараг боломжгүй. Манай улс нийгэмд ажил төрөл, төсөл хөтөлбөр урагшилдаггүйн нэг шалтгаан нь нэгнийгээ нөгөөх нь эсэргүүцдэгт, эсэргүүцэж нураадагт байгаа юм. Улс нийгмийн амьдралд тун хортой, утга учиргүй, хий дэмий үйлдэл, хандлага мөний дээр нэгнийхээ ажил төрлийг нөгөөх нь эсэргүүцэн нураах гэдэг мөн л утгагүй тэнэг үйлдэл. Утгагүй эсэргүүцэл биднийг утгагүй тэнэг харагдуулаад байна.
Ард иргэдийг өөр хооронд нь талцуулж, тэрсэлдүүлж, тэмцэлдүүлнэ гэдэг, биесээ эсэргүүцсэн гурван сая хэсэгт хуваана гэдэг, эс орших байдалд хүргэх хурц зөрчил үүсгэнэ гэдэг энэ хандлага улс нийгмийнхээ амьдралд нийцэж зохицохгүй буйн шинж тэмдэг болно. Тэгэхээр зохицол нийцэлгүй, зөрчил үүсгэсэн буруу хандлагыг заавал халж, гээх, өөрчлөх учиртай байдаг. Зүй нь бол иргэдийнх нь оюун санаа, сэтгэлгээ, үзэл санаа, үйлдэл хандлага гэдэг улс нийгмийнхээ амьдрал оршихуйтайгаа зохицол нийцэлтэй, хэрэгцээтэй, хэрэгтэй байх учиртай юм шүү. Утга учиргүй, хий дэмий зүйл хийж, үйлдэж, нэг нэгнийхээ ажил төрөлд саад болж, хорлож байхаа больё. Биесээ утга учиргүй эсэргүүцдэг хандлагыг гээж, утга учиртай, улс нийгэмдээ хэрэгтэй, үр дүнтэй, ашиг тустай, зөв сэтгэлгээ, хандлагаар сольжөөрчилж шинэчилье. Ер нь бол утгагүй үйлдлүүдээ үндэстнээ нэгтгэх чадвартай, нийгэмд бугшсан муу муухай, болохгүй бүтэхгүй явдлыг хянаж хязгаарлах чадвар бүхий хүчирхэг хүч болгох хэрэгтэй. Сайн сайхан, зөв явдлыг дэмжиж, муу муухай зүйлс, буруу бүхнийг эсэргүүцэх гэдэг дэлхий дахинд хэвшин тогтсон жишиг, суурь зарчим. Жишгийг дагаж, нийгэмдээ бугшсан буруу бусар, болохгүй бүтэхгүй явдлуудыг эсэргүүцэж хэвшье. Жам ёсны өгөгдлөөрөө бол эсэргүүцэх гэдэг бурууг хянах нэг арга хэлбэр байдаг. Энэ хяналт дутвал улс нийгэмд буруу бусар үзэгдлүүд дэлгэрдэг, хүчээ авдаг жамтай. Буруу явдлыг эс эсэргүүцэх, зүгээр орхих гэдэг эсрэгээр тэднийг дэмжиж буй, хяналтгүй орхиж буй үйлдэл. Иргэд улс орондоо өрнөж буй буруу, муухай, болохгүй бүтэхгүй явдлыг эсэргүүцэхгүй орхичихож буйгаас хяналтгүй болж, улам бүр ихсэх, дэлгэрэх нөхцлийг бүрдүүлж өгөөд байна. Нийтлэг улс нийгмийн амьдралд, түмэн олны эрх ашигт нийцэж зохицохгүй, зөрчил үүсгэж буй тушаал шийдвэр, хууль дүрэм, улс орны эрх ашгаас хэсэг бүлэг, намын эрх ашиг давж гарсан тохиолдол, төрд үүрлэсэн хулгай луйвар, авилгал, зарчимгүй явдал, тэгш бус байдал, хүчирхийллийн хэлбэрүүд, дарга нарын дураараа дургилт, түрэмгий дайн гэдэг эсэргүүцэх учиртай зүйлс. Энэ жишгээр харвал манай улс нийгэмд эсэргүүцэх учиртай хэлбэр, үзэгдлүүд үй түмээрээ байна. Гэвч иргэдийн эсэргүүцэл л дутаж байна.
Утгагүй дэмий эсэргүүцэн өөр хоорондоо тэрсэлдэх гэдэг огтын хэрэггүй хандлага бол эсрэгээр утга учиртай, болохгүй бүтэхгүй зүйлсийг эсэргүүцэж хэвших гэдэг өнөөдөр улс нийгэмд амин чухал хэрэгтэй байна. Санаа, зорилго, үг үйлдлээрээ нэгдэж эсэргүүцэхийн цаана давхар бас улс үндэстэн нэг зүг рүү харж нэгдэж, нэгдмэл нэг, цул болох үйл явц явагдаж байдаг байгаа шүү.
Оюун санаагаа шинэчилье
Үйлдэл хандлагаа өөрчилье.
Ч.ТУЯА