ҮНЭМШМЭЭР ХУДАЛ ҮГСИЙГ ХЭРХЭН СИЙЛЭХ ВЭ?
Томас Эриксоны Худалчуудын дунд ганцаараа бүтээлд өгүүлсэнчлэн, худал гэж нэрлэгддэг үзэгдлийг дан ганц ёс суртахууны асуудал гэж үзэх нь гэнэн бөгөөд худал нь бүр цаанаа хүний амьд үлдэх зөн совин, нийгэмд дасан зохицох механизмын салшгүй хэсэг билээ. Худал бол итгэлцэл, айдас, нэр төр, нийгмийн хүлээлт, өөрийгөө хамгаалах механизмын нийлмэл бүтээгдэхүүн юм.
ҮНЭМШМЭЭР ХУДАЛ ҮГСИЙГ ХЭРХЭН СИЙЛЭХ ВЭ?
Худлын сэтгэлзүй, зан төлөвийн динамик, үнэн–худлын диалектикийн тухай академик тайлал
Худал бол хүн төрөлхтний харилцааны эмгэнэлтэй атлаа зайлшгүй хоёрдогч хэл юм. Хүн үнэнийг хүсдэг хэр нь үргэлж үнэнийг хүлээж авах чадваргүй; худлыг жигшдэг хэр нь амьсгалах тоолондоо худал хэлдэг. Энэ антиномик, өөрөөр хэлбэл зөрчилдөөнт хоёр туйлын дундах сөргөлцөл бол хүний сэтгэлзүйн далд механизмаар нөхцөлдсөн диалектик үйл явц юм.
Томас Эриксоны Худалчуудын дунд ганцаараа бүтээлд өгүүлсэнчлэн, худал гэж нэрлэгддэг үзэгдлийг дан ганц ёс суртахууны асуудал гэж үзэх нь гэнэн бөгөөд худал нь бүр цаанаа хүний амьд үлдэх зөн совин, нийгэмд дасан зохицох механизмын салшгүй хэсэг билээ. Худал бол итгэлцэл, айдас, нэр төр, нийгмийн хүлээлт, өөрийгөө хамгаалах механизмын нийлмэл бүтээгдэхүүн юм.
Ийм нөхцөлд “үнэмшмээр худал” гэдэг ойлголтыг ёс суртахууны шүүлтээс ангид авч үзвэл, үнэндээ сэтгэлзүй, логик, зан төлөв, нийгмийн код гэсэн дөрвөн түвшний нийлмэл зохиомж болж хувирна.
I. Үнэмшилтэй худал нь хэлбэрээс илүү зорилготой байдаг
Томас Эриксон нэгэн чухал санааг дэвшүүлжээ. Хүн худлыг үнэмшихдээ өгүүлэхүйн хэлбэрээс нь илүүс:
- худлын цаадах зорилго,
- худал хэнд ашигтай вэ,
- худлын өгөгдөл сэтгэлзүйн ямар хоосон орон зайг нөхөж байна вэ
гэдгээс шалтгаалдаг. Хүний тархи баримтаас илүү зорилгыг чухалд үздэг. Худлын зорилго тодорхой, логик нь зөрчилгүй, сэтгэлзүйн хэрэгцээтэй нь нийцсэн тохиолдолд хүн худлыг үнэний нэг хувилбар мэт хүлээн зөвшөөрдөг. Иймээс үнэмшилтэй худал нь өгүүлэхүйн гоо зүйгээс илүүтэй сэтгэлзүйн уялдаан дээр тогтдог.
II. Зан төлөв ба худлын бүтэц: Дөрвөн өнгийн диалектик
Томас Эриксон хүний зан төлөвийг дөрвөн өнгөөр тайлбарлахдаа худлын хэлбэр нь тухайн зан төлөвийн илрэл болдог хэмээн үзжээ. Энэ нь Платоны “Араншин бол хувь хүний төрмөл мөн чанар” гэдэг үзэлтэй зохицдог бөгөөд худал бол араншингаас нь гарсан хэллэг гэж тайлбарлаж болно.

- Улаан: Сийхгүй худалч
Эргэлзээгүй үнэн ба логик дээр суурилсан худал
Улаан зан төлөвт хүн харилцагчийн сэтгэлзүйн хамгаалалтыг эрх мэдлийн өнгө аясаараа дарангуйлан сулруулж худлыг үнэмшүүлдэг. Тэдний худал нь товчхон, эргэлзээгүй, баараггүй баталгаатай, өөрөөр хэлбэл declarative truth маягийн худал байдаг. Энэ төрлийн худал нь үнэн юм шиг сонсогддогтоо бус харин маш итгэлтэй хэлэгддэг учраас үнэмшил төрүүлдэг.
- Шар: Чихэн дээр цэцэг ургуулагч
Өгүүлэхүйн гоо зүйд суурилсан худал
Шар төрлийн хүмүүсийн худал нь өгүүлэхүйн урлагтай адил. Чихэн дээр цэцэг ургуулна. Хүсэл төрүүлэх, төсөөлөл өдөөх, сэтгэл санааг өндөрт өргөх зэрэг өгүүлэхүйн элементүүд нь тэдний худлыг үнэмшмээр харагдуулдаг. Ийм худалд бодит үнэнээс илүү сэтгэл хөдлөл давамгайлдаг. Баримтаар бус уран өгүүлэхүйн увдисаараа үнэмшүүлдэг.
- Ногоон: Унтуулсан зөөлөн худал
Ногоон зан төлөвт хүн атаа жөтөө, ашиг сонирхолд авталгүйгээр нийгмийн эвийг хадгалах хүсэлдээ хөтлөгдөн худал хэлдэг. Тэдний худал:
- тайван,
- зөрчилгүй,
- хэнд ч хоргүй,
мэт харагдах тул сонсогчийн шүүн тунгаах механизм бараг ажилладаггүй. Эдгээр худал бол хувь хүний гадаад тайван байдлыг хадгалах нийгмийг бүүвэйлэгч лугаа адил.
- Цэнхэр: Логик ба баримтад тулгуурласан нарийн хийцтэй худал
Цэнхэр хүмүүсийн худал машид уран чамин атлаа хамгаас аюултай.
Тэд:
- тоо баримт,
- логик дараалал,
- үнэн мэт нотолгоо,
- тайлбарын сүлжээ
ашиглан худлыг “эмх цэгцтэй үнэн” болгон хувиргадаг. Үнэн мэт харагдах худлын хамгийн төгс хэлбэр нь цэнхэр төлөвийн хүмүүсийн бүтээл нь сэтгэлзүйн ганган логиктоо байдаг.
III. Үнэмшилтэй худлын гурван тулгуур бүтэц
Академик хэллэгээр тайлбарлавал, худлыг үнэмшмээр болгох бүтэц гурван давхаргаас бүрддэг:
1. Когнитив үнэмшил (логик үндэслэл)
Логиктой худал үнэнд ойртдог.
2. Эмпирик өнгө (баримтлаг харагдах байдал)
Тоон мэдээлэл, бодит үзэгдлийг зэрэгцүүлсэн тайлбар худлын өнгө зүсийг үнэн мэт гялалзуулдаг.
3. Эмоциосоциологийн нийцэл (сэтгэл хөдлөлийн үнэн)
Хүн эмоциороо сонголт хийдэг. Иймээс хамгийн хүчтэй худал бол хүний сэтгэлзүйн хэрэгцээг хангадаг худал юм.
IV. Билл Клинтоны жишээ-Худлын философийн кейс судалгаа
Билл Клинтон бол худлыг үнэмшүүлэх урлагийн амьд кейс. 1998 онд “Би тэр эмэгтэйтэй бэлгийн харьцаанд ороогүй” гэж мэдэгдэх үедээ тэр:
- инстүцийн өндөр нэр хүнд,
- тайван өгүүлэхүйн этик,
- логиктой мэт өгүүлэмж,
- олон нийтийн итгэх хүсэл
гэсэн дөрвөн хүчин зүйлийг давхар ашиглаж худлаа хэлсэн. Энэ бол сайн худлаа ярьсандаа биш хүн сонсохыг хүссэн зүйлээ сонсоноос болдог гэдэг Томас Эриксоны онолын төгс илрэл юм. Б.Клинтоны жишээ нь худал зууртаа ашигтай мэт боловч, алсдаа итгэлцлийн инстүцийг сүйрүүлдгийг харуулсан сургамжтай билээ.
V. Дүгнэлт-Худлын философи ба үнэн рүү тэмүүлэх эрмэлзэл
Үнэмшилтэй худал бол хүний арагшинд нуугдсан олон талт механизмын нийлбэр.
Үнэн ганц, худал олон гэж ярьдаг нь үнэн боловчиг худал хүн бүрийн зан төлөвөөс хамааран өөр өөр хэлбэрээр илэрдэг. Худлын философи зүгээр нэг “үнэн биш үг”-ийн тухай биш, харин:
- хүний айдас,
- хүний хүсэл,
- хүний өөрийгөө хамгаалах зөн,
- хүний нийгэмд нийцэх оролдлого
гэсэн гүн агуулгатай билээ..
Томас Эриксоны онолын хамгийн гол агуулга нь “Худлыг таних ухаан бол хүнийг таних ухаан. Үнэн ярьж сурах ухаан бол өөрийгөө таних ухаан” гэдэгт орших ажээ.

