Энэ 7 хоногт
-
Оргилмаа
Л.Оюун-Эрдэнэ “тооноор оруулсан гийчид”-дээ ноцуулж, галзуу шийдвэрийнхээ горыг амсаж байна

“Халзан бүрэгтэй” төслийн талаарх Засгийн газрын байр суурийг дахин тодотгохыг хүсэж байна, Ерөнхий сайд аа!
Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гурвыг нэгтгэе
Ингэж хэлбэл олон хүн гайхаж таарна. Гэтэл үүнтэй яг утга нэг санаачлагыг манай нэгэн сайд гаргаж,
Ингэж хэлбэл олон хүн гайхаж таарна. Гэтэл үүнтэй яг утга нэг санаачлагыг манай нэгэн сайд гаргаж, Засгийн газар түүнийг нь хэлэлцэн шийдвэрлээд зогсохгүй амьдралд хэрэгжүүлээд явж байна.
Манай Засгийн газар цэрэг, цагдаа, тагнуулуудаа бүгдийг нь нэг гараар бэлтгэх нь зүйтэй гэж үзжээ. Зүгээр ч үгүй зөвхөн Ц.Нямдорж сайдын гараар бэлтгэхээр шийдсэн гээд хэлчихэд хилсдэхгүй. Учир нь Ц.Нямдорж сайдын өөрийнх нь санаачлагаар, сүүлийн арав гаруй жил Ц.Нямдорж сайд өөрөө бараг л гар солилгүйгээр ганцаараа удирдсан Хууль зүй дотоод хэргийн яамны мэдэлд л бэлтгэх гэнэ.
Уг нь цэрэг, цагдаа, тагнуул гэдэг гурван тэс өөр үүрэгтэй байгууллагууд. Цэрэг гадны халдлага, түрэмгийллээс эх орон, ард иргэдээ хамгаалахын тулд оршин байдаг. Цэргийн хүн шаардлага гарсан үед өөрт байгаа бүх чадвар, хүч хэрэгслээ ашиглан дайсан этгээдэд цохилт өгөх, устгах даалгавартай. Тэднийг аль ч улс оронд ингэж л бэлтгэдэг. Өөрөөр хэлбэл цэрэг бол дотогшоо биш, гадагшаа зориулалттай төрийн төмөр нударга. Үүнийг иргэдийнхээ эсрэг ашигласан газар дарангуйлал, цэргийн дэглэм тогтож, улмаар иргэний дайн гарах нөхцөл бүрддэг. Тийм ч учраас ардчилсан оронд цэрэг, зэвсэгт хүчнийг ашиглах номлол их тодорхой байх ёстой. Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналт, иргэн-цэргийн харилцааны асуудал гэж том ухаан шинжлэх ухаан ч бий.
Харин цагдаа бол тэс өөр үүрэгтэй. Цагдаа иргэдийнхээ амь нас, эрх чөлөө, эд хөрөнгийг хамгаалж иргэдийн дунд өдөр тутам ажиллах үүрэгтэй, хамгийн иргэншсэн байх ёстой байгууллага. Цагдаагийн хүмүүстэй, гэмт этгээдтэй харьцах арга барил, соёл, хүч хэрэгсэл цэргийнхээс огт өөр.
Тагнуул бол үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор далд ажиллдаг байгууллага. Эдний ихэнх чиг үүрэг дотогшоо биш, гадагшаа чиглэдэг. Тагнуул гадагшаа ажиллах үүргээ умартаад дотоод яамандаа захирагдаад иргэдээ чагнаад эхэлбэл өнөөх л дарангуйлал, хэлмэгдүүлэлт рүүгээ явж байна гэсэн үг.
Энэ гурав бол хүчний байгууллагууд дотроо хамгийн чухал үүрэгтэй үндсэн салаа мөчрүүд. Ардчилсан оронд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл тус тусдаа, харилцан хяналттай, тэнцвэртэй байх ёстой. Ингэж байж л ардчилал амьдарна. Үүний нэг адил ардчилсан нийгэмд дээрх гурван байгууллага бас тус тусдаа, харилцан хяналт, тэнцвэртэй байх ёстой. Энэ бол аюулгүй байдлын салбарын цагаан толгой.
Ц.Нямдорж сайд хилийн цэрэг, цагдаа, тагнуулын гурван сургуулийг нэгтгээд зогсохыг хүссэнгүй. Саяхан дахиад иргэдийн жагсаал цуглааныг тараахад зэвсэгт хүчнийг ашиглах асуудлыг цагдаагийн хуульд тусгуулах санал гаргаж байна. Зэвсэгт хүчнийг ажиллагаанд ямар зэвсэгтэй оруулахыг Хууль зүй дотоод хэргийн сайд шийдэх гэнэ. Зарим хүн үнэмшихгүй ч байж мэднэ. Гэхдээ сайдын санаачилсан хуулийн төсөл миний ширээн дээр цагаан цаасан дээр хараар бичээстэй байж байна.
Цэрэг, цагдаа тагнуулын сургуулийг өнөөдөр мэдэлдээ авлаа гээд төгсөгчид нь ажил дээр гарч, До яамны үгэнд орж ажилладаг болтол хугацаа хэрэгтэй. Харин энэ санаачилсан хуулийг батлуулчихвал манай До яамны сайд маргааш гэхэд л бүх хүчний байгууллагыг командлах эрхтэй болчихож байгаа юм. Онц байдал зарлахгүйгээр шүү.
Уг нь цэргийн анги, байгууллагыг шинээр байгуулах, татан буулгахдаа Засгийн газар Зэвсэгт хүчний ерөнхий командлагчтай зөвшилцөж шийдэх хуультай. Энэ бол Ерөнхийлөгчид эрх дарх олгох гэсэн хуулийн заалт биш, нөгөөх л цэрэг, зэвсэгт хүчнийг ашиглах эмзэг асуудлыг харилцан хяналттай зохицуулах ардчилсан зарчмын нэг илрэл. 1997 онд хилийн цэргийн төв эмнэлгийг цэргийн госпитальд нэгтгэж, цэргийн нэгдсэн эмнэлэг болгон өргөтгөх асуудлыг Засгийн газраас тавихад Ерөнхийлөгч Н.Багабанди дэмжээгүй үндэслэлээр зогсоож байж. Хоёр эмнэлгийг хооронд нь нэгтгэх нь өөр өөр мэргэжлийн сургуулиудыг нэгтгэхээс хамаагүй наагуур асуудал л даа. Гэвч хууль бол хууль учир асуудал тэр дагуу л шийдэгдэж.
Ерөнхийлөгч хууль зөрчсөн, бүхэл бүтэн аюулгүй байдлын салбарыг төдийгүй, Үндсэн хуулийн зарчмыг хүртэл гажуудуулсан Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгох шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн. Гэсэн ч Засгийн газар Ерөнхийлөгчийн шаардлагыг үл тоомсорлож, шийдвэрээ хамгаалсан хэвээр байна.
Тэгэхээр цаашдаа Монгол Улс цэрэгжсэн цагдаатай улс болох нь. Цагдаа ирээд таныг командлаад, буу шийдэм гялалзуулаад эхэлбэл хөөрхий тэр тушаал биелүүлж яваа цагдаа руу хялайх хэрэггүй гэсэн үг. Яагаад гэвэл манай Засаг л ийм цагдаатай байхыг хүссэн болохоор тэр. Мөн удахгүй Монгол Улсын тагнуул тэр, тагнуулчийн багш тэр гээд нэр ус нь дуудагдаад, сонин сэтгүүлээр төгсөлтийн монтаж, зураг хөрөг нь гараад эхэлбэл гайхах хэрэггүй боллоо. Дотоод яамны цэрэг, цагдаа бэлтгэдэг том сургуульд тагнуулчдаа бэлтгэж төгсгөх шийдвэрийг Засаг нэгэнт гаргачихсан байгаа. Тагнуулын академи хамтран ажиллахаас татгалзсан гэж Ц.Нямдорж сайд хэлсэн байна лээ. Сайд энэ бүү хэл асуудлыг дор нь шийдэж байгаа юм чинь, өөрөө сургууль дотроо тагнуулын анги нээчихэд гайхах зүйл алга.
Ийм л нэг инээдтэй гэхэд гашуудахаар шийдвэрийг манай Засгийн газар гаргачихаад хууль ч зөрчөөгүй, шийдвэр нь ч зөв гээд зүтгээд байна. Үүний цаана бидэнд бодох ёстой олон асуулт гарч байна. Хууль хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй Засгийн газар ер нь ямар зарчмаар ажлаа явуулаад байна вэ? Хуулийг уландаа хэнэг ч үгүй гишгэж байгаа Хууль зүйн сайдаа юуны учир өөгшүүлээд байна?
Бид ер нь байгуулах гээд байгаа нийгмийнхээ мөн чанарыг ойлгож байна уу? Эсвэл ардчиллаар өнгөлөн далдлалт хийж өөрсдийн эрх дарх, дарангуйллаа бэхжүүлэхийг хүсэгчид эрээ цээрээ алдаж эхлэв үү? Ерэн онд ч оруулаагүй цэргийг өнөөдөр иргэдийн жагсаал цуглаан тараахад оруулах эсэх тухай асуудлыг Засгийн газрын гишүүн санаачлаад, хэлэлцээд сууж байна гэдэг юу гэсэн үг вэ? Энэ хүчний байгууллагууд эрх чөлөөний маань ямар чухал хамгаалалт, баталгаа байх ёстойг манай иргэд ойлгож, сонор сэрэмжтэй байж чадаж байна уу?
Монгол Улс олон том гүрний сонирхлын уулзварт оршдог. Манайд өнөөдрийг хүртэл тэдний улс төр, аюулгүй байдлын сонирхол давамгайлж ирсэн бол одоо эдийн засгийн томоохон сонирхол хүч түрэн орж ирж байна. Цөөнхийн дарангуйлал дахь харилцан хяналтгүй, иргэдээ тагнаж чагнадаг, дарамталдаг хүчний байгууллага иргэдийнхээ эсрэг ямар аюулт зэвсэг болон хувирч, бусдад ашиглагдахад бэлэн байдгийг Монголын сор болсон хэдэн арван мянган хүний амийг авч одсон хэлмэгдүүлэлтийн гашуун түүх бидэнд сануулж байна.
Ерэн онд эхлүүлсэн үндэсний эрх чөлөөний төлөө, Монгол хүн бүрийн эрх чөлөөний төлөөх агуу хүчтэй үзэл санааг мартаж эхэлсэн хүмүүс байгаа бол сэргээн сануулах цаг нь болжээ. Ардчилал, хүний эрхийн чухал баталгаа болсон хүчний байгууллагуудад зөв шинэчлэл хийж, эрүүл саруул үзэл санааны дархлаа тогтоох цаг болжээ. Бид эрх мэдэл, эд баялгийн мананд төөрөх учиргүйг мартаж болохгүй. Мартвал түүх биднийг шүүнэ!

МУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх М.Батчимэг
фцб
ман
ХА
teneg zasagt
Зочин
hmm
dfg
тунгалаг тамир
Зочин
crwec
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
man
Unshigch
Hahuuliin Naymdorj
fghk
ee
Иргэн
Иргэн
Зочин
Nasaaraa 3 say mongolchuudiin xaraalig idej vxtsge
batchimeg
Zochin
Erik
БАТЧИМЭГ ЭГЧЭЭ АМЖИЛТ
ТЭНЭГ НЯМДОРЖ
Зочин
zochin
Elbeg-dorjiin zovloh
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Ваня
omogshlol
ts
bd
Зочин
ийм тэнэгийг олоод авдагаа
Зочин
зочин
Батчимэг авгайд
Ene neg teneg huuhen bainaa
Zochin
Зочин
ter
Зочин
goe
tsoogii
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Батчимэгт
Зочин
Зочин
зочин
Зочин
Good job
Migo
hurandaa nyamka
sanaasain
irgen B