Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Нуугдмал үнэн
Нууц товчоонд нуугдаж буй хоёр дахь гайхамшиг
Нууц товчоонд нуугдаж буй хоёр дахь гайхамшиг
Хоч нь заримдаа эзнийхээ нэгэн насны нэр болох тохиолдол олонтоо байдаг.“ Дува сохор магнай дундаа ганц нүдэт, гурван нүүдлийн газар харах бөлгөө. Нэгэн өдөр Дува сохор Добун мэргэн дүүтэйгээ Бурхан халдун дээр гарав. Дува сохор Бурхан халдун дээрээс харж, Түнхэлэг горхи руу нэгэн бөлөг иргэн нүүж орж асуйг харж үзэж өгүүлрүүн: Тэд нүүж асуй иргэдийн дотор нэгэн харуутай тэрэгний өлжигт нэгэн сайн охин буюу. Хүнд эс өгсөн бөгөөс Добун мэргэн дүүдээ чамд гуйя” хэмээж Дoбун мэргэн дүүгээ үзүүлхээр илгээв. Монголын нууц товчоо 5,6 р хэсэг.
Тэр үнэхээр ганц нүдтэй юм гэж үү? Хүн шүү дээ. Бүр түүхэн хүн. Арван таван толгойтой атгаалжийн хар мангас, гурван толгойтой могой, долоон нар харвасан Эрхий мэргэн гэх мэт үлгэрийн баатар байсан бол одоо яая гэхэв үлгэр шүү дээ хэмээгээд үнэмшиж болох л юм. Гэтэл үлгэрийн баатар огт биш түүхэн хүн буюу Дарлиган монголчуудын тэргүүн Бөртө Чонын болон түүний хатан Хоо Марал хоёрын арав дахь үеийн ач, Добун мэргэний төрсөн ах. Гэтэл ганц нүдтэй байдаг. Хэрэв ганц нүдтэй нь үнэн юм бол тэр яахаараа хоёр нүдтэй хүнээс холын хол хардаг билээ. Гайхалтай гэхэд дэндүү гайхалтай хэрэг. Ийм байж болмооргүй санагдана. Орчин үеийн бүх төрлийн шинжлэх ухаан үүнийг эрс эсэргүүцэх нь мэдээжийн хэрэг. Бүхий л шинжлэх ухаантай ухаангүй эрүүл ухаантай хэн ч гэсэн бодоод үзэхэд магнай дундаа ганц том алаг нүд эргэлдүүлсэн хүн байх боломжгүй билээ. Гэтэл Монголын нууц товчоонд түүнийг яахын аргагүй ганц нүдтэй түүгээрээ гурван нүүдлийн газар хардаг гэсэн байгаа юм даа. Ганц нүдтэй хүн чинь юун гурван нүүдлийн газар харах, өмнөхөө л харж байвал их юм баймаар юм. Энэ ч зохиолчийн хэтрүүлэг байхаа даа. Гэвч Нууц товчоо хэмээх энэ сор болсон сайхан зохиолд ор үндэсгүй худал зүйлийн талаар бичсэн нэгээхэн ч ширхэг зүйл байхгүй билээ. Тэгэхээр Дува сохорыг ганц нүдтэй түүгээрээ гурван нүүдлийн газарыг харж чаддаг ер бусын нүдтэй хүн байсан гэдэгт итгэх хэрэгтэй мэт санагдана. Энэ талаар уншигч авхай минь таньтай би харилцан ярилцвал ямар вэ. Та надаас асуугаач.
- Дүүрэн зөвшөөрч байна. Тэгвэл Дува сохор ганц нүдтэй, түүгээрээ гурван нүүдлийн газар хардаг гэсэн нь үнэн болж байна уу.
- Хэрэв энэ талаар Нууц товчоонд биш өөр ямар нэгэн зохиолд ингэж бичигдсэн байсан бол би үүнд огт итгэхгүй байсан. Гэтэл Нууц товчоонд ингээд биччихсэн болохоор би Дува сохорыг ганц нүдтэй түүгээрээ гурван нүүдлийн газар хардаг байсан гэдэгт итгэхээс өөр арга алга.
- Гэвч та азнаач. Магнай дундаа ганц нүдтэй хүн энэ орчлон хорвоод төрдөггүй. Цаашдаа ч төрөх үндэсгүй. Хэрвээ тийм бол толгойгүй хүн төрдөг гэснээс ялгаагүй хэрэг болно.
- За тэгвэл ямар хүнийг сохор хүн гэдэг билээ.
- Хараагүй хүнийг.
- Өөр
- Хараа муутай хүнийг бас монголчууд сохор хүн гэж дуудах тохиолдол байдаг. Жишээ: Миний нэгэн танилыг сохор Ганаа гэдэг. Тэр таг сохор биш л дээ хараа муутай л хүн.
- Тэгвэл Дува сохор хараа муутай хүн байсан байж болох уу.
- Та Дува сохорыг ганц биш хоёр нүдтэй, хараа сайтай биш хараа муутай хүн байсан гэж хэлэх гээд байна уу. Нууц товчоонд эсрэгээрээ гардаг шүү дээ.
- Үнэнийг олохыг тулд тэрхүү зүйлийнхээ эсрэг талаас нь харвал амархан байх тохиолдол байдаг.
- Тийм бол хараа муутай хүн чинь гурван нүүдлийн газар харах боломжгүй шүү дээ. Өмнөхөө үзэхтэй үгүйтэй хүн яаж Бурхан халдуны орой дээрээс Түнхэлэг горхинд нүүж асуй иргэдийг олж харах билээ. Түүгээрч зогсохгүй харуутай тэрэгний өлжигт сууж буй нэгэн сайн охиныг олж харах ямар ч боломжгүй. Харин түүний оронд хоёр нүдтэйгээрээ хараа сайтайгаараа Добун мэргэн өөрөө харуутай тэрэгний өлжигт сууж буй нэгэн сайн охиныг олж харсан гэвэл хүн илүү үнэмшихсэн бишүү.
- Тиймээ тийм. Үүнийг би сайн ойлгож байна. Гэвч тэр харсан л байгаа юм даа. Ингэхэд гурван нүүдлийн газар гэдэг хэдий хэрийн хол зай вэ.
- Ойролцоогоор гурван саахалт. Энэ нь одоогийн хэлээр 7 – 9 км орчим газар.
- Хол газар байна. Хараа муутай хүн бүү хэл хараа сайтай хүн ч харж үл чадах хол газар байна. Уншигч авхай минь та ийм хол газар машиныхаа бүхээгт сууж буй хүнийг цонхоор нь хараад эр эм сайн муугаар нь ялган харж чадах уу.
- Яагаад ч чадахгүй.
- Би таньд дуран өгчихвөл та яах вэ.
- Дурантай бол ч чадна шүү. Хүний дотоод шинж гадна өнгөндөө илхэн байдаг. Тиймээс сайн муугаар нь төвөггүйхэн ялгана. Байз хүлээгээрэй та юу хэлэх гээд байна.
- Таны толгойд сая харваж орсон тэр л зүйлийг хэлэх гээд байна даа. Арай Дува сохорт ганц нүдний дуран байсан юм биш биз.
- Болох л доо. Гэвч тэр үед дуран ..........?
- Би сайн ойлгож байна. Үүнийг батлахын тулд эхлээд анхны дуран хэзээ үүссэн бэ гэдгийг олж мэдэх хэрэгтэй юм.
- Тэгээд олж мэдэв үү.
- Мэдсэн шүү. Анхны дуран хятадын Тан улсын үед үүссэн байна. Монголчууд Түрэгийн эрхшээлд орж сулран доройтсон тэр л үеийг ашиглан гайхалтайгаар хөгжин цэцэглэсэн Хятадын ээлжит нэгэн династи Тан улсын үед хамгийн сайн торго дурдан нэхэгдэж, цаас, дарь, шил шаазан эдлэлийн үйлдвэрлэл туйлдаа хүртэл хөгжсөн тэр үед анхны дуран үйлдвэрлэгджээ. Анхны дуран үүссэн үе нь Дува сохорын амьдарч байсан үетэй таарч байгаа юм. Дува сохорын аав нь Монголын томоохон овог аймгийн тэргүүн баян чинээлэг хүн байсныг та бид Нууц товчооноос мэдэж байгаа билээ. Хараа муутай хүүг нь хүмүүс сохроор нь дуудаад байдаг нь Торголжин баян Борогчин гоо хоёрт сайхан санагддаггүй байсан байлгүй дээ. Үгүй юундаа ч сайхан санагдах билээ. Тан улсын үед хөрш зэргэлдээ улсуудтай мэдээж хэрэг худалдаа наймаа явагддаг байсан байж таарна. Хятадууд ямар худалдаа наймаагүйгээр өнжиж чадах биш. Тэдний доншуур худалдаачид хаа сайгүй л явцгаадаг байсан байж таарна. Торголжин баян бараг сохор шахуу хараа муутай хүүдээ тэр үеийн техникийн үсрэнгүй хөгжилийн илэрхийлэл болсон анхны дурангаас нэгийг олоод авч өгсөн байхаа гэж бодож байна. Анхны дуранд хүмүүс дуран гэж нэр өгөөгүй, харин “ганц нүд” гээд нэр өгчихсөн байж болно. Анхны кинонд монголчууд “сүүдэр ший” гээд нэр өгчихсөн байсантай агаар нэг. Дува сохорыг дурантай “ганц нүдтэй” болсон тэр цагаас хойш хүмүүс түүнд “ганц нүдэт” гээд нэр өгчихсөнийг Нууц товчоог бичигч маань бага зэрэг хэтрүүлээд “магнай дундаа ганц нүдэт” гээд биччихсэн байж болноо гэж бодож байна. Биеийн бусад хэсэгтэй харьцуулвал нүүрний хэсэг тэр чигээрээ магнай шүү дээ. Ялангуяа яг дух биш ч гэлээ хоёр нүд орчим бол магнай гэмээнээ магнай. Тиймээс бага зэрэг хэтрүүлээд нүдэндээ барьдаг дуранг “магнай дээрх ганц нүд” гэж ярьдаг байхад огт буруудахгүй. Гэхдээ энэ хэтрүүлэг биш ч байж болно. Учир нь өнөө үед маш зузаан линзтэй хүнийг дөрвөн нүдтэй хүн хэмээн нэршчихсэн явж л байдаг. Таны сохор хочтой Ганаа найзтай чинь адилхан миний нэг найз яг ийм хочтой. Түүний энэ хоч хэтрүүлэг ерөөсөө биш. Харин чин үнэнийг л өгүүлсэн хэрэг юм. Жирийн хүний нүднээс хэд дахин илүү холыг харж чаддаг дуранг магнай дундах ганц нүд гэхээс ч өөр юу гэж хэлэхсэн билээ. Хүнтэй адил хоёр нүдтэй боловч хараа муутай Дува сохор дурангаараа “магнай дундах ганц нүдээрээ” гурав бүү хэл таван нүүдлийн газрыг ч өлхөн харна. Дуран бол хараа муутай хүнд яахын аргагүй нүд. Бүүр нүд гэмээнээ нүд. Наран тунгалаг ээсэн нэгэн сайхан өдөр Бурхан халдун дээр гараад “ Бурхан халдун бол тэр хавийнхаа газартаа хамгийн өндөрлөг газар нь Чухам дурангаар алсыг харуулдыг зорьсон хүн л ингэж тэр хавийнхаа газарын хамгийн өндөрлөг дээр гардаг билээ. Энэ байдал одоо цагийн малчидын дунд нэн түгээмэл байдаг.” Добун мэргэн дүүтэйгээ алсыг харуулдан суусан Дува сохор энэ нүд гэмээнэ нүдээрээ буюу дурангаараа Нууц товчоонд бичигдсэн байдлаар нь нэрлэвэл магнай дундах ганц нүдээрээ Түнхэлэг горхи руу нүүж асуй иргэдийн дунд байгаа нэгэн харуутай тэрэгний харуугаар нь өлжиг дээрээ суух нэгэн сайн охиныг олж харсан төдийгүй, тэнгэрийн хөвүүдийг төрүүлэх анхны Монгол эхийг “Алангоог” олж харсан хүн мөнөөсөө мөн юм. Ийм болохоор түүний энэ сохор гэмээр төрлөх байдалыг нь эсрэгээр хамгийн хараа сайтай хүн ч гэж хэлж болох учираас Нууц товчоог зохиогч Дува сохрыг энэ ертөнцийн хамгийн хараа сайтай хүн болгон бичсэн байна. Өөрөөр хэлбэл Дува сохорыг магнай дундаа ганц нүдтэй “ганц нүдний дурантай” түүгээрээ гурван нүүдлийн газар хардаг гэсэн нь ор үндэсгүй худал зүйл ч биш уран сайханы хэтрүүлэг ч биш харин чин үнэнийг өгүүлсэн хэрэг юм. Тэр чинь тэнгэрийн гурван хүүг төрүүлэх ёстой цаг хугацаанд шалгарсан цорын ганц Монгол эхийг анх олж харсан цорын ганц Монгол эр хүн шүү дээ. Тийм хүн яахаараа хараа муутай байх билээ. Хараа муутай байлаа ч дурангийнхаа буюу ганц нүднийхээ ачаар ямар ч хараа сайтай хүний олж харах хувьгүй, тийм л хүнийг олоод харчихсан Дува сохорыг ийнхүү ертөнцийн хамгийн хамгийн хараа сайтай хүн хэмээн бичсэн нь гайхах хэрэг ерөөсөө биш. Харин багадуулсан байна. Би байсан бол түүнийг гурав биш арван нүүдлийн газар харах бөлгөө, хэмээн царай хувирахгүйгээр өлхөөн туучихаж чадах байсан юм. Эндээс бас л нэгэн гайхамшиг харагдаж байгаа юм. Юу вэ гэвэл Нууц товчоог зохиогч маань над мэттэй адил арван нүүдлийн газар хэмээн хэтрүүлээгүй байгаа нь өөрийнхөө чин үнэнийг бичдэг болохыг тодхон харуулаад авч байгаа хэрэг. Тэр үеийн дуран “ганц нүд” гурван нүүдлийн газарт харах л чадалтай байж. Итгэхээс өөр арга алга.
- Үнэхээр тийм байна. Дува сохор магнай дундаа ганц нүдтэй биш харин ганц нүдний дурантай байж. Түүний баталгаа нь гурван нүүдлийн газарт харах чадвар нь юм байна. Түүнийг ганц нүдний дурантай байсаныг гарцаагүй батлах бас нэгэн зүйл байгаа нь Дува сохор Добу мэргэн хоёр Алангоог анх олж харахдаа Бурхан халдун дээрээс олж харсан явдал явдал юм байна. Бурхан халдун бол тэр хавьдаа хамгийн өндөрлөг уул. Ийм л газараас алсыг харуулддагсан билээ. Алангоог анх харахдаа тэд Нууц товчоон гарч буй олон уул тухайлбал Дүүрэн уул, Тогоцог өндөрлөг,Тэргүүн өндөр нарын алин ч биш харин ганцхан Бурхан халдун дээрээс харсаны учир энэ байж. Добу мэргэн ан хийхдээ Тогоцог өндөр дээр гардаг байсан, Тэмүүжин атаат дайснаасаа зугатахдаа Тэргүүн өндөрийн бэрх ой шугуйд нуугддаг байсан. Үүнтэй адил Дува сохор алсыг харуулдахдаа Бурхан халдун дээр гардаг байжээ. Үнэхээр энэ л уулнаас өндөрсөх тусам үзэгдэх талбай ихэсдэг хуулийн дагуу гурван нүүдлийн газар тодхон харагдана. Өөр бусад уулнаас бол гурван нүүдлийн газар харагдахгүй. Үсрээд л нэг эсвэл хоёр нүүдлийн газар л харагдана. Жишээ нь Добун мэргэний ан хийдэг Тогоцог өндөр дээрээс ганц нүүдлийн газар л харагдана. Бурхан халдун дээр гарснаараа Дува сохор алсыг харуулдсаныгаа батлан харуулаж байгаа юм. Алсыг харуулдан сууснаараа тэр Алангоог олж хараад түүгээрээ өөртөө гурван нүүдлийн газарын цаадахыг харах чадалтай дуран хэмээх гайхамшигт зүйлтэй байсныгаа хөдөлгөөнгүй баталсан байна. Нууц товчоог зохиогч худлаа хэлээгүй буюу худлаа бичээгүй байна. Нууц товчоо минь чи нэр шигээ бүхнийгээ нууцалж байх юм даа. Аяа гайхамшиг гэж энэ буюу.
- Та үүнийг гайхамшиг гэж бодож байна уу.
- Нууц товчооны энэ бүхнийгээ нууцалж түүгээрээ хүн бүхний сонирхолыг өөртөө соронзон мэт татаж байдаг энэ чанарыг нь би гайхамшиг гэж бодож байна.
Нууц товчоо хэмээх энэ сор болсон сайхан зохиолын үг нэг бүрийн цаана арвин их нуугдмал утга санаа болон туйлын үнэнүүд оршиж байдаг билээ. Нууц товчооны энэ хүнийг соронзон мэт өөртөө татах чанарыг нь би вээр Нууц товчоонд нуугдан буй хоёрдахь гайхамшиг хэмээн бодож үүндээ бат итгэнэм.
Хэрвээ таньд энэхүү Нууц товчоонд нуугдан буй хоёрдахь гайхамшиг таалагдсаны улмаас Нууц товчоонд нуугдан буй дараа дараагийн гайхамшигийг сонирхол хүсэл төрөх аваас Интер ном, Мир ном хэмээгддэг номын дэлгүүрүүд болон Их дэлгүүрийн номын тасгуудаар зарагдаж буй Монголын нууц товчоонд нуугдаж буй ес нь гайхамшиг гэдэг нэртэй номыг худалдан авч уншаарай. Мөн тун удахгүй энэ ном Улаанбаатар хотын номын сангуудад хүрч очих болно. Энэхүү бэсрэгхэн ном таньд таалагдана гэдэгт туйлаасаа итгэсэн би үнэн ч бай эс үнэн ч бай өвөг дээдсийнхээ агуу түүхийн нууцыг чадан ядан тайлсантай минь танилцах явдалд тань амжилт хүсэе. Эрхэм уншигч авхай таныг алтнаас үнэтэй цагаа үрэн үүнийг уншисан явдалд тань би вээр хязгааргүй их баярлав. Дараагийн блог хүртэл түр баяртай эрхэм уншигч авхай минь.
Mиний энэ нийтлэл Бизнэтворк сайтад гурав хоногийг өмнө байрласан бөгөөд одоо онцлох сэдэвтэй нийтлэлээр шалгараад олон хүний хүртээл болоод байгаа билээ. Тиймээс би энэхүү нийтлэлээ өөр олон уншигчдын хүртээл болгохын тулд танай сайтаас үүнийг нийтэлж өгөхийг хүсэж буй минь энээ. Миний бие Дундговь аймагт ажиллаж амьдардаг. Өөрийн сонирхолын дагуу Уран зохиол бичиж түүх судалгааны чиглэлээр ажилдаг. Энэхүү нийтлэл маань уншигчдын хүртээл болж чадах аваас би цаашид та бүхэнтэй байнгын холбоотой ажиллаж түүхийн олон арван судлагааны нийтлэл бүтээлийг явуулаж байх олно.
Адилбишийн Одмандах.
Аюуш
zochin
Зочин
bold
zaya
huh gal
Зочин
Монгол хүн
Зочин
Бүрнээ
би уншилаа
Зочин
renchin
renchin
hoshin
saarag
zocnin
Зочин
ana
Зочин
Зочин
Зочин
Дува сохор
eeee
Зочин
1111111111
bujin
залуу
Бат
Зочин
hfg
Зочин
зохиогч Одмандах
Залуу
Choros Yu.Purevdorj
Зочин
Зочин
Зочин
Сумъяасүрэн
Зохиогч Одмандах
Нямаа
DDDTTT
Зочин
Залуу
delgermaa
Зочин
djg
Зочин
сакаа
mom
хаха
Bsn bj bolno
teneg humuus bh yumaa
Pee
Зочин
ben
Зочин
Зочин
b