Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Дөрвөн хүүхэд амь үрэгдчихээд байхад эрх нь зөрчигдөөгүй гэж үү?
Энэ үгийг хэлээд хоолойгоо зангируулж нүднээсээ нулимс дуслуулсан бүсгүйн яриаг би өнгөрсөн Бямба гаригт ТВ 8 телевизээр гаргаж эхэлж буй “Үнэ цэнэтэй яриа” нэвтрүүлгээрээ үзэгчидтэй уулзуулсан билээ.
Энэ үгийг хэлээд хоолойгоо зангируулж нүднээсээ нулимс дуслуулсан бүсгүйн яриаг би өнгөрсөн Бямба гаригт ТВ 8 телевизээр гаргаж эхэлж буй “Үнэ цэнэтэй яриа” нэвтрүүлгээрээ үзэгчидтэй уулзуулсан билээ.
Өнгөрсөн оны сүүлчээр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нэг гэрт есөн хүн шатаж үхсэн байна гэсэн сэтгэл сэртхийлгэм мэдээллийг бид хэвлэл мэдээллийн хэрэгслээс авч байсан. Гэтэл удалгүй хохирогчдын нэг Баярмаа сүүлд өгсөн нэр нь буюу Сансугарын эцэг эхээс нь анх өгсөн нэр нь найз залуу Шажинмөнх гэгч этгээд хохирогчдыг алаад өөрийнхөө амийг егүүтгэсэн байна гэсэн мэдээллийг олж сонсож байсан. Тэр хэрэг тэгсгээд л дарагдаж, чимээгүй болсон билээ.
Хамгийн сэтгэл сэртхийлгэм мэдээ бол энэ гэрт түүний гарт 4 настай охин, 7 настай хүү, 10 настай хүү, 12 настай хүү гээд дөрвийн дөврөн нялх гэмгүй амьтад хороогдсон явдал билээ.
Сансугарын дүү Дэлгэрмаа гээд жижигхэн биетэй, хөөрхөн бүсгүй сарын өмнө надтай ирж уулзсан юм. Тэрээр анх уулзахдаа нэг юм хэлээд л хоолой нь зангирч байгааг хараад өөрийн эрхгүй өрөвдөж, түүнд яаж туслах билээ гэж л бодож суулаа. Тэр аллагад түүний төрсөн эгч Сансугар 4 настай охин, 7 настай хүүгийн хамт мөн ээжийнх нь дүүгийн 12 настай бүтэн өнчин хүү өртжээ. Миний ээж одоо жаахан хүүхэд харж чаддаггүй, харахаар л сэтгэл нь уймраад хачин болж хямардаг гэж ярьж байсан. Мэдээж шүү дээ, гурвын гурван нялх ачаа үзэсгэлэнт охиныхоо хамт алдсан эх хүний сэтгэлийн энэ зовлон хэзээ ч нимгэрэхгүй мэт гүн санагдаж байна. Дэндүү л гэмээр аймшигт зовлон.
Тэрээр миний эгчийг найз залуу гэгч Шажинмөнх байнга хардаж, зодож дарамталдаг байсан. Эгч минь утсаар надад хэд хэдэн удаа мессеж бичиж, эгч нь энэ хүний гарт амь үрэгдэх байхдаа гэж хэлж байсан удаатай аж. Тэгээд тэр хүнээс салах гэхээр хүүгий нь аваад сураггүй алга болно гэж айлгадаг байсан учраас өөрийн эрхгүй айсандаа хамт байдаг байжээ. Харин энэ тухай урьд нь огт яригдаж байгаагүй үнэн. Энэ үнэнийг ард түмэнд хүргэхийг Дэлгэрмаа бид хоёр зорьсон билээ. Манай хэвлэл мэдээлэл зөвхөн сенсаац хөөх биш хэргийн үнэн мөн, хэрэгт холбоотой талуудын эрх ашгийг зөв хөндсөн, баланстай мэдээллийг гаргаж байвал зохилтой гэж хэлэхийг би яагаад хүсч байна гэхээр хохирогчдын сэтгэл зүйд нэн таагүй мэдээллүүдийг цацаж байсны гадна тэдгээр мэдээллийг бичиж байгаа сэтгүүлчдийн зүгээс нэг ч удаа болов манай ар гэрт эмгэнэл илэрхийлсэн ганц үг цухуйлгааггүй билээ хэмээн ярихдаа Дэлгэрмаагийн хоолой зангирч байсан юм.
Мөн тэр олон хүнийг Шажинмөнх ганцаараа бүгдийг алж дийлэхгүй байсан байх, тэхээр хамтран үйлдсэн этгээдүүд байсан байхыг ч үгүйсгэхгүй гэсэн сэжиг таамаг дэвшүүлсэн боловч цагдаа нар цааш нь шалгахыг хүсээгүй, хэрэгтэн нас барсан тул гээд хэргийг хаасан. Мөн хохирогчид дөрвийн дөрвөн хүүхдийн амь үрэгдсэн энэ аймшигт хэргийн хохирогчдод өмгөөлөгч гаргуулж өгөхийг хүсэн хэд хэдэн хүүхдийн эрхийн болон эмэгтэйчүүдийн эрхийн төлөө гэсэн байгууллагуудад ханджээ. Хүүхдийн эрхийн төлөө үндэсний төвийн хүний хэлсэн үг Дэлгэрмаагийн зүрхийг улам шархлуулсныг тэрээр дээр энэ нийтлэлийн гарчигт өгүүлсэн хэллэгээр илэрхийлнэ. Амь үрэгдсэн дөрвөн хүүхдийн эрх зөрчигдөөгүй юм байна л даа гэж хэлээд хоолой нь зангирч байсан.
Миний бодлоор Дэлгэрмаагийн санал хүсэлт тавьж уулзсан байгууллагууд түүнийг болон ээжийг нь ажил дээрээ урин уулзаж, тэдэнд ядахдаа сэтгэл зүйн туслалцаа дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авбал зүгээр юм гэж зөвлөмөөр байна.
Ядахдаа л сэтгэлээ уудлан олны өмнө ил гарч зовлонгоо ярих нь тэдний зовлонг жаахан ч гэсэн нимгэлэх боломж олгоё гэж бодсондоо энэхүү алхмыг хийсэн билээ. Мөн нэвтрүүлэгтээ Хүчирхийллийн эсрэг төвийн захирал хатгатай Д.Энхжаргалыг урьж оруулан Дэлгэрмаатай уулзуулсан маань хохирогчдод мэргэжлийн туслалцаа үзүүлэх бас нэгэн гүүрийг тавьж чадсан байхаа гэж найдаж байна.
Үнэнийг хэлэхэд бусдыг хайрлах өрөвч зөөлөн сэтгэлтэй хүмүүс олон байдаг нь нэвтрүүлгийг үзсэний дараа бидний утсанд 27 мессеж ирж эмгэнэл илэрхийлэн өрөвдөж хайрлаж байгаагаа илэрхийлсэн мөн 32 хүн бидэнтэй утсаар ярьсан. Гэтэл хөршөө хайрлах нинжин сэтгэлгүй, хүйтэн хөндий, хувиа хичээсэн байдал бас энэ хэргийн нэг жишээ болон харагддаг. Тэнд гэрт аллага болж, галдан шатааж байхад ойр хавийн хөршүүд нүдэн балай чихэн дүлий байсан төдийгүй дараа хэргийн талаар ямар ч мэдээлэл, гэрчийн мэдүүлэг өгөхгүй байсанд хохирогчид гомдолтой байна. Манайд үхсэн бүү хэл амьд хүний ч гэрч болохыг хүсдэггүй уламжлалт хандлага сэтгэлгээ байдаг нь айл хөршөө хайрлахгүй байдгийн бас нэг илрэл юм шиг санагдана.
Түүнчлэн аймшигт гэмт хэргийн хохирогчдод үзүүлдэг үнэ төлбөргүй сэтгэл
зүйн зөвлөлгөөг төр өөрөө хариуцан зохион байгуулдаг, хохирлын сангаас мөнгөн
хөрөнгө хүртэл олгодог тогтолцоо руугаа шилжих хэрэгтэй байна.
Манжаагийн Ичинноров
zochin
bolpoo
Зочин
Зочин
Зочин
z
z
Зочин
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Ariunaa
Зочин
Зочин
kkkk
Зочин
ain
baidrag
Зочин
Зочин
zochin
mongol
zochin
XXX
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
abo
abo
Зочин
Зочин
Зочин
ххх
шүүмжлэгч
ИЧИН ИЧИН НОРОВ ХАРЬ ХҮН
нөхөр
Иргэн
ИЧИННОРОВТ
Ина
Зочин
зочин
mn
Uneheer aimshig
Зочин
Зочин
Г. Ганзориг
Зочин
Зочин