нийтлэл 6574 нийтлэл байна

Согтуу Партизаны яриа: АН-ын сэгэн дээр золбин цөөврүүд бүжиглэж байна

Би АН-ын партизануудаас нэлээд олныг танина, загнуулаад магтуулаад явж л байдын. Сая нэг партизан аххүү нэлээд халамцуу намайг суут нийтлэлч боддог бодол нь зууны агуу хүн гэдэг бодолоор давслагдсан байдалтай таарлаа.
#улстөр #нийтлэл

Монгол Улс түүхэндээ анх удаа яллагдагчийг Ерөнхийлөгчөөр сонгох уу

Нэр дэвшигч Х.Баттулга яллагдагчаар татагдсан статус хэвээр гэдгийг холбогдох байгууллагууд мэдэгдлээ. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн 2017 оны 6 дугаар 6-ны үдээс хойш УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Н.Цэрэнбат, НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Золбоо нар яаралтай хэвлэлийн хурал зарлаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын талаарх ноцтой баримтыг дэлгэлээ.
#улстөр #нийтлэл

Cosa Nostra буюу МАХН-ын бүтэц, үйл ажиллагаанд хийсэн егөө ажиглалт

2007 оны долдугаар сарын 19 нд уг нийтлэлийг бичиж, тухайн үеийн өдөр тутмын сонинуудад хэвлүүлж байснаа эргэж хараад уншигчдад дахин хүргэж байна. Өнөөдөр эргээд уншихад энд бичигдсэн нөхцөл байдал өөрчлөгдсөн юмгүй л байна. Харин нийтлэлд дурдагдаж байгаа МАХН гэдэг нэр МАН, МАСЗХ гэдэг нэр НАМЗХ л болжээ.
#улстөр #нийтлэл

Сонгуулийн синдром ба хөгжлийн сорилтууд

Анагаах ухаанд харилцан холбоотой, хам шинж тэмдгүүдийг синдром гэж нэрлэдэг. Энэ нь Грекийн “цуг өрнөх” гэсэн үгнээс гаралтай. Монгол улс маш их улс төржсөн учраас сонгуулийн үеэр иргэд хүчтэй талцан хуваагдаж, гэр бүл дотор хүртэл том маргаан болдог.
#улстөр #нийтлэл

Б.Дэлгэрмаа: Монгол гэдэг хамгийн ойр дотны хөрш хаана явж байна вэ гэдэг асуулт өөрөө их том асуулт болсон

ОХУ-д суугаа, Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд, Хатагтай Банзрагчийн Дэлгэрмааг энэ удаагийн зочноороо урьсан юм.
#улстөр #нийтлэл

Галуутынхан

“Гамбирын ч үйлдвэргүй байж Галуут сум яагаад улсын тэргүүний сум болдог юм бэ” гэж Баянхонгор аймгийн Галуут сумын иргэд тойргийнх нь төлөөний гишүүн байсан Х.Баттулгад уурласан бололтой. Хариуд нь мань хүн “уурлаад байгаад нь гайхаад” байгаагаа илэрхийлж буй уулзалтын үеийн бичлэг сошиал сүлжээнд тавигдсан байна.
#улстөр #нийтлэл

М.Энхболд ялахын аюул

М.Энхболд өөрийнхөө нэр хүндээр сонгуульд ялж чадахгүй. Судалгаагаар ямагт гуравт бичигдэж байгаа. Нийслэлд бүр ч хэцүү байгаа. Бараг л эхний аравт ч багтахгүй.
#улстөр #нийтлэл

Х.Баттулгыг яагаад сонгож болохгүй гэж?

“Сайн аавын үр, сүүт гүүний унага” гэж монголчууд ярьдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшсэн гурван эрхэм гурвуулаа сайн хүний үр болоод л гурван сая монголчуудаасаа 50-аас дээш хувийн санал авахаар олон түмэн дэмжигчээр уухайлуулан, угтуулан эх орноо бүтэн тойрлоо.
#улстөр #нийтлэл

Гацааг давах Ерөнхийлөгч хэний хэн бэ

Мөнгө олох олон үлгэр дунд үлгэр биш ганцхан бодит төсөл бий. Тэр нь Таван толгой-Гашуун сухайтын 267 км төмөр зам. Энэ төслийг хувийн компани тендерээр аваад 2012 онд ашиглалтад оруулахаар шамдан зүтгэтэл гадны хатгаас, Засгийн сүрээр сайд Женко эз дийлж эзэгнээд замхруулсан.
#улстөр #нийтлэл

Супер од хэрэггүй

Гарцаагүй мэдэгдэж буй ганц үнэн бий нь манайд өмнө нь ийм дом байгаагүй. Монголчууд хүүхдийн живх хэрэглэж дадаад 20 орчим жил өнгөрч байна шүү дээ
#нийтлэл #нийгэм

“Ерөнхийлөгч амладаггүй юм”

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийн талаар юу бодож байна вэ гэсэн асуултад иргэд өөр өөрсдийн үнэлэмжийн хэмжээнд хэдэн янз хариулт хэлсний дотор дугаар хорооны нэгэн иргэн “Ерөнхийлөгч амладаггүй л байхгүй юу?” гэх хариулт өгчээ.
#улстөр #нийтлэл

М.Энхболдыг сонгож болохгүй шалтгаан

Анхнаасаа буруу хөлнөөсөө эхэлсэн нэр дэвшигчдийн сурталчилгаа, бөөн дурын фанатуудынх нь хэмжээ хазааргүй давшилт энэ удаагийн сонгуулийг “нохойн наадам” болгож, эрүүл ухаантай сонгогчдыг нүүрээ буруулахад хүргэж байна.
#улстөр #нийтлэл

Ойлголтын зөрөө

Насны зөрөө амаргүй гэж үг бий. Амаргүй гэснээс боломжгүй гээгүй аж. Харин ойлголтын зөрөө гэж бий. Харамсалтай нь, ойлголтын зөрөөг амаргүй гэхэд багадана. Ойлголтын зөрөө биднийг дэлхий ертөнцөөс өөр, дэлхий ертөнцийг биднээс өөр харагдуулж байна. Учир нь ойлголтын зөрөө нь яван явсаар итгэл үнэмшлийн зөрөө, үнэт зүйлсийн зөрөө болон хувирч байнам.
#нийгэм #нийтлэл

“Луис Суарес - Хязгаарыг давахуй” номын “Хайрын түүх” бүлгээс

Спортын орчуулгаар олон жил ажиллаж, мэргэшиж буй залуу орчуулагч Г.Баярсайханы Луис Суарэсийн “Хязгаарыг давахуй” номны хэсгээс хүргэж байсан билээ. Энэ удаа Суарэсийн хувийн амьдралын хэсгээс буюу хайрын романсийн тухай хэсгээс хүргэе!
#чөлөөт цаг #нийтлэл

Ерөнхийлөгчийн сонгууль - 4 Монгол хүн байна даа

Дэргэдэх нөхрөө ахиад нэг хар даа. Тэр чиний өчигдрийн, маргаашийн найз. Та хоёрыг юу эвдрэлцүүлэв? Үнэндээ эвдрэлцээгүй юм, тэгж санагдаж л байгаа юм. Хэсэг зуурын гашуун утаа тархийг чинь хордуулсан. Сонгууль дуусахад л чи сэрчихнэ. Тэр болтол чамайг ээж ааваас заяасан элэг зүрх чинь биш хар хорын муу үгс л удирдаад байгаа нь энэ.
#улстөр #нийтлэл

“Хятадын аюул” үзэл яагаад дэлгэрсэн бэ?

Ер нь монголчууд яагаад Хятадыг үзэн яддаг болчихсон юм бол? Дунд сургуульд байхад түүхийн хичээл дээр Монголчууд манжийн дарлалд 300 жил байхдаа гэдэг өгүүлбэр яасан ч их тааралддаг байв. Тэрний улбаа юм уу гэх гэхээр манжууд чинь хятад биш гэнэ.
#нийгэм #нийтлэл

Зар: Золиос түрээсэлнэ!!!

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхлээхэд яг 5 хоног үлдлээ. Энэ хугацаанд улс төрийн сэдвээр нийтлэл бичсэнгүй, зөвхөн ажиглалаа. 7 дахь удаагийн энэ сонгууль хэзээ ч байгаагүй хар бараан сэтгэгдэл үлдээв. Яажшуухан саналаа өгнө дөө, сонгогчид минь.
#улстөр #нийтлэл

Г.Доржзодов: 60 тэрбумын бичлэгийг олон нийтэд хүргэх нь миний иргэний үүрэг гэж бодсон

Жаран тэрбумын бичлэг хийсэн Г.Доржзодовтой ярилцлаа.
#нийгэм #нийтлэл

О.Баасанхүү: Миний урам их хугарч байна

Эрхэм гишүүнтэй Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумд оролцож байх үеэр нь уулзаж ярилцсан юм. Бидний яриа улс төр, эдийн засаг, ёс суртахуун, одоо болж буй Ерөнхийлөгчийн сонгууль гэх мэт олон сэдвээр өрнөсөн юм. Уншигч та сонирхон уншаарай.
#улстөр #нийтлэл

Анагаахын иж бүрэн гарын авлага

Энэхүү бүтээл нь уншигч түмэнд хүний биеийн анатоми, физиологийн талаар дэлгэрэнгүй ойлголт өгөхөөс гадна биеийн бүтэц ба онцлогийн тайлбар, эрүүл мэнд, энх эсэн амьдрахуйн урлагийн нэвтэрхий лавлах бичиг болох юм. Эрүүл мэнд, анагаах ухааны салбарын зөв мэдээлэл, зөв ойлголт, зөв тайлбар бол зөв амьдрал, урт наслалт, удаан жаргалын маргашгүй сурвалж билээ.
#чөлөөт цаг #нийтлэл

Түүхийн гашүүн үнэн

Газар зүйн ухаанд “Монголын өндөрлөг” гэсэн ойлголт бий. Энэ нь Евроазид Төвдийн өндөрлөгийн дараа орох далайн төвшнөөс их өндөрт өргөгдсөн уудам газрын нэр. Өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэр үүнд хамаарна. 1000-1500 метр өргөгдсөн энэ нутгийн ихэнхийг тал, говь, цөл эзлэнэ.
#нийгэм #нийтлэл

Женког сонгох шалтгаан

МАН-ын 60 тэрбумаас бол АН, МАН-ын пиарчдын дунд “гал авалцах” нь ээ. “Төрийн албыг 60 тэрбумаар зарсан мөнгө ялах уу, Монгол ялах уу?” л гэлцэж байна.
#улстөр #нийтлэл

ШХАБ: «Хамтаараа ашиг хүртэх» «Шанхайн үзэл санаа», «нэгдмэл хувь заяа»

ШХАБ ер нь албан үүргээ биелүүлээд явдаг, иймд дараагийн шинэ гишүүдээ хүлээн авах баримт бичгээ бэлтгэнэ гэж Астанагийн саммитын өмнө мэдэгдэж байсансан.
#улстөр #нийтлэл

Таны үс асуудалтай байвал “Халгай”-г зориорой

Үс уналт, халзралт, үс бууралтах нийгмийн өвчин болжээ. Хар залуугаасаа үс нь халзарч түүнийгээ нуух гэж малгай өмсөх эсвэл өвөл зунгүй үсээ хусч явна. Эрчүүд гэлтгүй эмэгтэйчүүдийн дунд ийм асуудал бий болсон.
#чөлөөт цаг #нийтлэл

Түүвэр онигоо-26

Дайсан Монголын хилд тулж ирээд ”Хамгийн үнэтэй зvйлээ өг!” гэж тулган шаардахад манайхан аргагүйн эрхэнд төмөр замын овоолсон шороогоо өгөв.
#чөлөөт цаг #нийтлэл

Ганзагачдын улстөр

АН өнгөрөгч 26 жилд хуучин шинэ талцлыг эв дүйгээр зөөлрүүлэх байтугай сүүлийн жилд сэдрээсэн. Үүнээс гайтаж, нийгмийн ухамсарт үрсэлсэн ардчилал зах зээлийн нялх үр хөврөл үхлээ.
#улстөр #нийтлэл

С.Ганбаатар: Надад төлөвлөгөө бий

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатартай ярилцлаа. Түүнийг сонгуулийн сурталчилгаагаа эхлэхээс өмнө энэ ярилцлагыг авсан юм.
#улстөр #нийтлэл

Насан туршийн боловсрол

Энэ хавар Монголын 37 мянган залуус ерөнхий боловсролын сургуулиа төгсөж, техник мэргэжлийн болон их дээд сургуульд үргэлжлүүлэн сурахаар зэхэж байна. Монголчууд бид улам бүр өөрчлөгдөж буй энэхүү нийгмийн шинэ нөхцөл байдалд үр хүүхдээ дасан зохицож, ажиллаж амьдрахад нь бэлдэж чадаж байна уу?
#нийгэм #нийтлэл

Уугуул

Монгол Улсын Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь заалт “Ерөнхийлөгчөөр дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн байдаг.
#улстөр #нийтлэл

Маргаашийн Ерөнхийлөгчийн хүмүүжил

2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хувь заяаг зөвхөн гурван нэр дэвшигчийн халз мэтгэлцээн шийднэ гэсэн хүлээлт бий болжээ. Хэнээр хөтлүүлэх гээд бөөн шалгаруулалт.
#улстөр #нийтлэл