Зар: Золиос түрээсэлнэ!!!
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхлээхэд яг 5 хоног үлдлээ. Энэ хугацаанд улс төрийн сэдвээр нийтлэл бичсэнгүй, зөвхөн ажиглалаа. 7 дахь удаагийн энэ сонгууль хэзээ ч байгаагүй хар бараан сэтгэгдэл үлдээв. Яажшуухан саналаа өгнө дөө, сонгогчид минь.
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхлээхэд яг 5 хоног үлдлээ. Энэ хугацаанд улс төрийн сэдвээр нийтлэл бичсэнгүй, зөвхөн ажиглалаа. 7 дахь удаагийн энэ сонгууль хэзээ ч байгаагүй хар бараан сэтгэгдэл үлдээв. Яажшуухан саналаа өгнө дөө, сонгогчид минь.
Сонгогчид маань яасан ч гэнэн юм бэ. Нэр дэвшигчид нь ч тун давруу, бардам юм. Юу ч гэж гүтгээд хамаагүй нэр дэвшигчээ л ялуулна гэсэн “пиарчид” гуай нэр дэвшигчдийн ч, сонгогчдын ч хувьд хамгийн том “дайсан” байлаа. Мухардал, зөрчил дагуулсан энэ удаагийн сонгууль олон зүйлийг золисоллоо.
Би тэр хүний муу хүн гэдгийг нотолж чадахгүй. Түүнийг Г.Доржзодов, эсвэл Б.Болд гэдэг. Нам бус, ҮАБЗ-д ажиллаж байсан гэсэн. Эсвэл МАН-д ажиллаж байгаад АН-д орсон ч юм уу, надад хамаагүй. Ямартай ч тэр залуу энэ сонгуулийн гол золиос. Тэр үүргээ биелүүлсэн байх. Олон хүн түүнийг үндэсний баатар гэж бодож, МАН-ынхныг албан тушаал наймаалцжээ гэж ойлгох нь түүнд өгөгдсөн даалгавар. Харамсалтай нь АТГ “Монгол Ардын Намын нэр бүхий албан тушаалтнууд авлига авч, 60 тэрбум төгрөг босгосон гэх үйлдэл нь одоогоор тогтоогдоогүй байна” гэж мэдээллээ. Энэ мэдээлэл миний хувьд эх сурвалж. Түүнээс биш би утсан дээр бичсэн бичлэгийг эх сурвалж болгож сураагүй. Эх сурвалж хариуцлагаа хүлээх чадвартай байх ёстой. Тиймээс амьд байх ёстой. Үүний төлөө хуулийнхан түүнийг хамгаалалтад авсныг нь баривчилгаа мэтээр скандал үүсгэж түүхэнд дүрээ мөнхлөх нь “Золиос”-т таалагджээ. “Золиос” энэ тухай ярихдаа “Дарга зөвшөөрвөл чамайг алчихмаар байна” гэсэн юм байх. Ингэж хэлэх нь түүний үүрэг. Ингээд жүжгийн найруулагч юу л хэлнэ вэ, түүнийг л хийгээд байх ёстой аж.
Та бүхэн санаж байна уу, нийгэм даяар Хууль зүйн сайдад хүчирхийлүүлсэн гэх Сарангэрэл гэдэг бүсгүй яг энэ “Золиос” шиг байдалд орсныг. Одоо тэр хаана байгаа вэ. Түүнд ард түмэн санаа зовсон хэвээр байгаа гэж бодож байна уу. Тэр зөвхөн тухайн цаг мөчид л нэгэн улстөрчийг хараар будаж баримт шаардахгүй итгэдэг хэсэгт хэрэгтэй байсан юм. Тиймээс хугацаанаасаа өмнө, шөнө суллагдахад нь бичлэгийн камер, сэтгүүлч хоёр хүлээж авсан. Маргааш нь өөрөөр ярьсан боловч эхний яриа нь тусгай даалгавартай хүмүүсийн “ачаар” хэтэрхий хол явчихсан байв. Тэр бол “Золиос”.
Энэ бүхэн АН-аас гардаг эд биш. МАН 2009 оны сонгуулиар МАХН нэртэй байхдаа нэг ядмагхан жүжиг тавимар аядсан юм. Дээрх кэйсийн дэргэд ичмээр дамшиг дөө гэмээр авч бас л хүний эмзэг нандин орон зайд халдсан. Энэ бол тухайн үед Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Цахиагийн Элбэгдоржийг “эрлийз” хэмээгээд эцгийнх нь нэрийг хятад нэрээр орлуулах гэж тарчилж билээ. Учир нь 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Н.Энхбаярыг М.Энхсайханаас эдийн засгийн мэдлэг боловсролоороо дорд орчих вий гээд “эрлийз” гэсэн хаяг зүүж “Монгол Ерөнхийлөгч” сонгоё гээд байсныгаа үр дүнд хүрсэн гэж бодсон бололтой.
Ц.Элбэгдорж угийн уужуу тайван, дээр нь авлигачин хөрөнгөтөнтэй тэмцэлдэж буй ядуу ардын дүрд тоглож буйгаа ухаарч ижийдээ үнсүүлж уйлаад л өрөвдүүлчихсэн. Түүнд “Н.Энхбаяраас яаж салъя даа” гэсэн өрсөлдөгчийнх нь намынхан бас тусалсныг мартаж болохгүй. Энд золиос нь нэр дэвшигчийг ялна гэж тооцоололгүй эцгийнх нь нэрийг хятад болгох гэж оролдсон сэтгүүлч болж таарсан ч түүнд “жаргалтай шийтгэл” амсуулсан байна билээ.
Энэ удаад эхлээд “мэхт мэхэндээ” гэгчээр М.Энхболдын удам угсааг хятад болгож хувиргах гэтэл “цус шинжлэх” төхөөрөмж нь техникийн шалтгаанаас болж гацаад хямралын цаг үед ардаа олон тэгтэй мөнгөөр зэвсэглэж хар пиар хийхээр зэхжээ. 60 тэрбумын тухай яриа болсон эсэхийг мэдэхгүй ч 60 тэрбум төгрөг “босгочихоогүй” гэдгийг хууль хяналтын байгууллагууд хэлээд өглөө. Тийм яриа болсон бол яах гэж. Сонссон, ярилцсаны төлөө ял авах уу. Тэгж яривал “Төрийг зарсан” гэдэг үг хэрэглэсэн хүмүүст харин зүйл анги олдож мэднэ. “Төр зарна” гэдэг тэс өөр ойлголт.
Ойрын үед сурталчилгааны сониноо дээрэмдүүлсэн, ухуулагчаа зодуулсан гэх мэт төрлийн “бичил золиос” ихсэх шинжтэй. Ийм золиос олох ч амаргүй бололтой. Арай л “Золиос түрээсэлнэ” гэх нь холгүй элдэв зар аман маягаар түгээж, хөөрхий тасалбарыг ганцханыг хэвлэж “5000 төгрөгөөр зарж байна лээ” гэх. “Хэн тэр вэ” гэхээр эзэн олддоггүй.
Үлдсэн таван өдөрт болдог бол интернэтийн бүх сүлжээг хаачих юмсан. Ямар ч сошиалгүйгээр, комментгүйгээр сурталчилгаагаа явуулбал учрах аюул арай бага ч байж мэдэх юм! Хамаг амь амьдралтай нь дүйцэхүйц чухал дарангуйлал ханхалж байна уу. Эрх чөлөөг чинь хумиад хаячихав уу.
Та бүхэн санаж байгаа бол Ц.Элбэгдорж нэр дэвшигч байхдаа хамгийн аюултай сөрөг довтолгоо, мэдээллийн төөрөгдүүлэлтийг “Намайг дэмжихгүй ч Н.Энхбаярын эсрэг” гэсэн байр суурь, хандлагад чиглүүлж чадсанаараа ялсан юм. Харин Н.Энхбаярыг тэр мэхийг үл анзаарч өрсөлдөгчийнхөө “зохиомол уналт”-д итгэн олон түмэн өөрийг нь л хүрээлж дэмжиж байгаа гэдэгт итгэсээр байгаад ялагдсан. Тиймээс хамгийн их хар пиарыг цацаж байгаа тэр хүмүүсийн золиос нь эхлээд гар утасны хулгайн хэрэгт холбогдогч залуу байснаа сүүлдээ нэр хүндтэй найрагчийг намынх нь эсрэг турхирах хүртэл үргэлжиллээ. Дунд нь техникийн ажилд нь оролцсон гэх мэт нэлээд залуусыг чирж хуулийн байгууллагад дуудагдахад хүрээд байна. Тэр, эсвэл түүний пиарчид булчингаараа гайхуулдаг. Бяр, мөнгө хоёр л тэдэнд хамгийн том капитал бололтой. Тэр хэлээр яривал бяртай хүний дэмжигчид харамсмаар, хайрламаар хүндтэй хүмүүс байх юм. Тэд ч бас золиос чинь болох вий. Ямар үнэтэй эрх мэдэл, албан тушаал вэ? Тийм болоод л Ерөнхийлөгчийн засаглалын тухай та ярьж, цэргийнхэнд уриалга гаргахдаа төрийг нь муухайгаар өгүүлсэн байх.
АН-аас нэр дэвшигч Х.Баттулга Та хүний нутагт өндөр боловсрол эзэмшээд сайхан ажиллаж байсан хоёр сайхан залууг гэмт хэргийн золиос болгочихоод “Битгий ир” гэж ил тод захиа бичиж байсан тийм л хууль тогтоогч байлаа. Шүүх хурал товлогдоогүй л байснаас биш хавтаст хэргүүд чинь тодорхой хэвээр. Сонгууль дуусна. Та ялбал хавтаст хэрэг ч баяртай болох биз. Харин ялагдвал “ЗОЛИОСУУД” чинь яана даа!!!