Түүвэр онигоо-26
Дайсан Монголын хилд тулж ирээд ”Хамгийн үнэтэй зvйлээ өг!” гэж тулган шаардахад манайхан аргагүйн эрхэнд төмөр замын овоолсон шороогоо өгөв.
Дайсан Монголын хилд тулж ирээд "Хамгийн үнэтэй зvйлээ өг!" гэж тулган шаардахад манайхан аргагүйн эрхэнд төмөр замын овоолсон шороогоо өгөв.
***
-Ээж! Танд дуулгах сайхан мэдээ байна
-Яасан, шалгалтандаа онц авчихсан уу?
-Сайхан мэдээ гэсэн болохоос ид шид гээгүй шүү дээ, ээж!
***
Элсэлтийн Ерөнхий Шалгалтанд смарт утас авч орж чадсан сурагчийг шууд шалгалтанд нь тэнцүүлэн тооцож гаалийн академид авав.***
Нилээн хэрэлдсэний эцэст нөхөр нь эхнэртээ:
-За, хоёулаа тайван ярилцъя
-Үгүй! Тайван ярилцахаар чиний зөв болчихоод байдаг юм.
***
-Хайрт минь, чи бид хоёрыг vхэл л хагацаана, эсвэл бас чиний дампуурал.***
Миний насан дээр зарим нэг нь 17 чингэлэг спирт хулгайлж байж. Гэтэл би дэлгүүрээс ганц шил архи ч хулгайлж амжаагүй байжийдаг...***
Бүcгүй болзоондоо яг цагтаа ирж байвал тэрбээр энэ үдэш 2 болзоотой гэсэн үг.***
Өрөөнийхөө хананд Пикассогийн зураг өлгөсөн гоо сайхны мэс засалчаар үйлчлүүлж болохгүй гэдгийг Чимгээ даанч хожимдож ухаарчээ.***
Би найз охиноосоо 2 сарын емне салсан юм... 4-р сарын цалин маань одоо болтол дуусаагүй явж байна.***
Фейсбүүкийн ачаар би: миний постон доор “Муу хужаа!” гэж зүхэж байвал би зөв л замаар явж байгаа юм байна гэсэн үг гэдгийг ойлгосон.***
Залуу: -Чи яасан хөөрхөн юм!
Бүcгүй:
-Пөөх, чи яасан ухаантай юм!
***
Голландад дургүй хүргэсэн нэгнээ "Аа муу эсрэг хүйстнээ сонирхогч" гэж адладаг.***
Хүүхнүүд амар. Уйлаад л болчихно. Гэтэл эрчүүд бид шартатлаа ууж байж л болдог.***
Эмэгтэй хүн олон дутагдалтай, харин эрчүүд 2 л дутагдалтай: 1) Ярьж байгаа зүйлс нь ба
2) Хийж байгаа үйлдлүүд нь.
***
2097 он: Хятад улс Марс гаригийг эзэмшлээ.
Монгол улс ТаванТолгойн төмөр замыг дуусгахад ЭЭЛЖИТ 280сая $-ыг шилжvvлэв.
***
Ямар ч өнөр өтгөн гэр бүл байсан, 00-ын цаас яг чам дээр дуусна.***
Төгс хөрш гэж: бусад хөршүүд нь тэднийхийг "Эднийх эзгүй юм байх даа?" гэж боддог тийм хөршийг хэлнэ.***
Өвчтөнүүдийн бодлоор: интернетэд бичсэнээс ондоогоор эмчилж буй эмч бол тааруу эмч юм.***
Алсын хараатай амьдрал: Эцэг эх чинь чамайг тэжээхээс залхаж татгалзах мечид аль хэдийнэ чамайг тэжээх дайны хvvхдvvдтэй болцон байх.***
Компьютер маань 6 нас хvрчихлээ. Энэ намар сургуульд өгнө дөө...Хувьчлалаар баяжсан олигарх:
-Миний бүх хөрөнгө олон жилийн нөр их хөдөлмөрөөр бий болсон!
Ард тvмэн:
-Яг хэний хөдөлмөрөөр билээ хө?
***
Эр хvн эмэгтэй хvнд магтаал vг хэлэхэд: Тэнэг эмэгтэй бол еерийгее vнэлдэг Ухаалаг эмэгтэй тэр эр хvнийг дvгнэдэг #гэнээ***
-Та уг нь бидэнд төмөр зам үзүүлнэ гэж амлаа биз дээ?-Би ЗУРААЧ! Миний дүрслэлд ингэж л буудаг юм!
***
За ингээд 6-р сар: эхлээд ЭЕШ-дээ унасан хүүхдүүдийн халагласан постууд, дараа нь сонгуульдаа ялагдсан улсын гонгиносон постууд...***
Дөнгөж шоронгоос суллагдчаад автобусанд явж буй эрд эмгэн: -Хvvхээ, эмээдээ суудал тавиад өг, чамд дараа нь суух хугацаа зөндөө гарна #гэнээ***
Тахиа шиг эрт сэрж, илжиг шиг зүтгэж, араатан мэт уралцаж, нохой шиг л гаслаж явна шүү дээ, хүн шиг амьдрахын тулд***
Нэг мэдсэн чинь зун болчихож л гэх юм... миний хувьд нэг мэдсэн чинь 15 жил өнгөрчихсөн байна, за?!***
Амьдралдаа анх удаа адгийн новшид хууртагдаж үзэж байгаа хүн шиг хөмсгөө юун аймар зангидаж гунигланам бэ, царайлаг бүсгүй минь?!***
-Эмчээ, манай нөхрийн хөвчрөлт муу байна яах вэ? -Май энэ эм!
-Энэ чинь тураадаг эм байна шүү дээ
-Наад эмээ та ууна, нөхрийн хөвчрөлт сайжирна.
***
Зочин
Зочин
Зочин
bagi
baingiin unshigch
Зочин
zaluu
zaluu
Золбаяр
Золбаяр
Fig.