М.Энхболд ялахын аюул
М.Энхболд өөрийнхөө нэр хүндээр сонгуульд ялж чадахгүй. Судалгаагаар ямагт гуравт бичигдэж байгаа. Нийслэлд бүр ч хэцүү байгаа. Бараг л эхний аравт ч багтахгүй.

Hийслэлийхэн Энхболдтой нэлээдгүй ширүүн тооцоотой. Шалтгаан нь засаг дарга байх үедээ нийслэлийхнийг; газрын далд наймаагаар хөлжсөн олигархи цөөнхи,газартай атлаа түүнээ эдийн засгийн эргэлтэнд оруулж чадалгүй гацаж ядуурсан олон түмэн болгон хоёр хувааж орхисон юм. Мань эр нийслэлийхний хариуцлага нэхэхээс эмээж зугатахдаа, УИХ-ын гишүүний сонгуульд ямагт хөдөө орон нутгаас нэр дэвшдэг болсон юм.
Өнөөдөр ерөнхийлөгчид нэр дэвшээд явж байна.Уг нь нийслэлийхэнд,одоо л " оргож зайлсан"этгээдэд хариуцлага тооцох шанс гарч байна. Мөн,түүний тойргийн биш бусад хөдөө нутгийхан, Энхболд хотоо хөгжүүлж чадаагүй тул улсаа хөгжүүлж чадахгүйг мэднэ.
Гэхдээ М.Энхболд ялна! Тэр шудрага сонгуульд тэнцэхээргүй муугаа эртнээс мэддэг. Өөрийхөө чансааг бодитойгоор ойлгох тун дотуур тамиртай нэгэн. Тэгээд ерөнхийлөгчийн сонгуульд орохоор зориглосон нь санал худалдаж авахаас өгсүүлээд хийх булхай луйвраа бүгдийг нь тооцсон гэсэн үг. Түүнд, иймэрхүү луйварт мэрэгжсэн Бадамжунай зэрэг "сод хорчид" зүтгэж байгаа.
Харахгүй юу! Мөнгийг баруун солгойгүй цацаж байна. Мөнгө рүү нь ядуурсан иргэд ил далд хошуурцгааж байна. Саналаа худалдах бүрийдээ улам бүр ядуурал руу явдгаа тоож байгаа юм алга. Үр хүүхдүүдийнхээ маргаашийг зольж байна гэхээр яадаг юм гээд саналаа худалдахаар гүйж байна.
Сонгууль эхлэхэд л Монголын дөрвөн тэргүүн баянтай сууж "хэтэвчээ" харуулж аархсан нь тэнэгтэл биш байжээ! Ядуу сонгогчид Энхболд л мөнгөтэй гэцгээж байна.
Энхболд мөнгө тараагаад зогсохгүй санал тооллогыг ч луйвардана. Сүлжээгээ ажилуулна. 16 оны сонгуулиар нийслэлийг "хакердсан" шигээ хакердана. Бүх мэхээ угсруулан баттайгаар хийнэ.
Бусад нэр дэвшигчид, Энхболд хууль бусаар засгийн эрх авах үйл ажиллагааг хууль ёсны, зүй ёсны болгож өгч байгаа. Тэдний оролцоо ийм л үр дүнд хүрнэ.
Энхболд ялахад юу болох вэ? Шууд хэлэхэд криминал (эрүүжсэн) төр бий болно!
Тэрбээр нийслэлийн газрыг далд наймаалцаж олигархийг бий болгож байсан. Одоо тэр олигархийн босс байгаад ханахгүй,эрүүгийхэнтэй ойртож ажил хэргийн холбоогоо гүнзгийрүүлсэн. "Загалмайлсан эцэг" болохоор шийдсэн гэлтэй. Аймхай хүн эрх мэдэлд очихоор нэгмөсөн "арслан" болохоор шийддэг гэсэн!
Энхболдоос албан тушаал горилогсод, лоббигоо эрүүгийн этгээд рүү чиглүүлж байна. Эрүүгийн этгээд нь Энхболдыгоо "Том ах" гэнэ. Том ахыг ялахад шүүхийн албанд очихоор горилж буй хуульчид, эрүүгийхэн рүү гүйж байна. Эрүүгийн этгээдийн гарт орсон шүүхтэй болохнээ. Бодоход нурууний үс босмоор!
Дээрээс нь 60 тэрбумаар төрийн албанд орсон залуучууд нь цайрсан "улаан хамгаалагчид". Бизнэс эрхлэгчидийг "дээрэмдэнэ". Өөдөөс нь сөрсөн нэгнийг шууд л заналхийлнэ. Зарим солиотой нэг нь "амьтай чинь ярина шүү" гэх мэт.
Монголын төр ийм байгаагүй. Саналын наймаа (засгийн эрхийг хууль бусаар авч буй хэрэг!) газар авсаар ардчилсан төр олигархид шилжээд байснаа, төрийн ялзралын оргил болох криминал(эрүүжсэн) төр болон хувирч байна.
Криминал төр цогцлох үйл явц Энхболд сонгуулийн ялалтаар шуудрана. Энхболд ялахын аюул энэ юм. Саналаа худалдаж буй хүмүүс үр хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг зольж буйгаа ухаарахгүй байна.
Аюулыг зөнгөөрөө гадарласан олон залуус гадагшаа цагаачлах арга зам бодож байна. Гэхдээ бүгд гарах боломжгүй.
Тэгэхээр сонгогчид сонгуулийг бойкотлож, тэмцэх зүрх хүрэхгүй байгаа бол ядахдаа, үр хүүхдүүдээ бодоод сонгуулиа луйвардуулахгүй байх хэрэгтэй. Тэгвэл Энхболд болон криминалууд ялагдана!