Женког сонгох шалтгаан
МАН-ын 60 тэрбумаас бол АН, МАН-ын пиарчдын дунд “гал авалцах” нь ээ. “Төрийн албыг 60 тэрбумаар зарсан мөнгө ялах уу, Монгол ялах уу?” л гэлцэж байна.
МАН-ын 60 тэрбумаас бол АН, МАН-ын пиарчдын дунд “гал авалцах” нь ээ. “Төрийн албыг 60 тэрбумаар зарсан мөнгө ялах уу, Монгол ялах уу?” л гэлцэж байна. Монголын төрийг 60 тэрбумаар үнэлж зарчихаад байхад сэтгүүлчид эрэн сурвалжлах ажлаа хийсэнгүй ч гэх шиг. Яг үнэндээ бол анхаарал сарниулах тактик шиг л харагдаад байна.
Тэгж яривал МАН-ын 60 тэрбумаас болж АН ялагдсан юм биш л дээ. МАН-ын дарга 2016 оны УИХ-ын сонгуулийг авна гэдэг тохироогоо АН-ын даргатай хийчихээд сонгуулийн дараа хуваарилах албан тушаалуудаа үнэлэн зарж байсан л хэрэг. Үүнийг мэдэхгүй хүн байхгүй, мэдээгүй өнгөрсөн байлаа ч ойлгоход хэцүү зүйл биш. Үүний нэг баталгаа нь тэр бичлэг ил болсноос хойш бүтэн нэг жил өнгөрөхөд АН-ын дарга нар энэ асуудлаар МАН-тай ямар ч хариуцлага яриагүй, тооцоо бодоогүй. Бичлэг алдагдах тэр үед ч шалгаж тогтоодог хууль хяналтын байгууллагууд нь бүгд АН-ын мэдэлд байсан шүү дээ. Тэртэй тэргүй ярьсан, хэлсэн хүмүүс нь тов тодорхой байхад үүн дээр “сэтгүүлчдийн эрэн сурвалжлага” гэх мэт хий хоосон баатарлал ч хэрэггүй юм. Харин МАН-ын тэр үйлдэлд хариуцлага тооцох улс төрийн хүсэл сонирхол АН-ын удирдлагуудад байгаагүй нь бол үнэн. Тиймээс одоо сэрсэн мэт гэнэт энэ тухай ярих нь “орсон борооны хойноос цув нөмөрсөн” хэрэг болоод зогсохгүй өөрөө өөрийнхөө нүд рүү чичсэнээс өөрцгүй юм. Сонгуулийн хуулиас пропорционалийн элементийг хасч жижиг 76 руу оруулсан нь ч гэсэн АН-ын даргын МАН-тай хийсэн тохирооны бас нэг хэсэг. Аливаа юм үр дагавартай байдаг болохоор далимд нь өөрөө өнхрөөд өгсөн л дөө.
“Женко” Баттулга гэдэг хүн лав түүний пиарчдын ухуулаад байгаа шиг шударга эх оронч, үндэсний үзэлтэн, эсвэл МАНАН-г эсэргүүцэгч, 20 мянган км авто зам барьсан бүтээн байгуулагчийн аль нь ч биш. Харин ч 2008-2012 онд МАН-АН-ын Засгийн газарт Зам тээврийн сайд, 2012 оноос Н.Алтанхуягийн Засгийн газарт Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллан “МАНАН”-туулж явсан нь бол яалт ч үгүй үнэн. /Зүй нь энэ хүн үнэхээр л МАНАН-г эсэргүүцэхээр сэтгэл шулуудсан бол ядаж л АН-аас гарч, МАХН-аас нэр дэвших ёстой биз дээ/ Сайд байхдаа MCS-ийн барьж байсан төмөр замын төслийг зогсоож, өөрөө барих гэж муйхарласнаар 270 сая ам.доллар элсэнд булчихаад сууж байгаа. Хувийн компани хөрөнгөө босгоод төмөр замаа барьчихсан бол монголчууд өдийд нүүрсээ төмөр замаар зөөж байх байлаа. Ингээд зогсоогүй УИХ дахь өөрийн фракциар дамжуулан Тавантолгойн төслийг гацааж эдийн засгаа элгээр нь хэвтүүлсэн, Н.Алтанхуягийн Засгийн газарт ажиллаж байхдаа намынхаа аль өнгөтэй өөдтэйг нь сорчлон хувийнхаа пиарчдаар “Мүүнчин”, “Хятадын тагнуул”, “Сайн ах” гэсэн нэр хоч зүүж балбуулсаар байгаад танхимаа ч огцруулж, намаа ч ялагдуулсан хүн шүү дээ. Одоо тэгээд нөгөө хэд нь нүүрээ дарж байгаад Женко руугаа заагаад “Цор ганц бүтээн байгуулагч улстөрч” хэмээн цоллож байна. Хувь заяаны тохуурхал аа гэж...
Ц.Элбэгдоржтой нийлж Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан шалтгаан нь Тавантолгойг авах тохироотой байсан ч цаадах нь хэргээ гүйцээж аваад Женкогоо “гол гаргачихсан” учраас эргээд Элбэгээтэйгээ дайн зарласан гэлцдэг. Женкогийн МАНАН-тай дайн зарлах болсон шалтгаан нь ердөө л энэ. Намаа шавар шавхайд хутгачихаад тэр шавар шавхай дундаас цор ганцаараа цэвэр босч ирнэ гэдэг ганц энэ хүний л ой тойноос гарч болох мэргэн ухаан юм даа. Одоо тэгээд “МАНАН сөнөтүгэй” гэж хашгирах нь үлгэрлэвэл, дайны турш нуувчинд хэвтээд энгэртээ ганц одонгүй буцаж ирсэн цэрэг шинелиэ цоо буудчихаад гэртээ орлоо гэдэгтэй л адил харагдаж байна.
Тиймээс АН-ын нэр дэвшигчийг сонгох ёстой шалтгаан нь Женкогийн боловсрол, эх оронч зүтгэл, эсвэл МАНАН-г ялах, Монгол ялахад биш юм. Яагаад гэвэл эд бүгдээрээ хий хоосон үг. Үүний төлөө монголчууд нийтээрээ талцаж хэрэлдээд, бие биенээ хужаа хувхайгаар нь дуудаж, 200, 300 хүний толгой тасдахдаа тулах шаардлагагүй. Нэг л хүнд итгэх юм бол хууль дүрэм байгаад ч яах юм. Харин итгэж болох ганц шалтгаан гэвэл Х.Баттулга гэдэг хүн хэрвээ Ерөнхийлөгчөөр сонгогдвол түүнийг эсэргүүцэх МАН-ын хүч. Энэ хүний шуналыг хазаарлахын тулд МАН хамгийн түрүүнд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих болно. АТГ, шүүх, прокурор гээд хуулийн байгууллагуудыг Ерөнхийлөгчийн эрх мэдлээс холдуулж, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэн одоо байгаа “хагас ерөнхийлөгчийн, хагас парламентын” засаглалаасаа ангижирч, сонгодог парламентын жишиг рүү явна. Хэдий ёс жудаггүй, итгэлгүй ч гэлээ хүн л юм бол Женко өөрөө ч бас М.Энхболд, Ц.Элбэгдорж нарын нам дамнасан бүлэглэлийн эсрэг зогсох ёстой. Энэ л Х.Баттулгыг сонгож болох цор ганц шалтгаан. Хамгийн өөдрөгөөр харахад шүү дээ. Гэвч доогуураа манийгаа зодолдуулж байгаад дээгүүрээ наймаалцчихдаг тал ч бас бий.
Үнэн хэрэгтээ Ерөнхийлөгчийн эрх мэдлийг өнөөдрийн түвшинд хүртэл овойж оцойлгосон хүн нь Ц.Элбэгдорж биш, Н.Энхбаяр шүү дээ. Энэ хүн Ерөнхийлөгчөөр улиран сонгогдоно гэсэн итгэлээр АТГ-ыг анх байгуулж, үүгээрээ дамжуулан улстөрчдийг гартаа оруулна гэж тооцоотой хуулийг нь батлуулсан ч өөрөө түрүүлээд унаад өгсөн. Харин Ц.Элбэгдорж бол түүний босгосон пирамидын орой дээр суугаад ашиг хуваасан л хүн. Одоо ч гэсэн АН “Хулгайчийн эсрэг хулгайчийг” гэсэн дүрмээр өрсөлдөж байгаа нь ийм учиртай. Хуулийн хүрээнд МАН-тай өрсөлдөх боломжгүй гэж үзсэн учраас хамгийн сайн хулгайчаа нэр дэвшүүлжээ л гэж харагдаж байна. Илүү эрээ цээргүй нь ялах ёстой гэж тэд үзэж байна. Угаас энэ удаагийн сонгуулийн нэр дэвшүүлэлт болоод нэр дэвшигчдийн сурталчилгааг харахад үнэн, худал, шударга ба шударга бусын хэмжүүр “нойл” заачихаад байна шүү дээ.
Жич: Үүнийг бичигч нь үүгээрээ гурван нэр дэвшигчийн аль нэгийг дэмжээгүй болно.
Жич: Үүнийг бичигч нь үүгээрээ гурван нэр дэвшигчийн аль нэгийг дэмжээгүй болно.
Үргэлжлэл бий
Зочин
Содон
Зочин
Зочин
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
bodoo
bodoo
bodoo
-Женко нэртэй монгол нохой
Х.Баттулгыг л сонгоно доо
Зочин
Амар
Эргэлзээтэй
Зочин
Иргэн
Иргэн
Иргэн
Зочин
зочин
Зочин
zochin
Зочин
Ардчилагч
dyr esgesen ex oronchid mongolchuud durgyi
Хувийн
Эрүүл
Зочин
Зочин
Зочин
Мөнгөний сэтгүүлч
Зочин
Зочин
Зочин
Зочин
sanal
kkkk
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Иргэн
Иргэн
Иргэн
-р хорооны иргэн
-р хорооны иргэн
Алтанбаатар
,үхэр Монгол
,үхэр Монгол
Зочин
20
em
showman
Хачин сонгууль болж байна
Soongo
ABCD-Korea-gaas
ABCD-korea-gaas
Irgen
kkk
Ёстой больчихъё
Ёстой болъё
Ёстой болъё
Зочин
Зочин