нийгэм 2,293 нийтлэл байна

Цагаан сараар хэрхэн ажлаас бултах вэ?

Цагаан сарын бэлтгэл ажил ид эрчээ авч байгаа энэ үед хэрхэн их ажлаас хойш сууж тарга тэвээргээ авч үлдэх вээ гэсэн асуудал олон залуусын маань сэтгэлийн гүнд эргэлддэг юм. Энд ч дэлгүүр хоршоо, зах зээлээр хэснэ, тэнд ч ууц өвчүү чануулж зогсоно. Тэгээ л гэртээ ирэнгүүт бөөн их цэвэрлэгээ, хоол хошны ажил.
#нийгэм #нийтлэл

Гавьяа байгуулъя гэвэл дөрөвт

Монгол Улсаа, монгол хүнийг дэлхий, олон улсын хэмжээнд өндөрт өргөсөн иргэнээ төр засаг бодитойгоор үнэлэхээр боллоо. Өнгөрсөн онд Ерөнхийлөгчийн зарлиг гарч олимп, дэлхийн авар­гын медальт тамирчинд насан туршид нь сар бүр багагүй хэмжээ­ний мөнгөн цалин олгож байхаар тогтсон.
#нийгэм #нийтлэл

Данзангийн хөшөө, Бодоогийн талбай, Монгол Улсын Баатар Атаман Сененов

Хоёрдугаар сарын 2 – Аймшиггүй чин зоригт, Их жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсэн өдөр. Бидний үед (социализмын үед) энэ өдрийг сүр дуулиантай тэмдэглэдэгсэн, би л лав Пионерийн гишүүн болж байлаа. Өсвөрийн сүхбаатарчууд гээд л манаргаж явлаа даа.
#нийгэм #нийтлэл

Цагаан сар

Маний багад бүтэн жилийн туршид ганц ганцхан заяадаг цагаан сар, наадам хэмээх мөрөөдөл, хүлээлт, тэмүүлэл болсон дуулиант хоёр баяр залардаг байв. Хоорондоо хол, олон сараар хоног тоолон хүлээсэн баяр улам шимтэй болж, сэтгэлээс гарахгүй сайхан дурсамжууд үлдээж, тэр дурсамжууд домог болон дараачийн цагаан сар, наадам хүртэл яригдана.
#нийгэм #нийтлэл

Нийслэлийн ЗДТГ-ын барилгыг Төв аймгийн төвд барьчих

УИХ-ын дарга хэлж байна. Дөрвөн уулын дундах Улаанбаатарыг дэд бүтцээр хангах гэж байхаар Төв аймгийн сумдыг дэд бүтцээр нь хөгжүүлчих, их нүүдэл чинь бизнесийн орчин тохилог дэд бүтцэд татагдан ирж байгаа юм.
#нийгэм #нийтлэл

Аламж

Залуу хорин зургаатай, царайлаг, нуруулаг бас ухаалаг.
#нийгэм #нийтлэл

Явган зорчигчийн дүрэм

(Нийслэлийн хүн ам өсч, явган зорчигчийн түгжрэл үүсч байгааг шийдвэрлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулав)
#чөлөөт цаг #нийгэм #нийтлэл

Цахим хуваагдал ба алтан боломж

Монголын нийгэм хоёр хуваагдаад байна. Мэдээлэл харилцааны технологи ашиглан цахим ертөнцөд нэвтрэн орж, хэрэгцээт мэдээллээ олж ашиглаж чадаж буй эсэхээр ялгарч байгааг цахим хуваалт (digital divde) гэж нэрлэдэг.
#нийгэм #нийтлэл

Аз жаргалыг алсаас бүү хай

Ингэхэд ер нь аз жаргал хаана байдаг юм бол. Хаана ч юм байгаа тэр аз жаргалыг бүгд л хүлээдэг. Тэрний л төлөө тэмүүлж амьдардаг. Энэ ертөнц тэр чигээрээ л аз жаргалын эрэл. Аз жаргалыг хайж амьдарч байгаа түм, буман хүмүүсээр дүүрэн.
#нийгэм #нийтлэл

Д.Боролзой: Цаад өөрийн хэлийг харгалзах нь зөв юм

Дан ганц өөрийн хэлний үгээр бүтсэн хэл гэж байдаггүй. Монгол хэлэнд эрт цагт араб перс, манж төвдөөс авахуулаад өнөө цагт орос, англи хэлнээс харь үг монгол хэлэнд орсоор ирсэн. Хятад хэлний үгсийг орос хэлний галигаас шууд авч ирсний нөлөөгөөр Ши дуудлагатай үгийг Си гэж, Жинь дуудлагатай үгийг Зинь эсвэл Зцинь гэх мэтээр галиглан буулгаж бичих нь байсаар л байна .
#нийгэм #нийтлэл

Монгол мазаалай

2008 оны найман сард Бээжин­гийн олимпийг сурвалжлах сайхан боломж надад тохиосон. Сэтгүүлч бидэнд ховорхон олдох энэ болом­жоо хойш нь тавиад мазаалай гэдэг амьтныг нүдээр үзэхээр Алтайн цаадах говийг зорьж билээ. Уг хоёр томилолт цаг хугацаа нь давхацсан болохоос хоёулаа л дахиж олдоод байхааргүй ховор завшаан байсан юм.
#нийгэм #нийтлэл

“Ану хатан” үсэргэв

“Ану хатан” кинонд гарсан зарим мэдэхгүй нэрсээ тодруулах гэж жаахан ном шагайв. Эсэргүү сонсогдох байх, гэхдээ л сүүлийн үед өнгөрсөн түүхээрээ бахархах биш гутармаар ч юм шиг санагдах боллоо. Их Монгол улсын зуу хүрэхгүй жилийг эс тооцвол үргэлж л хоорондоо алалцсаар ирж. Шунал, амбиц, атаа жөтөө, эмоци төдийхөн ихэнхи дайны шалтгаан. Харамсалтай нь өдгөө ч нэгнээ өөд гарахыг үзэж чадахгүй.
#нийгэм #нийтлэл

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг шившиглэж чадсан Биньямин Нетаньяху

Израилийн хошой Ерөнхий сайд нарын нэг Биньямин Нетаньяху, эдүгээ гурав дахиа сонгогдож буй, энэ үзүүлэлтээр тус орон түүхэндээ 13 Ерөнхий сайдын нүүр үзсэн гэхэд анхны дээд амжилтыг үзүүлж буй, бүр 19 өдөр Засгийн газар тэргүүлсэн нь ч бий (Игаль Алон), энэ бүхэнтэй харьцуулан Нетаньяхуг жүүдийн төр улсын гарамгай улс төрч гэж дэлхийн олон оронд нэрлэж байна.
#нийгэм #нийтлэл

Платоноос Парис Хилтон хүртэл...

Платон ба Парис Хилтон... Нэг нь хэдэн мянган жилийн тэртээ амьдарч байсан Эртний Грекийн суу билэгт философич бол нөгөө нь задгай явдлаараа дэлхийд алдаршсан олны хэлдгээр “задарсан хүүхэн”. Б.Ариунцэцэг ба Баабар... Нэг нь энгийн нэгэн загвар өмсөгч бүсгүй бол нөгөө нь бичсэн болгон нь нийгэмд дуулиан тарьдаг, хэлсэн үг болгон нь хэлц болчих гээд байдаг Монголын хамгийн алдартай нийтлэлч.
#нийгэм #нийтлэл

Хөшөө

“Марко Пологийн хөшөө хотын өнгө гутааж байна” гэж twitter –дээ бичихээр “Марко Поло Монголын гадаад харилцааны үндэслэгц, мундаг хүн...” эсвэл “Марко Поло хулхидагч этгээд ...” хэмээн түүхийн баримт судалгаанууд өөдөөс ярьдаг хүмүүс мэр сэр.
#нийгэм #нийтлэл

Тариа, ногоо, зуд гурвын цуглаан дээр

Цагаан сарын өмнө­хөн уламжлал ёсоор Зас­гийн газар хуралдаж ”Улсын тэргүүний сайн малчин, тариаланч”-аа тодруул­лаа. Энэ удаа урлаг соёлын сал­барт олны танил болсон поп ”Камертон” хамт­лагийг ”Улсын аварга хамт олон” болгожээ. Өөрөөр хэл­бэл тус хамтлагийн дуу­чин ”Эба” буюу Б.Эр­дэ­нэ­бат өнөө жил хам­гийн сайн ажил­ласан та­риа­лангийн ком­панийн захи­рал нь юм байна.
#нийгэм #нийтлэл

Иргэний эрх чөлөөт байдал III

Монгол Улсын Үндсэн хуульд “Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заажээ.
#нийгэм #нийтлэл

Хэвлэлийн эрх чөлөөний хууль БЭРХ чөлөөнийх болох нь уу даа-2

Сүүлийн үед УИХ-аар хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль хэлэлцэж байгаа нь мэдээл­лийн хэрэгсэлүүдийн анхаарлыг татаж байгаа. Одоо манай шинэ парламент, төрөөс хэвлэлийн асуудлыг улам сайхан, ардчилсан болгох гэж санаа тавьж байгаа нь талархууштай. Харин сайжруулах гэж байгаад улам дордуулчих вий гэсэн санаа зоволт бий болоод байна.
#нийгэм #нийтлэл

Сэрүүлэг бол хөгжим биш

1925 он. Улаанбаатар хот. “Хорвоо дээр бурхан Будда, Ленин гэж хоёр суут багш заяажээ” гэдэг үгийг Монгол Улсын Бага хурлын дарга, хожмын Ерөнхий сайд П.Гэндэн албан ёсны индэр дээрээс хэлэв. Буддист сэтгэхүйгээр бүтээгч эзэн тэнгэрээс илүүтэй зовлонг гэтлэхэд замчлах багшийгаа өргөмжлөн бурханчилж үздэг. Эрэмбийн хувьд бурхан илүү байж болох ч багш нь хүмүүст ойр учраас тэр биз ээ.
#нийгэм #нийтлэл

Хувийн өмчит дунд сургуулиуд

Хувийн өмчит дунд сургуулиуд
#нийгэм #нийтлэл

Эрдэнэтийн сэтгүүлчдийг эмзэглүүлсэн нэг сэдэв

Мөнөөхөн би Эрдэнэт хотод лекцлэх ажлаар яваад ирлээ. Хоёр ч газар лекц уншиж, Эрдэнэтийн сэтгүүлчидтэй уулзалт зохиож, Эрдэнэтийн хэд хэдэн ТВ-д ярилцлага өглөө. Мэдээж миний ярих унших сэдэв: олон улсын харилцаа, дэлхийн ертөнцийн хөгжлийн хандлага, Монголын гадаад орчин, Арабын хувьсгал, лалын геополитик гэх мэтээс халихгүй.
#нийгэм #нийтлэл

Зүүн талаар нь гүйцэж түрүүлэхүй

Ардчилсан нам сонгуульд яллаа. Орон нутгийн сонгуульд бүр ч сайхан тавьлаа. Бие тавирч хөлс бурзайв. Эх орон маань одоо л “хүн шиг” удирдлагатай болох нь. Ардчилал мандтугай! Энэ коммунистууд чинь экс болохоороо бүр баллаж тавьдаг улс байна. Сүүлийн хорин жилд ардчилсан болсон биш өнөө хэдийнхээ гарт улам лавтайгаар ардчилсан байдлаар ордог байх шүү. Ерэн оноос өмнөх ба хойших МАХН бол өөр ойлголт.
#улстөр #нийгэм #нийтлэл

Л.Мөнхбаясгалан: Өөрөө дампуурах эрх чөлөө олгооч

Кабелийн телеви­зүү­дийг хаа­на гэсэн мэ­дээлэл хэвлэлээр га­рах болсон. Тэр ч бүү хэл 45 хоногийн хуга­цаа­тай сануулга өгсөн байгаа юм. Энэ талаар ”Улс төрийн тойм” со­нин болон ”Шонхор” те­левизийн ерөнхий захирал Л.Мөнх­баяс­га­лан­тай ярилцлаа.
#нийгэм #нийтлэл

Засгийн газрын “бэлэг”

Зурагтаар үзэх юм их бий. Зурагтаар зарах зүйл ч мундахгүй. Өнөөдрийн арилжаагаа сэтгэл хангуулан хийгээд маргаашийн ТВ шопдоо тавтай морилоорой.
#нийгэм #нийтлэл

Хувьд нь унуулахгүй л юм бол хувийн машинаар яах юм

Улстөрд явсан он жилүүдийг нь харвал Үүл баатар цуцашгүй тэмцэгч л дээ. Түүний энэ чанар Монголд ардчиллыг авчрах, бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэнтэй маргашгүй. Тийм учраас Монголын төр улсын баатар цолоо өгсөн хэрэг. Э.Бат-Үүл бол энх цагийн хоёр дахь эхнийх нь Ж.Гүррагчаа, ардчиллаас хойш төрсөн цорын ганц улсын баатар.
#нийгэм #нийтлэл

Эмнэлэгт үхэж болох уу?

Хорт хавдраар өвчлөөд, хорвоог орхисон залуухан эмэгтэй А-гийн ахтай ярилцлаа. 2011 оны 12-р сард 30 настай А нь “түгжрэл” гэсэн оноштойгоор “Ачтан” эмнэлэгт хагалгаанд оржээ. Хагалгааны үеэр өндгөвчинд нь хавдар байна, авчихлаа гэж эмч ар гэрийнхэнд нь мэдэгджээ.
#нийгэм #нийтлэл

Их гомдол, Их сонголт: Жерар Депардье

Францын алдарт жүжигчин Жерар Депардье Оросын иргэний үнэмлэх гардав. Оросууд ч түүгээр л дутаж байсан аятай, бүгд найрамдах улсын сайдын сэнтийнээс эхлээд, чуулгын уран сайхны удирдаачийн дохиур, байр сав юу эсийг амлан, бие биеэсээ уралдан урьж, залж байна.
#нийгэм #дэлхий дахинд #нийтлэл

Каашны хүүхдүүд буюу элэг бариулсан монголчууд

Фэйсбүүк дээр байна. Манай олон зураачид, урлагийнхан Элизабэт Коппа гэгчид гомдож явдаг ажээ. Гэхдээ гудиггүй улсууд, гомдол гаргана гэж байхгүй тэгсгээд хаячихдаг байна. Эл хатагтай болохоор өөрийгөө “монголын зураачдыг дэлхийд гаргах гүүр болсон, хүний хайлан..” гэх зэргээр танилцуулах. Гэтэл зураачдын зургийг худалдаж авангуутаа хуулбарлуулж заран “амьдралаа залгуулдаг” гэж чих дэлсэх.
#нийгэм #нийтлэл

Иргэний эрх чөлөөт байдал II

Монгол Улсын Үндсэн хуульд “Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заажээ.
#нийгэм #нийтлэл