Гавьяа байгуулъя гэвэл дөрөвт
Монгол Улсаа, монгол хүнийг дэлхий, олон улсын хэмжээнд өндөрт өргөсөн иргэнээ төр засаг бодитойгоор үнэлэхээр боллоо. Өнгөрсөн онд Ерөнхийлөгчийн зарлиг гарч олимп, дэлхийн аваргын медальт тамирчинд насан туршид нь сар бүр багагүй хэмжээний мөнгөн цалин олгож байхаар тогтсон.
Монгол Улсаа, монгол хүнийг дэлхий, олон улсын хэмжээнд өндөрт өргөсөн иргэнээ төр засаг бодитойгоор үнэлэхээр боллоо. Өнгөрсөн онд Ерөнхийлөгчийн зарлиг гарч олимп, дэлхийн аваргын медальт тамирчинд насан туршид нь сар бүр багагүй хэмжээний мөнгөн цалин олгож байхаар тогтсон. Энэхүү зарлигийн цаад утга учир нь хуучин үзэл сурталжсан тогтолцооноос ардчилсан эрх чөлөөт орон руу шилжсэн гэдгээ нотолж байгаа хэрэг юм. Эх орон ард түмнийхээ төлөө нэгэн биеэ зориулж золиослохоо шахсан тамирчин залуус амжилтад хүрээд ирэхэд нь өмнөх нийгэм “Баярын бичиг, барааны саван”-гаар мялаадаг байлаа. Хэт цөөхөн, хөгжил буурай улс орны нэрийн өмнөөс босч олимп дэлхийн аваргад ана мана өрсөлдөнө гэдэг бол амар биш. Хөгжингүй улс орнууд их өндөр өртгөөр тамирчнаа олон жилийн турш бэлддэг гэлцдэг. Түүгээр зогсохгүй ганцхан тамирчныг ч биш. Ирээдүйн олимпийн аваргынхаа бэлтгэл хангагчид, эмч, багш зэрэг эргэн тойрон дахь хэрэг болох бүх нөхдийн хэрэгцээг нь бүрэн хангадаг. Да ялангуяа хөлбөмбөг, сагсан бөмбөг зэрэг багийн спорт нь дэлхийн дэвжээнд гарах явцад зарцуулах зардал нь сая сая доллараар яригддаг. Бид амжилт үзүүлсэн тамирчдаа дараа нь үнэлж чаддаг болж байгаа нь улс шиг улс, төр шиг төртэй болсны л ач буюу.
Одоо олимп ба олимпийн төрөлд багтдаг их спортын дэлхийн тэмцээнд очдог “амны бөх” гэж байхгүй болсон. Бүгд жигдхэн аймаар хүчтэй өрсөлдөгчид. Гэхдээ нэг үеэ бодвол манай улс орон хурдтай хөгжиж, түүнээ дагаад тамирчид маань ядаж хувцас хэрэглэл, хоол унд, унаа зардалдаа санаа зовохооргүй болоод байгаа. Наад захын ийм бэрхшээлээс салгаад өгөх төдийд гялалзсан амжилтыг үзүүлээд эхэлж байгаа нь нэн бахтай.
Гадаад орнуудын өндөр амжилт үзүүлсэн тамирчны хангалт, амьдралын баталгаа цааш яаж төгсдөг талаар манайхан их сонирхдог. Улс орнууд өөрсдийн алдарт хөвүүд охиддоо энгэрт нь одон зүүж өгөөд тэгсгээд мартчихдаггүй. Спортоор замнах дараа үеийнхэн нь ахмадуудаасаа ирээдүйгээ олж харцгаадаг. Асгаруулсан хөлсний үнэ цэнийг хожим төр засгууд баяр хүргээд зогсохгүй бодитоор үнэлдэг жишигтэй юм байна. Одоо манайх тийм болчихлоо. Олимпийн аварга болоход сар бүр дөрвөн сая төгрөгийн цалин авна. Энэ нь жирийн хүнд маш их мөнгө боловч ийм амжилтыг жирийн тамирчин болгон үзүүлээд явдаггүй. Одоогийн байдлаар бүх үеийнхний нийт 48 тамирчин мөнгөн урамшууллын болзол хангасан юм билээ. Үүний долоо нь нас барсан. Хамгийн их урамшууллыг З.Ойдов гуай 7,5 сая төгрөг сар бүр авахаар бол хамгийн бага нь дэлхийн аваргын “хүрэл”-тэй тамирчид сар бүр 500 мянга хүртэхээр болсон. Эдгээр дөч гаран алдартны тоо цааш жил бүр бөөн бөөнөөр биш ч нэмэгдэх нь тодорхой. Бас хорвоогийн мөнх бусыг үзүүлж хорогдож таарна. Тэгэхээр энэ нь хавтгайрсан халамж байх боломжгүй.
Одоо тамирчны алдрыг үнэлэхтэй сацуу их спортын бодлого чиг хандлагыг өөрчлөхгүй бол болохгүй байх. Тамирчин нь өнөөдрийг хүртэл зөвхөн эх орны төлөө гэсэн үзэл суртлын золиос байв. Энэ тал дээр хойд солонгосчуудаас онцын ялгаагүй байсан. Харин маргаашаас эхлээд өндөр амжилт нь төрийн төлөө гэхээсээ илүү хувь хүн цаашдаа яаж амьдрахыг нь шийдэх болчихлоо. Агуу хүмүүн тодорлоо гэхэд аварга болоод авдаг шангаа хүртэнэ. Нэгэнт тасраад дэлхийн хүн болчихсон нөхөрт дээр нь нэмээд байсгээд л “Баярын бичиг” өгөөд байх шаардлагагүй. “Гавьяат” ба “Баатар” гэсэн цолны оронд насаар нь төр өөрөө тэжээхээр амласан. Энэ нь хувь хүнд хамаагүй ашигтай тусч байгаа юм. Тэртэй тэргүй мартагдахын аргагүй алдаршаад байхад нэмж цол өгөөд ч яах юм. АНУ-ын гавьяат тамирчин... гэдэггүйтэй адилхан. Дэвжээн дээр хэр их ялна тэр чинээгээр нь төр өөрөө хожим түүнд бөөн такс төлөх юм чинь. Нэг бодлын олимпийн аварга болчихвол сайн. Болохгүй бол бас сайн. Төрийн хувьд ёстой нөгөө медалийн оосроос атгаад алдаад байдаг тамирчидтай л байвал төсөв хэмнээд тун таатай санж. Манайхан ч яахав дээ улсын мөнгийг ус цас шиг тоодоггүй л болохоос хэрэв сагсан бөмбөгийн олимпийн аваргатай болчихвол дараа нь улсын төсөвт нэг аймгаас илүү төсвийг жил бүр аваргууддаа зориулж суулгах хэрэг гарна аа даа. Хэт сайн тамирчидтай Грек, Испаничууд энэнээс болоод улс нь дампуурчихаа шахаад байгааг бүгд мэднэ. Тийм юм манайд болохгүй байх л даа. Ерөөлөөр тийм болчихвол бас гоё ч юм уу. 22 х 4сая х 12 сар = 1 миллиард 56 сая төгрөгийн цалинг жил болгон айн?
Ямартай ч их спортоор хичээллэхийг сэтээ сэвээгүй уриалах нь илүүц болж өөрчлөгдөх байх. Их спортын амжилтгүй л бол улс орон балрах гээд байгаа юм шиг загнадгаа алдарт дасгалжуулагчид, спортын зүтгэлтнүүд одоо зогсооно биз. Их спортод санаа зовж “Одоо яалгамаар байна?” гэж улстөрчид нь дасгалжуулагч болж гүйлдэхээ болих хэрэгтэй. Төр үүрч явсан тэмцээн уралдаан гэсэн ачаанаасаа салж гүнд нь оролцох юм уу саад болохоо л байчихвал наадуул чинь аяндаа учраа олоод явчихна. Оронд нь харин нийтийн биеийн тамир, эрүүл хөдөлгөөнд анхаарлаа хандуулах, түүнд төсөв зарцуулах сайхан боломж гараад ирж байгаа юм.
Мал хувьд гараад өссөн шиг наад тамирчид чинь одоо хувийнхаа амьдралаа бодсон ч тэр зүтгэх байлгүй дээ. Дотоодын улсын аварга, сонгон шалгаруулалт одоо ёстой жинхэнэ “алаан” болох байх аа. Тэр хэрээр олон ч сайн тамирчин шинээр тодорч, тэнд шударга бус явдал, найраа энэ тэр нь үндэсний бөхөөс бусад төрөлд аяндаа устана. Бүр бөхөөс өөр огт санаанд оромгүй төрөл зай дээр, хөлбөмбөгийн аварга болчихсон байхад гайхах явдалгүй. Тэгээд ч хүн амд ноогдох олимп, дэлхийн медальтнуудаараа монголчууд дэлхийд эхний зургаа долоод явдаг гэхчинэ билээ. Цөмөөрөө биш гэхэд “бэлчээрийн даац хэтэрсэн” олон аварга төрөөд унавал бахархах манатай. Манайхан ер нь цагаа тулбал маш адтай, барилдахгүй хүн гэхэд л их ховор. “Би залуудаа жаахан ноцолдсон бол чамаас дутахгүй дээ” гэж ярьдаг болсон байна билээ. Уг нь үнэн байхгүй юу. Бидний хувьд тамирчдаа ганзага хоосон буцаад ирэхэд нь гасалж гангинаад ч яах юм. Сайн л биз.
Гадаад ертөнцөд “Монголчууд маш хүчтэй өрсөлдөгч байлаа. Түүнд золтой л ялагдчихсангүй” гэсэн мессэж л тасралтгүй бичигдэж байвал эх орон сурталчилгаанд хамгийн зөв менежмэнт юм. Тэртэй тэргүй бид олимп, дэлхийн аваргатай болчихсон, тэгж байгаад дараагийн аавын хүүдээс дахиад төрж л таараа. Одоо Монголыг дэлхий таньдаг болчихсон. Медальгүй хоцорсондоо улс орон ичих зовох, сүүлд олон улсын тавцанд медальгүй орон гээд шоолуулах юм огт болохгүй. Харин хамгийн сүүлийн байранд ордог, эх орныг шараа болгоод байдаг жуулчин ч юм шиг стандарт бус тамирчдыг ийш тийш нь хамаагүй явуулмааргүй юм билээ. Тэгээд ч тэмцээн уралдаанд явах гэсэн болгоны бүх л зардлыг төр буюу татвар төлөгч биднээр даалгадаг тогтолцоо маань шог юм даа. Сонирхогчид өөрсдөө зарим зардлаа гаргадаг, ядаж хоол байрныхаа асуудлаасаа салчихаад наадам тэмцээн гэдэг баймаар байгаа юм. Монгол дахь спортоор хичээллэж байгаа бүх л залуус гоц авьяастай, даанч хөрөнгө мөнгө дэмжлэггүй гэсэн домог хоцрогдсон. Тийм тохиолдол маш ховор нь аль эрт батлагдсан бөгөөд зохиолчид кино уран зохиолоо сонирхолтой болгохын тулд ингэж бичих дуртай. Өөрөө болон улс орон, ивээн тэтгэгч нь эдийн засгийн чадамжтай орчноос л аваргуудын 99 хувь нь төрдөг байсан, хойшид ч тийм.
Дархлагдсан спортын хэдэн төрөл манайд байдаг. Тэрэн дотор бас дархлаатай бүлэглэл гэж бий. Гэр орондоо цөөхөн хонолоо гэж ярьдаг юм билээ. Одоо тэдний хазаарыг нь мулталж өөрсдийнхөө төлөө өөрөө яв даа гээд чөлөөлөх хэрэгтэй. Эднийг тэжээдэг байсан төсвөөр олон түмэндээ спортын заал барих, сул бие бялдартнууд, хүүхдэд зориулсан биеийн тамирын арга хэмжээ явуулах цаг болоод байна.
Медальд тун их дөхөж очсон тамирчин бол одоо харин “Монгол Улсын гавьяат тамирчин” болчихож байгаа юм. Түүнд одон тэмдгийг харамгүй өгөх нь шударга ёсонд нийцнэ. Яагаад гэвэл тэрээр хожим ямар нэгэн мөнгөн урамшуулал хүртэж чадахгүй. Тэгсэн мөртлөө “Медалийн оосроос атгаад алдаж” эх орныхоо нэрийг дуурсгасан гавьяат үйлстэн бөгөөд эдийн засгийн үлэмж хэмнэлт үзүүлсэн. Лондонгийн олимпоор хүндийн өргөлтийн нэг тамирчин наймдугаар байр эзэлчихээд олимпийн аварга болчихсон аятай баярлаад байхаар нь гайхаж билээ.
Энэ мэтчилэн бид спортын чиг хандлагыг үндсээр нь өөрчилж, тамирчдаа барууны хэв маягт оруулж, иргэдээ чийрэгжүүлэх бодлого баримтлахыг орчин цаг үе шаардах боллоо.

Батнэрэн
shagnal
Зочин
kkkk
д тэмүүжин
зочин
Unshigch
Зочин
Зочин
Bek
Үзэгчийн үгээр
Зочин