Иргэний эрх чөлөөт байдал II
Монгол Улсын Үндсэн хуульд “Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заажээ.
Монгол Улсын Үндсэн хуульд “Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заажээ.
Шинэ оны шилдэг бэлэг нь Шинэчлэлийн Засгийн газрын нэгэн шийдвэр боллоо. 2013 он гармагц Засгийн газар монгол хэл дээрх мэдээллийн цахим хуудсууд дээр иргэд санал бодлоо бичдэгийг “зохицуулах” зорилгоор “Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн систем” бий болгохоор ханцуй шамлав.
Шаардлагатай программ хангамж, техникийн шийдэл боловсруулж нэвтрүүлэх, домэйн нэр олголт болон мэдээллийн чиглэлээр ажилладаг цахим хуудсуудын үйл ажиллагааг шинэ шаардлагын дагуу зохицуулахыг төрийн холбогдох байгууллагуудад даалгав. Мэдээллийг “Үндэсний дата төв” нэгтгэж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний мэдээллийн сан, үүрэн холбооны операторуудын хэрэглэгчийн мэдээллийн санд үндэслэн тухайн санал, сэтгэгдэл оруулж буй хэрэглэгчийн мэдээллийг бүртгэлжүүлэх аж. Энэ бүхэн хүн гүтгэн доромжлох, садар самуунд уруу татах, заналхийлэх зэрэг гэмт хэргийн шинжтэй сэтгэгдлийн талаар холбогдогч гомдол гаргавал эзнийг нь тодруулах, хяналт тогтоох боломж бүрдүүлэх зорилготой гэнэ.
ТРОЙН МОРЬ
Эртний Грекийн нэгэн домогт Трой хотын гадаа орхисон аварга модон морийг сонирхсон иргэд түүнийг хотын төв талбайд чирэн авчирдаг. Модон морины дотор нуугдсан цэргүүд шөнө нь сэм гарч, хэрмийн хаалгыг онгойлгон өөрийнхнийгөө оруулж хотыг эзэлдэг. Сайхан бэлэг заримдаа саад тотгор дагуулж болохыг сануулсан Тройн морины эл түүхийг одоо ч дэлхий дахинаараа хэлэлцдэг.
Монголын төр засгийн дээрх шийдвэр Тройн морины түүхийг сануулж байна. Иргэн та цахим хуудсан дээр сэтгэгдлээ бичихийн тулд зүгээр л овог нэр, регистрийн болон албан бүртгэлтэй гар утасны дугаараа бүртгүүлээд л болох юм гэнэ. Гэхдээ тэр цаг мөчөөс эхлээд төр засаг таны хэн болох, ямар үзэл бодолтой, аль намыг, хэн гэдэг улстөрчийг дэмждэгийг, эсвэл эс дэмждэгийг бүртгээд авч байгаа юм. Төр засаг хувь хүний нууцын талаарх холбогдох дүрэм, журмыг баримтлан ажиллах юм гэнэ ээ. Иргэд бидний хөрөнгийг ээлж дараалан завшиж ирсэн төр засгийнхан гэнэтхэн хувь хүний нууцыг хадгална гэдэг юу л бол. Иймэрхүү арга хэмжээг хаант засагтай, эсвэл коммунист, нэг бол аль нэг дарангуйлагчийн атганд байгаа улс оронд л авдаг болохоос ардчилсан Монгол Улсад ямар ч Засгийн газар хэрэгжүүлж чадахгүй, хэрэгжүүлэх боломжгүй юм.
Ардчилсан Монголын иргэд бид эрх чөлөөний аугаа гайхамшигт амтыг мэднэ. Эрх чөлөөгүй байхын гашууныг ч мэднэ. Хэдхэн этгээд бидний үг хэлэх эрх чөлөөг ямар ч тушаал шийдвэрээр хааж чадахгүй.
Эдийн засгаа солонгожуулах, нийгмийн тулгамдсан олон асуудлыг шийдэхийн оронд төсвийн асар их хөрөнгийг иргэдийнхээ эрх чөлөөт байдлыг хязгаарлах, үг хэлэх эрхийг хаах, хянахад зарцуулах нь наад зах нь ухаангүй, цаад зах нь урт хугацаандаа техникийн хувьд боломжгүй хэрэг юм.
Интернэтийн ертөнц бол олон урсгалтай замын сүлжээ. Монгол хэл дээрх бүх цахим хуудсуудыг нэг урсгалтай радио шиг болгочихоор удалгүй бүгдээрээ ээлж дараалан дампуурна. Цахим хуудас ажиллуулдаг 24 том компани бизнесгүй болж буйгаа ойлгоод хамгийн түрүүнд эсэргүүцлээ илэрхийлсэн ч тусыг эс олов.
Албан мэдээллийн сайтууд алга болохын хэрээр албан бус сайтууд гадаадад бий болж, нэг хэсэг явна. Ямар ч ялгаагүй учир иргэд гадаадын цахим хуудсуудаар дамжин үзэл бодлоо илэрхийлж таарна. Тэгээд ч Twitter, Facebook зэрэг даяаршсан нийгмийн сүлжээг аль ч улс орны төр засаг хорьж, зогсоож чаддаггүй.
Олон улсад гэмт хэргийн шинжтэй сэтгэгдэл үлдээхийг зохицуулдаг программ ашигладаг. Жишээ нь цахим хуудсанд сэтгэгдлээ үлдээх, хэлэлцэх боломжийг Disqus гэдэг программ олгодог. Түүнийг ашиглан FB, Twitter мэт сүлжээгээр дамжин дансаа нээж, сэтгэгдлээ үлдээх боломжтой. Хүн доромжилсон үгэнд шүүлт хийж болдог бөгөөд олон удаа шүүлт хийлгэсэн компьютерийн хаягийг бусад сүлжээнд анхааруулах дохио болгон явуулдаг. Хүнийг эрх чөлөөт байдалд халдсан сэтгэгдлийг тухайн хуудасны эзэн компани иргэний хүсэлтээр устгах нь зүйд нийцнэ. Монголын хариуцлагатай цахим хуудсууд аль хэдийнээс дээрх программыг ашиглаж байна.
Хүний сэтгэгдлийн үг, үсгийг хянахгүй байгаа компаниудад төсөөтэй программ суурилуулахыг шаардахад л асуудал шийдэгдэнэ. Ер нь цахим хуудсуудыг хянах оролдлогын цаана төрийн нэрээр далайлган төсвийн мөнгөөр шахааны бизнес хийх явцуу сонирхол явж байгаа юм биш биз.
Нөгөө талаас цахим хуудасны компани бүр хэрэглэгчийнхээ сэтгэлийн ханамжийг хүндлэх ёстой. Эс тэгвэл өрсөлдөөнд уусаж алга болдог. Гэмт хэргийн чанартай сэтгэгдлийг устгах хүсэлт тавихаар мөнгө нэхдэг, оюуны өмчийг хулгайлдаг цахим хуудсуудыг хянах ёстой болохоос иргэн бүрийнхээ үйлдлийг цагдах нь маш утгагүй хэрэг.
МОНГОЛЫН АРДЧИЛЛЫН ПАРАДОКС
Төр бол луувангийн биш ташуурын бодлогоо илүү сайн хэрэгжүүлж чаддаг хүчний машин. Монголын төр засаг ч ялгаагүй гэдгийг та бид бэлхнээ харж байна. Иргэний эрх чөлөөт байдалд шууд халдаж, иргэдийн үг хэлэх эрхийг ноцтой хязгаарлах алхмыг ардчилсан хувьсгал хийсэн Ардчилсан Намын Засгийн газар өөрөө хийж байгаа нь Монголын ардчиллын парадокс.
Ардчилсан нам хэнд үйлчлээд байна вэ? Ард түмэндээ юү, эсвэл зөвхөн өөрийн намдаа юу? Үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө иргэдээ төр нь бүртгэн авч, хууль хяналтын байгууллагаар айлгаж сүрдүүлэх гэж байна. Урьдын адил төр засгаа магтан дуулж, эрхэм хайрт нам засгийн буянаар, элбэг дэлбэг удирдагчдынхаа элбэрэл хайрын дор эсэн мэнд яваадаа л баярлах болж байна уу?
Монголын төр засаг Арабын орнуудын болон урд хөрш шиг олон улсын хэмжээний цахим хуудас, нийтийн сүлжээг хааж дэлхийн тавцан дээр элэг доог болохгүй байх гэдэгт Монголын иргэд найдаж байна. Хэдхэн сарын дараа Улаанбаатарт болох Ардчиллын хамтын нийгэмлэгийн орнуудын хуралд түүнийг даргалж буй Монгол Улс иргэдийнхээ эрх чөлөөт байдалд яаж халдаж болдгийг яруу тодоор харуулсан бэлэг барих зорилгыг Ардчилсан Нам тавиагүй л байлтай.
Ардчилсан Нам үүний оронд төр засгийн бүх цахим хуудсуудад иргэд сэтгэгдлээ чөлөөтэй үлдээх боломж бүрдүүлбэл төрийн үйл ажиллагааг ил тод болгоход үнэлж баршгүй үр өгөөжтэй, хямд төсөр арга болохыг харуулбал ямар вэ?
Хэрэв тийм боломж гардаг бол жишээлбэл Харилцаа холбооны зохицуулах хорооны өөрийнх нь цахим хуудас дээр би “Харилцаа холбооны хууль 2008 оноос хойш шинэчлэгдээд (2011.12.15) шал өөр болчихсоныг Та бүхэн мэдээгүй юм уу? Зохицуулагч гуай та хэдэн жил болоод мэдээллээ шинэчилдэг юм бэ?” гэсэн сэтгэгдэл үлдээмээр байна. Ер нь төрийн байгууллагууд цахим хуудсуудаа яаж шинэчилж, иргэдээ хэрхэн тосож үйчилж байгаад хэн хяналт тавьдаг юм бэ?
Төр засаг нь иргэдийн сэтгэгдлийг устгах ёстой дайсан биш, ажлаа сайжруулах зэвсэг, гайхалтай боломж гэж үнэлбэл Монголын нийтийн засаглал нэг эрэмбээр дээшлэх болно. Энэ бол гагцхүү Ардчилсан Намын сонголт. Харин энэ намыг дараачийн сонгуулиудаар дэмжих, эсэх нь иргэд бидний сонголт.
Áàÿðëàëàà
bayarlalaa
Зочин
Зочин
Хуягаа
Хуягаа
666
Зочин
saruul
saruul
sumaa taviad numaa nuuh hereggui
Зочин
Зочин
Surduulegch
Цензур дахин амиллаа.
now by english
now by english
Зочин
АГУУ ИХ МАНАЙ АН НАМ ТӨР МАНДАН БАДРАГ
BUHIA
baaivai
VERY TRUE
Зочин