“Ану хатан” үсэргэв
“Ану хатан” кинонд гарсан зарим мэдэхгүй нэрсээ тодруулах гэж жаахан ном шагайв. Эсэргүү сонсогдох байх, гэхдээ л сүүлийн үед өнгөрсөн түүхээрээ бахархах биш гутармаар ч юм шиг санагдах боллоо. Их Монгол улсын зуу хүрэхгүй жилийг эс тооцвол үргэлж л хоорондоо алалцсаар ирж. Шунал, амбиц, атаа жөтөө, эмоци төдийхөн ихэнхи дайны шалтгаан. Харамсалтай нь өдгөө ч нэгнээ өөд гарахыг үзэж чадахгүй.
Сэдвээсээ гажих нь. “Мандухай сэцэн хатан”, “Цогт тайж” хоёр Монголын хамгийн шилдэг түүхэн кинонууд. “Мөнх тэнгэрийн хүчин дор” энэ хоёрын дараа бичигдэнэ. Улсаас асар их хөрөнгө хүч хаяж бүтээсэн учир энэ бүтээлүүдтэй өрсөлдөх кино дахиж гарахад хэцүү гэж уран бүтээлчид ярьдаг. Хожим “Үхэж үл болно: Чингис хаан” кино бараг сая доллар гаргуулж улсын төсвөөр боссон ч ямар нэг Чилүгэн, Исмэл тайж, Төвдийн гүнж Дулмаа байхгүй учраас үзэхэд даанч уйтгартай. Хажууд нь төрийн ямар ч оролцоогүй бүтсэн “Аравт” хамаагүй сонирхолтой. Эдгээрийн дараа хувийн хөрөнгөөр, асар их зардал гаргаж бүтсэн түүхэн кино бол “Ану хатан” байлаа. Сайн сурталчилгаа, хүмүүсийн их хүлээлтээс үүдэж сүүлийн хорин жилд анх удаа киноны билет гурав нугарсан шагаар зарагдав. Монголчууд бид маш зоригтойгоор том кино хийж, театрт үзэгчид ч дүүрдэг болсон нь сайшаалтай. Мэдээж шууд л “Аватар” хийчихнэ гэж юу байхав, шүүмжлүүштэй олон зүйл харагдсан. Бас магтаж бахархууштай санагдсан нь ч олон. Нэг их айхтар мэргэжлийн шүүмжлэгчийн нүдээр биш, энгийн л үзэгчийн үүднээс “Ану хатан” киноноос төрсөн сэтгэгдэлээ жаахан илэрхийлэе.
Зохиолч Шүүдэрцэцэгийн “Ану хатан” роман шилдэг гүйлгээтэй ном. Харин бүтэн романыг кино зохиолд хөрвүүлнэ гэдэг хүнд ажил. Кино хэдий 2 цаг 48 минутынх ч зузаан номын агуулгыг багтааж чадахгүй, тиймээс хүссэн хүсээгүй хасалт хийнэ. Дээрээс нь түүхэн кино гэдэг утгаараа драм, үйл явдал хоёрынхоо давс хужрыг тааруулах нь амаргүй. Миний ойлгосоноор драмаа бага зэрэг орхиод, түүхэн үйл явдал, хүүрнэлүүдээ түлхүү буулгахыг зорьсон бололтой. Хүмүүс киног янз янзаар хүлээж авна. Нэг хэсэг үзэгчид онц сонирхолтой үйл явдал, дүрүүдийн зөрчил голчлон хүлээж байгаа. Онц сонирхолтой үйл явдал гэхээр заавал тулааны ээкшн үзэгдэл гэсэн үг биш л дээ. Чилүгэний хэлийг тасддаг нь ч үзэгчдийг уйдаахгүй сонирхолтой үзэгдэл. Харин зарим үзэгчид түүхийн сургамж, киноны гол утга санааг хүлээж буй. Тиймээс ч “Ану хатан” зарим хүмүүст жаахан уйтгартай мөртлөө зарим хүмүүсийн нулимсыг дуслуулсан биз.
Эхний 20 минут үнэхээр галзуу. Учир нь энд Галдан бошигт Төвдөөс ирсэн, Төвд рүү буцсан, хайртай Анугаа орхисон, ах нь хорлогдож Төвдөөс дахиад ирсэн, Анутай буцаад учирсан, өөрсдийн эсрэг хуйвалдагчдыг дарсан г.м. маш олон сэтгэл хөдөлгөм драм багтчихаж. Галдан хайртай Анугаа ахдаа бэр болгон гуйж, өөрөө Төвд рүүгээ буцах агшины зураг авалт тансаг. Толгод дээрхи Ану эргэж ирэхгүй одох хайртыгаа гунигтайгаар харна, цаана нь нуур мэлтийж, өнгө будаг холилдсон байгаль дүнсийнэ... Харин Галдан хаан ширээнд сууснаас хойш бараг “баримтат кино” үзэж эхлэв. Харилцан яриа ч тэр, үйл явдал ч тэр үзэгчдэд “таашаал” биш “мэдээлэл” өгсөөр дуусав. Манай хуучны кинонууд яагаад нэг л зөөлөн, хэдэн ч удаа үзсэн уйдахааргүй байдаг юм бол? “Би чамд хайртай” киног санацгаая. Баяраа гэртээ ангийнхнаа цуглуулан наргиж байна. Үрлээ аавынх нь үнэтэй бурханыг сонирхоно. Гаднаас Баяраагийн аав (нэрийг нь санадаггүй) орж ирлээ. Тэрээр олон үг хэлэхгүй Үрлээгээс бурханаа аваад “энэ ямар үнэтэй гэж санана, хэдэн жилийн дараа машин ч болох эд. Хосгүй эд дээ...” гэж хэлээд өрөөнөөс гарна. Тэр ингээд л залуусыг гэрээсээ хөөчихөж байна. Харин Баяраагийн аав “эндээс явцгаа та нар” эсвэл “арай даварч байна шүү нөхдөө, наад бурханаа байранд нь тавь...” гэх мэт үг хэлбэл тааруу зохиолын шинж. “Ану хатан” киноны нэг алдаа нь харилцан ярианууд яг л иймэрхүү “мэдээлсэн” шинжтэй. Гэхдээ авууштай нь “Галдангаас Энхамгалан хүртэл ширвэж байхад өнчин бид...” “Чамаас соёрхол асуугаагүй...”, “Чиний минь үрчлээ бүхэн миний алдаа оноо...” г.м. уран зохиолын тансаг үг хэллэг, язгуур Монгол хэлний сонсголонт яриа дүүрэн.
Кинонд “өгүүлэх” биш “үзүүл” гэсэн том дүрэм бий. Энэ дүрэм нэлээд алдагдав. Жишээлбэл: Эцгийнх нь эсрэг эр нөхөр нь дайтахаар одоход Ану хатан нөхрийнхөө араас цацал өргөсөөр нулимс дуслуулан хоцорно. Энэ л хангалттай, үзэгчид бүгд ойлгоно. Харин түүний найз (шивэгчин) Мандарваа “эцгийг нь сөнөөхөөр явж буй эр нөхрийнхөө араас цацал өргөж зогсох яасан ч хэцүү юм дээ...” гэж нэгэнт ойлгомжтой зүйлийг үзэгчдэд “мэдээлж”, илүү хэдэн минут “наль наль” гэх нь таалагдаагүй. Тэгээд энэ гоё үзэгдэлд өөр нэг чимэг өгөхгүй мөртлөө, бөөн нулимс дуслуулж, алсыг ширтсээр нэлээд хэдэн минутыг барах нь хайран. Ер нь хүн залхаамаар хэт нялуун, сунжирсан, нальганасан хэсэг нэлээд их. Гэхдээ зарим хүмүүсийн нулимсыг дуслуулж буй нь магад эмэгтэй найруулагчийн онцлог биз.
“Ану хатан” нэртэй ч хамгийн гол дүр нь Галдан бошигт. Бараг “Ромео Жулета хоёр” гэдэг шиг “Галдан Ану хоёр” гэж нэрлэмээр. Ану хатан бага хатадтай яриа өрнүүлэх, эцэг эхтэйгээ уулзах, бага насны дурсамж г.м. амьдралын хүүрнэл мэдээж хангалттай гарсан ч “Зуун мод” –ны тулаанд оролцсон нь л түүний ганц тодорсон хэсэг. Бас эсрэг дүр үгүй. Манжийн Энх-амгалан, хор хутгадаг Галдангийн авга (Равдан гуай тоглосон) нар муу талын баатрууд хэдийч эсрэг биш, туслах дүрүүд. Мандухай дээр Исмэл тайш киног ямар их сонирхолтой болгодог билээ дээ. Гэхдээ кинонд заавал эсрэг дүр байх албагүй ч зөрчил нэмэх хэн нэгэн дутагдана. “Халх үгүй бол Ойрад үгүй, Ойрад үгүй бол Халх үгүй” гэдэг санааг хүлээж байсан ч Халхууд нэг ч гараагүй. Халх Ойрадын өвөрмөц харилцаа, түүхийн алдаа оноог гаргасан бол илүү сонин байж ч болох. Угтаа Халх-Ойрадын арван жил үргэлжилсэн дайн Монголчуудын хувьд хамгийн байж боломгүй, сургамжтай түүх билээ.
Киноны нүүр хувиргалт, зураг авалт Монголд өмнө байгаагүй мундаг болжээ. Сэтгэл татам өнгө будгууд үзэгчдэд үнэхээр таашаал өгч, бас Галдан Ану хоёр нүдэн дээр л илт хөгширч байв. Гэхдээ энүүхэндээ гэхэд зохиолч Шүүдэрцэцэг гол дүрийн Отгонжаргалаасаа арай хөөрхөн юм шиг санагдсан. Монголууд бүгдээрээ л мэдэх Оюундарь, Сарантуяа нарын жүжиглэлтийг мань мэтийн бацаан ярих нь илүүц биз. Залуу эмэгтэй жүжигчдийн хувьд Мандарваад тоглосон Долгорт 95А, бусдад нь 80B тавихаар байлаа. Харин эрчүүд үнэхээр солиотой. Галданг амилуулсан Мягмарсүрэнг аль эртнээс томоохон кинонуудад тоглоосой гэж хүсдэг байв. Цэвээнравдан, түүний дүү Содномравдан, Данжила жанжин нарын дүрүүд ч өөлөх юмгүй. Хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж, уйлуулах шалтаг болоод буй гол шалтгаан нь мэдээж киноны хөгжим. Бас л мундаг. Гэхдээ дахиад хэлэхэд энэ мэргэжлийн шүүмж биш шүү, зүгээр л хувийн сэтгэгдэл. Атаархсан ганц нэг нь муулаад, уярсан зарим нь хэтэрхий магтаад байхаар нь өөрт төрсөн бодлоо дэлгэсэн ухаантай.
Уул хэдий том тусмаа сүүдэр нь төдий чинээ их гэдэгчлэн энэ том бүтээлийг шүүмжлээд ч дуусахгүй, магтаад ч дуусахгүй биз. Манай кино урлагийн түүхэнд маш зоригтой алхам, зоригтой бизнес, зоригтой бүтээлийг Болдхуяг, Шүүдэрцэцэг нар хийжээ. Жижиг зах зээлд хүн тоохгүй олон киноноос цөөн чанартай бүтээл хамаагүй үр ашигтай. Энэ кинонд 700 уран бүтээлч оролцсон нь сэтгэл хөдөлгөв. 70 хүн тусдаа 10 жижигхэн кино хийснээс 700 –аараа нийлж нэг том кино хийх нь эдийн засгийн онолын хувьд ч ашигтай. Одоо дараа дараагийн түүхэн бүтээлүүд шилээ даран гарна. Юун тэр солонгос, хятад. Бидэнд идээд уугаад бичээд дуусахгүй их түүх, түүхийн сургамж, сэдвүүд бий. Олон кинонууд дундаас зарим нь унана, босно, шатна, шантарна. Улс маань хөгжиж байна, бид бараг сая доллараар кино хийж эхэллээ. Хэдхэн жилийн дараа жинхэнэ Монгол маягийн кино дэлхийд танигдах бизээ. Үүний эхлэл болгож “Ану хатан” Монголын кино урлагийг нэг шат үсэргэв.
Ойрд
Зочин
bm
bm
naran
zugeer
эрдээ
эрдээ
oirad
power oirad
Gang
Сэргэлэн
oirad
baxarxah tvvxgvi halxiin hatavchnuud vhlee
tsoros
oogii
bolorstesteg
Zochid
Zochin
Zochin
Шүүмжлэгч
Цорос
Цорос
111
Бямбажин
Naraa
muugii
Зочин
suvdaa
тэнэг
Зочин
Зочин
Саруул
Монгол
halh power
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
sevjid
Хүрэлхүү
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Enkhe
uzegch
Зочин
Demchig Dondov
Zarimd ni
Зочин
bi
монгол кино
Зочин
Зочин
bodonchir munhag
боломжийн
Зочин
ggg
Золбаяр
Баясаа
Солонго
halh hvn-d mongol hvvgees
Myangaa
Yurii
анхаа
xalx xun
niitlelchid handahad
hvlee nuhduu
halh oird bish zugeer mongol hun
Shuudertsetseg
Зочин
zvgeer l mongoliin tvvh-d mongolhvvgees
zya
Зүгээр л Монголын түүх
үзэгч
halh hvn-d mongolhvvgees
halh hvn-d mongolhvvgees
ХАЛХ гоё байнаа?
vnen tvvhiin jimeer
Доор гарсан алдарт түүхч гуайд
түүхээ гэж. доорх коммэнт бичсэн хүнд баярлав.
түүхээ гэж. доорх коммэнт бичсэн хүнд баярлав.
түүхээ гэж. доорх коммэнт бичсэн хүнд баярлав.
түүхээ гэж. доорх коммэнт бичсэн хүнд баярлав.
Critic
MIA KINO
Зочин
Тоогий
төв халх
ugaadas
ugaadas
Зочин
Зочин
ZYA
Иргэн
Халх
doko
irgen
Bataa
Зочин
Зочин
bi
зочин
з
з
Зочин
mongolhvv
Зочин
Зочин
Зочин
Dajkino
СОНИН ЮМ
туяа
bi mongol khun
halh hvnd- mongolhvvgees
halh hvnd- mongolhvvgees
halh hvnd- mongolhvvgees
Зочин
Зочин
Нар
lll
mergen hu
halh hun
halh hun
үзэгч
mongolhvv -gees ter halh geed bgaa baagiid
Oold
Zochin
qsjhn
Зочин
eegii
Халх
zochin
БОЛОРХОН
zochin
tsetsvvh
Зочин
boljmor
Зочин
Зочин
Зочин
авгай
Зочин
Зочин
Зочин
bodanchir munhag
zzzz
6
Зочин
nn
33 aa
Galdan
202.131.239.2
Зочин
myy nyc
Зочин
БОЛДОО
Болдоо
Тунгаа
asx
Үзэгчийн үгээр
Зочин
Үзэгчийн үгээр
cic
Зочин
Үзэгчийн үгээр
Үзэгчийн үгээр
33
33
33
mergejliin hunii nudeer
Зочин
Зочин
санасаар
Зочин
Монгол
zochin
saraa
жжжжж
Urnukh
Зочин
Зочин
ht
Зочин
zochin
Ganaa
zuuzaa
Зочин
Зочин
XABTXACAP
Зочин
Зочин
klara
...
klara
Зочин
Эрдэнэ
Зочин
Амжилт хүсье
wowka
Зочин
Goof job
munkhuu
zochih
Сайн