Хөшөө
“Марко Пологийн хөшөө хотын өнгө гутааж байна” гэж twitter –дээ бичихээр “Марко Поло Монголын гадаад харилцааны үндэслэгц, мундаг хүн...” эсвэл “Марко Поло хулхидагч этгээд ...” хэмээн түүхийн баримт судалгаанууд өөдөөс ярьдаг хүмүүс мэр сэр.
“Марко Пологийн хөшөө хотын өнгө гутааж байна” гэж twitter –дээ бичихээр “Марко Поло Монголын гадаад харилцааны үндэслэгц, мундаг хүн...” эсвэл “Марко Поло хулхидагч этгээд ...” хэмээн түүхийн баримт судалгаанууд өөдөөс ярьдаг хүмүүс мэр сэр. Марко Поло яасан ийсэн тухай нь биш, хөшөөнийх нь тухай ярьж байхад. Нохойны хөшөө шүүмжлэнгүүт “Нохой бол хүний үнэнч анд...” гээд маргалдах шиг л. За тэр ч яахав.
Манайхан хөшөө босгох дуртай, учир нь хамгийн хялбар, бас хүнд харагдахуйц ажил. Баянзүрхийн нохойтой хөшөө, Баянголын төмөр сараалж, бас бус баахан суваргууд. Гоё хөшөө босгохын тулд хэдэн тэрбумыг улсаас гаргуулна, барилгачин, уран барималч, кранчин гээд олон хүн ажилтай золгох хэдий ч ихэнхи нь засаг дарга нарын зоог болох нь тиймхэн. Хамгийн гол нь тэрхүү хөшөө бусад хүнд ямар ч хэрэггүй, эдийн засгийн ямар ч ач холбогдолгүй.
Малчин тариачид хөдөлмөрлөөд л байдаг, гэтэл юу ч хийж харагдахгүй мөртлөө зохиолч, инженер, менежэрүүд цалин аваад амьдраад байгаа нь ямар нэг талаараа шулаач мэт харагдсан. Тэгээд л хоёр сая сэхээтнийг цаазалж орхисон гэдэг, Пол Пот гэж “шударга” нөхөр. Магад хөөрхий инженерүүд ямар нэг хөшөө босгож, өдөр шөнөгүй зүтгэсэн бол хийсэн зүйлтэй мэт харагдах байсан биз. Хөшөөөө гэж, ил тод шударга хөдөлмөр – даан ч ашиггүй. Умард Солонгост хамгийн сайхан, урлагийн бүтээл гэмээр хөшөөнүүд бий. Өөр шинэлэг зүйл сэтгэж хийх бүхий л боломж нь хаалттай учир багтаж ядсан ур ухаанаа гаргадаг ганц талбар нь бизээ. Ядаж манай цавчаачин дарга нарын хийснийг бодоход уран сайханлаг, үзэмжтэй л дээ.
Эйфлийн цамхаг шиг, Эрх чөлөөний хөшөө шиг, үгүй ядаж Жанрайсиг шиг эдийн засгийн эрэлттэй хөшөөнүүд бол хамаа алга л даа. За тэгээд нүдэнд харагддаг хөшөөнүүд нь ч дүүрчээ. Харамсалтай нь манайд “үл үзэгдэх хөшөө” олон мянгаараа, саяараа баригдаад дэндүү удсаныг анзаараагүй явж. Ихэнхи оюутнуудын нүднээс уйтгар, залхуурал харагдана. Угаас хөгжмийн зохиолч болох хүн санхүүгийн сургуульд элсчихээр хэзээ л Монголчууд сайхан ая зохиож сурах билээ. Өөрсдийн дургүй, бараг үзэн яддаг мэргэжлээрээ дөрвөн жил сурах нь эгээ л дөрвөн жилийн ял мэт. Харахад нэг л сайхан хичээлдээ явж буй, хөдөлмөрлөж буй оюутан. Үнэндээ тэр оюутан ирээдүйд ямар ч хэрэггүй зүйлд хөдөлмөрөө барж буй нь хөшөө барихтай л ижил. Дөрвөн жилийн хөдөлмөр гэдэг нь ядаж нэрээ зөв бичихэд суралцах биш, ирцээ бүртгүүлэх гэж 90 минут дэмий суух, реферат худалдаж авах, шалгалтын үеэр эвтэйхэн хуулах. Багш нар нь ч сонирхолгүй хичээлийг нь зааж хамтдаа хөшөө босгоно. Үр дүнд нь “Диплом” хэмээх тунчиг чамин хөшөөтэй болно, дөрвөн жилийн минь нөр их хөдөлмөр. Даанч хөшөө л бол хөшөө, ямар ч үр ашиггүй. Хэрэгтэй хэрэггүй олон шагнал, энгэрт гялалзах олон медалиуд бас л хөшөө.
Төрийн албаныхан хөдөлмөрлөнө, залуучуудын холбоо хөдөлмөрлөнө, оюутны холбоо хөдөлмөрлөнө, бүх нийтээээрэээээ л хөдөлмөрлөнө. Асар олон чуулган, уулзалт, төрийн бус байгуулага, шагнал гардуулах ёслол, хэлэлцүүлэг, хурал, өлсгөлөн зарлалт, шударга ёсны төлөө тэмцэлтүүд. Дэндүү их хөдөлмөр, дэндүү хайран цаг - зүгээр л “үл үзэгдэх хөшөө” барих гэж. Даан ч хөшөө мөнгө өгдөггүй учир газраа ухаж хэдэн цаас олно, тэр мөнгөөрөө дахиад л бөөндөө “хөшөө” барьна. Эдийн засаг дахь хэт их үргүй хөдөлмөр ч юмуу даа.

Зочин
Gehdee
Gehdee
Gehdee
Зочин
Зочин
Зочин
uchral
unshigch
Зочин
Зочин
Anhaaayeaah
...
d temuujin
Goldd
Зөгий
Зочин