Их гомдол, Их сонголт: Жерар Депардье
Францын алдарт жүжигчин Жерар Депардье Оросын иргэний үнэмлэх гардав. Оросууд ч түүгээр л дутаж байсан аятай, бүгд найрамдах улсын сайдын сэнтийнээс эхлээд, чуулгын уран сайхны удирдаачийн дохиур, байр сав юу эсийг амлан, бие биеэсээ уралдан урьж, залж байна.

Ерөнхийлөгч нь улсынхаа паспортон дээрээ шууд гарын үсгээ зураад барьж ч байх шиг. Тээр жил манайд Жаргаланхаан гэж “төөрсөн төрөл” олдоод, бүгдээрээ учралын нулимс унагаан хөөрцөглөж, төрийн тэргүүн маань алтан соёмбот паспортоо хадагтай өргөж байсан шиг юм болж байх аж.
Олны танил алдартай жүжигчний алхмыг хоёр талаас харцгаая л даа. Францын нүдээр харвал эх орноосоо урваж байна. Францын нүдээрсэх юу байхав, хэрвээ бид францууд байсан бол ямар санагдахыг төсөөлсөн хэрэг. Ингээд харахад нөхөр Жерар хэдэн халтар цаас татварт өгөхгүй гэж голоо цохиод эх орноо сольж байгаа нь жигшүүртэй. Төрүүлж өсгөсөн франц орон, түүнийг хүний дайтай болгосон ард түмэн, ах дүүс, цаашлаад анги, хамт олныхоо итгэлийг алдаж, олсон зөөснөө эх оронтой хуваахгүй гэж нарийндаа хатаж байна. Үнэхээр жигшүүртэй. Бид францууд байсан бол тэгж үзэх төдийгүй “Оросын эрлийз” гэхчлэнгээр нэрлэн, газар сайгүй үзэн ядна. Үнэндээ бол францууд яг тэгж байгаа эсэхийг мэдэхгүй.
Хэрвээ үүнийг Оросын талаас харвал Францын засгийн бурангүй бодлого, мөрдлөг хавчлага, эдийн засгийн дарамтыг тэсэхээ байсан манай гаригийн нэгэн шилдэг хөвүүн Орос орныг сонгож байна. Жерар бол эр хүн, зоригтой хүн, шударга хүн. Хуучин ийм сонголтыг Чилийн коммунист Луйс Корвалан хийж байсан. Америкийн дуучин Дин Рид, коммунист гэр бүл Локшиныхон хийж Зөвлөлтийн иргэн болж байв. Социалист системд орсон гэдэг утгаараа тэд манай монголын талд бас орж байлаа. Манай тал руу хийж буй шилжилт учраас энэ бол урвалт бус сонголт, зоримог шударга сонголт хэмээгдэж бүгдээрээ баяр хүргэж байж.
Харин Амрикийн тал руу сонголт хийсэн зохиолч Сольженицын, яруу найрагч Бродский нар бол урвагч хэмээн нэрлэгдэж байлаа. Учир нь тэд манай талаас явсан юм. Дүрэм ойлгомжтой: Манай руу хийж байгаа шилжилт бол сонголт, манайхаас гадагш хийж буй сонголт байвал тэр урвалт. Импорт, экспорт гэдэг шиг ч юм уу.
Тэгвэл францын кино од Жерар Депардье сонгов уу, урвав уу. Тэрээр эхлээд засгийн газрынхаа татварын бодлогыг эсэргүүцэн иргэний харьяалалаа солих тухайгаа мэдэгдэж байлаа. Өндөр орлоготой иргэдэд 70 гаруй хувийн татвар ногдуулах болсон нь түүнийг гомдоожээ. Авъяас, хөлсөө шавхаж олсон мөнгийг бүү хэл, зам дээр хэвтэж байсан хэдэн цаасыг ч харамладаг нь хүний зан.
Францын төрийг төлөөлөгч этгээд түүнийг доромжлон “харамч нарийн, голоо цохисон” энэ тэрээр дуудаж хариу өглөө. Нэрт жүжигчин нийгмийн халамжаас огт хүртдэггүй төдийгүй өөрөө татвараар дамжуулан 150 давсан сая еврог нийтийн санд оруулснаа дурьдан бухимдав.
Ингээд хуучин Югославын орон суурин хавиар ч билүү очихоор төлөвлөж байсан жүжигчин маань Орос орныг сүр дуулиантай сонголоо. Жерар Депардье Орос оронд хайртайдаа ийм сонголт хийсэнгүй, харин францын төрд гомдсон уураа гаргаж байгаа нь тэр. Тэрээр оросуудыг баярлуулах гэж иргэний үнэмлэхийг нь гардсангүй, түүний оронд француудыг бухимдуулах гэж, тэр бухимдлаа эрх баригчдадаа гаргаасай гэж Кремлийг түшсэн хэрэг.
Хүмүүс хайр, бахархалаараа сонголт хийхээс гадна үзэн ядалт, гомдлоосоо болж сонголт хийдэг. Заримдаа гомдсон этгээдээ хорсгох гэж, уурыг нь барах гэж сонголт хийдэг. Өөрт ашиггүй байх нь хамаагүй, дургүй хүргэгч этгээдэд түүнээс илүү ашиггүй байвал бас сонголт хийнэ.
Энэ бүхнийг нэвт харсан оросын сэхээтнүүд улсаараа хөл алдаж байгааг ташаахгүй байна. Жишээлэхэд “Ингэж амьдраад яах вэ !” зэрэг баримтат бүтээлийг нь манайхан ч сайн мэдэх, Оросын нэрт найруулагч С.Говорухин “Орост бас нэг архичин л нэмэгджээ” хэмээн егөөдөөд “Манайхан гадаадын хүн хараад хөл алддаг аа хэзээ болих бол” хэмээн асуужээ.
Харин францын нийгэм Жерар Депардьегийн алхмыг юу гэж үзэх нь сонин. Сайн жүжигчнээ алдлаа гэж харамсах уу, эсвэл үндэстний хөрөнгөтнүүдээ шахаж, нийгмийн сан хөмрөгийг баяжуулах цоргыг хааж байна хэмээн эгдүүцэх үү, явцыг харахаас нааш таах аргагүй.
Бүр эсрэгээр нь Жерардыг тавлан, засаг төрөө тойрон хүрээлэх ч юм бил үү? Ер нь “шударга хүн төрөлхтөн” баян чинээлэг хэсэгтээ таагүй ханддаг. Хэдийгээр тэдэнд олгодог цалин, нийгмийн халамжийг гол төлөв баячуудын халааснаас гаргадаг гэдгийг мэддэг ч гэсэн тэр.
Өндөрт яваа хүмүүст тохиолдож буй золгүй явдлууд нийтийг тайтгаруулж “За даа, ингээд л хоосрохоос хойш баяжаад ч хэрэг алга” хэмээн ядуу зүдүү байдлаа зөвтгөж, “Үр хүүхэд маань баячуудын хүүхэд шиг буруу замаар ороогүй нь яамай” гэх байдлаар тэднийхээ боловсролд санасан хэмжээнийхээ хөрөнгийг оруулж чадаагүйдээ гонсойж яваа сэтгэлээ засна гэх мэт, гэх мэт, гм гм.
Ийм болохоор мөнгө олдог, босгодог тэр хүмүүс сайн явахдаа нийгмийг тэтгэж, саар үедээ нийгмийг тайтгаруулж тусалдаг. Бас л хэрэгтэй золигнууд шүү.
Татварын хэт өндөр тогтолцоо нь мөнгө бүтээгчдийг үнэхээр үргээдэг нь үнэн үү гэвэл үнэн. Уран бүтээлч хүний оргилуун зангаар л Жерар Депардье тэгж байгаагаас биш маш олон бизнесмэн ачаа бараагаа сэм татаж байгаа.
Араас нь алдарт жүжигчин Брижит Бардо хэрвээ Францын засгийн газраас ан амьтныг хамгаалах тал дээр олигтой алхам хийхгүй бол “Зөвлөлтийн иргэн” болно хэмээн тунирхаж эхэллээ. Яаж ч бодсон Орос орон ан амьтан хамгаалах тал дээр Францаас түрүүлчихсэн юм биш. Францын төрийг Оросынхоос доош нь чихэж тохуурхах гэж л тэр шүү дээ.
Ингэхэд урвалт гэж юу вэ? Манай талаас гарч байгаа болгоны ерөнхий нэр мөн юмуу? Тэгвэл урвалт гэж эх орноосоо өөр оронд шилжихийг бас хэлэх үү? Манай олон мянган иргэн америкийн ногоон картын сугалаанд орж байгааг юу гэх вэ? Гадаадад харлаад оршин суух эрх хүлээж, хөөцөлдөж яваа мянга мянган ах дүүс маань хэн болж байна аа.
Тээр жил Бат-Үүлийг баривчлан хорих үеэр түүний хамаатан гэж өөрийгээ мэдүүлсэн 600 гаруй хүн баруун Европт цагаачлах мэдүүлгээ өгч байж. Тэр бүү хэл “7 сарын1”-ний сурвалжлагатай сонинг нэг нөхөр өөрийнхээ зургийг нэмэн монтажлаад дахин ганц хувь хэвлүүлж байжээ. Хэвлүүлээд зогссонгүй хэргээ бүтээн гадаадын иргэн болж чадсан гэх. Энэ бүхэн урвалт уу? Эсвэл хувь заяны овсгоотой сонголт уу?
Хэдэн жилийн өмнө ардчилсан намын Батаа гишүүн МАХН-д орж өөрийхэндээ “урвагч”-аар хэлүүлж, МАХН-ынханд “зоримог зөв сонголт хийдэг нөхөр” хэмээн магтуулж байлаа. Харин өнөөдөр МАН-ынхан Арвин болоод бусад гишүүдээ арвинаар алдаад тал, талын сэтгэгдэл байраа солиод байна.
Үнэхээр урвалт гэж алин нь, сонголт гэж яах нь билээ... Эсвэл бидний ойлголт цаг үеэсээ хоцроод байна уу.

Hvn
Amarsanaaa
Handaa
ЗОЧИН
Зочин
mogi
urbagchid
mngl
Өсөхбаяр
Өсөхбаяр
URVAGCH gej heniig heleh ve?
URVAGCH gej heniig heleh ve?!
nym
цогт
Зочин
Зочин
mongol huu
иргэд нь зугтддаг ардчилсан орон хэнд хэрэгтэй вэ
Сэмхэн урвасан Цзян Дао ба ил хэлсэн Депарьде
Dondog
Зочин
Зочин
Зочин
buddha
SONGOLT yum l daa!
Гилбэрхаруул
batpvrew
Зочин
Хайрош
Зочин
Зочин
Зочин
Зочин
bitmin
delgermaa
Зочин
Guest