Д.Боролзой: Цаад өөрийн хэлийг харгалзах нь зөв юм
Дан ганц өөрийн хэлний үгээр бүтсэн хэл гэж байдаггүй. Монгол хэлэнд эрт цагт араб перс, манж төвдөөс авахуулаад өнөө цагт орос, англи хэлнээс харь үг монгол хэлэнд орсоор ирсэн. Хятад хэлний үгсийг орос хэлний галигаас шууд авч ирсний нөлөөгөөр Ши дуудлагатай үгийг Си гэж, Жинь дуудлагатай үгийг Зинь эсвэл Зцинь гэх мэтээр галиглан буулгаж бичих нь байсаар л байна .
Дан ганц өөрийн хэлний үгээр бүтсэн хэл гэж байдаггүй. Монгол хэлэнд эрт цагт араб перс, манж төвдөөс авахуулаад өнөө цагт орос, англи хэлнээс харь үг монгол хэлэнд орсоор ирсэн. Хятад хэлний үгсийг орос хэлний галигаас шууд авч ирсний нөлөөгөөр Ши дуудлагатай үгийг Си гэж, Жинь дуудлагатай үгийг Зинь эсвэл Зцинь гэх мэтээр галиглан буулгаж бичих нь байсаар л байна. “Рэньминь рибао” хэмээх сонины нэрийг “Жэньминь жибао” хэмээн галиглаж хэрэглэсээр байгаа бөгөөд нэгэнт ингэж хэвшсэн тул хэмээн тайлбарлах нь байдаг. Гэвч ингэж галиглах нь хятад үгийнхээ дуудлагатайгаа зөрдөг. Хятад үгийг монгол хэлэнд галиглах талаар судлаач Г.Билгүүдэй, С.Мөнхсайхан нарын санал бий боловч цаашид эгшиг, гийгүүлэгч авиаг болон задгай битүү үеийн нийлэмжүүдийг хэрхэн галиглах тухай нэгдмэл нэг ойлголтонд хүрэхзарчим боловсруулах ажил хүлээгдэж байна.
Гадаад хүн, хот, улсын нэрийг заавал тухайн хэлний дуудлагаар нь бичих ёстой гэх хүмүүс их байна. Парисыг англичууд бас бид Парис, оросууд Париж, францууд өөрсдөө Паги гэж дууддаг. Тухайн хэлний дуудлагаар нь гэвэл бид Паги гэж дуудаж, бичих ёстой бус уу. Ер нь монголчууд латин үсгийг буулгах нэгдсэн дүрэмтэй байсан нь дээр бус уу?
Гадаад хэлнээс монгол хэлэнд үг орж ирэхдээ амаар болон бичгээр дамжин орж ирдэг. Монгол хэлэнд бичгээр дамжиж орж ирсэн учраас Парис гэж бид бичдэг, гэхдээ бүр сүүлд Оросоор дамжин орж ирэхдээ Париж хэмээн орж ирсэн байдаг. Францчуудын өөрсдийн бичдэгээр нь Парис гэх нь зөв юм. Гэхдээ франц хэлний дуудлагыг харгалзан Паги хэмээн бичих нь зөв мэт боловч энэ үг бичгийн хэлээр орж ирснийг нь харгалзан мөн монгол хэлний зарчимд нийцүүлэн авах ёстой.
Хуучин орос хэлээс орж ирсэн, нэгэнт тогтчихсон нэр томьёонуудыг заавал өөрчлөх шаардлагатай юу. Гитлерийг Хитлер гэж бичих ёстой юу?
Ерэн оноос өмнө бидний “ганц мэддэг” гадаад хэл нь орос хэл байлаа. Тэр үед Орос болоод Европ зүгийн улсуудын үг орос хэлээр дамжин монгол хэлэнд орж ирж байсны жишээ нь энэ Гитлер л дээ. Уг нь герман хэлэндээ Хитлер гэж бичдэг, мөн ингэж дууддаг. Одоо монгол хэлэнд гадаад үг орос хэлээр дамжилгүйгээр шууд орж ирдэг болсон. Тэгэхээр цаад өөрийн хэлийг нь харгалзан Хитлер гэх нь зөв юм. Энэ зарчмыг баримталбал Эйнштейн биш Айнштайн, Гамбург биш Хамбург (Хамбүрг) гэх мэтээр цаашдаа хэвших нь зүйтэй байх.
Өнгөрсөн онд БСШУЯ-наас эргэлзээтэй 700 үгийг хэрхэн бичих тухай шийдэл гаргасан. Танай хүрээлэн ямар оролцоотой байсан бэ?
2011 онд БСШУ-ны сайд буюу Төрийн хэлний зөвлөлийн даргын “Кирил бичгийн бичлэгийн стандарт тогтоох тухай” тогтоолоор дээрх 700 үгийг журамласан байдаг. Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС зэрэг эрх бүхий байгууллагын хэлний эрдэмтэд хэлэлцэж тогтсон. Мөн тус тогтоолын дагуу ШУА-ийн ерөнхийлөгч эрдэм шинжилгээний зохиол бүтээлийн бичлэгт хяналт тавьж мөрдүүлэх үүргийг хүлээсэн байдаг юм. Хамгийн гол нь Зөвлөлийн ажлын алба нь хэвшүүлэх, дагаж мөрдүүлэх, сурталчлах ажлаа хэр хийж байгаа юм бол доо?
700 үгэнд нэгэнт тогтчихсон зарим үгийг өөрчлөхөөр болсон нь амьдралд хэрэглэгдэж чадах уу? Жишээ нь “байцаа” гэж бичдэг байсан үгийг “байцай” гэж бичихээр болжээ. Таны бодол?
Байцаа хэмээн бичиж байгаа нь угаасаа буруу хэвшсэн хэлбэр л дээ. Учир нь одоо хүртэл мөрдөгдөж байгаа Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь”-д байцай л гэж байгаа. Олон нийтийн дунд байгаа буруу хэвшсэнийг л дээрх тогтоолоор баталсан нь тэр болов уу. Гадаад үг гэж бараг мэдэгдэхээ больсон хятад хэлний энэ үг бай буюу цагаан, цай буюу ногоо гэсэн утгатай. Байцай гэвэл хятад дуудлагатайгаа ч дүйдэг.
Sarantuya
Hudlaa yarihaa bolij uz
Зочин
Зочин
Зочин
I pad mini
Зочин
Зочин
kkk
yabal deer be...ene huniig...hamba dambajab...
Зочин
Зочин
Зочин
Хммм
"-₮-₮:,_
Лхагваа
Зочин
эна
Зочин
Л.Ж.