Товчхон хэдэн үгс
Хөө шиг өтгөн хар утаатай портер, микронууд авто үзлэгтээ яаж тэнцдэг нь сонин. Уг нь тиймэрхүү тэрэгнүүдийг л журамлах гэж УБ хотын 250 мянган автомашиныг сар очерлуулж зовоодог ч “бохир” тэрэгнүүд яаж ийгээд л дөрвөлжин наалтаа авчихдаг бололтой. Эх хотынхоо эрүүл агаарын төлөө ганц өдөр очерлочиход яах вэ дээ гэж сэтгэл амар явдагсан уг нь, тийм биш бололтой. За энэ ч яахав, хамгийн жижигхэн нь.
Жижигхэн гэснээс, жижигхэн цайны газар нээхийн тулд мэргэжлийн хяналтын хурган байцаагчийг хэдэн сар гуйж, олон стандарт хангах шаардлагатай. Аргагүй юм, төртэй засагтай улс. Даварсан муусайнууд цайны газар нэрээр хүн хордуулах гэж байвал яана, алтан төр минь хянаж цагдах нь зүй. Хэн дуртай нь хаа дуртай газраа гуанз нээгээд байвал төр засаг гэж байгаад яах билээ. Гэхдээ хятад солонгос эзэнтэй гуанзнууд хятад солонгосынхоо хуулиар явдаг бололтой.
Хэн нэгэн хулгайчаас хамгаалахын тулд л энэ олон хүнд суртал үйлчилж байдаг юм. Жирийн иргэний ажилд таван мянган төгрөг гаргаж өгөхийн тулд яам 5 сар хүлээлгэдэг юм. Маш олон гарын үсэг цуглуулж, олон өдөр гүйлгэдэг юм, танилгүй бол шүү дээ. Аргагүй энэ чинь татвар төлөгчдийн мөнгө, ширхэг зоосыг ч ингэж арвилан гамнаж, хулгайчдаас сэрэмжилдэг юм. Даанч жинхэнэ хулгайчид нь 5 минутын дотор л 5 тэрбумаар нь шилжүүлчихдэг юм. Хулгайчдаас хамгаалахаар байгуулсан хүнд суртал нь хулгайчдыг чангалахгүй, жирийн иргэдийг л чангалдаг юм. За тэгээд жирийн иргэд гэж ер нь хэн ч юм.
Томчууд бүгдээрээ л хууль зөрчсөн. Ер нь том хулгай хийснүүдийг нь л томчууд гэж ойлгоход болно. Бүгдээрээ л тодорхой хэмжээгээр хулгай хийсэн, бүгдээрээ л хулгайч учир хэнийг нь ч баривчилж болно. Харин яг хэнийг нь баривчлахыг бурхан шийддэг юм. Тиймээс бүгд бурханаас айж үзэн яддаг энэ бол бидний хайртай ардын нам. Бүгд бурханд зүтгэдэг, энэ бол бидний хайртай ардчилсан нам. Бурхан бүр шашинтай байдаг шиг манай бурхан ч өөрийн шашнаа олж түгээж, энэ бол бидний хайртай ардчилал.
Зочин
nana
Зочин
Зочин
Батнэрэн
Зочин
Зочин
Odnoo
Зочин
Baagii
good man
Зочин
үнэн
Зочин
Зочин
Зочин
l...
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
уншигч
Aagii
tsenzurgui unshlaga aa gej
Зочин
Зочин
Зочин
Зочин
dampuursan niitlel