Баригдсангүй
Өнгөрсөн 7-р сарын 1-нээс хэдхэн цагийн өмнө буюу 6-р сарын 30-ны 22.50 цагаас ”Луйвар” нэртэй уран сайхны кино МҮОНТ-ийн хөтөлбөрт бичигдсэн байжээ. Гэтэл тэр кино гарсангүй. Оронд нь 2008 оны 7-р сарын 1-ны үйл явдлын тухай баримтат нэвтрүүлэг гарч ирлээ.
2013/07/01
Өнгөрсөн 7-р сарын 1-нээс хэдхэн цагийн өмнө буюу 6-р сарын 30-ны 22.50 цагаас ”Луйвар” нэртэй уран сайхны кино МҮОНТ-ийн хөтөлбөрт бичигдсэн байжээ. Гэтэл тэр кино гарсангүй. Оронд нь 2008 оны 7-р сарын 1-ны үйл явдлын тухай баримтат нэвтрүүлэг гарч ирлээ. Баримтат кино ч байж магадгүй. Луйвар, хулгай, бас захиалгатай бөгөөд захиалагч, үйлдэгчид нь нэрээ нуусан ийм нэвтрүүлэг олон нийтийн телевизээр гарах нь бүгд нэг зүгийнх. Хөтөлбөрт бичихгүйгээр, гэхдээ удтал бэлтгэж байгаад чухам энэ орой гэнэдүүлэн үзүүлсэн хэрэг. Тэр тусмаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль дуусмагц.
7-р сарын 1-ны 5 жилийн ойг тэмдэглэхдээ Монгол орны өнцөг булан бүрт хүрдэг энэ телевиз юуг өгүүлэв. 2008 оны УИХ-ын сонгууль будлиантай, луйврийн болсон тухай дүгнэлтээр эхэлжээ. Гэхдээ нар зүүнээс гардаг, Улаанбаатар бол Монгол Улсын нийслэл байдаг шиг 2008 оны сонгууль шударга бус гэдэг нь нотлогдчихсон юм байна. Даанч хэн, хэзээ, юуг, яаж луйвардсан факт ширхэгийг ч дурдсангүй.
Нэгэнт муухай сонгууль байсан юм чинь үймээн самууныг яаж ч зөвтгөж, 5 хүний амийг зоргоороо тайлбарлахад чөлөөтэй. Аймаар юм болж МАХН-ын байр шатсаныг хэлэх нь хэлж байна аа. Гэхдээ шатаасан хүмүүс нь буруугүй, яагаад гэвэл сонгууль шударга бус болсныг эсэргүүцсэн сайн хүмүүс. Харин үл үзэгдсэн эрүүгийн элементүүд цагдаа нарыг чулуугаар яаж шидэхийг тэдэнд зааж өгчээ. Сүүлдээ хөөрхий залуучууд хэдэн зуугаараа баригдан хэлмэгдэж түмэн зовлон амсчээ.
Нүүр царайгаа нуулгүйгээр улангассан залуучууд цагдаа нарыг өдөржин дайрч зодон довтолсоор барилга байшингуудыг галдан шатаасныг яаж аргалав? Цагдаа нарын төлөө матрын нулимыг бөн бөн бөмбөрүүлж гарлаа. Гэмтэж бэртсэн цагдаа нарын гомдлыг яриулж тайлууллаа. Тэднийг залуучууд яагаа ч үгүй, харин “бэлтгэлгүй байсан, зэвсэг хэрэгсэл байгаагүй, цагдаагийн мэргэжлийн арга технологи хоцрогдсон, эсэргүүцэгчидтэй хэлэлцээр хийх хүн цагдаад байгаагүй” улмаас хэдэн зуугаар бэртэж гэмтэн, тахир дутуу болж, хожим зарим нь нас барсан юм байх. Тэр ч бүү хэл цуглааныг зохион байгуулагчид “цагдаа нарыг битгий зод” гэж гуйгаад гуйгаад бараагүй гэнэ. Тэгээд үймээн самууныг ингэж тэгэж зогсоох байсны яг мэдэж байсан бөөн шинжээчид энэ үдэш тодорлоо.
Нэгэнт цагдаа нарыг аргалсан юм чинь үймээн самууны буруутныг нэрлэлээ. Ерөнхий сайд асан С.Баяр, Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил нар юм байна. Тэднийг нэвтрүүлгийн туршид харааж зүхлээ. Тэд жагсагчдын шаардангуут гарч ирээгүйгээс бүх юм болжээ. Товчхондоо, “жагсагчдын Баяр даргад бухимдсан уур МАХН-ын байранд гал болон дүрэлзсэн юм” гэнэ.
Төгсгөлд нь амиа алдсан 5 хүн, хэд хоног суугаад гарсан залуучуудын дахин өрөвдлөө. Тэд хэдийнэ өршөөгдсөн ч одоо бүр цагаатгах цаг болсон гэнэ. Яасан гэж? Мэдээж, сонгууль шударга бус болсон учраас. Энэ бол өнгөрсөн 5 жилийн турш төгс боловсорсон технологи.
Нэвтрүүлэгт 7-р сарын 1-ны гол шинжээчээр Хосбаяр гэгч тодорч “тэр өдөр манай авгай төрөөд би эрт харьсан” хэмээн араа малтаж (“юмыг яаж мэдэхэв”) байгаад хувьсгалт намын байрыг байрыг мэргэжлийн хяналтаас акталсан байсан, яах аргагүй эрүүгийн элементүүд шатаасан зэргийг өнгөтөөр ярьж өглөө. Авгай нь төрөөд гэртээ эрт харьсан хүн гэж байгаа…
Ийм чалчигч зөндөө олдоно. Харин нөгөө Сүхбаатарын талбай дээр жагсаал цуглааныг эхлүүлж, Цагаан ордны урд үргэлжлүүлж үймээнийг өдөөсөн, дараа нь баривчлагдаж хэлмэгдсэн гээд хашгичаад байсан хувьсгалчид хаачив аа? Тэд яагаад энэ нэвтрүүлгээр гарч, сонгууль шударга бус болсон тухай хэлж өгсөнгүй вэ? Манайд санаандгүйгээр хээрийн түймэр тавьсан хүнийг хүртэл олж шийтгэдэг. Харин 7-р сарын 1-ны үймээнийг дэгдээсэн хүмүүс олдохоо больжээ. Чухам тэднийг юу хийснийг бүрмөсөн мартуулахын тулд, магадгүй тэд өөрсдөө шууд бусаар, эсвэл бүр шууд энэ нэвтрүүлгийг захиалжээ. Ямар ч эргэлзээгүй.
Олон нийтийн телевиз бол гүйцэтгэгч нь.
2013/06/27
2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль яг хуулийн дагуу, бараг өө сэвгүй болж өнгөрлөө хэмээн дүгнэлээ. Намуудын нэвтрүүлэгт оролцоогүй л бол жирийн иргэд байтугай сэтгүүлчид амаа үдүүлсэн сурталчилгааны кампанийн тухайд тун эргэлзээтэй ч нэгэнт эрх мэдэлтэйчүүд хууль, журам гаргаад шийдчихсэн болохоор яалт ч үгүй.
Гэхдээ 6-р сарын 26-ны өдөр санал хураалт ид үргэлжилж байх зуур Улаанбаатар даяар нэгэн хууль бус явдал гарчээ. MovieBox нэртэй гадаадын уран сайхны кино үзүүлдэг суваг байх. Амралтын өдрөөр гэртээ шигдсэн хүмүүс пиг үздэг. Тэгтэл энэ өдрийн 16 цагаас МАН-ын эсрэг сурталчилгааны “Усны гудамж” нэртэй киноны 10-р ангийг хөтөлбөртөө зарласан төдийгүй үзүүллээ. Гавъяат жүжигчин Ц.Төмөрбаатарын тоглосон дүр өмнөх бүх ангийг дүүргэсэн ганцхан тэр сэдвээр үргэлжлүүлэн гаслалж байх юм.
-ГОК-ыг идэж дууссан байна…МАХНистуудын саалын үнээ байсан байна л ээ шдээ… О-гийн үед, На-гийн үед … Дорлигоо прокурор энэ анатомийг сайн мэддэг хүн дээ… Гоминьдан гэдэг чинь Ардын нам гэсэн үг юм байна лээ ш дээ. Гоймон баатар гэдэг чинь гомин баатар гэсэн үг байна лээ ш дээ… Элбэгдорж ерөнхийлөгч орон нутгийн төсөв гэж яриад байна. Иргэдээрээ хэлэлцүүлэх юм байна лээ шдээ… Төсвийг чинь орон нутагт өгч байгаа юм байна ш дээ…. Элбэгдорж ерөнхийлөгч шууд ардчилал гэж яриад … Манайхан их таатай хүлээж авч байгаа… Сая бид хоёрыг цуглаанд дээр очиход Ээбээгийн дал гэж оюутнууд яриад байх юм. Оюутнуудад өгөх тэтгэлгийн 70 мянган төгрөг байсан юм уу… Иргэний танхим гэдгийг сонирхоод Эрдэнэтээс бүр зорьж ирж суугаад хуралд нь сууж үзээд шууд ардчилал гэдгийг жинхэн утгаар нь мэдэж авлаа… Авлигачдад халтай байж байж л ард түмэндээ ээлтэй ажил хийнэ биз дээ…
Үдэш болгон МАН-ыг гутааж, АН-д тал засч, нэр дэвшигч Элбэгдоржийн ухуулгын материалын өгүүлбэрийг цээжээр урсгаж нялуурч хэвтээ “агуу дүр”. Зөвхөн төрийн соёрхолт, гавъяат жүжигчин хүн бүтээж чадна. Харин ч уран бүтээлчид нь дэндүүлж буйгаа сэжиглэсэн бололтой араас нь хэн нэгэнтэй дэл сул ярилцлага, бас авлигачдыг муулсан шог гараа мэтээр хагас дутуу хучаад дуусгаж орхилоо.
Бас болоогүй. Орой 20 цаг өнгөрч байхад дахин нэг ангийг үзүүлсэн байна.
Баригдсангүй ээ. Биш ээ, авлигачдыг хэлээгүй. Санал хураалт ид үргэлжилж, хэн хэнийг дэмжихээ өөрөөсөө нуух шахам байхад MovieBox суваг ийнхүү сонгуульд хүнээ сойсон намуудын зөвхөн нэгийг дайрч давшилсан сурталчилгааг улаан цайм явуулсан ч баригдсангүй. Монголын уран сайхны олон ангит сонгуулийн сурталчилгаа.
2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны оргил нэвтрүүлэг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизээр дөнгөж сая өндөрлөв. Би яагаад ч юм, бүтэн сар гаруйн хугацаанд тус тусдаа замд гарч улсаа тойроод ирсэн Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал гурав энэ үдэш нүүр тулан учирч бие биендээ хурц тод асуулт тавьж жинхэнээсээ мэтгэлцэх юм шиг хүлээгээд дахиад хууртчихлаа. Сонгууль болгоноор чадуулах юм аа.
Хэдэн өдрийн өмнөөс орон даяар зарлаж сонгогчдоос утсаар авсан асуултуудыг хэн ч юм шигшээд ихэд нууцлан дугтуйлж бэлтгэснийг хоёр хөтлөгч нэвтрүүлгийн эхэнд задалж нэг нэгээр нь дуудаж өглөө. Тэд өөрсдөө мэдээд асуух эрхгүй гэнэ. Асуулт гэхээс илүү төрийн бодлого гэх мэт албаны үгнүүдэд юу? вэ? уу? гэсэн дагавар залгасан өгүүлбэрүүд байх юм. Ямар ч муу сонгогч ийм жол асуулт тавихын төлөө телевиз рүү залгахаасаа лав ичнэ. Тэдний асуултыг цензурдсэн (өөр юу гэж нэрлэхэв?) үл үзэгдэгч дарга нар ямар ч хал балгүй болтол гөлийлгөж орхисноос зайлахгүй.
Ингээд энэ үдэш айл болгоны ширээн дээр хэвтсэн сурталчилгааны материалд хэдийнэ орсон санаануудаа нэр дэвшигчид ээлжлэн давтсанаар энэ уйтгар арайхийж өндөрлөв. Өөрийг асуугаагүй юм чинь. Монгол даяар ёох хэмээн амьсгаа авсан биз. Гурвуулаа өөр хоорондоо үг ч солиогүй юм чинь “халз” байтугай “ярилцлага” ч биш, зүгээр л жижигхэн ярианууд байлаа. Яахав, орон даяар сүр бадруулсныг нь бодоод “дүр эсгэсэн халз ярилцлага” гэж өргөмжилье.
Сэтгүүлчид энэ тэр нэр дэвшигч сайн муу, худлаа нээрээ гээд хэлэлцэх байтугай асуух ч эрхгүй болчихжээ, нэг мэдсэн чинь.
Өчигдөр хөтөлбөртөө 18:35-аас “Газар тариалангийн тогтвортой хөгжил” нэвтрүүлгийн нэрийг бичиж байгаад сэмхэн сольж саявтар Монголд ирж баахан итгэгчдийг хуйлруулсан оросын Фатима Хадуева гэдэг зөн билэгч эмэгтэйн лекцийг шургуулжээ. Монгол Улсын ерөнхийлөгчөөр хэн сонгогдох тухай асуултанд “Монголын төлөө их ажилладаг…. түүнийг шинэчлэгч гэж хэлж болно… олон хүүхэдтэй … маш олон хүүхэдтэй юм байна… гэсэн нь гурван нэр дэвшигчийн нэгэнтэй жигтэйхэн таарч бөөн алга ташилт. Нэвтрүүлгийн төгсгөлд ямар ч хаяг, тайлбар гарсангүй.
Тийм дээ, сонгууль болж байхад тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв. Олон нийтийн телевизийн зүгээс Ерөнхийлөгчдөө сэтгэлээсээ өргөсөн хандив юм байгаа биз.
Өнгөрсөн 7-р сарын 1-нээс хэдхэн цагийн өмнө буюу 6-р сарын 30-ны 22.50 цагаас ”Луйвар” нэртэй уран сайхны кино МҮОНТ-ийн хөтөлбөрт бичигдсэн байжээ. Гэтэл тэр кино гарсангүй. Оронд нь 2008 оны 7-р сарын 1-ны үйл явдлын тухай баримтат нэвтрүүлэг гарч ирлээ. Баримтат кино ч байж магадгүй. Луйвар, хулгай, бас захиалгатай бөгөөд захиалагч, үйлдэгчид нь нэрээ нуусан ийм нэвтрүүлэг олон нийтийн телевизээр гарах нь бүгд нэг зүгийнх. Хөтөлбөрт бичихгүйгээр, гэхдээ удтал бэлтгэж байгаад чухам энэ орой гэнэдүүлэн үзүүлсэн хэрэг. Тэр тусмаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль дуусмагц.
7-р сарын 1-ны 5 жилийн ойг тэмдэглэхдээ Монгол орны өнцөг булан бүрт хүрдэг энэ телевиз юуг өгүүлэв. 2008 оны УИХ-ын сонгууль будлиантай, луйврийн болсон тухай дүгнэлтээр эхэлжээ. Гэхдээ нар зүүнээс гардаг, Улаанбаатар бол Монгол Улсын нийслэл байдаг шиг 2008 оны сонгууль шударга бус гэдэг нь нотлогдчихсон юм байна. Даанч хэн, хэзээ, юуг, яаж луйвардсан факт ширхэгийг ч дурдсангүй.
Нэгэнт муухай сонгууль байсан юм чинь үймээн самууныг яаж ч зөвтгөж, 5 хүний амийг зоргоороо тайлбарлахад чөлөөтэй. Аймаар юм болж МАХН-ын байр шатсаныг хэлэх нь хэлж байна аа. Гэхдээ шатаасан хүмүүс нь буруугүй, яагаад гэвэл сонгууль шударга бус болсныг эсэргүүцсэн сайн хүмүүс. Харин үл үзэгдсэн эрүүгийн элементүүд цагдаа нарыг чулуугаар яаж шидэхийг тэдэнд зааж өгчээ. Сүүлдээ хөөрхий залуучууд хэдэн зуугаараа баригдан хэлмэгдэж түмэн зовлон амсчээ.
Нүүр царайгаа нуулгүйгээр улангассан залуучууд цагдаа нарыг өдөржин дайрч зодон довтолсоор барилга байшингуудыг галдан шатаасныг яаж аргалав? Цагдаа нарын төлөө матрын нулимыг бөн бөн бөмбөрүүлж гарлаа. Гэмтэж бэртсэн цагдаа нарын гомдлыг яриулж тайлууллаа. Тэднийг залуучууд яагаа ч үгүй, харин “бэлтгэлгүй байсан, зэвсэг хэрэгсэл байгаагүй, цагдаагийн мэргэжлийн арга технологи хоцрогдсон, эсэргүүцэгчидтэй хэлэлцээр хийх хүн цагдаад байгаагүй” улмаас хэдэн зуугаар бэртэж гэмтэн, тахир дутуу болж, хожим зарим нь нас барсан юм байх. Тэр ч бүү хэл цуглааныг зохион байгуулагчид “цагдаа нарыг битгий зод” гэж гуйгаад гуйгаад бараагүй гэнэ. Тэгээд үймээн самууныг ингэж тэгэж зогсоох байсны яг мэдэж байсан бөөн шинжээчид энэ үдэш тодорлоо.
Нэгэнт цагдаа нарыг аргалсан юм чинь үймээн самууны буруутныг нэрлэлээ. Ерөнхий сайд асан С.Баяр, Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил нар юм байна. Тэднийг нэвтрүүлгийн туршид харааж зүхлээ. Тэд жагсагчдын шаардангуут гарч ирээгүйгээс бүх юм болжээ. Товчхондоо, “жагсагчдын Баяр даргад бухимдсан уур МАХН-ын байранд гал болон дүрэлзсэн юм” гэнэ.
Төгсгөлд нь амиа алдсан 5 хүн, хэд хоног суугаад гарсан залуучуудын дахин өрөвдлөө. Тэд хэдийнэ өршөөгдсөн ч одоо бүр цагаатгах цаг болсон гэнэ. Яасан гэж? Мэдээж, сонгууль шударга бус болсон учраас. Энэ бол өнгөрсөн 5 жилийн турш төгс боловсорсон технологи.
Нэвтрүүлэгт 7-р сарын 1-ны гол шинжээчээр Хосбаяр гэгч тодорч “тэр өдөр манай авгай төрөөд би эрт харьсан” хэмээн араа малтаж (“юмыг яаж мэдэхэв”) байгаад хувьсгалт намын байрыг байрыг мэргэжлийн хяналтаас акталсан байсан, яах аргагүй эрүүгийн элементүүд шатаасан зэргийг өнгөтөөр ярьж өглөө. Авгай нь төрөөд гэртээ эрт харьсан хүн гэж байгаа…
Ийм чалчигч зөндөө олдоно. Харин нөгөө Сүхбаатарын талбай дээр жагсаал цуглааныг эхлүүлж, Цагаан ордны урд үргэлжлүүлж үймээнийг өдөөсөн, дараа нь баривчлагдаж хэлмэгдсэн гээд хашгичаад байсан хувьсгалчид хаачив аа? Тэд яагаад энэ нэвтрүүлгээр гарч, сонгууль шударга бус болсон тухай хэлж өгсөнгүй вэ? Манайд санаандгүйгээр хээрийн түймэр тавьсан хүнийг хүртэл олж шийтгэдэг. Харин 7-р сарын 1-ны үймээнийг дэгдээсэн хүмүүс олдохоо больжээ. Чухам тэднийг юу хийснийг бүрмөсөн мартуулахын тулд, магадгүй тэд өөрсдөө шууд бусаар, эсвэл бүр шууд энэ нэвтрүүлгийг захиалжээ. Ямар ч эргэлзээгүй.
Олон нийтийн телевиз бол гүйцэтгэгч нь.
x x x
2013/06/27
2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль яг хуулийн дагуу, бараг өө сэвгүй болж өнгөрлөө хэмээн дүгнэлээ. Намуудын нэвтрүүлэгт оролцоогүй л бол жирийн иргэд байтугай сэтгүүлчид амаа үдүүлсэн сурталчилгааны кампанийн тухайд тун эргэлзээтэй ч нэгэнт эрх мэдэлтэйчүүд хууль, журам гаргаад шийдчихсэн болохоор яалт ч үгүй.
Гэхдээ 6-р сарын 26-ны өдөр санал хураалт ид үргэлжилж байх зуур Улаанбаатар даяар нэгэн хууль бус явдал гарчээ. MovieBox нэртэй гадаадын уран сайхны кино үзүүлдэг суваг байх. Амралтын өдрөөр гэртээ шигдсэн хүмүүс пиг үздэг. Тэгтэл энэ өдрийн 16 цагаас МАН-ын эсрэг сурталчилгааны “Усны гудамж” нэртэй киноны 10-р ангийг хөтөлбөртөө зарласан төдийгүй үзүүллээ. Гавъяат жүжигчин Ц.Төмөрбаатарын тоглосон дүр өмнөх бүх ангийг дүүргэсэн ганцхан тэр сэдвээр үргэлжлүүлэн гаслалж байх юм.
-ГОК-ыг идэж дууссан байна…МАХНистуудын саалын үнээ байсан байна л ээ шдээ… О-гийн үед, На-гийн үед … Дорлигоо прокурор энэ анатомийг сайн мэддэг хүн дээ… Гоминьдан гэдэг чинь Ардын нам гэсэн үг юм байна лээ ш дээ. Гоймон баатар гэдэг чинь гомин баатар гэсэн үг байна лээ ш дээ… Элбэгдорж ерөнхийлөгч орон нутгийн төсөв гэж яриад байна. Иргэдээрээ хэлэлцүүлэх юм байна лээ шдээ… Төсвийг чинь орон нутагт өгч байгаа юм байна ш дээ…. Элбэгдорж ерөнхийлөгч шууд ардчилал гэж яриад … Манайхан их таатай хүлээж авч байгаа… Сая бид хоёрыг цуглаанд дээр очиход Ээбээгийн дал гэж оюутнууд яриад байх юм. Оюутнуудад өгөх тэтгэлгийн 70 мянган төгрөг байсан юм уу… Иргэний танхим гэдгийг сонирхоод Эрдэнэтээс бүр зорьж ирж суугаад хуралд нь сууж үзээд шууд ардчилал гэдгийг жинхэн утгаар нь мэдэж авлаа… Авлигачдад халтай байж байж л ард түмэндээ ээлтэй ажил хийнэ биз дээ…
Үдэш болгон МАН-ыг гутааж, АН-д тал засч, нэр дэвшигч Элбэгдоржийн ухуулгын материалын өгүүлбэрийг цээжээр урсгаж нялуурч хэвтээ “агуу дүр”. Зөвхөн төрийн соёрхолт, гавъяат жүжигчин хүн бүтээж чадна. Харин ч уран бүтээлчид нь дэндүүлж буйгаа сэжиглэсэн бололтой араас нь хэн нэгэнтэй дэл сул ярилцлага, бас авлигачдыг муулсан шог гараа мэтээр хагас дутуу хучаад дуусгаж орхилоо.
Бас болоогүй. Орой 20 цаг өнгөрч байхад дахин нэг ангийг үзүүлсэн байна.
Баригдсангүй ээ. Биш ээ, авлигачдыг хэлээгүй. Санал хураалт ид үргэлжилж, хэн хэнийг дэмжихээ өөрөөсөө нуух шахам байхад MovieBox суваг ийнхүү сонгуульд хүнээ сойсон намуудын зөвхөн нэгийг дайрч давшилсан сурталчилгааг улаан цайм явуулсан ч баригдсангүй. Монголын уран сайхны олон ангит сонгуулийн сурталчилгаа.
x x x
2013/06/242013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны оргил нэвтрүүлэг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизээр дөнгөж сая өндөрлөв. Би яагаад ч юм, бүтэн сар гаруйн хугацаанд тус тусдаа замд гарч улсаа тойроод ирсэн Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал гурав энэ үдэш нүүр тулан учирч бие биендээ хурц тод асуулт тавьж жинхэнээсээ мэтгэлцэх юм шиг хүлээгээд дахиад хууртчихлаа. Сонгууль болгоноор чадуулах юм аа.
Хэдэн өдрийн өмнөөс орон даяар зарлаж сонгогчдоос утсаар авсан асуултуудыг хэн ч юм шигшээд ихэд нууцлан дугтуйлж бэлтгэснийг хоёр хөтлөгч нэвтрүүлгийн эхэнд задалж нэг нэгээр нь дуудаж өглөө. Тэд өөрсдөө мэдээд асуух эрхгүй гэнэ. Асуулт гэхээс илүү төрийн бодлого гэх мэт албаны үгнүүдэд юу? вэ? уу? гэсэн дагавар залгасан өгүүлбэрүүд байх юм. Ямар ч муу сонгогч ийм жол асуулт тавихын төлөө телевиз рүү залгахаасаа лав ичнэ. Тэдний асуултыг цензурдсэн (өөр юу гэж нэрлэхэв?) үл үзэгдэгч дарга нар ямар ч хал балгүй болтол гөлийлгөж орхисноос зайлахгүй.
Ингээд энэ үдэш айл болгоны ширээн дээр хэвтсэн сурталчилгааны материалд хэдийнэ орсон санаануудаа нэр дэвшигчид ээлжлэн давтсанаар энэ уйтгар арайхийж өндөрлөв. Өөрийг асуугаагүй юм чинь. Монгол даяар ёох хэмээн амьсгаа авсан биз. Гурвуулаа өөр хоорондоо үг ч солиогүй юм чинь “халз” байтугай “ярилцлага” ч биш, зүгээр л жижигхэн ярианууд байлаа. Яахав, орон даяар сүр бадруулсныг нь бодоод “дүр эсгэсэн халз ярилцлага” гэж өргөмжилье.
Сэтгүүлчид энэ тэр нэр дэвшигч сайн муу, худлаа нээрээ гээд хэлэлцэх байтугай асуух ч эрхгүй болчихжээ, нэг мэдсэн чинь.
x x x
2013/06/19Өчигдөр хөтөлбөртөө 18:35-аас “Газар тариалангийн тогтвортой хөгжил” нэвтрүүлгийн нэрийг бичиж байгаад сэмхэн сольж саявтар Монголд ирж баахан итгэгчдийг хуйлруулсан оросын Фатима Хадуева гэдэг зөн билэгч эмэгтэйн лекцийг шургуулжээ. Монгол Улсын ерөнхийлөгчөөр хэн сонгогдох тухай асуултанд “Монголын төлөө их ажилладаг…. түүнийг шинэчлэгч гэж хэлж болно… олон хүүхэдтэй … маш олон хүүхэдтэй юм байна… гэсэн нь гурван нэр дэвшигчийн нэгэнтэй жигтэйхэн таарч бөөн алга ташилт. Нэвтрүүлгийн төгсгөлд ямар ч хаяг, тайлбар гарсангүй.
Тийм дээ, сонгууль болж байхад тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв. Олон нийтийн телевизийн зүгээс Ерөнхийлөгчдөө сэтгэлээсээ өргөсөн хандив юм байгаа биз.
piska
Зочин
Зочин
sdhfjksdhfjklhsklf
7,1
zochin
zochin
Зочин
zochin
хөдөө
Зочин
Зочин
tse
sds
bold
Зочин
turuu
Ganaa
Зочин
Migo
Зочин
ман
Зочин
БАТАА
novsh
Зочин
Bat
Саруул
ramzai
Зочин
E
Зочин
Зочин
мэдэмхийрэгч
fg
Зочин
u
Зочин
зочин
Зочин
Зочин
tumur
Зочин
Baagii
Baagii
цццц
Зочин
Amraa
bolor
bolor
Ажиглагчид
Unshigch
ganaa
Зов шуу дээ
Зочин
бжнр
Зочин
Erlegdorj
Зочин
Зочин
Зочин
munkhsanaa
munkhsanaa