улстөр 2709 нийтлэл байна

В.Ворсобин: Москва дахиад л аз нь шовойж,.. Монголын засгийн газрын мөнгө дуусав

“Чингис хааны эх орон Оросоос тусламж гуйж байна” нийтлэл бичсэн тоймч Владимир Ворсобинд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан П.Улаан болтлоо шолчигножээ. Хүний эрх мандсан өнөө үед хувь хүн хэнд ч яаж ч шалчигнасан бусдад даанч хүртээлгүй юмны нэг билээ.
#улстөр #нийтлэл

Засгийн газар хэвлэлүүдийн амыг 390 сая төгрөгөөр үдсэн нь батлагдлаа

Одоогоос хэдэн сарын өмнөөс Засгийн газар хэвлэл мэдээллийн салбар луу олон сая төгрөг шилжүүллээ гэсэн яриа чих дэлсэж эхэлснийг хүмүүс санаж байгаа биз ээ. Тухайн үед “арай үгүй байлгүй дээ, бонд нэртэй баахан өр зээл тавьчихсан, эдийн засгийн хямрал нүүрлэчихсэн ийм хүнд үед илүүдээ гарсан мөнгө байхгүй байлгүй” гэж бид гэнэн цайлганаар ярилцаад л өнгөрцгөөсөн.
#улстөр #нийтлэл

​Ноён Путин, шилэн ханаа буулгая

Ноён Путин, Та Монгол улсад хагас өдөр ч гэсэн тавтай морил.Та шинэ зууныг эхлүүлсэн 2000 онд Орос улсын Ерөнхийлөгч болсоныхоо дараахан Монголд айлчилж, Ерөнхийлөгч Н.Багабандитай “Улаанбаатарын тунхаглал”-д гарын үсэг зурж билээ.
#улстөр #нийтлэл

Ц.Баасандорж: АТГ-ын дээр хөх тэнгэр л байна

Их хэмжээний мөнгө шамшигдуулсан гэх хэрэгт сэжигтнээр татагдан хоригдож буй Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржийг бид урьж ярилцсан юм.Өнөөгийн хүчний байгууллагуудад нүүрлэсэн гажуудлуудын талаар ил тод, айж ичихгүй хэлж чадах ийм залуус ховор.Бидний ярилцлагыг уншаад уншигч та өөрийн бодол дүгнэлтээ хийнэ биз ээ.Уншигч таны энэ эрхийн төлөө л бид ажиллаж байгаа билээ.
#улстөр #нийтлэл

Путинг алхаар цохь

Энэ удаад сүрхий гадаад харилцааны чиглэлээр юм бичхийг зорьлоо. Яахав дээ мэдлэггүй гэсэн зорьчий л доо энэ чинь.Нээрээ саяхан хятадын дарга ирээд зам мам түгжрээд новширлоо тээ. Миний тэр новшрох яахав тэр Их хурлын даргын алх алга болж интернет даяараа шуугилдаж сүйд болов. Би ч тэр бичлэгийг үзсэн.
#улстөр #нийтлэл

Жараад оны ардчилагчид

МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын түүхийн институтээс 1970 онд хэвлэсэн “МАХН-ын товч түүх” номоос дараахи мөрүүдийг олж уншиж болно.
#улстөр #нийтлэл

Мэргэжлийн Засгийн газар байгуулъя

Сүйрлийн ирмэгт ч ирсэн юм байхгүй л дээ. Малын тоо 50 сая гараад явчихлаа, турж үхтэл хаа байсан юм! Ер нь бүх түүхийнхээ туршид монголчууд нийтийг хамарсан өлсгөлөн, байгалийн гамшигтай учирч яваагүй. Тиймдээ ч хөгжих шаардлага гарч байгаагүй бололтой. Гэтэл жишээ нь XIII зуунд тахал гарч хүн амыг нь сүйтгэсний дараа л Англи улс хөгжлийн өөр замд орж дэвшилд хүрсэн гэх.
#улстөр #нийтлэл

Б.Энхбаяр: Зүй нь Ерөнхий сайд АТГ-т баярлаж явах ёстой хүн шүү дээ

МАН-ын парламент дахь бүлгийн хуулийн зөвлөх Баттөмөрийн Энхбаярыг урьж ярилцлаа.
#улстөр #нийтлэл

Си Зиньпинийн үлдээсэн гэрийн даалгавар

Үнэндээ БНХАУ-ын дарга бол хэзээ ч бүрэн эрхэт Монгол Улсад гэрийн даалгавар өгөх эрх мэдэлтэн байгаагүй, цаашид ч байхгүй. Тэгэхдээ манай улсын хөгжил БНХАУ-аас хамааралтай нь үнэн билээ. Яагаад гэвэл хүн шивэртэй гээд хөлөө тайраад хаядаггүйтэй адил Хятадад дургүй гээд бид хөршөө сонгодоггүй. Хөл, хөрш хоёр хоёулаа бурхны өгөгдөл.
#улстөр #нийтлэл

Туггүй удирдагч

Н.Алтанхуяг анхнаасаа зүүн чихээ баруун гараараа маажиж эхэлсэн юм. Тэр нь ч дүүрч. Ерөнхий сайд болох урт дур нь л гозогноод явснаас бус түүнд “туг” байгаагүй аж.
#улстөр #нийтлэл

Ц.Оюунгэрэл: Би үнэхээр цочирдож байна

Бид энэ дугаарын VIPerson зочноороо дөнгөж дөрөвхөн хоногийн өмнө олон нийтийн цахим сүлжээгээр байр сууриа илэрхийлснийхээ төлөө баривчлах ялаар шийтгүүлсэн жиргээч Бат инженерийн эгч Ц.Оюунгэрэлийг урьсан юм. Ингээд бидний ярианд эрхэм уншигч та анхаарлаа хандуулна уу.
#улстөр #нийтлэл

Д.Баярхүү: Гадаад бодлого залгамж чанараа хадгалж бүрэн чадсан

Гадаад бодлого, олон улсын харилцааны чиглэлээр олон жил судалгаа хийсэн, олон ном зохиол бичсэн, мөн Арабын орнуудад Элчин сайдаар ажиллаж байсан, дипломат алба олон жил хашиж байсных нь хувьд Д.Баярхүүтэй Шинэчлэлийн Засгийн газрын гадаад бодлогын асуудлаар ярилцав.
#улстөр #нийтлэл

“Хадны мангаа“

ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар ажлаас нь чөлөөлж, түүний оронд ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчийг томилсон. Энэ нь түүний оронд энэ албан тушаалд албан ёсоор сүүх хүнийг хүлээж байгаатай холбоотой болов уу.
#улстөр #нийтлэл

Тун нь тодорхойгүй увидаст тан буюу Монгол Хятадын нөхөрлөл

Хятадын дарга Си Зиньпин “Өнөөгийн Монгол, Хятадын харилцаа бол тус бүс нутгийн хамгийн эв зохицолтой харилцааны нэг болж чаджээ” хэмээн үнэлсэн байдаг нь зүгээр нэг хэлсэн бус. Си Зиньпиний гадаад бодлогод тулгарч байгаа том сорилтын нэг нь эргэн тойрны хөрш бүс нутагт нь урьд хожид тулгарч байгаагүй ээдрээтэй гүн гүнзгий өөрчлөлт гарч байгаа явдал юм.
#улстөр #нийтлэл

Аврагч ирэхгүй

Эхлээд өмнөд хөршийн удирдагч, араас нь умарт хөршийн тэргүүн Монголд ирэх нь байна. Олны яриагаар бол В.Путин ерөнхийлөгч манайд бензинээ зүгээр өгөхөөр, Ши Жинпин дарга манай нүүрсийг зүггүй өндөр үнээр авахаар ирэх бололтой. Ингээд өөрийн юмаа үнэтэй зарж, өрөөлийн юмыг үнэгүй авсан цагт бид ч жаргалын замдаа шуудрах аж.
#улстөр #нийтлэл

Б.Батзаяа: Болох ёстой юм болдгоороо болж хойд эх гэрээсээ хөөж гаргалаа

Дөнгөж сарын өмнө Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан Баасандоржийн Батзаяаг гэнэт ажлаас нь чөлөөлжээ. Мэдээж түүнээс асуудлыг тодруулах ёстой. Тийм учраас энэ удаагийн зочноороо урилаа.
#улстөр #нийтлэл

Нүүргүй хүү бэрс гардаг

Ц.Элбэгдорж ноднин Нью-Йоркоос буцахдаа гэрээр нь ороод гарсан Шинзо Абэтай энэ удаа албан ёсоор уулзав. Ерөнхийлөгч, ерөнхийд сайд хоёр Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах зарчмын тохиролцоонд хүрлээ. Японы иргэн, эдийн засагч, судлаач Тазаки Масами блогтоо бичсэнчлэн Ц.Элбэгдорж бадар барьсангүй.
#улстөр #нийгэм #нийтлэл

Р.Амаржаргал: Засгийн газар нэн даруй огцрох ёстой

VIPerson булангийн маань шинэ зочин УИХ-ын гишүүн Р.Амаржаргал. Ринчиннямын Амаржаргалын талаар энд илүүц танилцуулга тоочих хэрэггүй юм.Учир нь тэр энэ цагийн улс төр дэх хамгийн содон, хамгийн тодорхой нэгэн билээ.
#улстөр #нийтлэл

З.Энхболд: Сайдын суудалгүй бол үхчих гээд байгаа улсууд олон байна

“Open door” сонины энэ удаагийн зочноор УИХ-ын дарга, ноён З.Энхболд уригдлаа.
#улстөр #нийтлэл

“УБТЗ”-ын дарга Г.Сэрээнэндоржид Монголоо гэсэн сэтгэл алга уу?

Энэ түүх ингэж эхэлсэн юм. АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн Удирдах зөвлөл 2007 оны есдүгээр сарын 12-нд Вашингтонд хуралдаж Монгол Улстай компакт гэрээ байгуулах, нийт дөрвөн төсөлд зориулан 285 сая ам.доллар олгохоор шийдвэрлэжээ.
#улстөр #нийтлэл

Евразийн эдийн засгийн холбоо ба Монгол

Бид геополитикийн ба геоэкономик бүсчлэлийн эрэлд 24 жил явлаа. Ямар орон зайд Монгол багтах, хаашаа шахагдах, хэнтэй эвсэх, хэнийг дагах, гол нь бүс нутгийн ямар бүтэц, байгууллага, эвсэл, форумд очиж наалдан интеграцчилагдах гэхчлэн олон асуулт хариулт хайсаар. Гэтэл өмнө маань дэндүү олон сонголт байна.
#улстөр #нийтлэл

Тэнцвэржүүлсэн огтлолцол

“Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд хоёр хөрштэйгээ найрсаг харилцаатай байх нь эн тэргүүний зорилт” гээд АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улсуудтай “гуравдагч хөрш” бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ гэж заажээ.
#улстөр #нийтлэл

Цагдаад цэвэрлэгээ хэрэгтэй

Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд нам жим болоод байсан Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний “нялх амраг”-ийн асуудал /тэр нь бүр хар тамхичин, хулгайч, биеэ үнэлэгч гэж байгаа шүү/ дахин босч ирэв. Энэ асуудлаас болж сайдыг суудлаас нь буулгахаар өргөн барьсан этгээд нь эцсийн мөчид “мэдээллийг шалгах шаардлагатай байна” хэмээн үзэж, огцруулах үндэслэлээ буцаан татсанаар асуудал нэг хэсэгтээ намжсан билээ.
#улстөр #нийтлэл

Бизнесийн шинэ түүх

Ердөө хорь гаруйхан жилийн өмнөх рүү өнгийгөөд, 1990 оноос урагшаа харвал Дэнжийн 1000-ын зах дээр ноолууран цамц зарсан этгээд “дамын наймаачин” хэмээн нийгэмдээ ад шоо үзэгдэж, хуулиар буруутгагддаг байлаа. Гэтэл өнөөдөр нийслэлийн иргэдийн тал хувь нь Нарантуул захаас хоол хүнс, хувцас хунар, эд хэрэглэлээ худалдан авч байна.
#улстөр #нийтлэл

Намуудын хий үзэгдэл

Монголоор улс төрийн намуудын хий үзэгдэл тэнэж байна. Уг нь улс төрийн нам бол ардчиллын амин чухал бүрэлдэхүүн хэсэг л дээ.
#улстөр #нийтлэл

Б.Дэлгэрмаа: Монгол маань далайд шидэгдээд, урсгалд цохигдоод явж байгаа юм шиг л харагдаж байна

“VIPerson” зочноор Сингапур улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, АН-ын нөлөө бүхий лидер, хатагтай Банзрагчийн Дэлгэрмаа уригдлаа.
#улстөр #нийтлэл

Б.Батзаяа: Хойт эх мөнгө өгсөн бол хүү талхаа төвөггүй аваад л гэртээ гүйгээд орно шүү дээ

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Баасандоржийн Батзаяаг энэ удаагийн зочноороо урилаа.
#улстөр #нийтлэл

Төрийн тэргүүн хүртэл “сүрчгээ сольчихож”

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж их өөр болж. Хэдэн жилийн өмнө бичиж байсанчлан “Түүнээс нэг л өөр сүрчиг үнэртэх болжээ. Яагаад ч юм бэ, түүний л үгийг сонсохоор сэтгэл сэргэж, ардчилсан улс оронд амьдарч байгаагаараа бахархдаг байлаа. Гэвч тэр өдрүүд намар шиг буцаж урам хугалсан үйл явдлууд үргэлжилсээр.
#улстөр #нийтлэл

Сайддаа “гологдсон” Ерөнхий сайдыг сайн удирдагч гэх үү

Ерөнхий сайд Н.Алтанхуяг дүүлэн нисч байна. Бүр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нараас дээгүүр яваа үзэгдэнэ. Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хуулийн төслийг унагахад УИХ-ын шийдвэр гэж үзэж байсан ч цаагуураа УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд дарга нарынхаа үгэнд орлоо гэдгийг мэдэж л байсан.
#улстөр #нийтлэл

“Наймдугаар бүгд хурлын Ж.Батмөнх”

Ж.Батмөнх гэж хэн байсан юм, ямар хувь тохиолоор сайд дарга, бүр Төрийн тэргүүн болчихсон юм, түүнийг хэн гаргаад ирсэн юм гэх яриа хөөрөө, эргэлзээ тээнэгэзэл Монголын өмнөх нийгэмд ч, өнөөгийн нийгэмд ч байж ирсэн, байгаа. Ялангуяа ахмад хижээл насныхан энэ талаар элдэв үзэл бодлоо илэрхийлдэг, хэлдэг, бичдэг.
#улстөр #нийтлэл