Тун нь тодорхойгүй увидаст тан буюу Монгол Хятадын нөхөрлөл
Хятадын дарга Си Зиньпин “Өнөөгийн Монгол, Хятадын харилцаа бол тус бүс нутгийн хамгийн эв зохицолтой харилцааны нэг болж чаджээ” хэмээн үнэлсэн байдаг нь зүгээр нэг хэлсэн бус. Си Зиньпиний гадаад бодлогод тулгарч байгаа том сорилтын нэг нь эргэн тойрны хөрш бүс нутагт нь урьд хожид тулгарч байгаагүй ээдрээтэй гүн гүнзгий өөрчлөлт гарч байгаа явдал юм.
Өнгөрсөн 10 гаруй жилийн турш Хятад улс найрсаг хөрш, амгалан хөрш, баян хөршийн бодлого явуулсан бөгөөд Монгол Улс хүйтэн дайн дууссанаас хойш яах аргагүй Хятадын хамгийн амгалан хөрш, мэдээж бас найрсаг хөрш нь ч болсон авч иргэд хоорондын итгэлцэл дулимаг байдгийг харвал эдүгээ “найрсагдуу” л гэж хэлж болохоор санагдана. Хятадын иргэдээс хөрш орнуудынхаа тухай ямар сэтгэгдэлтэй явдгийг асуусан нэгэн санал асуулгаар Монголыг “Хятадаас салан тусгаарласан, Хятадын эсрэг үзэл хүчтэй байдаг улс” хэмээн тодорхойлсон байдаг. Үнэхээр ч иргэд хоорондын итгэлцэл туйлын хомс энэ байдал цаашид урт хугацаанд үргэлжилж, харилцаанд нөлөөлөх хүчин зүйл болсоор байх хандлага бий.
Баян хөршийн хувьд бид одоо хэр баян хөрш нь болж амжаагүй явна. Монгол яагаад сүүлийн 20 гаруй жил ЗХУ-ын түүхий эдийн хавсарга улсаас Хятадын түүхий эдийн хавсарга болж, чанарын өөрчлөлт гаргаагүй нь аж үйлдвэржээгүйтэй холбоотой, аж үйлдвэржээгүй нь гаргаад зарчих зам тээвэргүйтэй холбоотой.
Тэгвэл цаашид дэд бүтцийг аалзны тор мэт хэрэх хэрэгтэй ба шаардагдах мөнгийг Хятадтай хамтран босгох боломж бий. Учир нь Хятадын шинэ удирдлага гарч ирүүтээ л Монголтой “дэд бүтэц, уул уурхай, санхүүгийн гурвалсан цогц” харилцааг хөгжүүлнэ хэмээсэн. Тэртээ 11 жилийн өмнө Ху Зиньтао “уул уурхай шүү” гэж тохиролцоод явсны дараагаас л тухайн үед худалдаа нийтийн хоолны салбарт давамгайлж байсан хөрөнгө оруулалт нь уул уурхай руу эргэж, эдүгээ 80 хувь нь уул уурхайд орчихоод бодит биелэлээ олоод байна.
Тэгвэл яг одоо дэд бүтэц, санхүүгийн салбарын харилцааг сайжруулахаар Хятадын талаас шургуу ажиллаж байна. Хятад улс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулахаар өнгөрсөн жил санаачилж, үүндээ үүсгэн байгуулагч орны нэгээр Монгол Улсыг орохыг урьсныг манайхан 3 сард Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн. Энэ бол магадгүй манай улс дэд бүтэцдээ зориулсан мөнгийг Хятадаас шууд авснаас олон талт санхүүгийн механизм(хэдий Хятад үнэмлэхүй оролцоотой ч)-аар дамжуулан босгох нь арай дээр сонголт байж мэдэх л юм. Дашрамд дурдахад Хятад улс баруун зүүн талдаа “торгоны зам”-ын дэд бүтцийн аварга төсөл хэрэгжүүлж, Ази Европыг холбосон төв улс болох стртатеги дэвшүүлээд буй. 65 орныг хамарсан уг төсөлд Монгол оролцох боловч одоогоор тогтсон маршрут чиглэл хараахан гараагүй байна. Юутай ч дэд бүтцийн салбарт хамтын ажиллагааг чиглүүлсэн нь бидэнд ашигтай байгаагийн нэг илрэл нь Си Зиньпиний айлчлалаар транзит тээврийн асуудлаар тохиролцоонд хүрч буй явдал.
Уул уурхай, дэд бүтцийн хамтын ажиллагааг дагаад эргэлдэх их мөнгийг санхүүгийн салбар гүйцэлдүүлнэ. Дээр дурдсан гурвалсан цогц хамтын ажиллагааг тэнцүүлэхээр хятадын тал санхүүгийн чиглэлээр ялангуяа энэ жилийн эхний хагаст асар идэвхжив. Энэ оны 3 сард мөнөөх Азийн дэд бүтцийн банкиндаа орохыг Хятадууд санал болгосон бол, 4 сард Сангийн сайд нь Монголд айлчилж, Сангийн яам хооронд хамтран ажиллахаар тохирлоо. 5 сард Хятадын Хөрөнгө оруулалтын корпорацийн ТУЗ-ийн дарга айлчилж 30 тэрбум ам.долларын нүүрс хийжүүлэх үйлдвэрийн төслийн асуудлыг хэлэлцсэн. Үүнээс гадна Хятад улс 25 улстай мөнгөн тэмдэгт солилцох своп хэлэлцээрийг байгуулсны нэг нь Монгол, мөн өнгөрсөн жил Хятадын банкны төлөөлөгчийн газар байгуулсан гэх зэргээр санхүүгийн салбарын хамтын ажиллагааг нэн шуурхайлж байна.
Ингээд харахаар хятадтай ойрын ирээдүйд бидэндээ л асар их мөнгөний үлэмж бүтээн байгуулалт хийх нь. 2012 онд Хятадууд асар баян Саудын Арабтай 10 тэрбум ам.долларын газрын тосны үйлдвэр байгуулахаар тохирсон нь хилийн чанад дахь томоохон гэрээ болж байлаа, мэдээж саяхан ОХУ-тай тохирсон 400 тэрбумыг эс тооцвол шүү дээ. Гэтэл 30 орчим тэрбум ам.доллар гэх энэ их мөнгийг ийм бичкэн манай эдийн засаг шингээж дийлэх үү. Үүнээс гадна хятадын өөр бусад эдийн засгийн олон олон төсөл, хөнгөлттэй зээл хөтөлбөр үргэлжилсээр буй.
Хятадын эдгээр “увидаст тан”-г уухгүй аваас ертөнцийн мухар болж хоцрох нэгэн сонголт бидэнд бас бий. Ууя гэхнээ тунг нь тодорхойлж, өөртөө тааруулан, чимх чимхээр хэрэглэхгүй аваас эргээд өөрийнхөө биеийг өөрөө хордуулах болуузай. Орчин үеийн дэлхий ертөнцөд супер гүрэн АНУ ч эдийн засгаар Хятадаас хамаарчихаад гадаад бодлогодоо ухралт хийх нөхцөл үүсээд буйг эрхбиш бид харж л байгаасан.
нах
нах
дорж
baysaa
батнэрэн
Зочин
Бол д
Манай улс сайхан
ЭМНЭЛЭГ
77.95.231.11Д
Манай улс сайхан.
Манай улс сайхан.
МОНГОЛЫГ ҮНЭ ТОХИРОН ЗАРЖ БАЙНА. ХУВИЙН ӨМЧ ХХК
МОНГОЛЫГ ҮНЭ ТОХИРОН ЗАРЖ БАЙНА. ХУВИЙН ӨМЧ ХХК
МОНГОЛЫГ ҮНЭ ТОХИРОН ЗАРЖ БАЙНА. ХУВИЙН ӨМЧ ХХК
zochin
6 НАСТАЙ сампин
Зочин
О.Дашбалбар
зочин
ТРАКТОР БА МУУР БАГШ
чимэг
юун цахилгаан станц вээ ТРАКТОРЫН ЗЭЭЛ
хялар хатан
УЙГУР
2 ЗАМ
ШАР ХАД
Монгол
Уншигч
Уншигч
Уншигч
Зочин
Зочин
unshigch
unshigch
Зочин
Батмөнх Д
элий юм бэ
Shuumjlelt zochin
Юаний стратеги
dfg
zochin
Зориг
Bolor
БОЛД
Зочин
Gvnjee
муур багш
202.179.0.238д
Энээ
МУУР авхайн БАЗАЛТ
Зочин
Зочин
gashuun vnend
зочин
Зочин
Зочин
bcfc
erdemten
итгэл
Зочин
zochin
гашуун үнэн