В.Ворсобин: Москва дахиад л аз нь шовойж,.. Монголын засгийн газрын мөнгө дуусав
“Чингис хааны эх орон Оросоос тусламж гуйж байна” нийтлэл бичсэн тоймч Владимир Ворсобинд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан П.Улаан болтлоо шолчигножээ. Хүний эрх мандсан өнөө үед хувь хүн хэнд ч яаж ч шалчигнасан бусдад даанч хүртээлгүй юмны нэг билээ.
“Чингис хааны эх орон Оросоос тусламж гуйж байна” нийтлэл бичсэн тоймч Владимир Ворсобинд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан П.Улаан болтлоо шолчигножээ. Хүний эрх мандсан өнөө үед хувь хүн хэнд ч яаж ч шалчигнасан бусдад даанч хүртээлгүй юмны нэг билээ. Гэвч үүнээс аравхан хоногийн өмнө П.Цагаан БНХАУ-ын өндөр зочдын өмнө журмын нөхөд шигээ хун шиг П.Цагаан хүндэтгэл үзүүлж явснаа нэг орос залуу сэтгүүлч үзээд ардчилсан өнгөө зөвлөлт өнгөөр эрс өөрчилсөн нь анхаарал татав.
Алив нэг хэвлэл мэдээллийн тоймч гэдгээс ОХУ-ын улс төрийн тоймч гэх “Улсын дугаартай” тоймч сонсоогүй юм байна. Тэгэхээр Их гүрний улс төрийн тоймчид буурай Монголын Тамгын газрын дарга хулчигнахаас ч аргагүй биз. “ОХУ-ын улс төрийн тоймч Владимир Ворсобин” гэж “Нээлттэй хаалга” сонин цагаан дээр хараар бичсэн байгаа юм.
П.Цагаан дарга өглөөний Улаанбаатарыг өндрөөс ширтэнгээ онгоцны олон цагийн нислэгийн дараахь нойрмоглосон орос сэтгүүлчид “Монголчууд-бидгүйгээр та нар хятадуудыг барна гэж байхгүй шүү. Ганц ганцаараа тулгарах юм бол тэднийг ялна гэж үгүй” гээд толгой сэгсэрч барилгын кран ярайн харагдах өмнө зүг рүү бодлогошронгуй харлаа. Тэнд хятадууд ямар нэг юм идэвхтэй нь аргагүй барьж байх аж. Утга шингээсэн сэтгүүлчийн үгс ингэж эхлэв.
-Хачирхалтай юм даа. Яагаад тэднийг ялах ёстой гэж? хэмээн сөргүүлэн асуулаа гээд Ворсобин -Тэнгэр баганадсан өндөр байшин, замын түгжрэлд газар ахих гэж хахалдсан япон машинууд, “Кафе”, “Казино”, тэр ч байтугай “Шашлык”, “Узбекская кухня” гэсэн орос бичиг харагдана. Нэг л гэртээ байгаа мэт санагдаад байсан тул би “Нөхөр (товарищ) П.Цагаан энэ үнэхээр Монгол гэж үү?” гэж асуумаар байв. Гудамжинд гараад л Чита биш үү гэмээр.
Их гүрний омголон сэтгүүлчийн үгс тансаг егөөдлөөр хөврөхөд өвгөн надад аль тэртээ жараад оны дундуур Москвад хамт суралцаж асан орос уран бүтээлч найзуудын минь дуу хоолой сонсогдох шиг боллоо. Үнэхээр бид нэг л улсын иргэд шиг ижилссэн дээ.
-Ингэхэд та нар Хятадыг ялахыг хүсэхгүй байгаа хэрэг үү. Та нар ялагдмаар байна уу гээд П.Цагаан дахиад л инээмсэглэлээ.
-Яагаад заавал Хятадтай өрсөлдөх албатай гэж? Би зөрүүдлэв.
Манай улс төрчид “Баруунаас салж, найрсаг Дорно зүгт хандаж эхэлсэн. Орос орон Азид заавал шинэ түшиг тулгуур олно. Ах дүү Хятадтай стратегийн холбоо тогтооно” хэмээн итгэлтэй байгаа. Гэтэл энд ялна, ялагдана ч гэх шиг сэжигтэй тоглоом гараад ирлээ.
-Холбоо гэдэг гэр бүл батлуулалт биш. Хятадтай хамтран ажиллахад буруу юм огт байхгүй. Харин Бээжин заримдаа эвгүй шүү. (инээв).
-Та нар яагаад Хятадад ийм дургүй байдаг юм бэ гэж намайг асуухад тэр бээр,
-Бид тэдэнд дуртай гээд инээснээ, -Зүгээр л монголчууд юм мартдаггүй улс. Танайх шиг агуу гүрэнд зөвлөгөө өгөх нь тэнэг хэрэг. Та нарын мэргэн ухаанд найдаж байна гэлээ. (П.Цагаан саймшраад байна уу, томроод байна уу. Ц.Д).
Манай П.Цагаан чинь насаараа л том алба хашиж яваа догь түшмэл сэн. Төрийн түшээ, сайд, Оюутолгойд эх орноо төлөөлөн сарын 30-40 мянган ам. долларын цалин Нацагийн Багабандитай зэрэгцэн хүртэж явсан, базарваань, онцгой лидер. Харин энд өрнүүлсэн болчимгүй гэмээр яриа нь Орос Монгол нийлж Хятадыг дийлэх гээд буй юм уу хаашаа юм бэ. Орос Монгол Хятад гурван хөршид хэн нэгнийгээ ганцаардуулж ялах атгаг санаа (тэр тусмаа буурай бяцхан Монголоос) гарамгүй яа. Муу эрд “юу” дараа билээ. Хоёр аварга хөрш минь зөрчилдөлгүй, цөөхөн бидэнд хөгжих боломж ахиухан хайрлаасай гэж залбирах ёстой бус уу. В.Ворсобин: -Миний нэгэн танил монгол надад “Бид хятад хүнийг хараад зам тавьж өгдөггүй. Заавал мөрлөн түлхдэг. Энэ бол бидний мах цусанд шингэсэн үзэл” гэж ярьж байлаа гэжээ.
Орос хүнийг аргадахаас өөр аргагүй цаг үе байсан. Бид туулсан. Одоо харин ингэж худал ая засах нөгөө яриад буй түншлэлд чинь хор болно уу гэхээс ашиг өгөхгүй. Орос ах гэж долигнож, хятадын аюул гэж хийрхэж, оноо халаасалж явсан минь эдүгээ түүх болсон. Бид эх орондоо зочилж яваа, амьдарч буй хятад иргэдийг заавал мөрлөдөг гэж ард түмнийхээ алдрыг гутаамгүй. Тийм этгээд Ворсобин таны танилаас өөр олонгүй. Монголчууд ч гэсэн хөрш орондоо зочлох, амьдрах нь элбэгшлээ. Бид үүнийг тооцож чаддаг. Чингисийн эзэлсэн газар нутгийн зураг монголчуудын шүтээн биш гэж ойлговол залуу сэтгүүлчид чимэг шүү. Чингисийн хөшөө харь орны хаадаас тусламж горьдсоор өлсөөд сууж байгаа юм биш. Мянган жилийнхээ тусгаар тогтнолыг тунхаглаад заларч байна гэж мэд.
Улаанбаатар хийсэн гэрээ, байгуулсан хэлцлээсээ яаж ийгээд зальдан бултчихдаг тул дэлхий дээрх хамгийн хачирхалтай түншийн нэгд ордог болоод удаж байгаа. Монголд ирсэн хүн болгоныг Стратегийн түнш хэмээн зарладаг нь бараг ардын уламжлал болжээ гэсэн байна Та.
Канад Фридланд Оюутолгой ордын хайгуулд ямар их хөрөнгө хаясан гээч. Оюутолгойд агуу их баялаг оршиж байсанд ганц Фридланд бус монгол хүн бүр баярласан. Тийм их хөрөнгөө хайгуулд цацчихаад юу ч гараагүй бол яах вэ ноён Фридланд?! Эх болсон хамаг амьтны тусын тулд гэх Бурхны шашинтай монголчууд хүнийг байтугай хорхойг алагчлах ёсгүй гэсэн энэрэнгүй сургаалтай. Хайгуулд барууны Фридланд хэдий анзайны хөрөнгө зарсныг Монгол, ОХУ, БНХАУ тоймлож суусан нь тодорхой.
Гэтэл ОХУ манайхыг Оюутолгойнхоо ашиглалтын лицензийг өг гэсэн. Хайгуулд асар их зардал дагнан гаргаж, Оюутолгой ордыг нээсэн Фридландаас ашиглалтынх нь лицензийг монголчууд хэдий бүдүүлэг ч гэсэн булаан авч ОХУ-д өгч чадалгүй өдий хүртэл дооглуулаад сууж буй нь энэ. Тавантолгойн тухайд гэвэл арай өөр. “Коммерсант”-ын тоймч Александр Габуев тухайн үед бичихдээ “Москва Улаанбаатартай хэлэлцээ явуулахдаа нүүрсний Тавантолгой, алт зэсний Оюутолгой ордын ашиглалтын лицензийг авахаар чармайсан. С.Баярыг энэ хэлэлцээний баталгаа болно гэж тооцож байлаа. Монгол нүүрснийхээ дийлэнх хэсгийг Транссибирийн төмөр замаар тээвэрлэнэ гэж Москва тооцоолж байгаа. Оросын албаны хүмүүсийн мэдэгдэж буйгаар энэ нь Тавантолгойн төлөөх тэмцлийн гол аргын нэг юм” гэж сануулж байв.
Хятадын хилд ойрхон Тавантолгой ордынхоо нүүрсний дийлэнхийг 5000 км тойруу оросын хөлддөг төмөр зам, боомтоор тээвэрлэнэ гэвэл Монголын тарчиг эдийн засаг сүйрэх байлаа. Айхын зовлонг арслан туулайнаас бага мэдэрнэ. Гэрээ хэлцлээсээ яаж ийгээд зальдан бултдаг дэлхий дээрх хамгийн хачирхалтай түнш гэх хочийг оросууд бидэнд хайралсан болохоос өөр улсаас тийм гоншин хүртээгүй. Харин Канадын “Хан ресурсес инк” компанийг монголчууд хөөснийг дурдахын өмнө нэг бяцхан намтар хуучилъя:
1960-аад оны дунд II улирлаар би шалгалтаа бузгай өгөөд гадаад декан Москвагийн ойролцоохь амралтад амрах ганц эрхийн бичгээ надад шагнал болгон гардуулав. Амралтын газар надад яагаад ч юм ганц хүний жижиг өрөө өглөө. Патрис Лумумбагийн нэрэмжит олон улсын харилцааны дээд сургуулийн оюутнууд гээд зүсэн бүрийн залуус цугларчээ. Ази Африк Латин америкийн энэ олон оюутан оросуудаар коммунист онол заалгаад нутагтаа очиж хувьсгал хийх юм гэнэ лээ гэсэн яриа байх. Хөгжилдөж тоглосон өнгөт болон хар арьстан оюутнууд нутагтаа очиж хувьсгал мандуулснаар социалист лагерийн орны тоо өсч дэлхий нилдээ улаан болох тийшээ ойртоно гэж ярих.
Тэнд надтай нэг орос оюутан залуу дотносоод бүр жигтэйхэн. Энэ олон гадаад оюутан дундаас ганц монгол намайг ингэж онцолж буй нь оросууд монголд арай л дотно юм даа гэж би баярлалгүй яахав. Тэр орос найз бүсгүйтэйгээ амарч буй юмсанж. Мань оросыг нэг хартай хоёр хүний өрөөнд хуваарилсан аж. Тэр надаас өрөөгөө сольё гэж гуйлаа. Ганц хүний өрөөнд надад аятайхан байсан нь мэдээж. Жаахан тунив. Гэвч орос ах минь юм чинь яалтай билээ. Би түүний өрөөний хараас “яахав” гэж асуулаа. Хар залуу шууд дургүйцсэнгүй. Гэхдээ дуугарсангүй. Харыг монголтой байх дургүй юм уу гээд би ч жаахан тээнэгэлзэв.
Тэгтэл нөгөө орос хэргээ бүтээх гэж шургуутаж, (хайр дурлал гэж мөн ч золиг шүү) намайг нөгөө ирээдүйн коммунист-хувьсгалч негрт магтаж гарлаа. Орос монгол ган бат найрамдалтай л гэнэ. Монгол феодализмээс капитализмыг алгасан хөгжиж байгаа дэлхийн ганц орон л гэнэ. Нөгөө харыг чи энэ монголтой нэг өрөөнд орвол хувьсгал яаж хийж, капитализмыг хэрхэн харайхыг заалгаж авах болно гэх гэнэн гэхэд дэндүү томоогүй маягаар намайг зүйл зүйлээр магтлаа.
Харыг зөвшөөрвөл би орос ахдаа нэг хүний өрөөгөө суллаж, найз бүсгүйтэй нь жаргуулдаг ч юм билүү дээ гэж уярав. Миний уярлыг мэдэрч горьдсон орос хүч нэмэхээр “Монгол капитализмыг байтугай социализмыг харайж коммунизмд орох улс” гэж хэлтэл нөгөө хар учиргүй уурлаж, “Та нар яахаараа энэ муусайн монголчуудыг ингэж доромжилж байдаг юм бэ? Та нар биднийг бас энэ монгол шиг дарлах санаатай юу? Горьдсоны гарз мэдэв үү?” гэж хашгираад, намайг “Та нар энэ муусайн оросуудад яах гэж ингэж чадуулж байдаг улс вэ? Наад оросуудад чинь чадах юм юу ч байхгүй, та нараас долоон дор улс гэж ойлго. Мэдэв үү? Монгол залуу минь чи наад оросынхоо нүүр лүү нулимаад салаавч үзүүл” гэлээ.
Би орос ахаасаа үхэтлээ айсны дээр нөгөө муу харын өмнө юу ч хэлж чадахгүй болсон орос ахаа хараад маш их өрөвдөж билээ. Тэр муу хар нутагтаа очоод орос багш нарын зааснаар хувьсгал хийх нь юу л бол гэж эргэлзэв. Онгироо харын царайд ЗХУ-д сурч байна гэж бидэн шиг хүндэлсэн шинж огт алга.
Орос залуу бүсгүй хоёрт нэг өрөөнд хоёулхнаа орох хүсэл ч мөн их байсан даа. Тийм хүсэл байлгүй ч яахав. Орос маань сүүлдээ над руу найз охиноо явуулжээ. Бүсгүй надаас хар арьстан залууг ятгаад өрөөнд нь орчих гэж гуйлаа. Би нөгөө негрийг ятгаад өрөөнд нь оръё гэвэл нөгөөх чинь хурц том алаг нүдэндээ хүйтэн хилэн үсчүүлээд “Үхээнц та нар оросуудад доромжлуулж байхдаа таарсан новшнууд” гэж загнаад өрөөнөөсөө намайг чирч гаргадаг байгаа.
Сүүлдээ орос ах надад гомдоод “Чи ерөөсөө тэр муу негрийн талд ороод зөвлөлт найзыгаа дэмжсэнгүй” гээд намайг хананд шахаад элэгдэж байтал нөгөө негр мэдээд найз хартайгаа элбээд орос ахыг минь шалбартал нүдэж орхив. Орос ах маань муугаар нь намайг зодох гэж ээрүүлдээд салдаггүй. Би хэд хоног хар арьстан залууг гарсан ч орсон ч дагасаар яваад арай гэж нэг юм шагналын амралтаа мэнд барж билээ. Орос ахтайгаа би зодолдохоос яагаад хулчийсан бэ гэвэл хоёр шалтгаантай. Нэгдэх нь би зодолдож цус нөжөө гоожуулах дургүй. Хоёр дахь буюу хамгийн гол шалтгаан нь орос ахтайгаа зодолдсон монгол оюутан сургуулиасаа өчиггүй хөөгдөх байв. Айсныхаа хүчинд би сургуулиа төгсөж өдгөө өдий зэрэгтэй амьдарсан ч байж мэднэ. Намайг бага балчраас ээж минь “ухаантай хүн аймхай байдаг” гэж сургасан билээ.
Одоо би хэлэх гэсэн зүйлдээ оръё: Монгол улс цөмийн энергийн тухай хуультай болов. Уг хуульд “хамтран байгуулах компаний хувьцааны 51-ээс доошгүй хувийг Төр үнэ төлбөргүй шууд эзэмшинэ” гэж цодхийтэл заав. Мардайн ордын ашиглалтын лицензийг эзэмшдэг “Төв азийн уран” ХХК дахь Канадын “Хан ресурсес инк” 58 хувийг, Оросын “Атомредметзолото” 21 хувийг эзэмшдэг аж. Ердөө 21 хувийг эзэмшиж буй Монголын засгийн газрын хувийг шинэ хуулийн дагуу 51-д хүргэхийн тулд Канад Орос хоёроос манайх 30 хувийг татах хууль гаргажээ. Манай хуулийн дагуу Канадын компани өөрийн 58-аасаа зохих хувийг Монголд өгөхөөр ярилцаж эхэлтэл Орос 21 хувиасаа манайд зохих хувийг Канадын адил өгч тэвчихгүй “Төв азийн уран” компаниас Канадын компанийг Монголын засгийн газраар жийлгэх хор найруулжээ.
Ах нар “Канадын хөрөнгө оруулагчид Монголын хуулийг зөрчиж байна” гэсэн худал мэдээ дэлхий дахинд цацаж, тэдний хувьцааны үнийг унагаад, өөрөө Торонтогийн биржээр дамжуулан Канадын нэгж хувьцаа тутмыг 0,65 ам. доллараар авах санал дэвшүүлэв. Орос ийм замаар Мардайн ураны ордуудад гуравдагч оролцогчгүй, зөвхөн гэнэн дүү Монголтойгоо хоёулхнаа хамтрахыг эрмэлзэв. Элэг барьж байхад амар гэсэн биз. Яг энэ үед хятадын компани канадын хувьцаа тутамд 0,96 ам. доллар санал болгож Оросыг чаджээ.
Мардай дахь Канадын оролцоог түлхэж чадахгүй болмогц оросууд манайд 50:50 хувийн акц эзэмших нөхцөлийг тулгав. Манайх хуулиндаа 51 хувийг төр эзэмшинэ гээд заачихсан тул яалт ч үгүй боллоо. Тэгмэгц ах нар их өр гэгч шигээ хайгуул хийсэн 600 сая ам. доллар өгөөдөх гэж ядмаг аймхай дүүгээ сүрдүүлэв. Гэтэл ЗХУ-ын ураны асуудал эрхэлсэн байгууллагын протоколд Мардайн ордуудад нийтдээ 127,3 сая рубль зарцуулсан гэсэн зардлын тайлан гараад иржээ. Ах нар 1988-1996 оны хооронд 400 мянга орчим тонн ураны хүдэр олборлосон байдаг бөгөөд тонн тутамд 5 рублийн төлбөр төлжээ. Олборлосон хүдрээсээ 580 орчим тонн уран буюу 1500 орчим фунт ураны исэл гаргаж авсан нь одоогийн ханшаар 60 орчим сая ам. доллар ажээ. Оросууд манай ураны нөөцийг 2 073 000 тонн гэж тогтоосон. Гэтэл Канадын хайгуулчид 2 806 175 тонны нөөц тогтоов. Канадууд манай улсад нийт 350 сая ам. долларын хөрөнгө оруулж, олборлохоос эхлээд боловсруулж, баяжуулсан уран буюу шар нунтаг үйлдвэрлэх цогцолбор байгуулах санал тавьсан бол ах нар ердөө 50 сая ам долларын хөрөнгө оруулж, зөвхөн уурхай байгуулан, олборлосон хүдрээ түүхийгээр нь Чита муж дахь Приаргуны үйлдвэрт тээвэрлэж боловсруулах хувилбарыг санал болгосон байна. Үүнээс харахад төр засаг маань бас чиг гэж бие даасан бодлоготой болж байжээ.
Ах нар маань “Бидний найрамдал мөнгө төгрөгнөөс үнэтэй. Орос Монголд тусалсаар ирсэн, цаашид ч тусална” гэж бидэнд хайр зарлаж гарав. Монголд тааруулдаг оросын ухуулга яг л хуучнаараа байгаа нь эдүгээ инээд хүргэх болжээ. Миний өрөөг авах гэж орос оюутан намайг яаж магтлаа, яг тэр.
Ингээд Канадын компанийг монголчуудаар хөөлгөж дөнгөжээ. Канадын “Хан ресурсес инк” компани олон улсын арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргаж аймаар сүйтгэл манайхаас нэхэж буй гэсэн. “Хан ресурсес” л монголчуудыг гэрээ хэлцлээсээ яаж ийгээд зальдан бултдаг дэлхийн хамгийн найдваргүй түнш гэдэг байх. Тэгэхээс ч аргагүй. Тэдний зөв. Харин буруутан нь хөөсөн бид юм уу, хөөлгүүлсэн оросууд юм уу бүү мэд. Канадууд ядмаг дорой орны зовлонг хүлцэж биднийг өршөөхгүй аваас бид 200-300 сая доллар төлж магадгүй л байх. Түүх нуршиж чилээсэнд өршөөгөөрэй.
ОХУ-ын улс төрийн тоймч В.Ворсобин цааш юу гэж вэ? Москва энэ үеэр харин ухаалаг хүлээцтэй хандаж, “Росатом”-ын тэргүүн Сергей Кириенког Монголд илгээснийг монголчууд бас л стратегийн түнш хэмээн хүлээж авсан. С.Кириенко монголчуудтай ярилцсаар канадуудтай байгуулсан ураны гэрээгээ цуцлахаар болгож чадсан. Цочирдсон канадууд олон улсын шүүхэд хандаж, Москва дахиад л аз нь шовойж ирлээ. Үр дүнд нь Барууны хөрөнгө оруулагчид цөөрч Монголын Засгийн газрын мөнгө дуусав.
Яг ийм үед Улаанбаатарт Монголыг аврахаар хоёр хөрш холбоотон болох Хятад, Оросын тэргүүнүүд ёслол төгөлдөр орж ирлээ. Монголын хэвлэлээр улс орноо хойд өмнөд хөрштэйгээ илүү ойртсон бодлого барих болж, Барууны эсрэг холбоо болох ШХАБ-д элсэнэ гэж бичих боллоо гэж “их гүрний ирони”-той нийтлэл зорьсон “кульминаци”-таа хүрчээ. Намайг нэг хоёр орос үг санаандгүй хавьчууллаа гэж бодуузай. Хэдэн мэддэг орос үгээ төрөлх хэлтэйгээ хольж хутган ярих цаг айсуйг Тамгын газрын дарга П.Цагаан болон таны мөрлөдөг танилын үгнээс гадарлав.
Ворсобин “Хятадууд сая Монголд нүүрснээс хий гаргах төсөлд зургаан тэрбум долларын зээл өгөх санал тавьсан. Нөхцөл нь Хятадын банкыг Монголд оруулах. Удахгүй тэд бүгдийг мөнгөөр хахаах байх” гээд Оросын элчингийн ажилтан санаа алдаж байлаа. Бид-оросууд Хятадын хөгжлийн үр шимийг амтлаад тайван амгалан суугаад болоод байна. Яагаад монголчууд ингэж их сандарна вэ? гэж асуугаад Чингис хааны эх орны гуйсан тусламжийг хэрхсэн талаараа ганц үг ч ганхийлгүй бултжээ. Оросын виз тийм их чухал биш. Тэнд ямар ч бизнес байхгүй. Ганзагачид юу зөөхөв. Гаалийн татвар нь 30-40 хувь. Орос хулиганууд ази царайтныг харуут дээрэлхдэг. Дээрэмдэнэ. Зодно. Хүүхэд минь амиа алдуузай. Худалдаа буурсанд Орос Монголыг ямагт буруутгаад өөрийгөө ямагт зөвтгөнө. Монголчууд Зориг, Элбэгдорж, Бат-Үүл, Баабар нарыг орос ах нарыг минь гомдоосон гэж нэрмэж балбана. Манай махыг нянтай гээд хуучин шигээ сул авна биз. Чингис хааны эх орон Оросоос тусламж гуйж байна гэнэ.
Бяцхан Монголд хятад хөрөнгө оруулалттай 2000 гаруй компани байхад орос хөрөнгө оруулалттай 200-хан бий гэж Ворсобин чамлажээ. Үүнд монголчууд буруугүй. 1990 оноос оросууд Баруун гэж тэмүүлээд биднийг хаясан. Оросууд хурмаст шиг хуйсганаж байхад монгол хүн тал нутаг шигээ нэг зангаараа налайж суусан. Цаг агаар тэнгэрээс болж муудахаас газраас болж муудаггүй. Балтийн гурвыгаа алдаад, Гүржийг алдахаа шахаад, одоо Украйнаа тавиад тууж буй цагтаа азийн ядуу биднийг тоож буй бол ир л дээ. Ах нарыгаа бид хэзээ ч цаашаа гэхгүй. Цаашаа гэх чадал ч бидэнд байхгүй. Бид хөгжмөөр байна. Хөрөнгөө оруулаад 200-гаа 2000 компани болгооч. Бид хөгжвөл хөрш-та нарт ашиг тустай Монгол улс болно. Та нараас минь хөрш ахан дүүс чинь яагаад зугтана вэ?
Айдас арилдаггүй янзтай. “Хятадын аюул” гэж монголчуудыг Москва 30 жил айлгасан. Үдшийн бүрийгээр нүүдлийн танил биш сүрэг эрвээхэй гудамжны гэрэл дагаж буусныг ЗХУ-ын талыг баримтлагч манай удирдагчид гэнэн цайлган ард түмэндээ “Хятад биологийн дайнаа эхэлчихлээ” гэж айлгаж байв. Хятадын атомын бөмбөгнөөс хамгаалж долоо хоногт нэг удаа иргэд цагаан даавуу нөмөрч задгай газар илээр түрүүлгээ харж хэдэн мөч хэвтэнэ. Иргэний хамгаалалтын сургууль үйлдэхийг бид өөрсдөө санаачлаагүй. Иргэдийн тархинд хусаад хусаад балрахгүй айдас суулгахын тулд дээрээс тийм үүрэг өгдөг байсан юм. Бөмбөгнөөс хорогдох нуувч-хонгил байхгүй бид бөмбөгдсөн бол өнгөрөө. Бөмбөгдөөгүй.
Цөөн буурай ядмаг дорой монголчуудад хоёр хөршөөсөө айх аюулгүй амьдрах юутай их аз заяа вэ. Найрсаг түншлэлийг Их цагаан хэрэм ч ор тас хааж чадаагүй түүхтэй. Монгол Хятадын ард түмний худалдаа, соёл, улс төрийн харилцааны ул мөр хэн хэний нь зан заншил, ахуйд арвин шингэсэн нь илэрдэг. Уусахаас айх нь зөв! Харин хэт их айж мянган жилийн уламжлалт эдийн урсгалыг ХХI зуунд тас хаавал бид л хохирно. Харийн хатгаасны тоглоом болж хөршийнхөө үсрэнгүй хөгжлөөс хүртэхгүй гэх айдаст автвал гутамшиг. Тусгаар тогтносон бүрэн эрхт бие даасан Монгол Улс эгүрт орших бөгөөд их Орос, их Нангиадтай өргөн цар хүрээгээр түншилж, уусахгүй, урвахгүй, хохирохгүй, холгохгүй гурвуулаа ижилхэн хожиж амьдрах үзэл баримтлал зөв байх аа. ОХУ-д ч гэсэн Монголыг хамгаалах үрлэггүй Хятад хөрштэйгөө амар тайван айлсах эрэн зуун нүүрэлжээ. “Хятадын аюул” гэж хуучин зуршлаараа хов зөөвөл ОХУ эгдүүцэхээр өөрчлөгдөж буйг ухаарвал зохих монголчууд бий шүү.

2014-09-07
Томоор үзэх бол зураг дээр дарна уу.
Монгол Сэтгүүлч
Монгол Сэтгүүлч
Зочин
bayarlalaa tanid
нутгийн ахад
unshigch
Догсом
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Гана
догсом
БААБРЫН БАГА ДҮҮ ДОЛЛАРЫН ДОРЖГОТОВ
Chuk
irgen
хурмаст
хурмаст
хурмаст
хурмаст
Зочин
Зочин
Зочин
Зочин
Монгол
Зочин
Зочин
Зочин
Зочин
gonchig
Товарищ П.Цагааныг нуух уу, яах вэ?
Товарищ П.Цагааныг нуух уу, яах вэ?
Зочин
Болд
Украйны сургамж ба Х.Баттулга.
Украйны сургамжийг санагтун
Украйны сургамжийг санагтун
Украйны сургамжийг санагтун
Украйны сургамжийг санагтун
SAIKHAN BAINA SHUU BID TURSH KHERELDEED
догсом
Рийчэр
ҮХЭРНҮҮД
ээшшш
Зочин
Зочин
Бид яагаад Оросыг хүндлэх гэж
Болд
Зочин
дэмжиж байна
догсом
Зочин
Зочин
жаа
Зочин
60-н жилийн хойно ухаарсан нь гэвэл ончтой байх до
Зочин
Зочин
Зочин
Зочин
boogii
догсом
boogii
Зочин
zochin
зочин
bodit baidliig xeljee
ЗӨВХӨН ГАРЧИГЫГ НЬ УНШИАД БИЧЛЭЭ
Зочин
Зочин