Ц.Оюунгэрэл: Би үнэхээр цочирдож байна
Бид энэ дугаарын VIPerson зочноороо дөнгөж дөрөвхөн хоногийн өмнө олон нийтийн цахим сүлжээгээр байр сууриа илэрхийлснийхээ төлөө баривчлах ялаар шийтгүүлсэн жиргээч Бат инженерийн эгч Ц.Оюунгэрэлийг урьсан юм. Ингээд бидний ярианд эрхэм уншигч та анхаарлаа хандуулна уу.

-Уг нь тантай нэлээн тухтай ярилцах төлөвлөгөөтэй байсан юм. Гэвч гэнэтийн үйл явдал гарч ирлээ. Юу болоод байна вэ гэсэн ерөнхий асуулт тавья даа. Уг нь твиттерийг иргэдийн байр сууриа илэрхийлдэг чөлөөт орон зай гэж бодож байсан юм. Гэтэл тийм биш болоод явчихлаа. Твиттерийн анхны жиргээчдийн нэг инженер Батыг баривчлах ялаар шийтгэчихлээ. Бат бол таны дүү. Тийм болохоор эгчийн хувьд тантай уулзаж байгаа юм.
-Гучаад онд нэг тийм гэмт хэрэг байсан юм гэнэ лээ. Аман цуу тараасны учир гээд барьж авдаг. Одоо юу гэдэг юм, тухайн нутаг орондоо нэлээд мэдээлэлтэй байдаг, бодож санаж байгаагаа бусдад ил хэлчихдэг, улс орны удирдлага, явуулж байгаа бодлого шийдвэрийг нь буруушааж байгаа бол “энэ ёстой болохгүй байна, буруу шүү дээ” гэх маягийн юм хэлдэг тийм хүмүүсээ аман цуу тараагч гээд барьж хорьдог, ял оноодог байсан юм байна. Тэгээд тэр аман цуу тараахыг яагаад гэмт хэрэг биш болгоод, сүүлдээ зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч гэдэг юм уу, ийм бүртгэлтэй байгууллагуудтай хуулийн хариуцлага тооцдог болсон бэ гэхээр энэ бүртгэлтэй байгууллагууд маань хуулийн этгээд болж байгаагийнхаа хувьд ямарваа нэг юм нийтэлж нэвтрүүлэхийнхээ өмнө нягтлан шалгах үүргийг хүлээдэг юм байна. Нягтлан шалгах үүргээ хүлээгээд, нягтлан шалгасныхаа дараа гаргаж байгаа бол түүнийг зориуд гэж үзээд хариуцлага хүлээх тухай заалт орж ирсэн юм байна л даа. Аман цуугийн үе бол сэтгэгдлээ л илэрхийлж байгаа үе байхгүй юу. Нэг тийм юм болоод байх шиг байна. Малын татвар арай л их нэмэгдээд байх шиг байна. Энэ чинь болохгүй шүү дээ. Малтай ч байж болохоо болих нь шив дээ гэдэг шиг ийм яриа бол хүний сэтгэгдэл байхгүй юу. Тэгэхээр өнөөдрийн энэ жиргээ бол технологи нь л өөрчлөгдсөн болохоос биш хуучнаар бол аман цуу л байхгүй юу. Аман яриа. Иргэд хоорондоо ярилцдаг ийм л талбар. Тэр талбар руу яримаар хүн нь ордог. Яримааргүй нь ордог ч үгүй. Сонсмоор нь ордог. Сонсмооргүй нь ордог ч үгүй. Энэ бол иргэдийн хоорондоо уулзаад амаараа ярьдаг хэлбэрийг технологийг нь өөрчилчихсөн нэг хэлбэр л дээ. Тийм учраас нэг ч ардчилсан орон жиргээчдэд хариуцлага хүлээлгэдэггүй. Нэгдүгээрт, жиргээний аккуант болгоны ард хувь хүн байгаа гэж хардаггүй. Зарим хүн нь арав хорин аккуант нээчихээд ганцаархнаа ч ярьж байж магадгүй. Зарим нь нэгхэн аккуантын ард ээлжлээд баг болоод ажиллаж байж ч магадгүй. Ийм учраас үүнийг хуулийн этгээд гэж хардаггүй. Зүгээр л хүмүүсийн бодол санаагаа солилцох, нийгмийнхээ уур амьсгалыг илэрхийлж байдаг нэг чөлөөт индэр л гэж хардаг. Тэгэхээр энэ талбар дээр сайн муу зүйл бичигдэхэд мэдээллээ олж аваад хариу үйлдлээ л боддогоос нэг нэгийгээ хариуцлагад татах гэж хөөцөлддөг талбар биш байхгүй юу даа. Ийм учраас өнөөдөр юу болоод өнгөрчихөв гэхээр яг тэр гучаад оны аман цуугийн хэрэгт манай дүү явчихлаа гэж би бодож байна. Маш түгшүүртэй явдал болж байна. Тэр дундаа ардчилсан нийгэмд ийм үйл явдал болж байна гэхээр маш түгшүүртэй. Амьдарч байгаа нийгмийнхээ амьд халуун нэг чөлөөт талбарыг мэдрэхгүй ингэж салбарынхаа мэргэжилтнүүдийг толгой дараалан эрүүжүүлээд, салбар дотроосоо хатуу үг сонсохыг хүсэхгүй, шүүмжилсэн болгон дээрээ эрүүгийн хэрэг үүсгүүлж байдаг сайд байна гэхээр их түгшүүртэй, ичгүүртэй санагдаж байна. А.Гансүх сайд салбараасаа нэгээр тогтохгүй хүнийг эрүүжүүлчихээд байгаа шүү дээ. Төмөр замынх нь асуудлаар хурцхан шүүмжлэл хэлдэг Л.Даваапил гэдэг хүн бас одоо шүүхээр орчихсон явж байгаа. Анхан шатны шүүх дээр нь шүүгчид энэ бол хэрэг биш юм байна гээд хэрэгсэхгүй болгочихсон чинь А.Гансүх сайд бүр давж заалдаад заргалдаж байгаа байхгүй юу.
-Бас жиргээгээр?
-Бас жиргээгээр.
-Жиргэснийхээ төлөө шүүхэд очиж байгаа гурав дахь хүн нь Бат инженер болчихлоо. Асуудлыг хүмүүс хэд хэдэн янзаар тайлбарлаж байна. МоАХ-ныхны зөрчил дээд цэгтээ туллаа гэсэн алсуур тайлбар ч явж байна. Бас шулуухан асуухад “Ц.Бат ажлаас халагдсанаасаа болж А.Гансүх сайдтай хувийн хонзонтой болсон. Тэгээд твиттерээр түүнийг шүүмжлэх болсон” гэх юм. Та энэ хоёрын дунд үүссэн таагүй харьцааг ер нь мэдэж байсан уу?
-Ер нь салбар болгонд салбарынхаа асуудлыг нэлээд сайн мэддэг, хэлтэй амтай, сайд нарынх нь хийсэн үйлдэл, явуулж буй бодлого таалагдахгүй бол хурцаар шүүмжилдэг, тэгж шүүмжлэхээсээ ч айдаггүй хүмүүс байдаг. Салбар болгонд байдаг. Ийм хүмүүсийг олон улсын нэр томъёонд шүгэл үлээгч гэдэг. Ц.Бат бол зүгээр л нисэхийн салбарын шүгэл үлээгч. Салбар дотор болохгүй бүтэхгүй, доголдож байгаа зүйлийг үргэлж сануулж, сайд дарга нартаа асуудал болгон гаргаж тавьж байдаг, тэгж эрсдэл хүлээдэг тийм хүн салбар болгонд олон гарч ирдэггүй. Төмөр зам дээр болж бүтэхгүй байгаа зүйлсийг, алдагдаж байгаа бодлогуудыг нь айж ичихгүй ил тод шүүмжлээд, асуудал босгож ирж тавиад явж байгаа хүн нь тэр Л.Даваапил гэдэг хүн. Салбар болгонд ийм хүмүүс байдаг. Манай салбарт ч байдаг. Гэхдээ салбар болгонд ийм шүгэл үлээгчид байна гэдэг өөрөө эрүүл үзэгдэл. Эрүүл илрэл. Ерөөсөө л эрүүл ертөнцөд байдаг зүйл. Манай засаглал өвчилж байгаагийн хамгийн тод илрэл нь шүгэл үлээгч нараа эрүүжүүлж байгаа явдал. Энэ бол хорт хавдар. Ардчиллын хорт хавдар болж байна. Тэгэхээр бусад ардчилсан улс орнуудад энэ шүгэл үлээгч нар нь оршиж байж нийгэм нь, салбар нь, компани нь, засаглал нь эрүүл байдаг. Тийм учраас энэ шүгэл үлээгч нарыг хамгаалсан хуультай байдаг. Whistleblower protection act гэж байдаг. Бүр шүгэл үлээгчийг хамгаалах хуулиуд гээд байдаг. Тэр нь яадаг вэ гэхээр шүгэл үлээгч мэдээлэл өгөхгүй бол ард түмэн ерөөсөө мэддэг ч үгүй тэр салбарт юу болоод байгааг. Би бол энэ явдлыг ингэж л харж байна. Зарим хүмүүс зүгээр нэг албан тушаалын хэрүүл ч юм уу, эсвэл А.Гансүх гэдэг хүнд дургүйдээ ч юм уу тэмцэж байна гэж харахаасаа илүү тэр нисэхийн салбарт дуугарч чадахгүй байгаа маш олон хүмүүсийн хэлэх гээд байгааг бас хэлээд байгаа юм биш биз гэж хараасай гэж хүсч байна. Яагаад гэвэл тийм олон шүгэл үлээгч нэг салбараас төрөхөд маш эрсдэлтэй шүү дээ. Төмөр зам, нисэх гэх мэт онцгой салбарууд бол хүний амь нас, техникийн аюулгүй байдал гээд асар нарийн хариуцлага үүрч байдаг болохоор тиймэрхүү салбаруудаас ихэвчлэн шүгэл үлээгчид төрдөг болохоос том хэмжээний ажил хаялт гэх мэт үйл явдлууд нэг их болдоггүй л дээ. Тийм учраас шүгэл үлээгч нар нийгэмд маш хэрэгтэй хүмүүс байдаг.
-Ц.Бат инженерийн жиргээг харж байхад мэдлэг чадварт суурилсан хурцхан илэрхийлэлтэй жиргээнүүд байдаг л даа. Хувь хүнийх нь чанар тэмтрэгдсэн. Болсон үйл явдлыг МИАТ-ийн хувьчлалын асуудалтай холбож тайлбарлах ч хүн байна. Энэ нөхрийг “далд хийх ёстой”, эсвэл мохоох, дуу хоолойг нь саармагжуулах гэсэн холын бодлогын тусгал юм биш биз гэсэн. Та юу гэж бодож байна?
-Миний хуьд яг эдийн засгийн асуудлууд ч юм уу, тэр салбарын дотоод асуудал руу орсон гүнзгий сайн мэдээлэлгүй байна. Тийм учраас Ц.Бат, А.Гансүх гэдэг хоёр хүний хооронд яг ийм юм болоод байна гээд дэлгэрэнгүй ярих бодол ч надад байхгүй. Хамгийн энгийн, хүний эрхийн, эрх чөлөөний нүдээр харахад хүн сэтгэгдэл илэрхийлснийхээ төлөө ял авч болохгүй. Сэтгэгдэл илэрхийлснийхээ төлөө шүү дээ. Эрүүгийн хариуцлага гэдэг чинь хүчирхийлэл үйлдсэн, хүний өмч хөрөнгөд халдсан, эрүүл мэндэд халдсан, амь насанд халдсан гээд янз бүрийн зүйлүүдийг агуулдаг. Сэтгэгдэл илэрхийлснийхээ төлөө эрүүгийн хариуцлага хүлээх явдал бол байж болохгүй юм гэдгийг би их олон жил ярьсан хүн л дээ. Өөрөө сайн мэдэж байгаа. Би хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хамгаалах, сэтгүүлчдийн үйл ажиллагааг хамгаалах үйлсийн төлөө үргэлж ажиллаж ирсэн. Манай дүү дээр сэтгэгдэл илэрхийлснийх нь төлөө эрүүгийн хэрэг үүсгүүлснийг мэдсэнээс хойш дүүгээ өмгөөлж дуугарах олон сарын хугацаа надад байсан. Энэ олон сард би ёс зүйн хувьд эвгүй харагдах байх гээд дуугараагүй. Олон сар дув дуугүй явсан. Энэ бол хүний эрхийн том зөрчлийг харсаар байж дуугүй явсан миний анхны тохиодол. Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалахын төлөө би заавал дуугарч байсан. Өнөөдөр шүүхийн шийдвэрийг би сонссон. Шүүхийн шийдвэр дээр хамгийн харамсалтай нь ажилгүй хүн учраас танд торгох ял оноолгүйгээр шууд баривчлах ял оноолоо гэж байгаа юм. Бүр яг тэгж хэлсэн.
-Ажилгүй учраас хүндрүүлж яллалаа гэсэн үг үү?
-Тийм. Өөрөөр хэлбэл та ажилгүй хүн байх юм бол хүнд хөнгөн хоёр ял байхад хүндийг нь танд сонгож өгөх нь байна шүү дээ. Энэ үнэхээр маш муухай сонсогдож байсан.
-Та шүүх хуралд нь бүтэн суусан уу?
-Би шүүх хуралд нь бүтэн суугаагүй. Би зөвхөн тогтоолыг нь л орж сонссон. Би тэр шүүх хурал дээр нэг минут л байсан. Өмнө нь явагдсан мөрдөн байцаах ажиллагаа, прокурорын хяналт, өмгөөллийн үйл ажиллагаа, шүүх ажиллагаа бүгдэд нь иргэн Ц.Бат өөрийнхөө өмгөөлөгчтэй явсан.
-Түүх сонирхож асуумаар байна. Ер нь Ц.Бат гэдэг залууг ардчиллын үйл хэрэг рүү эгч нь дагуулсан уу. Эсвэл үгүй юу?
-Харин ч үгүй шүү. Харин ч Ц.Бат надад хүчтэй нөлөө үзүүлсэн хүн. Ер нь бол нийгэм бужигнаад эхэлсэн тэр он жилүүдэд би дүүгээсээ зөвлөгөө авдаг байсан ш дээ. (инээв) Манай Ц.Бат анхнаасаа либериаль үзэл санаа тээгч, ардчилсан үзэл санааг тууштай дэмжигч байсан. Өөрийнх нь хөтөлдөг блог, одоо энэ өөрийнх нь бичдэг нийтлэлүүд, өөрийнх нь тэр салбартаа хийдэг бүх ажил үйлс дандаа бие даасан, дандаа тэр хүний бие даасан үзэл санаан дээр суурилж байсан. Энэ үүднээсээ их том бие даасан ертөнцтэй хүн л дээ. Бид хоёр багадаа хоёулаа л өөр өөрийнхөө үе тэнгийнхэн дотор тоочин хүүхдүүд байлаа. Тэгэхэд би математикийн олимпиад аймгийн хэмжээнд болоход гуравдугаар байраас дээш гарч ерөөсөө үзээгүй. Хүрэл медалиас дээшээ ахиж үзээгүй л байхгүй юу. Харин Ц.Бат бол байнга нэгдүгээр байрт орж байдаг. Улсын аваргад оролцож байдаг тийм хүүхэд байсан. Математикаар бол аймагтаа өөрийн үе дотроо номер нэг байсан л даа. Тийм ч учраас сайн инженер болсон. Сайн инженер болсон учраас өөрийн салбартаа тэргүүлэгч боловсон хүчнүүдийн нэг болсон.
-Хашир мэргэжлийн сонголтоо яаж хийсэн юм бол?
-Угаасаа маш зоримог сонголттой. Үг хэл нь хурц, зоримог байдал нь хар багынх нь зан л даа. Нисэхийн инженерийн сургуульд явна гэж л мөрөөддөг байсан. Төгсөхөд нь манай аймагт нисэхийн инженерийн ганцхан хувиар ирж байсан юм. Тэгсэн чинь ангийнх нь нэг хүүхэд Ц.Батаас нэг орчим л онооны илүүгээр нэгдүгээр байрт жагсаад тэр хуваарийг авна гээд нэрээ бичүүлэхгүй юу. Ц.Бат хоёрт жагсчихдаг. Мэдээж маш олон сонголт байсан. Тэгсэн чинь Ц.Бат энэ мэргэжил бол миний олон жилийн мөрөөдөл юм аа. Хоёулаа энэ хуваарь дээр яг халз өрсөлдчихье гээд аймаг даяар шуугиан болж, нэг хоёрт жагссан хоёр хүүхэд тэр нисэхийн хуваарь дээр өрсөлдөж байсан юм. Сургууль даяар л юм болж байсан. Манай гэрээр дарга нар ирээд нэрийг нь татуулаач гэж ээж аавд хэлээд л. Тэгээд байхаар нь манай аав нөлөөлөх гэж үзэхгүй юу. (инээв ) Миний хүү тэр нисэхийнхээ хуваарийг болиод өөр хуваарь авчихаач гэж аав хэлсэн. Тэгсэн чинь манай дүү эрс эсэргүүцсэн. Шууд хувцсаа боож тавьчихаад, “Би эсвэл нисэхийн инженер болно. Эсвэл цэрэгт явна. Тэгээд цэргээсээ шалгалт өгөөд нисэхийн инженерийн сургуульд явна. Зорьсон юмандаа л сурна” гэж хэлсэн. Би өрсөлдөөд ялбал явна. Ялагдвал цэрэгт явна. Өөр сонголт надад байхгүй гэсэн.
-Хаана төгссөн юм бэ?
-Киевт нисэхийн инженерийн сургууль төгссөн. Дараа нь нисэхийнхээ чиглэлээр олон сургуульд сурсан л даа. Канадын Мак Гийлийн их сургууль гээд хуулийн том сургуулийг нисэхийн хуулийн мэргэжлээр төгссөн. Австралид нисэхийн менежментээр мастер хамгаалсан. Америкийн хоёр гурван сургуульд нисэхийн аюулгүй байдлын чиглэлээр сургалтууд төгссөн. Иргэний нисэхийн тухай хуулийг боловсруулах ажлын хэсэгт байнга ажиллаж ирсэн. Ерөөсөө нисэхийн салбараа дэлхийн жишиг рүү хөтлөх, аюулгүй өндөр зэрэглэлтэй нисэхтэй болохын төлөө л 1993 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа хүн л дээ. Хорин жилийн дараа 2013 онд л тасарлаа. 20 жилийн дараа ажлаас нь халлаа.
-Бусдыг бас нэг аялдаад эвтэйхэн яваад байдаг хүмүүс байдаг шүү дээ. Тийм төрлийн хүн биш юм шиг байгаа юм.
-Тэр бол ер нь инженерүүдийн зан байж магадгүй шүү. Яагаад гэвэл инженерүүд гэдэг чинь баталгаатай, нотолгоотой тоо томъёо хийсээр байгаад нийгмийн талын зохицуулалтын ажил бага хийдэг. Яг тооцоо, чанар суурилсан, хатуу хариуцлага суурилсан ажлуудаа сайн хийдэг болохоор өөртөө итгэлтэй, шийдэмгий чанар инженерүүдэд их байдаг юм шиг санагддаг. Бид хоёрын сэтгэлгээ бол их зөрүүтэй. Би бол А.Гансүх сайдтай эв зүйгээ олоод ярих юмаа яриад, тайлбарлаж ойлгуулах юмаа ойлгуулчихаж болдоггүй юм уу, та нар хүчээ нэгтгээд энэ салбартаа сайхан ажиллаж болдоггүй юм уу гэж хэлж үзсэн л дээ. Тэгэхээр зарим зарчмын шийдэл дээр нь санал нийлэхгүй байхад би аялдан дагалдаад явж чадахгүй гэсэн хариу өгдөг л юм байна лээ. Салбар дотроо тэр хоёрт санал зөрөлддөг асуудал байгаа байх. Нэг том санал зөрдөг асуудал нь яах аргагүй МИАТ-ийн хувьчлал байх л даа.
-А.Гансүх та хоёр нэг танхимын сайдууд. Дүү дээр чинь эрүү үүсгээд бас олон сар болсон юм байна. Энэ хугацаанд түүнтэй ер нь хөндөж ярилцаж үзсэн үү?
-Би нэг удаа хэлж үзсэн юм аа. Та одоо эрүүгийн хэрэг үүсгэчихсэн байх юмаа гээд.
-Юу гэж хариулж байх юм?
-Тэгвэл чи дүүгээ дүүгээ дуугүй болго. Твиттерт бичихгүй болго гэсэн юм. (инээв) Тэгээд би хэлсэн. Би хүний дууг хорьж чаддаггүй юм аа. Хүнийг дуугүй бай гэж ёстой гуйж чаддаггүй юм. Би чинь үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалдаг хүн. Харин та сайд хүн юм чинь шүүмжлэлийг нь сонсоод явж болдоггүй юм уу гээд өнгөрч байсан. Би бол маш их шүүмжлүүлдэг хүн шүү дээ. Надад шүүмжлэлийг даах их амархан санагддаг. Тэр тусмаа албан тушаалтай хүн шүүмжлэлийг улам илүү даах ёстой. Албан тушаалд томилогдож очихдоо шүүмжлэл улам илүү нэмэгдэнэ, тэрийг даах хариуцлага ирж байна гэдгээ мэдэж очих шаардлагатай болдог. Шүүмжлүүлнэ гэдэг нийгмийн нэг л үзэгдэл. Байх ёстой үзэгдэл. Энэ байх ёстой үзэгдлийг даван гарчихаж яагаад болдоггүй юм бол гэж би боддог. Би өөрөө ийм хүн болохоор дүүдээ “Чи дарга нараа битгий шүүмжил, даргыгаа магт” гэж хэлж чаддаггүй байхгүй юу.
-Бичсэн нийтлэлүүдийг нь та ер нь уншиж үзсэн үү?
-Үзсэн. Би сүүлийн үеийн нийтлэлүүдийг нь л уншиж үзсэн. Урьд нь Ц.Бат нэг ном бичсэн юм ш дээ. Орчуулбал авилга яаж бүтдэг вэ гэдэг нэртэй. Номынхоо гарчгийг англиар нэрлэчихсэн жижигхэн хар ном байдаг. Тэр номыг нь бол уншиж байсан. Одоо ч гэсэн номын дэлгүүрүүдэд байдаг. Тэгээд сүүлийн үеийн нийтлэлүүдийг нь уншсан.
-Ц.Бат ардчиллын үйл явцад анхнаасаа оролцож явсан хүн. Түүний энэ талын түүхийг нь бас зарим хүмүүс мэдэхгүй байх.
-Ц.Бат бол цэвэр эрх чөлөөг дээдлэгч. Намайг анх намд элсэж байхад Ц.Бат надаас түрүүлээд Социал демократ намд элсчихсэн байсан хүн шүү дээ. (инээв) Би жилийн дараа 1992 онд Сэргэн мандлын намд элсэж байсан. Баабарыг л их шүтдэг хүн байсан. Тэгээд Баабарын намд элссэн байх. Гэхдээ Ц.Бат над шиг улс төрийн ажил хийж яваагүй. Улс төрийн карьер хийх зорилготой байгаагүй. Тэр хүний зорилго нь ерөөсөө л мэргэжлийн карьер. Мэргэжлийн хамгийн сайн инженер байх. Салбараа сайн болгох. Батыг анх төгсч ирээд ажиллаж байхад нь би ажлын байран дээр нь очиж байсан юм. Онгоцны засвар хийж байдаг. Онгоцны аюулгүй байдлыг хийж байдаг инженерүүд чинь гадаа л ажиллаж байдаг байсан шүү дээ. Одооных шиг тохилог орчин байгаагүй. Вагончиктой, гадаа л ажиллацгааж байдаг байсан. Үстэй куртка өмчихөөд гадаа л түлхүүр мушгиад л байж байдаг тийм л инженер байсан. Олон жил гадаа ажилласан даа. Дараа нь иргэний нисэхийнхээ хууль руу орсон. Иргэний нисэхийн олон дүрэм журам руугаа орсон. ИНЕГ-ын веб сайт руу ороод харах юм бол аль ч салбар атаархмаар юм тэнд байдаг байхгүй юу. Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас ирээд Монголыг үнэлсэн чинь Монголын нисэхийн дүрэм журам, хууль эрх зүйн орчин, стандартын орчин нь дэлхийд дөрөвдүгээрт жагсчихдаг байгүй юу. Бүр Америкаас дээгүүр. Яагаад Монгол ийм сайн байна вэ гэж гайхацгаасан. Тэр нь хэдэн сайхан шижигнэсэн инженер залуугийн нийлж иргэний нисэхийн салбарын эрх зүйн орчныг шинэчилсэн байдаг юм. Манай дүү тэр сайхан залуучуудын нэг л дээ.
-Хоригдохоос нь өмнө амжиж уулзав уу. Юу хэлж байх юм?
-Уулзлаа. Би ямар ч хэрэг хийгээгүй шүү л гэж хэлж байна лээ. Би сэтгэгдлээ л илэрхийлсэн. Олон түмэнтэй адилхан л ярьсан шүү. Тэгж сэтгэгдлээ илэрхийлснийхээ төлөө би ял авлаа шүү л гэж хэлсэн.
-Тогтоолыг нь яг барьж үзэв үү?
-Долоо хоногийн дараа бичгээр гарч ирнэ. Яг үг үсгийг нь би мэдэхгүй байна. Яагаад гэвэл үг үсгээр буугаагүй байгаа байх. Яг тогтоол уншиж байх үед надад юу сонсогдсон бэ гэхээр “Ц.Бат бол ажилгүй учраас торгох ялаар шийтгэлгүйгээр баривчлах ялыг оногдууллаа” гэж уншсан. Өөрөөр хэлбэл та ажилгүй хүн учраас торгууль төлөх мөнгөгүй. Тийм учраас илүү хүнд ял өгье, эрх чөлөөг чинь авъя гэж байгаа байхгүй юу. (инээв) Үнэхээр гунигтай сонсогдож байсан. Би их цочирдсон. Гэхдээ би юу ч дуугараагүй. Эгчийн хувьд нэг минут л байлцлаа.
-Үргэлж хүний эрхийг хамгаалах үйлсэд, тэр дундаа хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө тасралтгүй ажиллаж ирсэн хүний хувьд өнөөдрийн энэ болсон явдал танд юу бодогдуулж байх юм бэ. Энэ чинь ухралт шүү дээ.
-Би үнэнийг хэлэхэд их гутарч байна. Би хэзээ ч ийм сул дорой Оюунгэрэл байгаагүй. Би өмнөх Оюунгэрэлээс муу Оюунгэрэл болсон байна. Энийгээ л мэдэрч зогслоо. Энэ бол ганцхан Ц.Бат гэдэг жиргээчийн асуудал биш. Энэ бол олон мянган иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, үгээ хэлэх тэр үнэ цэнтэй эрх чөлөөг хулгайлсан, тэр эрх чөлөөн дээр нь гишгэсэн явдал. Ийм явдал хэрхэвч ардчилсан Монгол оронд нутагшиж болохгүй. Байж болшгүй ийм үйлдэл гарсанд үнэхээр харамсч байна.
Мэдээж түүнтэй сайдын хувьд ярилцах сэдэв зөндөө байлаа. Гэвч энэ удаагийн ярилцлагаа ингээд дуусгаж байна. Надад ч гэсэн бидний үйл ажиллагааг хамгаалагч, иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө цуцашгүй тэмцэгч явсан “Эрх чөлөө” төвийн Ц.Оюунгэрэлтэй ийм цочирдом сэдвээр ярилцах хачин байлаа. Ардчиллын гажуудал түүний гэрт хүртэл ингээд ороод ирсэн байхыг харах хэцүү байв. Бидний олон жилийн турш тэмцэж тогтоосон, үгээ хэлдэг, үзэл бодлоо илэрхийлдэг, нийгмийнхээ харуул манаа байж чаддаг тэр гайхалтай ололтын маань торгон хил хязгаар руу ч ингээд дайраад ороод ирэхийн чинээ санаагүй явсан болохоор “аймаар” байлаа. Эцэст нь твиттерт төрийн сайдыг шүүмжилж байр сууриа илэрхийлснийхээ төлөө шүүхээс ял авсан Ц.Бат инженер хэмээх залуугийн төрсөн эгчийн хувьд түүнтэй ярилцсанаа ахин сануулахыг хүсч байна. Дараа бид сайд Ц.Оюунгэрэлийг та бүхэнтэй уулзуулах болноо.