улстөр 2709 нийтлэл байна

Ли Куан Ю шиг л удирдагч болцгоо!

Сарын өмнөхөн дөө, Ли Куан Ю гэх эрхмийг дуулиантай хөдөөлүүлж, бараг дэлхий даяараа гашуудах шахсан даа. Манай Bloomberg ТВ-ээр энэ хүний тухай цуврал нэвтрүүлэг цацагдсаныг шимтэн үзсэн хүн олон буй. Одоо ч хүртэл тэр хүний талаар шагшин ярьж яваа хүн нэг бус удаа тааралдлаа.
#улстөр #нийтлэл

Сонгогдох эрхээ олж авах Н.Энхбаярын улстөр

Ардчиллаас хойш Монголын улстөрд туг барьж, бас тугалыг нь хариулж “үзсэн” улстөрч их цөөхөн. Тэдэн дундаас УИХ-ын гишүүнээс улсын Ерөнхийлөгч гээд төрийн бүх өндөр албан тушаалыг хашсан ч, тэрхүү төрийнхөө хуульд эрх чөлөөгөө хашуулсан цор ганц төрийн зүтгэлтэн бол Н.Энхбаяр юм.
#улстөр #нийтлэл

”Өгөөдэй” Бонд

Засгийн газар тавдугаар сарын 28-нд ээлжит бус хуралдаанаараа олон улсын хөрөнгийн зах зээлд нэг тэрбум хүртэлх ам.долларын бонд гаргахаар шийдэв. Гурван жилийн өмнө түрүүчийн Засгийн газар 1.5 тэрбум ам долларын “Чингис” бонд гаргасан ч анхнаасаа юунд зарцуулахаа шийдээгүй байсан учир бараг хоёр жил шахам хоосон дарж, хүүг нь хий төлж байж арай чүү гэж нэг тараасан даа.
#улстөр #эдийн засаг #нийтлэл

Хуулийн “хулгай” гэж энэ үү?

Засгийн газраас оруулж ирсэн Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцэх эсэх асуудал дээр салбар хариуцсан шинэ, хуучин сайд нарын дунд нэлээд ширүүн маргаан өрнөсөн ч гишүүдийн олонхи нь уг хуулийн төслийг “хэлэлцэх нь зүйтэй” гэж үзсэн билээ.
#улстөр #нийтлэл

Ерөнхийлөгч өө! “Авлигачдын нуруу бөхийсөнгүй, буруутан нь хэн бэ

“Авлигачдын нурууг бөхийлгөж, Ард түмний нурууг тэнийлгэнэ”. Энэ сайхан амлалт Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр сонгогдоход сонгуулийн сурталчилгааны зах зээлд брэнд болсон “эрэлттэй” бүтээгдэхүүн байв. Тиймээс ч амласан эзнээ Ерөнхийлөгч болоход нь чухал нөлөө үзүүлсэн юм.
#улстөр #нийтлэл

Хууль зүйн сайд аа, хурандаа нарын хэрэг хаачив?

Засгийн газраас оруулж ирсэн Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх үед Х.Тэмүүжин гишүүн Д.Дорлигжав сайд руу “Чи хүний бөгс ухаж сайд болсон. Одоо хүний бөгс ухуулсан хурандаа нараа албан тушаалтай болгохын тулд хуульд өөрчлөлт оруулж байна” хашгирч байсныг уншигчид санах байх.
#улстөр #нийтлэл

Ч.Сайханбилэг: Манай Засгийн газар сүүдэргүй Засгийн газар. Бүх юм нь ил

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Чимидийн САЙХАНБИЛЭГ манай VIPerson зочноор уригдлаа. Юуны өмнө энэхүү уулзалт маань сарын өмнө буюу 5 дугаар сарын 1-нд болсон гэдгийг би онцолж хэлэхийг хүсч байна.
#улстөр #нийтлэл

Хууль зүйн сайд хууль тогтоодог болсон уу?

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Цагдаагийн албаны тухай хуулийн хэлэлцэх эсэхээр санал хураана. Ямархуу шийдвэр гарахыг нь урьдчилаад хэлчихэж бараг болохоор болж. Өчигдөр гишүүд Эрүүгийн хэргийг шалган шийдвэрлэх тухай болон түүнийг дагалдаж орж ирсэн зарим хуулиар санал өгсөн.
#улстөр #нийтлэл

Сая хонины хаялга сая саяар үржинэ

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сая Арабын Нэгдсэн Эмират улсад айлчлал хийж цөөнгүй гэрээ хэлцэл хийсний хамгийн үр өгөөжтэй байж болох нь Монголоос тус улсад нэг сая хонины мах экспортлох асуудал байлаа. Иргэд бол Оюу толгойн гэрээг ярьж байна.
#улстөр #нийтлэл

“Шударга ёс” эвсэл: Сөүлээс шийдвэр хүлээж байна

Оюутолгойн далд уурхайн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь хаврын улстөрийг илүү хөдөлгөөнд орууллаа.Энэ үйл явдлын сүрэнд Тавантолгойн сэдэв бүдгэрэв.Ус, цаг уурын хүрээлэнгээс сэрэмжлүүлж байна гэдэг шиг “Дубайн гэрээ”-г тойрсон хэт халуурал улстөрд өрнөж болзошгүйг зарим эх сурвалж мэдээллээ.
#улстөр #нийтлэл

Төр Тавантолгойг биш, Тавантолгой төрийг мэрж байна

Төр Тавантолгойг мэрж иргэддээ хувь хүртээх бус, Тавантолгой Монголын төрийг хэмлэж дуусгах нь. Магадгүй “Олигархийг олигарх л устгадаг” гэдэг зарчмаараа явж буй нь тэр биз. Хамгийн сүүлийн байдлаар Төр бол Ч.Сайханбилэг юм байна гэдгийг өөрөөс нь сонслоо.
#улстөр #эдийн засаг #нийтлэл

Мөнгөө буруу зарцуулснаас огт мөнгөгүй байсан нь дээр

Монгол улс түүхэндээ байгаагүйгээр гэнэт баяжлаа. Сүүлийн найман жилд ДНБ 10 дахин өсчээ. Чингисийн үед ямар байсныг мэдэхгүй, гэхдээ л газар газраас дээрэмдэж ирсэн тэр их баялаг олон жилийн хоол болоогүй байх аа. Бидэнд одоо ганц хутга, сэлэм ч үлдээгүй.
#улстөр #эдийн засаг #нийтлэл

Бохир мэдээлэлд эргүүтэж гүйцлээ

Баялаг ордуудаа, тэр ч бүү хэл, Монгол улсаа барьцаалаад, гадаадад оргох гэж буй томчуудыг баатарлагаар илчлэгч зоригт эх оронч гишүүн Г.Уянга, Л.Цог, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар нараараа бахархаж сууна.
#улстөр #нийтлэл

Дорнын сувдын айлчлалыг зураглахуйд...

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Монголд ирж, хоёр өдрийн айлчлал хийгээд буцлаа. Ирж л байдаг, явж л байдаг албан ёсны айлчлал мэт боловч арай л өөр сэтгэгдэл төрүүлээд буцлаа, эрхэм Моди.
#улстөр #нийтлэл

Ж.Бямбадорж: Төрд ойртуулж болохгүй хүн гэж бий

Монголын анхдагч парламентчдын нэг, Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж гуайтай хөөрөлдлөө. Бидний ярианы сэдэв ерөнхийдөө хүний эрхийн тухай байсан ч энэ сэдвээрээ өлгөц болгон цаг үе, ус төр, монгол хүмүүсийн тухай гүнзгийрэн ярилцахыг хичээсэн юм.
#улстөр #нийтлэл

Ар хударгаар улс төржөөд

Хүн тэгэж байгаад муу мөртлөө муухай улс төрсөг юмаа. Одоо бүх юмыг улс төржүүлээд байж ядаад хольж хутгаад цаанаа юу байгаа бол, нэг л дээрээс шидсэн чулуу даа гэж мэгээд зүгээр үзхээ байж. Тухайлуул би сая Ар хударга гэж кино үзлээ. Зүгээр нэрийг нь хараад ар хударгаар нь тавих тухай буюу нууц амрагын тухай кино байх нь гэж бодоод үзчилээ. Тэрнээс би нээх порноонд дуртайдаа ч биш.
#улстөр #нийтлэл

Бадарч гэдэг тахар

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд “Би харамсаж байна” хэмээн хэлсэн нь өнгөрсөн өдрүүдэд сошиал ертөнцөөр хамгийн их түгээгдсэн мэдээлэл болов. Учир нь энэ өдөр нэгдсэн чуулганаар Тахарын албыг татан буулгах асуудал дэмжигдсэн нь зөвхөн хууль санаачлагч нь дангаараа харуусаад өнгөрөхөд хангалтгүй нөхцөл байдалтай байснаас тэр биз.
#улстөр #нийтлэл

Эх орончийн төрх

Нэг гоё мэдээ олж үзлээ. Сонгинохайрхан дүүргийн 25-р хороон дээр “улсаас харж үзэн” тарааж байгаа 500 мянган төгрөгөө авах гэж очсон иргэдэд “хог, цахилгааны мөнгөө төлчихөөд эх орны хишгээ ав” гэж буцаажээ.
#улстөр #нийтлэл

АН баяртай!

Хүн гэдэг байгалийн амьтнаас гадна бас нийгмийн амьтан. Нийгмийн амьтан болохынхоо хувьд нийтээрээ дагаж мөрдөх нэг ижил хэм хэмжээ буюу хуульд захирагдаж амьдардаг. Монгол Улсын Үндсэн хуульд “Иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй” гэдэг дээ.
#улстөр #нийтлэл

Хүнээ дээдлэх итгэл төрүүлсэн шинэ хүчин

Цагаан сарын өмнөхөн улс төрийн хүчин болохоо зарлаж байсан “Хөгжил- Хүн клубийн залуучууд дөрөвдүгээр сарын 28-нд “Үндэсний хөгжил-Монголын зорилго” нэртэй чуулган зохион байгуулж улс орныхоо хөгжлийн гол зорилгыг яаж харж байгаа тухайгаа илэрхийлэв.
#улстөр #нийтлэл

“Зэ”-г хэн хянах вэ

Монголын улстөрд хаан байсан үе Н.Энхбаярт, бас Ц.Элбэгдоржид бий.Энэ хоёр эрхэм шиг тодорхой хугацаанд эрх мэдлийг нэг гарт төвлөрүүлэн “хаанчилсан” улстөрч бараг үгүй. Заримдаа шүүх эрх мэдэл ч тэдний гарт, дохио зангаан дор нь явлаа.
#улстөр #нийтлэл

Ерөнхий сайд аа, өргөдлөө өг!

УИХ-ын дарга З.Энхболд Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн газраар шийдүүлэхгүй гэдгээ аль эрт хэлчихсэн. Хэлсэндээ хүрэхийн тулд УИХ дээр ажлын хэсэг ч байгуулсан. /Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 29-нд гаргасан УИХ-ын даргын захирамжаас харна уу/.
#улстөр #нийтлэл

Эх орончид цагийн дуудлагаар гарч ирдэг

Эх оронч байх сайхан. Үгүйдээ л бахархал. Энэ бол ердөө л өөрийн улс үндэстэн газар шороондоо элгэн хайртай байх тухай яриа. Эх эцэг, эхнэр хүүхэддээ бүгдээрээ л хайртай байдаг. Түүнтэй адил хүн бүр эх орондоо хайртай. Яагаад гэвэл “миний юм” гэсэн үзэл хүнд төрөхөөс нь буй болсон мөн чанар биз.
#улстөр #нийтлэл

Үндсэн хуулийн “үндэс” нь хаана вэ?

Өнгөрөгч Пүрэв гаригт УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос санаачилж, Төрийн ордонд нэгэн “том” сэдвээр “жижигхэн” хэлэлцүүлэг зохион байгуулав.
#улстөр #нийтлэл

Заавал шийтгэх захиалга хэнийх вэ?

“Гэм буруу нь нотлогдохгүй ч заавал шийтгэ. Шийтгэж чадахгүй аваас чамайг эргэж өндийхгүйгээр унагана шүү” гэх аймшигт урт сарвуу тэнгэрээс унжаад хуульчдыг багалзуурддаг бол яах вэ.
#улстөр #нийтлэл

​Долдугаар сарын 1-нийг давтах хувилбар хэрэггүй

Хэрвээ хоёр Энхболд амалсандаа хүрч, гарын үсгэндээ эзэн болж чадвал наадмын өмнө УИХ-ын сонгуулийн хуулийг баталсан байх учиртай. АН, МАН хоёр засагт хамтрахдаа тэгж зөвшилцөн намын дарга нар нь мутарлан баталгаажуулсан юм. Тэр дагуу Сонгуулийн хуулийн төслийг боловсруулж эхэлсэн бөгөөд ажлын хэсгийг гишүүн Р.Бурмаа ахалжээ. Гэм нь Тавантолгойн хэрүүл, талцал дунд л дарагдаад, бүдгэрээд байх шиг байна.
#улстөр #нийтлэл

Хаврын галзуу (crazy) улстөрчид

Өчигдөр л зүв зүгээр байсан байсан ажлын нэг нөхөр маань өглөө нь гал залгидаг илбэчин болцон байвал яах вэ? Эсвэл хайч хутга ирлээчин, бүр эсвэл зүгээр л матар болоод хувирцан байвал? Аймар биз дээ?
#улстөр #нийтлэл #нийгэм

Монголын төр жайжигначихлаа

Төрийн албан хаагчдыг олноор нь хоморголон халж байна. Хонзогнон халж байна ч гэж болно. Аль яамнаас, аль агентлагаас хэдэн хүн халагдсан нарийн тоо гарах боломжгүй байна. Өдөр өнжихгүй үргэлжилж буй порцесс учраас.
#улстөр #нийтлэл

“Энержи Ресурс” Засгийн газартай эх орондоо, эх хэлээрээ шүүхдэлцэхээс татгалзжээ

Тавантолгойн гэрээг эцэслэн шийдвэрлэх асуудлыг Хятадын Төрийн зөвлөлийн мэдлээс арайхийн “хуваалцаж” Монгол Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр болсон. Харин одоо хэлэлцэж буй гэрээний хэл болон маргаан шийдвэрлэх асуудлын тухайд мөн л монгол хэл, Монголын төрөөс “холдуулах” агуулга, зорилго бүхий үг, үсэг “оршин тогтносоор” байна.
#улстөр #нийтлэл