Хууль зүйн сайд аа, хурандаа нарын хэрэг хаачив?
Засгийн газраас оруулж ирсэн Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх үед Х.Тэмүүжин гишүүн Д.Дорлигжав сайд руу “Чи хүний бөгс ухаж сайд болсон. Одоо хүний бөгс ухуулсан хурандаа нараа албан тушаалтай болгохын тулд хуульд өөрчлөлт оруулж байна” хашгирч байсныг уншигчид санах байх.
-Цагдаагийн хурандаа нарт нээсэн хавтаст хэрэг ТЕГ-ын тусгай архивт үлдээгүй байна-
Засгийн газраас оруулж ирсэн Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх үед Х.Тэмүүжин гишүүн Д.Дорлигжав сайд руу “Чи хүний бөгс ухаж сайд болсон. Одоо хүний бөгс ухуулсан хурандаа нараа албан тушаалтай болгохын тулд хуульд өөрчлөлт оруулж байна” хашгирч байсныг уншигчид санах байх. Харамсалтай нь түүний энэ үг УИХ-ын бусад гишүүдэд Цагдаагийн албаны тухай хуулийг өөрчлөхөөр кноп дарахад нь саад болж чадаагүй юм. Харин Хууль зүйн сайд тухайн үед Х.Тэмүүжин гишүүний энэ үгийг үл сонсооч болоод дуугүй өнгөрсөн нь сонирхолтой биш гэж үү?
Одоогоос жилийн өмнө, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх асуудлыг УИХ хэлэлцэж дууссаны дараа Г.Сарангэрэлийн өмгөөлөгч нар хэвлэлийн бага хурал хийж, нэгэн мэдээллийг задалсан. Тэр нь ЭЦГ-ын дарга н.Ууганбаяр, дэд дарга н.Ариунболд нар тухайн үед хар тамхины хэргээр шалгагдаж, Цагдан хорих 461-р ангид саатуулагдаад байсан иргэн Г.Сарангэрэл гэгч эмэгтэйд өмгөөлөгчдөөр нь дамжуулан “Хэрвээ Х.Тэмүүжин сайдтай дотно харилцаатай байсан гэж ярилцлага өгвөл батлан даалтад гаргаж, хэргийг чинь хөнгөлнө” гэдэг тохиролцоо хийсэн тухай утасны бичлэг. Мэдээж энэ яриа болсны дараа Г.Сарангэрэлийг цагдан хорихоос гаргаж аваад “2-р суваг” телевиз дээр аваачин сэтгүүлч Л.Мөнхбаясгалантай шууд ярилцлагад оруулсан. Харин дараа нь тэр ETV телевизэд ярилцлага өгөхдөө “Намайг цагдаагийнхан дарамталж ярилцлага өгүүлсэн. Би зөвхөн сэтгүүлчийн ярь гэсэн зүйлийг л ярьсан. Х.Тэмүүжин сайдыг гүтгэсэндээ харамсаж байна” хэмээн өмнө ярьсан зүйлээсээ буцсан байдаг. Түүний ярьсан энэ зүйл ч гэсэн өмгөөлөгчийнх нь нийтэд дэлгэсэн утасны яриагаар батлагддаг.
Утасны яриа 1.
-Батбаяр аа, чи наадахаа хар толгойгоороо хариуцна шүү. Сэтгүүлч ирдэг, ярьсан хэлснээсээ буцаад, “Юу ч байхгүй” гээд гүрийгээд суучихвал баларна шүү дээ. Хаана, хэнтэй яаж унтсан, хэзээнээс танилцсан... Гол нь тэр яриануудыг яриулна шүү. Тэгээд л болоо, хойших асуудлууд бол бидэнд хамаагүй.
https://www.youtube.com/watch?v=iN1ofLgNu6c
Утасны яриа 2.
-Батбаяр аа, хөгшөөн. Гол нь ерөөсөө л тэгж хэлүүлэх хэрэгтэй ш тээ. Заавал бөгс рүү хийдэг барьдаг гэж хэлэх хэрэгтэй. “Надтай гаж маягаар секс хийдэг байсан. Би дургүй байсан. Тэмүүжин өөрөө дуртай байсан учраас би хүслийг нь дагадаг байсан. Надад их эвгүй байдаг байсан. Та нарын шударга ариун гэж бодож байгаа тэр хүн чинь үнэн хэрэгтэй гаж донтой хүн. Одоо үнэн байдлыг дэлгэе. Би маш их гомдолтой байна, нэр төрөө сэргээлгэнэ”. Ийм л өгүүлбэрүүд хэлүүлмээр байна. Өчигдрийнхөө яриан дээр нэмэлтээр ийм хоёр, гурван өгүүлбэр хэлүүлмээр байна. Хэн гэж сэтгүүлч очино гэлээ, Ууганбаяр дарга аа? /утсаа барьсан чигээр цаашаа удирдаж буй хүнээсээ асууж байна/ Отгонжаргал гэж хүн очих юм байна шүү. Нэмэлтээр саяны хэлсэн санааг л оруулчий. Тэгээд л болоо, за юу.
https://www.youtube.com/watch?v=51qQMPzoRaA
Утасны яриа 3.
-Байна уу,
-Батбаяр аа, Ариунболд байна.
-Хэн гэнэ ээ?
-Ариунболд байна аа.
-Аан ...
-Чи тэр “Улс төрийн тойм”-д ярилцлага өгөх гээд байгаа юм уу...? Сарангэрэлийг
гарч ирсэний дараа хэсэг бүлэг хүмүүс дарамталж байгаад ийм ярилцлага өгүүлсэн
гэж ярьж байна гэсэн юм яваад байх юм... Чи тэгээд тийм хүмүүс дарамталж
байгаад ийм ярилцлага авахуулсан
гэж яриагүй юм байгаа биз дээ...
https://www.youtube.com/watch?v=S36k_s_QqP8#t=38
Х.Тэмүүжин сайдыг огцруулах ажиллагаа амжилтгүй болж, О.Баасанхүү гишүүн огцруулах хүсэлтээ татаж авсаны дараа Хууль зүйн сайд өөр дээр нь хууль бусаар гүйцэтгэх ажил явуулсан, хар тамхины хэрэг болон насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан хэрэгт гүтгэсэн ЭМБГ болон ЭЦГ-ын хуучин удирдлагуудыг ЦЕГ-ын Дотоод хяналтын хэлтэст шалгуулахаар өргөдөг өгсөн. Тухайн үед ЦЕГ-ын даргын тушаалаар тэднийг албан тушаалаас нь чөлөөлсөн ч хууль зөрчиж гүйцэтгэх ажил явуулсан хэргийг нь харъяаллын дагуу ТЕГ-т шалгуулахаар шилжүүлсэн байдаг. ТЕГ энэ хэргийг шалгаад “Хууль зөрчиж гүйцэтгэх ажил хэрэг нь үндэслэлтэй байх тул эдгээр хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгахыг зөвшөөрөл олгоно уу” хэмээн прокурорын байгууллагад хандсан. Харин Нийслэлийн прокурор уг хэргийг татаж авч танилцаад “Эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй” хэмээн зогсоосон.
Ингээд л сайдынхаа эсрэг гүтгэлэг зохион байгуулж, хууль бусаар гүйцэтгэх ажил явуулсан хурандаа нарын хэрэг хаагдаж, харин өнөөдөр зарим нэг нь албан тушаал ахиад сууж байна. Тухайн үед энэ ажлыг зохион байгуулсан УМБГ-ын дарга асан н.Батсүхийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав ЦЕГ-ын дэд даргын албан тушаалд томилжээ. Харин ЭЦГ-ын дарга асан н.Ууганбаяр “Үндэслэлгүйгээр ажлаас халагдсан” хэмээн шүүхээр заргалдаад явж байгаа. Тэр заргаа авч гэмээ нь дахиад нэг хүн албан тушаалаар шагнуулах болно. Хууль зүйн шинэ сайд Х.Тэмүүжиний үед ЦЕГ-ын харьяа Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар болгон нэгтгээд байсан УМБГ, ЭЦГ-ыг хуучнаар нь дахин байгуулсан нь ч тийм учиртай биз.
Харин өнөөдөр олон нийтийн сонорт хүргэх ёстой нэг ноцтой зүйл нь цагдаагийн хурандаа нарын өдүүлсэн дээрх хэргийн хавтаст хэрэг, баримт материал, нотлох баримтууд ТЕГ-аас алдагдсан явдал. Хэрвээ уг хэргийн материал энэ хэвээр устаж алга болбол хууль зөрчиж гүйцэтгэх ажил явуулсан, зохион байгуулалттайгаар бусдыг гэмт хэрэгт гүтгэсэн цагдаагийн хурандаа нар дахиад л ял завших болно.
Уг нь ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсээс мөрдөн байцаалт явуулсан эрүүгийн хэрэг, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материал, мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болгосон хавтаст хэрэг, баримт материалыг прокурорын байгууллага 30 хоногийн дотор ТЕГ-ын тусгай архивт шилжүүлэх үүрэгтэй. ТЕГ ч энэ дагуу өөрсдийн шалгаад эрүүгийн хэрэг нээлгэхээр прокурорт хүргүүлсэн хэргийн материалыг Нийслэлийн прокуророос татаж авахаар албан бичгээр шаардлага хүргүүлсэн байна. Гэвч Нийслэлийн прокурор Төрийн нууцын тухай болон Тагнуулын байгууллагын тухай хууль, УДШ, ТЕГ, УЕП-ын хамтарсан тушаалыг зөрчиж, “Эх орноосоо урвах, тагнуул хийх, төрийн нууц задруулсанаас бусад төрлийн хэргийн материалыг прокурорын байгууллагын архивт хадгална“ гэсэн хариулт шидэж, хэргийн материалыг шилжүүлээгүй байна.
Товчхон хэлбэл Хууль зүйн сайд Д.Дорлигжав УЕП-оор ажиллаж байхдаа Нийслэлийн прокурорт үүрэг өгч цагдаагийн хурандаа нарт эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзуулсан гэдэг үнэн бололтой. Дараа нь ТЕГ-аас татаж авсан хэргийн материалаа ТЕГ-ын тусгай архивт шилжүүлэхээс хүртэл татгалзжээ. “Хурандаа нарын хэргийн цаана Дорлигжав аа, чи байгаа шүү” гэж Х.Тэмүүжин гишүүний хашгираад байдаг нь ийм учиртай байж.
Хэрвээ прокурорын байгууллага дээрх хэргийн материалыг устгаагүй, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн уг хэргийн материал төрийн нууцад хамаарахгүй гэдэг нь үнэн бол өнөөдөр прокурорын байгууллага хурандаа нарын хэргийг ямар учраас хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэхгүй байх ямар үндэслэл шалтгаан байсан тухайгаа олон нийтэд ил тодоор мэдээлэх хэрэгтэй болж байна. ЭЦГ-ын дарга асан хурандаа н.Ууганбаярын гүйцэтгэх ажлын зардлаас хувьдаа завшсан тэрбум 360 сая төгрөгийн хэрэгт ч гэсэн хэрхэн хяналт тавьж, хэргийн мөрдөлт ямар шатандаа явааг хэлж өгөх хэрэгтэй биз дээ. ЭЦГ-ын экс даргын гүйцэтгэх ажлын зардлаас шилжүүлсэн 360 сая төгрөгийг хувийнх нь данснаас олж илрүүлсэн ч Замын-Үдэд худалдаж авсан гэх тэрбум төгрөгийн үнэтэй барилга нь одоо хэр нь олдохгүй байгаа. Тэгэхээр энэ мөнгө хаашаа орсон байхав.
Д.Дорлигжав сайдын
оруулж ирсэн Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-аар
батлагдах нь зөвхөн цаг хугацааны асуудал болсон. Хуульд өөрчлөлт оруулсны
дараа Хууль зүйн сайд цагдаагийн байгууллагын бүтцийг өөрийн дураар өөрчилж,
цагдаагийн удирдлагад хүссэн хүнээ тавих боломжтой болно. Харин түүнээс урьтаж прокурорын
байгууллага хууль, журам зөрчин байж өөртөө татаж авсан хурандаа нарын хэргийн
материалыг нийтэд ил болгох хэрэгтэй байна. Тэгж байж цагдаагийн удирдлагад хэн
байх, байхгүйг хэлэлцэх боломжтой болно. Хэрвээ үгүй гэвэл ядахдаа хэргийн
материалыг хадгалж хамгаалах ёстой газарт шилжүүлж өгөх хэрэгтэй шүү дээ. Ингэж
байж л одоо биш ч хожим энэ хэргийг хуулийн дагуу шалгаж шийдвэрлэх боломжтой
болно.
erdee
meedee
Zuraach
Билэгт
ю
ХАМТДАА ХӨГЖИЛРҮҮ
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
Харж л байгаарай.
Харж л байгаарай.
Харж л байгаарай.
dsf
dsf
Zochim
Зочин
Зочин
батаа
Зочин
Зочин
батаа
Uneniig helegch
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Alt
Зочин
Зочин
Зочин
Иргэн
Зочин
зочин
Зочин
Зочин
ok
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
irgen
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
temuujind
temuujind
temuujind
semuun abgaid
124577889996
зочин
зочин
Зочин
Зочин
visitor
Зочин
munkhuu
Ерөнхийлэгч ард түмний төлөө зүтгэнэ гэсэн юмсан
Ерөнхийлэгч ард түмний төлөө зүтгэнэ гэсэн юмсан
Зочин