Хүнээ дээдлэх итгэл төрүүлсэн шинэ хүчин
Цагаан сарын өмнөхөн улс төрийн хүчин болохоо зарлаж байсан “Хөгжил- Хүн клубийн залуучууд дөрөвдүгээр сарын 28-нд “Үндэсний хөгжил-Монголын зорилго” нэртэй чуулган зохион байгуулж улс орныхоо хөгжлийн гол зорилгыг яаж харж байгаа тухайгаа илэрхийлэв.
Цагаан сарын өмнөхөн улс төрийн хүчин болохоо зарлаж байсан “Хөгжил- Хүн клубийн залуучууд дөрөвдүгээр сарын 28-нд “Үндэсний хөгжил-Монголын зорилго” нэртэй чуулган зохион байгуулж улс орныхоо хөгжлийн гол зорилгыг яаж харж байгаа тухайгаа илэрхийлэв.
Тавдугаар сарын эхээр тус клубийн залуус Хөдөлмөрийн үндэсний намын (ХҮН) гишүүн болцгоож, Их хурлаа зохион байгуулан С.Боргилыг намын даргаар сонгожээ. Энэ нам 2011 онд бүртгүүлсэн учир залуухан ардчилалтай Монгол Улсад намуудын тоог нэмээгүй ч, чанарыг нь дээшлүүлэх байх гэсэн хүлээлт иргэдэд бий боллоо.
Ардчилсан засаглалын 25 жилийн түүхэнд Монгол Улсад улс төрийн 26 нам бүртгүүлснээс хоорондоо нийлж, эсвэл татан буулгаснаар эдүгээ 22 нам үлдсэн бөгөөд тэднээс зөвхөн долоо нь улс, орон нутгийн 18 сонгуулиар ямар нэгэн суудал авч байжээ. Үнэмлэхүй олон суудлыг үргэлж МАН болон АН нь ээлжлэн авч дангаараа буюу хамтран төрийн эрхийг барьж ирсэн юм.
Гэвч “Сантмарал” төвийн өнгөрсөн гуравдугаар сард хийсэн судалгаагаар энэ хоёр нам нийлээд ч сонгогчдын 40 хувийн дэмжлэг авч чадахааргүй гэнэ. МАХН дангаараа 10 хувийг авсан нь зөвхөн энэ гурван нам нийлж л арай чүу Засгийн газар байгуулж болохоор дүн гарчээ.
Бусад нам гурван хувийн босго ч давж чадаагүй учир “статистикийн хувьд ач холбогдолгүй” юм. Судалгаанд нэр нь ч дурдагдаагүй, жижиг намуудын нэг болох Хөдөлмөрийн үндэсний нам нь “Хөгжил-хүн” клубийн тавьсан хөгжлийн зорилгыг хүлээн зөвшөөрч, намын Удирдах зөвлөлөө бүрэн шинэчилж, удалгүй үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрөө ч өөрчлөх гэнэ.
ХӨГЖЛИЙН ЗОРИЛГЫГ ТОМЁОЛСОН НЬ
Авлигад донтсон ах намуудын алдсан итгэлийн орон зайг эзлэхийн тулд Ардчилсан Монголын шинэлэг, гэгээлэг үеийг төлөөлсөн энэ залуучууд улс орноо хямралаас гаргах, цэцэглэн хөгжүүлэхийн тулд ямар зорилго тавьсныг харъя.
Монгол хүнийг унаган цэвэр байгаль орчинд, эрх зүйт төр, ёс зүйт нийгэмд аз жаргалтай амьдруулахын тулд “хүн дээд” үзэл баримтлал боловсруулжээ.
Монгол хүн идэх хоолтой, орох оронтой, эрүүл байж, сурч боловсрох нөхцөлөөр хангагдсан, амьдралд хүрэлцэхүйц орлоготой байх ёстой гэжээ. Үүнтэй маргах хүн ч гарахгүй байх.
Тэгэхийн тулд Монголын нийгмийн “хүнээ хайрлаж, хамгаалж, үнэ цэнийг нь нэмэгдүүлдэг болгох” таван суурь хүчин зүйлийг бүрдүүлэх юм байна.
Үүнд “хүнийг хорт утаагүй, цэвэр орчинд амьдруулах, эрх зүйн зөв тогтолцоогоор хангах, баялаг бүтээхэд нь дэмжих, баялгийг шударгаар хуваарилах, үндэстнийхээ оршихуйг хадгалахыг” багтаажээ.
Зөвхөн ийм нөхцөл бүрдсэн нийгэмд Монгол хүн төлөвшиж, нийгэм нь “хүнээ хаяхгүй, үнэгүйдүүлж орхихгүй байх” бөгөөд “Энэ бол манай намын хүсэл, хүн дээд үзлийн цөм төдийгүй хүнээ хөгжүүлж, дахин төлөвшүүлснээр л бид Монгол Улсаа хөгжүүлж чадна” гэж шинэ намын дарга нь ярьсан байна.
Тус нам нь одоогоор мянга гаруй гишүүнтэй ч, яваандаа олон мянгуулаа болж, гишүүний татвар, хандиваар санхүүжиж, орлого, зарлагын тайлангаа ил тод, нээлттэй байлгана, мөнгөн дээр тогтсон улс төрийн өнөөгийн тогтолцоог өөрчилж шинэ зарчим, шинэ соёлыг тогтоохоо тэд зарлалаа.
ЗОРИЛГОДОО ЯАЖ ХҮРЭХ ВЭ
Эдгээр залуус зорилгодоо хэзээ хүрэхээ бас тодорхойлсон байна. Харин ямар арга замаар хүрэхээ хоорондоо хэлэлцэж байгаа, удахгүй нийтэд танилцуулах аж.
Өнөөдөр нийт хэрэглээнийхээ 88 хувийг импортоор авдаг, экспортынх нь 90 хувийг ашигт малтмал эзэлдэг Монгол Улсыг арван жилийн дараа үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүчинд суурилсан чинээлэг, нэг хүнд ногдох ДНБ нь Турктэй адил 18 мянган долларт хүрсэн орон болгох гэнэ.
Хорин жилийн дараа мэдээллийн технологийн салбараас түлхүү хөгжүүлж дээрх орлого нь Чех Улстай адил 28 мянган доллар, харин 2050 он гэхэд Швед шиг 45 мянган долларт хүрсэн байх ажээ.
Харин зорилгодоо яаж хүрэх нь тийм ч амар асуудал биш бөгөөд төрийн оролцоо, зах зээлийн хөшүүргийг ямар харьцаатай, аль хэр уян хатан, ухаалаг хэрэглэснээс болон эдийн засгийн хөгжлийн үр дүнгээ ямар аргаар хэмжихээс ихээхэн хамаардаг. Төрийн оролцоог зөвхөн зайлшгүй салбар, нөхцөлд хэрэглэж хувийн салбарт шударга, чөлөөт өрсөлдөөнийг бүрдүүлэхэд илүү анхаарч, төрөөс үнэ тогтоодгийг хязгаарлахгүйгээр Монгол Улс зоогдчихоод буй энэ шавраасаа гарч чадахгүй шүү дээ. Монгол Улсад нүүрлэсэн засаглалын хямралын суурь шалтгааныг улс төрийн намууд институт болж төлөвшөөгүйд оршиж байгаа гэж тус нам үзжээ.
Эдийн засаг, засаглалын өнөөгийн тогтолцоог сууриар нь өөрчлөх нь үнэхээр амаргүй ажил бөгөөд тийм зорилготой улс төрийн намын гишүүд, ялангуяа удирдлагаас нь ихээхэн хүч хөдөлмөр, манлайлах чадвар шаардана.
Манлайлах чадвар нь юуны өмнө төр засгийн удирдлагад очсон хүн тус бүр хувийн сонирхлоо нийтийнхээс цаг ямагт доогуур тавих ёстой, хэлэхэд амар ч, хийхэд хэцүү сорилт байдаг. Өнөөгийн улс төрийн намуудын дотроос хэн нь ч энэ сорилтыг давж чадаагүй учир Монголын төр засаг авлигын гүн намагт шигдчихээд байгаа юм.
Энэ намын залуус эхнээсээ ёс зүйн дүрэм гаргаж, чанд мөрдөх, намынхаа дотоод ардчилал, ил тод байдлыг бэхжүүлж ажиллахыг зорьж, улс төрийн болон нийтийн засаглалын цоо шинэ соёл бүр-дүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байгаа нь нэн сайшаалтай. Бид “Зорилтуудаа хэрэгжүүлж чадах сэтгэл, чадвартай, шинэ, цэвэр улс төрийн хүчин болно. Бидэнд ухрах, няцах, айж эмээх зүйл байхгүй, бид хийхгүй хэн хийх юм бэ” гэж ХҮН-ын дарга С.Боргил хэллээ. Үнэхээр тэгж чадах эсэхийг ирээдүй харуулна.
Зочин
Зочин
Зочин
Fareed Zakaria GPS - Дэлхийн цэвэр усны асуудал
Зочин
USE YOUR HEAD
jagaa ahaa
Fett
Fett
Fett
Fareed Zakaria GPS (CNN)
Fareed Zakaria GPS (CNN)
Тер зев (маш сайн) менежер байх ёстой
оюун
Зочин
Жаргалсайхан эрхэмд
Зочин
Зочин
Догсом
Зочин
зочин
Arwaiheer 1-r surguuli 12w azRaGa
arwaiheer 1-r surguuli Muuuj
Зочин
Зочин
Зочин
Corruption index 2013 (177 countries)
Corruption index 2013 (177 countries)
Corruption index 2013 (177 countries)
Жаргалсайхан эрхэмд
Зочин
Тер маш сайн менежер байх ёстой
Тер маш сайн менежер байх ёстой
!!!Xylgaich
Зочин
43.242.243.192 # -тай эрхэмд
Зочин
43.242.243.192 # -тай эрхэмд
43.242.243.192 # -тай эрхэмд
Өлзий
Зочин
Zochin
Зочин
Зочин
Зочин
МАНАН-2
МАНАН-2
Зочин
Зочин
Иргэн
нано
зочин
Зочин
Зочин
Zuraach
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
iim bn
Иргэн
nam
hh
Зочин
getel
getel
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
TT
irgen
хятадын муж
Зочин
Зочин
Зочин
Зочин
Oyunpurev
zochin
дэмжинэ
Зочин
boldoo
ББ
Зочин
Зочин
Зочин
Зочин
Oboo
Oboo
Зочин
иргэн
Зочин
Enkhmend
Зочин
батсүх
Зочин
Зочин
BOLD
BOLD
Гана
Зочин
Шинэ
Зочин
Зочин