Хаврын галзуу (crazy) улстөрчид
Өчигдөр л зүв зүгээр байсан байсан ажлын нэг нөхөр маань өглөө нь гал залгидаг илбэчин болцон байвал яах вэ? Эсвэл хайч хутга ирлээчин, бүр эсвэл зүгээр л матар болоод хувирцан байвал? Аймар биз дээ?
Өдийд ч галзуугий нь гэхээсээ эрүүлий нь
тоолбол хамаагүй амархан байгаа даа!
”Хавар” түүвэрт Цогт өвгөний дуу алдсан үгээс...
тоолбол хамаагүй амархан байгаа даа!
”Хавар” түүвэрт Цогт өвгөний дуу алдсан үгээс...
Өчигдөр л зүв зүгээр байсан байсан ажлын нэг нөхөр маань өглөө нь гал залгидаг илбэчин болцон байвал яах вэ? Эсвэл хайч хутга ирлээчин, бүр эсвэл зүгээр л матар болоод хувирцан байвал? Аймар биз дээ?
Манай дарга, эрхэм гишүүдэд ийм л явдал тохиогоод байна. Эгэл хүмүүс, даргаа та чинь яачваа гээд айж байна. Нийгэм айдаст автаад байна. Яг юу юу болсныг тоймлон хүргэе:
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан дээр нэг зурагтаар ярьж байснаа, “ер нь тэгж уул муулаа ухаад яахын. Аягүй бол алт гарч ирэхгүй бол бөөн зардал болоод дуусийшдээ” гэж билээ.
Хайгуул яах гэж ч хийгээд байдийн. Хайгаад олдцон юмыг ухахдаа аягүй бол юм гарахгүй бол яана гэж айдаг юм бол хайгаад ч яахын хэхэ. Их хуралд хүн авахдаа 4 аргын тоо биш юмаа гэхэд 20 энгийн асуулттай тест бөглүүлдэг болмоор байна.
Мань гишүүн бас саяхан, “хүүхнүүд эрчүүдэд зодуулаад дургүй болдог, эрчүүд нь бас хүүхнүүдэд дээрэлхүүлээд хүүхнүүдэд дургүй болдог. Ингээд гомо лесби нар үүсч байна. Би энийг шинжлэх ухааны үндэстэй хэлж байна!” гэж дуулиан тарив. Хорин асуулт ч ихдэх юм байна. Маш энгийн 10 асуулттай тест бөглүүлж Их хуралд хүн авч байгаачээ гэсэн санал гаргаж байна би. Хүүхэд хаанаас төрдөг вэ? Дэлхий ямар хэлбэртэй вэ? гэх мэтийн таван асуулт тавиад Г.Баярсайхан мэтийн хүмүүсийг Их хуралд авч баймаар байнаа даргаа!
Юу гэж ярьсныг доорх линкээр үзнэ үү.
https://www.youtube.com/watch?v=WnFIkTnWKKE&app=desktop
Манай спикер З.Энхболд: “2 сая хүнээс санал аваагүй тул Таван толгойн гэрээ хийхийг хойшлууллаа” гэсэн алдарт хошигнолоо индэр дээрээс хэлсэн. Хүмүүс нэгнээрээ бишгүй л тоглодог л доо. Гэхдээ наргиа 80%-тай гэж ярьдаг ард түмэн шүү дээ. Ерөөсөө зогсоох л гэж байгаа хүн юм байна, 2 сая санал авчирсан ч гэсэн “тэгүүл наад хүмүүсээрээ намтрыг нь яриулаад аваад ир гэх байх даа” гэлцээд өнгөрсөн. Спикэр хүн ийм байж болдымуу гүймүү гэж гайхаж байна.
Алдартнууд зурагчнаа дагуулаад түймэрт явцгаав. Аль эгзэгтэй амь дүйсэн хэсэгт дөрвөн хөллөн гал унтрааж буй эх орончид. Түймэрт явах нь түмэн зөв ч зурганд гарчий ч гээгүй баатарлаг иргэдийн дэргэд пиарчин улстөрчид хэзээний л эвгүй харагддаг даа. Түймэрт явсан улсуудаас гадна явж байгаагаа зарлах улстөрчид ч бишгүй байлаа. Эрдэнэчимэг гишүүн Түмэнцогтын замд гарлаа, за ингээд замдаа явж байна, замдаа явсаар л гэж тасралтгүй жиргэсэн. Шанагаа авсан байгаа даа гэж санаа зовж л суулаа. Зарлах л чухал шүү дээ ер нь.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Моносын эмэнд хордсон хүүхдүүдийн эмчилгээг Монос даана гэж хэлснийгээ балмагдаад худлаа ярьцымаа гэсэн гэсэн яриа дуулдлаа. Хамар доорх хагархай гэж л энэ байх. Улстөрч хүн бол дав дээр бэлэн шааж байдаг гэдэг нь үүгээр батлагдсан. Дараа нь хэлсэн үгнийх нь нэхэл ороод ирэхээр “тоглосиймаа” гээд өнгөрөөчнө. Энэ нь популист хүн хариуцлагаас ингэж мултардаг гэдгийг ч баталсан явдал боллоо доо. Улстөрчийн балмагдал улс орны хэмжээний л юм байдийн шүү дээ. Тэд чинь балмагдаад конооп дарна, балмагдаад яаж ч магадгүй ер нь.
Хамгийн аймар нь С.Ганбаатар гишүүний цас арилгасан явдал боллоо. Цаахан нь нимгэхээн газар, шороо харлаад байж байхад... Төсөөлөхөд мань хүн явжээснаа гэнэт жолоочийгоо “наадах руугаа дараад ор. Ороо ор” гэж цас руу шааж зогсонгуутаа, “за би хүрзээ барий, та нар апраатаа барь” гэсэн маягийн юм санаанд ургаж байгаа юм. Ард түмний баатар болох ёроолгүй хүсэлд хүлэгдсэн хүн шүү дээ.
Дараа нь мань С.Ганбаатар алс холын Ховд аймгаас аюумшигт мэдэгдэл хийсэн. Заза толгой холбох гээ л аюумшиг гэчлээ. Тэхээс хүмүүс гишүүгий шинэ авьясыг л шагшив. Үнэхээр драмтай, дикцтэй, мэдрэмжтэй, цохилттой хэлж чадсан.
Бид авч чадах байсан!!!! (Ширээ шаагаагүй хэрнээ шааж байгаам шиг ийнхүү цогтойгоор мэдэгдээд дараа нь дууныхаа тооныг гурваар доошлуулав) гэвч Сайханбилэг гэдэг энэ залуу энэ бүгдийг... Аа яа яа ардын жүжигчин энүүхэнд юм билээ. Мань хүний мэдрэмж нь энэ л дээ. Урьд нь зангиа зүүгээд чарлаж ярьдаг байсан бол одоо ийнхүү дээл өмсөөд дээш доошоо өнгөөр учирлан ярих нь цөхөрсөн эх оронч гэдгийг нь улам тодотгоно гэдгийг мэдэж байна. Харин зүгээр миний хувьд нэг шүүмжлэлтэй тал харагдсан. Гишүүн маань ардаа зогсоосон ховдчуудыг нэгэнт л шөнө нойрыг нь барж босгож ирсэн юм бол текстнийхээ дагуу этюд хийлгүүлчихгүй гэсэн харамсал төрж байлаа.
С.Ганбаатарыг бодохоор нүднээ хүрз барьсан цогт эх оронч юуг ч зогсоож чадахаар салхи сөрөн зогсоогоор үзэгдэнэ. Олон залуус түүнээс Оюутолойг ажиллуулаад өг, бид нар буцаж ажилдаа орж эхнэр хүүхдээ тэжээж, орон байрныхаа лизингийг төлмөөр байна гэж хүсч байна. Өөрийгөө ард түмний дуу хоолой гэж нэрлэдэг энэ хүнээс яг аль ард түмэн Оюутолгойг зогсоогоод өг хүссэн нь тодорхойгүй хэвээр байгаа. Мань хүний улстөрийн карьер бол Оюутолгой. Тэрнээс биш фэнгшүйгийн нам хол явахгүй л байсан.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Би сүүлийн 2 секундэд холбоно. Юу ч юм хэлэлцэж байсан чуулган дээр юу ч юм бувтнаж суусан Ганбат гишүүнийг Спикер “асуудалтайгаа холбоотой юм ярь” гэж шаардав. Гишүүн хариу хэлэв:
-Би таван минут өөр ярьж байгаад сүүлийн хоёр секундэд л асуудалтайгаа холбоно. Би тэгэхгүй гэдгийг та ер нь яаж мэдэж байгаа юм?!
-За холбо.
-За тэгээд ер нь... за болий болий даргаа.
Анх нэг хөөрхөн байлдагчийн форм өмссөн зураг гараа л энэ хүнийг “ийм гишүүн байнаа бас?” гэж хүмүүс мэддэг болсон. Дараа нь хэн ч билээ “цэргийн баярын мэнд” гэж хэлээд “ би цэрэг биш офицер хүн” гэж уурлуулсан сураг ч дуулдсан. Нөгөө арван энгийн асуултыг ерөөсөө ажилд авдаг журам болгоё оо нөхдөө. Гэхдээ 10 дахь асуулты нь амаар авч ярих скиллий нь шалгахгүй бол болохгүй юм шиг байна. Бүгдээрээ сүүлийн 2 секундэд холбоно гээд хамаа намаагүй юм ярьдын бол хайран цаг нар болж дууслаа шдээ.
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн: Хашир дипломатч, Монгол улсын гадаад хэргийн сайдын жиргээ хөөрхөн инээлгээд авлаа. Хэлсэн үг бүр нь Монголын сайдын байр суурь болох энэ хүний жиргээ инээднийхээ дараа ичгүүр ч авчирлаа. Сайдыг энд тэндхийн уулзалтад орж байна гэсэн мэдээ явах бүрийд жиргээчид юу гэж алах бол гэлцэн шивэр авир хийж байна.
Төгсгөл Энэ мэтчилэн олон доргио, крэйзи үйл явдлууд шил дараалан гарсаар байна. Дарга нар маань дор бүрнээ цэвэрлэгээ хийнэ, цэнгэн бүжнэ. Цас арилгана, цангинатал дуулна. Тулгамдаж үг алдана, туулай ч ална. Жуумалзаж зогсонгоо жудо ч барилдана. Аргагүй дээ сонгууль ойртож байхад ингэж догшрохоос ч яахав. Цаашдаа ч бид их юм үзэх байх.
Breaking news
Үүнийг бичжээ суутал “Занданшуулсан шарилд Засгийн газраас 164 сая төгрөг зарцуулахаар боллоо” гэсэн мэдээ сайтуудаар гарлаа. Энэ талаар олон түмэн янз бүрийн өнцгийн бодол санаатай байна. Тухайлбал “Ээ зөв шүү дээ, шарилдаа л мөнгөө өг. Харин амьд хүмүүсий нь зөнд нь орхиж жижиг бизнеснийнх нь салхийг тавиад өг” гэж байна. Бас зарим нь “өө заза ингэж амьдарч байхаар шарил болы доо” гэх хүнтэй тааралдлаа гэж байхад бас... за болий болий энэ яриаг ингээд дуусгы ум мани бадми хум.
Зочин
mal shig baigaad baival malchid garaad l irne gede
tso
М
М
fffff
Зочин
Зочин
Зочин
tagnuulch setguulch
Зочин
Зочин
Зочин
zochin
Irgen
Гана
Baagii
Иргэн
Зочин
Зочин
Зочин
Зочин
haha
Иргэн
Иргэн
Иргэн
Иргэн Сүхээ.
д тэмүүжин
Мгл
Зочин
777
Зочин
ккк
Гүйцээнэ ээ хө
Иргэн
Зочин
Зочин
Зочин
БАТ
Зочин
Guest
Guest
zochin
bayarlalaa
Ганаа
124578996
Зочин
nasan
Зочин
Жүжиг үзэгч
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
76 ГАЛЗУУ
76 ГАЛЗУУ
Зочин
Зочин
1245789966
Зочин
Зочин
Зочин
kaka
xaxa