Хууль зүйн сайд хууль тогтоодог болсон уу?
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Цагдаагийн албаны тухай хуулийн хэлэлцэх эсэхээр санал хураана. Ямархуу шийдвэр гарахыг нь урьдчилаад хэлчихэж бараг болохоор болж. Өчигдөр гишүүд Эрүүгийн хэргийг шалган шийдвэрлэх тухай болон түүнийг дагалдаж орж ирсэн зарим хуулиар санал өгсөн.
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Цагдаагийн албаны тухай хуулийн хэлэлцэх эсэхээр санал хураана. Ямархуу шийдвэр гарахыг нь урьдчилаад хэлчихэж бараг болохоор болж. Өчигдөр гишүүд Эрүүгийн хэргийг шалган шийдвэрлэх тухай болон түүнийг дагалдаж орж ирсэн зарим хуулиар санал өгсөн. Хүний эрхийг дордуулж байна, хуулийн байгууллага гэм зэмгүй хүнийг хилсдүүлж байна гэж баахан цэцэн цэлмэг үг ярьж ярьж эцэст нь жинхэнэ хилсдүүлэх хуулиа дэмжээд явуулчихаж харагдана лээ. Тэгэхээр “Хилсдүүлж байна” гээд байгаагийнх нь цаана үндсэндээ өөрсдийнхөө хувийн асуудлыг л тулгаад байгаагаас биш үнэн чанартаа энэ хууль жирийн иргэдэд яаж тусах талаар бодсон хүн байсан ч юм уу, үгүй ч юм уу.
Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийг өмнөх Засгийн газрын үед Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Таслан сэргийлэх арга хэмжээний тухай гэж гурван тусдаа хууль бичээд оруулж ирсэн. Д.Дорлигжав сайд болонгуутаа тэр гурван хуулийг нь УИХ-аар хэлэлцүүлэлгүй татаж аваад одоо нэг хууль болгоод оруулж ирж байгаа юм. Нийлүүлсэн шалтгаанаа “Зүгээр механик шинжтэй өөрчлөлт байгаа юм. Нэг хууль болгочихвол хэрэглэхэд ч хялбар”, “Хуулийн байгууллагын үйл хөдлөл болгоныг хуулиар тогтоочихвол эцэстээ “хууль зөрчсөн” гэдэг баахан зарга руу ороод хэргээ шалгаж чадахаа болино” гэж цэцэрхсэн. Энэ одоо өөрийнх нь хэлээд байгаа “хуульч” хүний хийдэг тайлбар мөн үү?
Өөр олон үг нуршилгүй ердөө ганц энэ үндэслэлээр нь Хууль зүйн сайдын оруулж ирсэн хуулийн төслийг буцаах боломжтой байлаа. Гэтэл тэгсэнүй. Тэгж яривал Д.Дорлигжав хэзээ хуульч байсан юм. Улсын ерөнхий прокурор байхдаа баахан амьтанд хавтаст хэрэг нээсэн. Одоо түүгээрээ улс төрчдийг “төмсөгдөж” аваад хүссэн юмаа ярьдаг, хүссэн шийдвэрээ гаргуулдаг болж.
Үнэндээ хуулийн хязгаар нь юу юм бэ? Иргэнд хуулиар хориглосноос бусдыг зөвшөөрнө, харин төрд бол хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглоно гэдэг зарчимтай. Гэтэл манайд иргэнд хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглоод, төрд болохоор хориглосноос бусдыг зөвшөөрөх урвуу байдалтай болчихоод, төрийн дур зорго, хуулийн байгууллагын дур зорго хэрээс хэтэрчихээд байгаа. Хүссэн хүндээ хэрэг нээнэ, хийгээгүй хэрэгт нь гүтгэнэ, хүссэн хугацаагаараа хорьж цагдана, хорьсон газраа хэрэг илрүүлэх гэж зүтгэнэ... Эцэстээ гэм зэмгүй нь тогтоогдоод цагаатгагдсан нөхөр хуулийн байгууллагаас хохирлоо нэхэмжлээд гараад ирэхээр нь дахиад өөр хэрэг нээж шантаажилдаг, тэрнээс нь айгаад иргэд хохирлоо нэхэмжилж чадахаа больсон тухай УИХ-ын нэр бүхий гишүүд яриад л байна лээ шүү дээ. Тийм болохоор энэ “даварсан” хуулийн байгууллагуудыг байранд нь тавихын тулд хийж байгаа алхам бүрийг нь хуульчилж өгөх хэрэгтэй, ингэхгүй бол хүний эрх гэдэг зүйл хөлийн уланд гишгэгдлээ гээд яриад л байгаа биз дээ. Хоёр жилийн өмнө ч ярьж л байсан. Одоо тэгээд юугаараа дээрдсэн юм.
Яс юман дээр Д.Дорлигжавын хэлээд байгаа “хуулийг хэрэглэхэд хялбар болгох” гээд байгаа нь тэр хуулийг барьж ажиллах хуулийн байгууллагын ажилтнуудын л эрх дархыг яриад байгаа болохоос биш энэ хууль чинь Монгол Улсын гурван сая иргэнд нийтэд нь хамааралтай шүү, тэдний эрх ашгийг нь өмнө нь тавь гэдгийг яагаад ярихгүй байгаа юм. Д.Дорлигжав ард түмнээс мандат аваагүй учраас, Хууль зүйн сайд учраас хэдэн цагдаагийнхаа, хуулийн байгууллагуудынхаа эрх ашгийг тулгадаг юм байж. Харин ард түмнээс мандат авсан нөхдүүд, хууль тогтоогчид маань яахаараа үүнийг харсан ч хараагүй, мэдсэн ч мэдээгүй царайлаад өнгөрдгийг л гайхаад байна. Бусдыг нь мэдэхгүй байлаа гэхэд ядахдаа энэ зэрэг зиндаагаа мэдэж байж чуулганы танхимд суух хэрэгтэй шүү дээ. Д.Дорлигжав энэ танхимд хууль тогтоох уу, эсвэл өөрсдөө хууль тогтоох уу гэдгээ.
Гэх мэтчилэн дуугүй өнгөрөх хэцүү, дуугарлаа гээд сонсох хүнгүй, үнэн үг хэлэхээр “нүдээ аниад, чихээ таглаад, бөгсөө хавчаад” суучихдаг нөхдүүд /Х.Тэмүүжин гишүүн ингэж дахин дахин хэлснийг бодоход Хууль зүйн сайд гуай нэг биш, нэлээд олон хүн дээр “гүйцэтгэх ажил” явуулсан болж таарах нь/ хууль тогтоох гээд ч яах юм. Хийх юмаа хийхгүй, тэгсэн хэрнээ хийхгүй юмаа хийнэ. Ганц компани удирдаж, таван төгрөгний татвар төлж үзээгүй нөхдүүд Тавантолгойн асуудал дээр яаж бужигнуулж байна, хараад байгаарай.
Цагдаагийн албаны тухай хуулийг УИХ хоёр жилийн өмнө шинэчлэн баталсан. Уг хуулинд цагдаагийн байгууллагын чиг үүрэг, бүтэц зохион байгуулалтыг нэг бүрчлэн зааж өгсөн байгаа. Цагдаагийн төв байгууллагын даргыг хэн, хэрхэн томилохоос өгсүүлээд нэгд нэгэнгүй. Энэ бол Х.Тэмүүжиний хууль биш, УИХ-ын өөрийнх нь баталсан хууль гэдгийг дахиад сануулчихья. Сайд хууль тогтоодоггүй юм. Гэтэл манай 76 “мануухай” дахиад л “Тэмүүжиний хууль, Дорлигжавын хууль юугаараа ялгаатай юм” гэх шиг юм яриад манараад сууж байна. Хэрвээ Х.Тэмүүжин, Д.Дорлигжав хоёр өнөөдөр нэг нэг хуулийн төсөл бариад орж ирсэн бол тэрний, энэний гэж хаяглаж болно. Гэтэл УИХ өөрөө хоёрхон жилийн /яг нарийн яривал хууль баталснаас хойш ердөө нэг жил арван сарын хугацаа л өнгөрсөн байна/өмнө баталсан хуулиа мэдэхгүй байна гэж байх уу? Тэгээд Д.Дорлигжав нь “Цагдаагийн бүтэц, зохион байгуулалтыг УИХ хуулиар тогтоосон нь буруу байна, салбарын сайд нь эрх мэдэлээд авна аа” гээд ороод ирэхээр “Жаа” гээд бөндөгнөөд гүйж явдаг парламент бас байх уу?
Сайд гэдэг тэртэй тэргүй улс төрийн томилгоо. Аль ч нам сонгуульд ялсан нэг улстөрч л энэ суудалд сууна. Тиймээс цагдаагийн байгууллагыг улс төржилтөөс ангид байлгая, улстөрчдөөс хараат бус ажиллуулъя гэдэг зорилгоор хоёр жилийн өмнө энэ хуулийг хийхдээ цагдаагийн даргад хэн дуртай нь “гар хүрдэг” биш, харин хууль заасан үндэслэлээр томилж, чөлөөлдөг байхаар УИХ өөрөө баталсан юм. Тэр үед Б.Билэгт гэж нэг “махан мануухай” цагдаа дээр ирж зайдалчихаад энэ байгууллагын шинэчлэлийг яаж эсэргүүцэж байсныг бүгд мэднэ. Салбарыг сайд нь “Энэ хүн чинь шинэчлэл хийдэг хүн биш байна аа. Томилсон хүнээ татаж аваач ээ” гэж Засгийн газарт хэд хэдэн удаа санал оруулаад чадаагүй. Эцэстээ Цагдаагийн албаны тухай хууль батлагдаж байж, “Эрх зүйн орчин өөрчлөгдсөн” гэдэг үндэслэлээр Б.Билэгтээс салсан биз дээ.
Хэрвээ Д.Дорлигжав өмнөх Засгийн газрын боловсруулсан Хууль сахиулагчдын эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулж чадахгүй болоод цагдаагийн албан хаагдынхаа эрх зүйн байдлыг тусад нь хуульчилдаг байлаа гэхэд үүнийгээ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар батлуулж болох л байсан. Гэтэл заавал хуулийн шинэчилсэн найруулга нэрээр оруулж ирж байгаа нь, үүн дотроо “Цагдаагийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг хуулиар тогтоохгүй” гэж яриад явж байгаа нь “ЦЕГ-ын даргыг чинь би томилдог, чөлөөлдөг болно. Хууль хамаагүй” л гэж байгаа хэрэг шүү дээ. УИХ-ын гишүүд үүнийг харахгүй, ойлгохгүй байна гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. Харсан ч хараагүй, сонссон ч сонсоогүй, мэдсэн ч мэдээгүй царайлаад, “Намайг л битгий ухаарай” гээд жинхэнээсээ “бөгсөө хавчаад” сууж байгаагаас өөр юу юм. Р.Гончигдорж шиг хуульч Д.Дорлигжав шиг хүний дотрыг уншаагүй гэвэл алдас болно. Гэтэл Тахарын албыг татан буулгаснаас хойш л таг чиг болчихлоо. Бодвол УИХ-ын дарга гишүүдийг өрөөндөө дуудаад, заамдаж загнаад яваа нь үнэн юм байгаа биз.
А.Бакей, Ч.Хүрэлбаатар, өөр олон гишүүн “Их сайн хууль, сайхан шинэчлэл болсон байна” гэж тал засахыг хараад ичсэндээ нүүр хийх газаргүй болов. Энэ хуулийн “сайн” гэгдэж байгаа бүхэн нь өмнөх хуулиас үлдсэн заалт, саарыг нь харин Д.Дорлигжав хийсэн байх. Санахгүй байгаа нь хоёр жилийн өмнө өөрсдийнхөө баталсан хуулийг одоо оруулж ирээд байгаа төсөлтэй нь давхцуулж бариад хараарай л даа. “Шинэчлэл байна” гэж одоо яриад байгаа бүхнийг чинь УИХ хоёр жилийн өмнө өөрөө баталчихсан юм шүү дээ. Одоо нийлүүлээд биччихээр нь “Д.Дорлигжав хийчихлээ” гэж эргүүтээд байж болохгүй. Хүнд бас ой санамж гэдэг юм хэрэгтэй. Төрийн ой санамж түүнээс ч илүү урт хугацааных байх ёстой. Ядахдаа нэг сонгуулийн хугацаанд хэлсэн ярьсандаа байж сурмаар байна шүү, эрхэм хууль тогтоогчид оо.
Х.Тэмүүжин хоёр жил хагасын хугацаанд сайдаар ажиллахдаа “Эрх зүйн шинэтгэлийг бүрэн гүйцэд хийе гэвэл нийтдээ 40 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон шинээр бичих шаардлагатай юм байна” гэж танилцуулж байсан. Түүнээсээ 10 гаруйг нь бичсэн, 4-5-ыг нь л батлуулж амжсан байх. Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан Шүүхийн тухай багц хуулийг оролцуулалгүйгээр. Бусдыг нь бүгдийг нь УИХ өөрөө гацаасан, хойшлуулсан. Мөрдөх албаны хууль, Гэм хэрэг, Зөрчлийн тухай хууль, Өршөөлийн хууль, Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль бүгдийг нь УИХ өөрөө хойшлуулсан. Гэтэл Д.Дорлигжав сайд болоод таван сар болохдоо 5-6 хууль өргөн барьсан, дахиад 5-6 хуулийн төсөл хаврын чуулганаар хэлэлцүүлчихвэл эрх зүйн шинэчлэл дуусчих юм гэнэ. Битгий сэрүүн зүүдэлж, сэрж мартаад байцгаа.
Тахарыг албыг татан буулгаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай нийлүүлсэн шалтгаанаа Д.Дорлигжав тайлбарлаж байна лээ. Энэ байгууллагад хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх төсөв хөрөнгө, унаа машин, байр байшин, хүн хүч алга аа. Илүүчлэх юмтайгаар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад нэгтгэчихлээ гэж. Тэгвэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ч гэсэн төсвийн байгууллага. Тэнд хэрвээ төсөв хөрөнгө, байр байшин, хүн хүч нь илүү гараад, халгиж цалигаад байгаа бол хасч танаж байгаад хэрэгцээтэй газарт нь шилжүүлэх эрх мэдэл Хууль зүйн сайдад байдаг юм. Түүнээс биш хуулиар чиг үүргийг нь тодорхойлчихсон байгууллагыг “Би авч явж чадахгүй ээ” гээд татан буулгах эрх мэдэл энэ хүнд байх ч үгүй. Эцсийн бүлэгт энэ хүнийг ингэж дур зоргоор нь тавихын оронд “Хууль хэрэгжүүлж чадахгүй бол” огцруулах асуудлаа оруулах нь УИХ-ын өөрийнх нь бүрэн эрх. Тэгэхээр хэн нь илүү буруутай байна, хууль тогтоогчид оо?
тэмуужинг л бичдэг ххх
Yu unen ter unen
М
Тэмүүжингийн шинэчлэл зөв байсан
Зочин
purev
zovhin
ZZZZZZ
munkhuu
Зочин
Зочин
Naraa
Иргэн
Зочин
Зочин
Хцс
zochin
Зочин
tulga
Базараа
Базараа
Зочин
Зочин
Зочин
Намнан
АН
Зочин
Д.Дорлигжав огцор
Зочин
Dorligjaviin ohin
Зочин
зОЧИН
зочин