2024.04.09   
1345   
0
Авлига, шударга ёс хоёр эсрэг тэсрэг ойлголт. Авлига гаарах тусам шударга ёс алсраад шударга ёс бэхжих тусам авилгын хүрээ хумигддаг гэх үү дээ. Зарим судлаачид нийгмийн итгэлцэл алга боллоо гэдгийн гол шалтгаан авлига шүү дээ. Учир нь авлигал цэцэглэх тусам хууль шүүхийн өмнө тэгш байдал алга болно, энэ хэрээр хүний эрх, эрх чөлөө хязгаарлагдан, эцсийн дүндээ нийгмийн үнэт зүйлс эвдэгдэнэ. Итгэлцэл бол нийгмийн үнэт зүйл. Өдөр тутам хэвлэл мэдээллээр шударга бус шүүхийн шийдвэр сонсоод, өглөө бүр нэг авлигачийн үнэтэй машинтай зэрэгцэн алхаж, өвчиндөө шаналан эмнэлгийн орон дээр хэвтэх нэгэн өнөөх авилгач дарга ханиад хүрээд л Солонгос нисэж эмчлүүлж байгааг харж буй нийгэмд ямар юмны итгэлцэл байх уу