Нийгэм, улс төр 8,187 нийтлэл байна

Эрдэнэс Таван Толгойн сэргэлт

Төрийн өмчийн компаниудаас анх удаа ЭТТ бонд гаргаж, эхний арилжаагаар нийт 964 аж ахуйн нэгж, 956 иргэнд 600 тэрбум гаруй төгрөгийн дүнтэй, төгрөг валютын хосолсон бонд гаргаж амжилттай борлуулсан нь саяхан. “Төрийн” гэдэг үгийг нэг талаараа “хөшүүн хойрго” гэсэн төсөөлөл дагадаг ч нөгөө талаас “найдвартай” гэсэн утга бас дагалддаг. Тиймээс ч хүмүүс ЭТТ бондыг найдвартай, эрсдэлгүй мөнгөө өсгөх арга гэж худалдаж авсаар, одоо хоёр дахь транчийн захиалга 08 дугаар сарын 16-25-ны өдрүүдэд явагдах бөгөөд энэ удаад 100 сая ам.доллар болон 285 тэрбум төгрөгийн бондыг олон нийтэд санал болгон арилжаалах ажээ.

НЯМБААТАРЫН НЯМБАЙ “ЦЭВЭРЛЭГЭЭ”

Асуудал МАН-ын дотоодод бий. Хөрөнгө санхүү, хэвлэл мэдээллийн талбарт тогтоосон ноёрхлоороо дамжуулж Засгийн эрх барихад оролцох хүсэлтэй бүлэглэлүүд хамгийн хорлонтой явуулга хийж байгаа билээ. Цөөхөн явуулгуудыг харъя!

Битгий шаа, Сумъяабазар дарга аа!

Улстөрийн зорилго нь хаашаа чиглээд байгааг би одоогоор тодорхой хэлж мэдэхгүй байна. Алдсан хүн арван тамтай гэдгийн үлгэрээр таах л төдий.

Хөдөөг хөрвийн аргаар

“Хэцүү хад”-ыг зүглэсэн засмал зам тавихгүй бол малын бэлчээр ба байгаль орчныг чинь баллаж тавилаа гэдгийг Увс аймгийн удирдлага ба УИХ дахь Увсын депутатуудад анхааруулах нь иргэн миний үүрэг болсугай!

Капитализмаас бусад нийгэм яагаад “тэжээлийн хомсдол”-д орчихдог вэ?!

Капитализм нь бусдыг хохироон золиослолгүйгээр баян чинээлэг амьдрах эрхийг хүн бүрт олгож, бизнесийг нь хамгаалан өөгшүүлнэ. Хүсэл зориг нь хамгаалагдсан бизнесмэнүүд нийгмээ тэжээлээр хангах ажлыг хийнэ.

“Өдрийн сонин”-д өгсөн ярилцлага

Улс төрийн намуудын хариуцлагыг өндөржүүлэх чиглэлээр намын тухай хуульд өөрчлөлт оруулах, засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд өгч нам төвтэй биш төр төвтэй засаглалтай болох, мөн Монгол Улсын төрийн тогтолцоо, сонгуулийн системийг боловсронгуй болгох асуудлыг боловсруулж хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй

Олимпын дараах сенсаац: Б.Баттүшиг “ТОКИО 2020” олимпын Монголын багийн ахлагч биш, ОУОХ-ны гишүүн!

Монголын багийн ахлагчийн эрхтэй мандатыг хэн авч ажилласан бэ гэдэгт МҮОХ хариулт өгнө үү!
##олимпизм

ТЕРРОРИСТ ЭНХСАЙХАН ШОРОНГООС СУЛЛАГДАВ

Шинжээчдийг буруу сонгосон алдааг дахин давтаж болохгүй. Иймээс шүүгчдийн шилдэг баг шинэчлэн бүрдүүллээ. Шүүхийн шат бүрд. Урьд нь гэмт хэрэгт холбогдож байсан, албан тушаал ахих сонирхолтой, өр зээлтэн, хээл хахуулийн донтой, шагнал урамшил авалгүй өдий хүрсэн, сонссон болгодоо итгэдэг гэнэн тэнэг, садист, сэтгэхүйн оноштой, моцахист, атаач, даргын тушаалыг сохроор биелүүлэгч, өөрийгөө хариуцах чадваргүйтэн, хорсол заналдаа хорвоог зүхэж явдаг… гэх мэт, ер нь Монголын эрхийн шинжлэх ухааны стандартаар төрөл бүрд хувийн учир шалтгаантай под хийсэн бүрэлдэхүүн. Б.Цогт, Т.Өсөхбаяр, З.Болдбаатар, Д.Дарьсүрэн, Б.Батцэрэн, Б.Амарбаясгалан, Д.Эрдэнэбалсүрэн, Ч.Хосбаяр, Б.Батсайхан, Ж.Болдбаатар, Б.Батзориг, М.Алдар… ял дуудагч нь хууль цаазач Н.Батбаяр гэх мэт.

Сайн хөршийн харилцааг сэвтүүлэх алхам биш байгаа?

Логикоор ухаж ойлговоос, Даманы арлын төлөө цуст тулалдаанд амиа өргөсөн, хөшөөгөө босгуулсан зөвлөлтийн баатрууд хятадын нутагт, хятадын газар нутгийн төлөө хятадуудтай тэмцэж яваад зүйл дууссан байх уу? Нөгөө маоист түрэмгийлэгчид гээд буй хятадууд нь төрөлх газар нутгийнхаа төлөө дайнд орж олон зуугуулаа алагдсан болж таарав уу?

УБТЗ-ын даргад горилогч Ц.Хүрэлбаатарын фактууд

- УБТЗ-ын даргад горилогч Ц.Хүрэлбаатар зураггүй эхлээд нураасан барилгадаа хариуцлага хүлээ!-
##убтз

Сүрдүүлэг

Би хэн нэгэн албан тушаалтныг биш, хүний эрхийг л хамгаална. Цаашдаа ч хувь хүний эрх, эрх чөлөөг байгаа хугацаандаа бүхий л чадлаараа өмөөрнө.

Дундаж монгол Долгорын мөрөөдөл-III

Дундаж монгол хүний хэвийн гэж боддог зүйлийг ойлгох, тэр хэвийнээс давбал зорилго тэрнээс цааш халихаар мөрөөдөл болох зүй тогтол харагдсных. Миний ажиглалтаар манай нийгмийн хэвийн гэдэг ойлголт “сүртэй шдээ” гэдэг үгтэй эн тэнцүү.

Ерөнхий сайд аа! Би Ц.Анандбазар гишүүнээс айж байна, Та айж байна уу?

-Танай Засгийн газарт Ц.Анандбазар гишүүнтэй хариуцлага тооцох хууль, хуульч байна уу?
##ман

“НЭГ ХЯТАД” БОДЛОГЫН НААНА ЦААНА

Тайваний тусгаар тогтнох гэсэн асуудалд Бээжин тун ч эмзэг, ширүүн, эрс шийдмэг хандаж байгаа. Тайвань өөрийн тусгаар тогтнолоо зарладаг л юм бол шууд цэрэглэн довтолно гэдгээ ил тодоор мэдэгдэж байна. Тайванийг эх газартаа нэгдэхийг Бээжин яаруулахгүй байгаа боловч нөгөө талаар тусгаарлах санааг нь сонсохыг ч хүсэхгүй аж.

ШӨХТГ-ЫН ЦАВЧДАГ ДАРГА

Б.Бат-Эрдэнэ НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, JCI Олон улсын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Шадар сайдын зөвлөхөөр ажиллаж байсан болоод ингэж туйлаад яваа юм биш.

Варшавын гэрээний байгууллагад Хятад ажиглагч явсан сонин түүх

Эргэн дурсах мөч. Варшавын гэрээний байгууллага–оросоор Организация Варшавского Дого­вора (ОВД), англиар The Warsaw Treaty Organization (WTO). Ев­ро­пын со­циа­ли­ст орнуудын цэрэг-улс төрийн холбоо. Монголоор “ВГБ” гэж товчлоно.

ЗОЛИОС ТӨЛӨӨС

Хүмүүсийн амь амьдралыг өөрийнхөө хэрэгцээ гэж үзэж албан тушаалаа ахиулах гишгүүр болгож, дарангуйллаа инээмсэглэн тогтоодог саарлууд бол дэлхийн түүхийн хар нөхөөс юм шүү!

Тээврийн “тромбоз” ба талуудын тохиролцоо

Импортын бараа Тяньжин дээр гацаад буй нэг шалтгаан нь Хятадын өөрийнх нь эдийн засгийн өсөлттэй холбоотой. 2020 онд бүх улсын эдийн засаг унаж, хасах үзүүлэлттэй гарч байхад, Хятад улс ганцаараа нэмэх үзүүлэлттэй гарсан байдаг. 2021 онд улам сэргэж, эхний хагас жилд эдийн засаг нь хоёр оронтой тоогоор буюу 12.7 хувиар өссөн нь шинжээчдийн таамаглалаас даваад байгаа юм.

Бэнзиний үнэ ба морин заяа

Бензиний үнэ хүчээр барих нь бүх нийтийг хамарсан хамгийн том халамжийн бодлого мөн. Ардчилсан нийгэмд хэн ч хэнийг ч халамжлах албагүй, шатахууны компаниуд бүгд хаалгаа бариад, зөвхөн төр л шатахуун импортоор оруулж ирдэг, тэр нь олддоггүй, соц үе шиг танил талаараа хөөцөлдөж авдаг, эсвэл хар зах дээр бэнзиний шагийн үнэ нь талийсан хачин заваан нийгэм хүсээгүй л юм бол бэнзиний үнэ буулга гэж төр засгаас нэхэхээ больцгооё.

Ковидын карантинаар ч хар тамхины наймаа “амардаггүй”

-Бид хураагдсан мансууруулах бодис хаачдаг вэ гэдгийг сонирхох эрхтэй-
##mongolia

Олимп ба Гэгээрлийн эрин үеийн дөрвөн хүлэг баатар

Уг нь Олимп, Шинжлэх ухаан, Капитализм, Толерант ардчилал дөрөв байхад ковидын хор юу ч биш. Энэ дөрвөн хүлэг баатрын хүчээр хүн төрөлхтөн ковидыг ялаад зогсохгүй Марсыг ч эзэлнэ л дээ!

Замын-Үүдийн түгжрэлийг “Загалмайлсан” сайдыг зайлуулж хариуцлага тооцно уу!!!

-Замын-Үүдийн хонгилын эзэн буюу бүх юмны үнийг нэмсэн түүх-
##зг

Дундаж монгол Долгорын зайлшгүй сурах ёстой хэл

Хэдий Унгарт ч гэлээ солонгос монгол хүмүүс хоорондоо англи хэлээр ярина. Англи хэл, мажар хэл, монгол хэл, хангүг хэл. Ажил хийхэд энэ дөрвөн хэлийн аль нь их хэрэг болсон гэж та бодно. Бодит байдал дээр биеийн хэл номер нэг хэрэгтэй хэл байж шүү дээ. Тэгээд Долгорын анзаарснаар бидний монголчууд чинь хүний хамгийн сайн эзэмшсэн байх ёстой энэ биеийн хэлэмжээр харин ч нэг сөрөг хүмүүс байдаг шүү. Харц нь ширэв татав хийхдээ хурц бөгөөд хурдан. Харилцаж буй хүнтэйгээ харилцья, ярилцья гэх эерэг өгүүлэмж өгүүлэхийн оронд бидний бие үл тоох, холдохдоо түргэн гэж жигтэйхэн. Мэндлэх, талархах баяртай гэдгээ илэрхийлэх харилцааны олон жижиг үйлдэл дээр хайнга хандахаар харилцаа их хэцүү болдог юм байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Японы талд өгсөн “учиртай урилга”

-Богдхан төмөр зам “стратегийн зам” болж чадах уу-
##төмөрзам

Зовлонгийн далай болсон одоо УБ болбол

Шийдэж чадахгүй үй түмэн асуудлын өмнө Монголын төр паг суулаа. Гаднаас нь харахад өндөр өндөр барилга байшин нэмэгдээд, шинэ шинэ хорооллууд босоод ярайгаад байдаг, “зовлонгийн далай” яг хэвээрээ.

Уулсын дунд

Бал даргын ирэх сургаар Бөглүү суманд жинхэнэ хөөрсөн хүн ганц Дагвадай л байв. Тэр бээр даргыг ирэхээс өмнө амжиж хог новшоо бүгдийг цэвэрлэж дуусгахаар хөлсөө асгартал багш багачуудад тусаллаа. Бохир ажлын голыг тэр л нугалав.

ОРОС, ХЯТАД ХОЁРЫН ДУНДАХ МОНГОЛ ОРОН БУЮУ МОНГОЛ УЛС ӨВ УЛАМЖЛАЛАА ХАДГАЛАН ХАМГААЛАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ БОЛОХ НЬ (1990-2005 оны хооронд монгол судлаачийн хийсэн ажиглалт)

Ямартаа ч 1,565 сая ам дөрвөлжин км талбай бүхий асар уудам нутагтаа умар зүгийн орос баавгай, өмнө зүгийн хятад луу хоёрын дунд хавчуулагдан амьдарч буй 2,5 сая монголчууд энэ орныг өлгий нутгаа хэмээж, Чингис хаан, бүр түүнээс ч өмнөх үеэс эхлэн өр зүрхний угаас дээдлэн хүндэтгэж иржээ. Энэ элгэн хайр германчууд бидний хувьд алдагдаад удаж байна.

АФГАНИСТАН

Иргэншиж, технологижиж, даяаршиж буй өнөөгийн дэлхий Афганистаныг “өөрөө мэдэг” гээд зөнд нь хаяж хэрхэвч болохгүй. Энэ нь нийт хүн төрөлхтөнд аюултай. Фанат эх оронч энэ ард түмнийг нийгэмшүүлж, иргэншүүлж өнөөгийн ертөнцийн дэг жаягийг ойлгуулна гэдэг ч амар хэрэг биш, үүнд хэдэн үе хэрэгтэй. Чингисийн удмынханд, эсвэл вандал, герман, сарматуудад, эсвэл иргэншсэн Цинь Ши Хуандийд хүний эрх, эрх чөлөө, ардчилсан дэг ёсны тухай ярьж ойлгуулж болох байсан уу? Өнөөгийн иргэншсэн дэлхий бол хүн төрөлхтний хэдэн мянган жилийн үйл явцын үр жимс юм. Энэ процессоос хоцорч, эх орноо түрэмгийлэгчдээс хамгаалсаар байгаад соёлжих зав гараагүй тэднийг буруутгах аргагүй. Гэвч нийт хүн төрөлхтөн өөрийн аюулгүй байдлын үүднээс тэднийг хяналтадаа байлгахаас бас өөр алга.

“ГАВЬЯАТ”-ЫН НЭЭНТЭГ

Шар тэмдгээ байнга зүүж явахаас ичдэг, учир нь маш олуулаа тийм тэмдэгтэй болчихсон. Амьтны нүд хужирлахаасаа өнгөрсөн юм байна. Зүүгээгүй нь дээр хэмээн дурамжхан хэлж байв.

Орхунт Ц.Гомбосүрэн: “БИД ЗАСВАРЧИД БИШ ОРЧУУЛАГЧИД”

Оросын их зохиолч Ф.М Достоевскийн мэндэлсний 200 жилийн ой энэ онд тохиож байна. Агуу зохиолчийн мэндэлсэн ойг дэлхийн даяар тэмдэглэхээр ЮНЕСКО зарласан билээ. Энэ хүрээнд Монгол Улсад Ф.М Достоевскийн алдарт "Гэм зэм" романыг жүжиг болгон тайзнаа тавихаар РЦНК-ийн дэргэдэх Орфей театр бэлтгэл ажилдаа ороод байна. 1960-аад оны төгсгөлөөс эхлэн орчуулгын эмнэг моринд эмээл тохсон Ц.Гомбосүрэн гуай бол Ф.М Достоевскийг монгол хэлнээ буулгасан гол орчуулагч билээ. Ц.Гомбосүрэн Ф.М Достоевскийн "Агуу тавал" гэгдэх таван романыг монгол хэлнээ орчуулаад байна. Бид энэхүү хөөрөлдөөнөөрөө Ц.Гомбосүрэн гуайн номын үйлс болоод, орчуулах эрдмийн зах зухаас уншигч танаа сөхөн харуулахыг хичээлээ.
#ц.гомбосүрэн #ф.м достоевский #орчуулга #достоевский200