Нийгэм, улс төр 8,304 нийтлэл байна

ЗУНЫ ТЭМДЭГЛЭЛ

Улирал солигдох заагаар нэг юм бичмээр санагддаг. Амьдралын мөчлөг өнгөрөөд байгаа юм шиг санагддаг юм уу яадын. Тэхдээ Зуны тэмдэглэл, Намрын тэмдэглэл гээд адилхан нэрлээд байгаа нь буруу байх.

Цэцийн шийдвэрийн ард Үндсэн хуулийн эрх ашиг байхгүй

Цэцийн энэ удаагийн шийдвэрийг Үндсэн хуулийг гэхээсээ илүү өөрсдийнхөө эрх мэдлийг хамгаалсан шийдвэр гээд хэлчих нь үнэнд дөхөж очих биз. Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зайлшгүй, үүний дотор Үндсэн хуулийн цэцийг энэ хэвээр нь үлдээж болохгүй гэдгийн бас нэг баталгаа.

В.А.Обручев "Хиагтаас Гулз хүртэл аялсан минь" 1892-1894 оны аяллын тэмдэглэл

Монгол уншигчдад “Санниковын газар”, “Дэлхийн гүн рүү аялсан нь” зэрэг уран зөгнөлт зохиолоороо хэзээний танил болсон Зөвлөлтийн зохиолч, эрдэмтэн судлаач В.А.Обручевын зуу гаруй жилийн өмнө “Хиагтаас Гулз хүртэл аялсан” аяллын тэмдэглэлийг монгол хэлнээ орчуулан уншигчдын хүртээл болгоод тун удаагүй байна.

Өөрчлөлтөд дургүй байна уу, өөрчлөх хүмүүст нь дургүй байна уу?

Монголчууд босстоо асар үнэнч байх боломжгүй учир мафи байгуулж чадахгүй гэдэг бас л оносон егөө.

Төрийн сүлд

Монголчууд юуг сүлдлэх вэ гэдэг л гол нь. Ер нь бид юуны ачаар өдий зэрэгтэй амьд мэнд явна-түүнийг л сүлдэлье. Өөрөөр хэлбэл монгол хүний амийг зогоож буй язгуур сурвалжийг хайя. Юу байх вэ олъё!

Мянганы зам Мянгуужингийн үлгэр биш байж

Анх энэ төслийг эхлүүлж байхад итгэж, дэмжихээсээ элэглэн шоолж, доог тохуу хийх нь дийлэнх байснаа эргэн нэг санацгаая! Монголын цуутай нийтлэлч нэгэн эрхэм хүртэл “Мянганы зам Мянгуужингийн үлгэр” гэж бичиж байсан юм шүү дээ.

Загастайн зам ба Дарханы зам-Засгийн газрын “шагнал”, “шийтгэл”

-Ард түмэн их итгэл хүлээлгэсний дараах бэлэг гэж УИХ-ын дарга Л.Энэбиш агсан “Мянганы зам” нэрийг санаачлан нутгаасаа эхлүүлж байжээ-
##зг

Төрийн сүлд өршөө

Ийм үед Монгол Улсын хөгжлийн зам, ирээдүйн сайн сайхан, мандал бадралын төлөөх хүсэл эрмэлзэл хаашаа чиглэж, юунд тэмүүлэх вэ? Энэ асуултад нийтээрээ хариулж, нэгэн хүн мэт нэгдмэл үзэл, цэх зорилготой болж гэмээнэ бидний үнэн сүсгээр шүтэн залбирах, Монгол Улсын Төрийн сүлд чухамхүү тэр болох учиртай. Хүсэл эрмэлзлээ тодорхойлоогүй цагт ямар ч “амьд”, сайхан морийг дугуй тэмдгийн төвд залаад нэмэр болохгүй л болов уу хэмээн мунхагланам.

“Өнөөдрөөс илүү маргааш”-ийн Парламент ямар байх бол?

152 гишүүнтэй болсноор гишүүд “Нөлөөллийн” ажлаа биш “Төлөөллийн” ажлаа хийх болно.
##ман

Технологи бол хүний эрх!

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцийн оролцогч талуудын 15 дугаар бага хурал (COSP15) Нью Йорк хотноо НҮБ-ын төв байранд амжилттай болж өнгөрөв.
#технологи #хүний эрх #хөгжлийн бэрхшээл #ялгаатай хөгжил

Үндсэн хуулийн өөрчлөлт: Сонгуулийн тогтолцоо ба Парламентын чадамж

4 сая хүнтэй Гүржийн парламент 151, 9 сая хүнтэй Шведийн парламент гэхэд 181 гишүүнтэй. Тэгэхээр манай хувьд 150 гэдэг бол илүү ч үгүй, дутуу ч үгүй яг тохирсон тоо. Үүнээс илүү гарна уу гэхээс дутаж болохгүй. Ядаж одоогийнх шиг 39 хүн хуруугаа дараад 20-ийнх нь саналаар хууль батлагддаг байж болохгүй.

1911 оноос өмнөх болон хойших үеийн Монгол улсын дотоод, гадаад бүрэн эрхт байдлын асуудалд дайх үг

1911 оны Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгалын талаарх судалгаа нь үндсэндээ тэр цаг үеийн гол гол үйл явдлын талаарх мэдээллийг эх сурвалжуудаас авч ашиглах, түүхэн үйл явцыг сэргээн авч үзэхэд чиглэж буй. Тийм болохоор тэдгээр судалгаа нь монголчуудын өөрсдийнх нь дунд өрнөсөн үйл явдлуудад л чиглэж буй агаад бүс нутаг, түүнээс хальж гарсан түүхэн үйл явц болон олон улсын эрх зүйн асуудлуудыг бүрэн орхигдуулж байна.

Дайн ёрлох хэрэггүй, гэхдээ (1)

Зэвсэглэл ба дайчлах чадавхиараа АНУ, Орос, Хятад гээд жагсаж байдаг юм бол Хятадыг өмнөө гаргахгүй гэсэн оросуудын чин хүслийг бас ойлгож болохоор. Хүчирхэг эдийн засаг, мөнгө, ажиллах хүч, ард иргэдийнх нь ажиллах оргилуун чанар, зохион байгуулалт, овсгоо энэ тэр гээд хятадын нэмэх оноог энд нурших хэрэггүй.

ХОЁР ЖИЛИЙН ДАРААХ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ БОДИТ ШААРДЛАГА МӨН ҮҮ

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийг хийх үйл явц бол тийм ч амар биш. Яагаад гэвэл УИХ-ын гишүүдийн 75 хувиас дээш буюу 57-гоос дээш хүний санал нэгдэж байж л асуудал шийдэгдэнэ. Харин улс төрийн сонирхол, нөхцөл байдал, улс төрийн хүчнүүд голынхоо аль талд байгаа эсэх, төрийн өндөрлөгүүдийн ойлголцол, иргэдийн хүлээн зөвшөөрөлт гээд олон зүйл нөлөөлнө. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бас ч гэж тэрхүү даваа гүвээг даван байж, хорь шахам жилийн дараа хийгдсэн нэмэлт өөрчлөлт болж байлаа.

ТӨРИЙН ДАРХЛАА

Парламент бол Монгол Улсын ардчиллын баталгаа юм. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг. “Бид ингэж шийдлээ” гэдэг бол хамгийн хүчирхэг үг. Тиймээс холбирч ч мэдэхээр дүр төрхтэй явж ирсэн нүүр царайгаа эрс өөрчилж сонгодог парламентын замыг нэгмөсөн сонгох түүхэн шаардлагын өмнө бид тулж ирлээ.

Монголчууд аа! Одоо жаахан ухаалаг байцгаая л даа

Улс эх орон, нийтийн эрх ашигт нийцүүлсэн өөрчлөлт хийх сонирхол, хүсэл эрмэлзэл байгаа бол өөрчлөлт хийцгээе л дээ!

Эрдэнэт-Оюу толгой-Хөгжлийн банк... одоо Л.Оюун-Эрдэнийн онгичих газар юу вэ

Одоо түүний дөрөв дэх “удар” юу байх вэ. Үүнийг олон хүн хүлээж байна. Ер нь бол Таван толгой л байх болов уу. Байгаасай ч гэж хүсч байна. Яагаад гэвэл яг яваад орчих зан чанар түүнд байна. Хэрэв тийм бол Таван толгойн нүүрснээс шанага шанагаар авч амташсан улстөрчдөд тэр дайн зарлана. Хариугүй зарлах гээд ч байгаа юм шиг мэдрэмж бас төрөөд байгаа шүү.

“Сэтгүүлч өөрөө ширээн дээрээс унасан” гэдэг худлаа шүү, Хууль зүйн сайд аа!

Хууль гэдэг зүйлийг хууль зөрчих зөрчимтгий хэсэгт нь зориулж хийдэг болохоос “нийтээрээ гайгүй дээ” гээд зөнд нь хаядаг юм биш. Хууль зүйн сайд хүн ядаж үүнийг мэддэг байх ёстой. Хууль сахиулагчид нь өөрсдөө хуульгүй давшиж байхад өөр хэнээс бид хуульт ёсыг нэхэх билээ?

Өөрийн омогшил

Хачин дэмий зүйлс санаанд орохыг алийг тэр гэхэв монголчуудад, тэр болгоныг энд бичих гээгүй.

Үндсэн хуулийн өөрчлөлт МАН-ын даргаас хамаарна

МАН-ын генсекээс “Пропорциональ тогтолцоог оруулаад ирлээ гэхэд МАН-ын бүлгээрээ дэмжиж чадах уу?” гэж асуухад “Нам бол дэмжинэ. Гэхдээ УИХ-ын гишүүдийн кнопыг нам хянаж чадахгүй” гэж бултаж байна лээ. Боловсон хүчний бодлогоо барьдаг гол хүн нь ингэж ярьж болдог юм уу?

Ядаж хориглолтод сууя гэтэл аль хэдийн эзлэгдсэн байв

Одоо харахад хэвлэлийн эрх чөлөө ингэтлээ хумигдсанд Хууль зүйн сайд, цагдаагийн дарга нараас илүү сэтгүүлчид өөрсдөө буруутай юм байна гэж дүгнэхэд хүрэв.

Ерөнхий сайд алга ташилтаар шагнуулаад том төслүүдээ “гацааж” болохгүй

Цагаан дэл уул боомтын хөрөнгө оруулагчдыг цөхрөөх нь харилцаанд хүртэл “Том үргээлэг” болох вий, Ерөнхий сайд аа!
##зг

Л.Оюун-Эрдэнийг одоо л “ойлгох гээд” байна

ҮХНӨ хийхийг зориглож шийдэж чадвал Л.Оюун-Эрдэнийн зөв
##зг

Цагдаагаас айсан бүлэглэл л ЦЕГ-ын даргыг “хэмлэдэг” түүхийг сануулъя!

“Болдын цагдаа” биш Монголын цагдаа шүү!
##зг

Сар бүрийн 1 сая тонн нүүрсний экспортын “болзол” & Дахиад л “Чалко”!

“Чалко”-гийн тавьсан саналыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хүлээж авах уу?
##зг

ЭМЭЭЛТИЙН МАХНЫ ХЭРЭГ & МОНГОЛЧУУДЫН ХОЖИМДСОН ГЭМШИЛ

Өдий олон жил зах зээлээр замнахдаа идэж хэрэглэх махныхаа боловсруулалт, борлуулалтыг гартаа оруулж хянаж байхгүй яачихсан гэнэн МОНГОЛ-чууд вэ, бид чинь?!

Болгоомжтой байх нь илүүдэхгүй ч хэзээ хөдлөхөө мэдэх хэрэгтэй!

Монгол Улсын Засгийн газар дэлхийн цөмийн салбарт тэргүүлэгч Франц Улсын Төрийн өмчит Орано групптэй “Бадрах Энержи” хамтарсан компанийг үүсгэн байгуулсан. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй шилдэг татвар төлөгч компаниудыг нэлээд хэдэн гадаад гүйцэтгэх захирлууд толгойлдог. Тэдний нэг болох “Бадрах Энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардийг та бүхэнд танилцуулж байна.
#уул уурхай #уран #франц #гадаадын хөрөнгө оруулалт

Ардчилсан хувьсгалын оргил үеийн тухай дурсамж

Өнгөрсөн зууны ерээд оны эхэнд Монгол Улсад өрнөсөн өөрчлөн байгуулалтыг санаачилсан Монгол Ардын Хувьсгалт Нам улс төр, эдийн засгийн системийг өөрчлөхдөө ардчилсан тогтолцоо бүрдүүлэхийг хүсч байсан залуучуудтай хамтарч ажиллах арга зүйг олох шаардлага байлаа.

Үндсэн хуулиа өөрчилснөөс Цэцийн шийдвэрийг буцаах нь дээр гэх эхний шийдэл

Одоогийн нөхцөлд асуудлыг шийдэх хамгийн хялбар бөгөөд эрсдэлгүй арга нь Цэцийн 2016 оны шийдвэрийг хүлээж авсан УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох. Харин тэр гишүүдийн тоог нэмэх, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох энэ тэр бол бараг “наядугаар” асуудал байх аа.

АЛТАН УРГИЙН ГАЗАН ИЛ ХААН /1271-1304/

Алтан ургийн Газан хаан Перст арван жил хаанчилж байхдаа богино хугацаанд их шинэчлэлт, өөрчлөлт, бүтээн байгуулалтыг хийж, улсаа цэгцлэн хөгжүүлж, сайхан хот байгуулж, гар урлал, газар тариалан хөгжсөн, хууль цаазтай, соёл, шинжлэх ухаантай, хүчирхэг улс болгож чаджээ.