Ерөнки вайдал

Жижиг гарчгийг заваан тавьсан уу ккк. Монгол хэл сүйрүүллээ гээд л загнаад байдаг байж билээ. Гэхдээ тэр албан бичиг бичиж чадахгүй залуус нийтээрээ ихэссэн нь үзэх харах элдэв гоё юм олширч ном, сонин уншихаа больсонтой л холбоотой шүү. За гол юм руу гаа оръё. 

Улирал солигдох заагаар нэг юм бичмээр санагддаг. Амьдралын мөчлөг өнгөрөөд байгаа юм шиг санагддаг юм уу яадын. Тэхдээ Зуны тэмдэглэл, Намрын тэмдэглэл гээд адилхан нэрлээд байгаа нь буруу байх.

Бага байхад яг зун болоо л, зусаа л, намар болоо л мэдэгдээд байдаг байсан. Одоо нэг мэдэхэд мод ногоорцон, нэг л мэдэхэд тэр нь шарлачихдаг болж. Осолгүй сошиал дээрээ тавихын тулд утсан дээрээ нэг зүлэг, шарсан махны зураг энэ тэр авсан байх юм. 

Зун ч дундаа орлоо доо тэгээд. Харин дэлгэр гэдэг нь одоо л эхэлж байна. Салхи савар арилж, өдөртөө лүгхийж, харин оройдоо сэрүү орох нь сайхан. Бороо их ордог болж дээ. Ингэж байгаад хэзээ цикл нь дуусаж хатахын байгаан. Зунжингаа бороогүй хуурай байх ч муухай шүү. Нөгөө талаар оросууд манай руу нэг ч үүл явуулку буудаад байдаг нь дайныхаа хөлд амжихаа байсантай холбоотой ч гэх юм. Нээрээч нодлин бороогүй жоохон удаад ч байлуу.

Наадам дөхөж байна даа. Үнэндээ наадмаар яадаг ч үгүй, стадион ч ордоггүйчүүдийн нэг би. Гэхдээ наадам болоод, зурагтаар явж байх нь зүйрлэшгүй сайхан байдаг юм. Зургаан залуу зааны ид үед ид хорхойтон явсных гэсэндээ наадмын хоёр дахь өдөр нь бөх харна. Морь сонирхохгүй ч хүүхдийн гийнгоо сонсох сайхан. Наадам бол бидний цусанд байдаг асар том таашаал, зуны гол үйл явдал мөн. Цаг хугацаа хүртэл наадмын дараа, наадмын наана болчихдог. Гэснээс энэ жил наадмын амралтаар хот хов хоосон болох байх даа. Тэр урт амралтаар хүн болгон л “ухасхийгээд ирэх” биз. Кино зураг авдаг хүмүүст завшаан. Өөр ийм боломж олдохгүй, 24/7 машин нь багтахгүй орилцгоож байдаг улс.

Зуны сэдвүүд

LRT

Клинт Иствүүд гэж байгаам шиг гарчиг тавьчлаа. Түгжрэл гэснээс LRT гэсэн хэрүүл баахан өрнөлөө. Миний хувьд бол ээларти байнуу мээларти нь байнуу ямар нэгэн нийтийн тээврийн том шугамтай л болох ёстой гэсэн бодолтой явдаг. Энэ бараг 3,4 дэх оролдлого нь байх. Манай дарга нар ч зориггүй, “нөгөөдүүл” ч завтай гэж жигтэйхэн. Наадах чинь бүтэхгүй ээ, яагаад гэвэл гээ л хүн болгон нэг нэг аймшигтай ухаалаг шалтгаантай кк. Зүгээр л нэг том шугам тавиад өг л дөө! Та нар ч гэсэн тавиулчих л даа гэж орилмоор. Эсвэл Хархорин луу нийслэлээ нүүлгэвэл хотын замын нуруу тэнийх байх. Эсвэл өөрснөө нэг тийшээ нүүх. Гэвч хамаг амьдрал энд.

ҮХНӨ

Улстөр сонирхогчдод л сонирхолтой сэдэв. Учир нь нөгөө л дарга нарын ярьдаг, нөгөө л учир нь олдохгүй яриа. Харин жижиг намууд анхааралтай харж байгаа байх. Учир нь УИХ-д суудалтай болох боломж гарч ирнэ. Суудалтай жижгүүд нь суудлаа нэмэх боломжтой болно. 

Энэ маниуст ашигтай, бас сонирхолтой болно. Жар далан нэг намынхнаас уйдаж байгаа биз дээ. Ерөнхийлөгчийн эрх мэдлийн тухай байсныг хассан бололтой харагдсан. Уг нь нэг талдаа гаргаад тавьчуул амар. Гэхдээ нөгөө талд Засгийн газрын эрх мэдлээ нэг мөр болгоод авч байгаа нь бараг ялгаагүй ч юм уу. Монгол улсын ерөнхийлөгчийн замналыг харахад П.Очирбат гуайгаас Х.Баттулга хүртэл улам буглаж, муудаж байсан өвчин шиг санагддаг уу кк. 

Хүний эрхийн юмнуудыг оруулж өгч байгаам байна лээ. Тэр мэдээж түүхэн дэвшил. Тунхаглах нэг хэрэг, хуульчлах тэс өөр хэрэг шүү дээ. Харин сүлд мүлдэн дээр миний хувьд нээх шаардлагатай санагдахгүй байна. Гэхдээ бэлгэдэл судлаач эднүүст аймар чухал юм шиг байна лээ.

ЦЭРЭГ ЭРСДЭВ

Эрсдэх гэдэг үг зохихгүй юм байна. Ямар нэг ариун зорилгын төлөө явж байгаад амиа алдсан хүнийг хэлдэг үг. Харин манай армид амиа алдаж буй цэргүүд бол системийн золиос. Системийн алдаа нь “орчин цагийн арми үүсэж....” хөгжсөний 100 жилд бүрэлдэж ирсэн. Өнөөдөр бараг Орос, Монгол хоёр л ийм загвартай үлдсэн байх. Цэргийн дарга нар хаацайлах тусам, манайд яадаг ч гүй гэж хэлэх тусам бүр л том асуудал хуралдаж байгаа нь дамжиггүй. Тэд хүүхэд нүүрээ дараад нуугдчихдаг шиг л асуудлыг намжааж байна. Хэн нэг зоригтон нь өөрчлөөд өгөөсэй билээ дээ. Өөрчлөлтийг эхлүүлэхэд л хангалттай том гавьяа. 

ХУЛГАЙН БАРИЛГАЧИД

Усан парк барина гэж хэд гурван жил хошгоруулж байгаад нүдэн дээр орон сууцны хороолол бариад эхэлнэ гэдэг бол аймшигт үйл явдал. Ер нь л манайхны хийдэг юмны ил харагдах хэлбэр нь гэх юм уу. Тэгчээд нэлээн хэрүүл болж байж зогсох шиг болно лээ. Одоо мэдээж хөөцөлдөөд, заавал барих гээд мачилзаж байгаа биз. Хуулиа бариад л явчуул болно доо дарга нар. Зэрэгцээд Чойжоо гишүүн Зайсанд аварга том хороолол бариад эхэлсэн бололтой. Тусгай хамгаалалттай газар тийм том хороолол барь гэж зөвшөөрөөгүй нь лав. Бас нэг хулгай, танхайрал. Дугуй цагааныхан шиг чигээрээ зүтгэсэн “зэрлэг капиталист ах нар” ээвривээр байна даа. Бүх юмыг аргалаад, боломж гарангуут хүчлээд шийдээд сурцан. Томоохон жишээнүүдийг бид “алуурчин кран”-уудаас хараад сар ч болоогүй байна.

2022.VI.29