Нийгэм, улс төр 8,371 нийтлэл байна

МУНХАГ ХАРАНХУЙН ЛАНЧИГ

Түүхчид та нар түүхийн гажуудлыг жирийн биднээс үлэмж илүү мэдэж буй. Мэдсэн атлаа манаас яагаад нууна вэ. Үнэн түүхээ ард олон мэдэхгүй төөрсөөр хорвоог барах хэнд ашигтай юм бэ? Зуун жил төөрлөө. Одоо болоо бус уу! Түүхчид энхрий хайрт намынхаа үзэл суртлын дайчин байлдагчид байсан, байсаар байх уу.

Улны иргэдийн төр

Улс орны мөхлийн шалтгаан нь өрх гэрийн чадваргүй байдал гэж улс төрийн шинжлэх ухааны онолд тодорхойлжээ. Монгол өрх гэрийг мөхүүлчихгүйн тулд Төр хуулиараа л ажилла! Монгол өрх гэрийг мөхлөөс аврах цорын ганц арга замыг “Эзэн хичээвэл заяа хичээнэ!” гээд өвөг дээдэс чинь заагаад өгчихсөн юм биш үү, монголчууд аа?

Ноён Ерөнхийлөгчид өгөх “зөвлөгөө”

Ноён Ерөнхийлөгчид өгөх зөвлөгөө
##ерөнхийлөгч

Л.Оюун-Эрдэнэ: Та бид хоёр хүртэл зөрчилдөнө гэдэг чинь одоогийн тогтолцоо болохгүй байна гэсэн үг, Хүрэлсүх дарга аа...

Нүүрсний “дайн”-ыг эхлүүлээд хоёр сарын хугацаа өнгөрөв. Энэ хугацаанд ил далд, хөшигний наана цаана маш их зүйлс боллоо. Ард түмэн төдийлөн мэдэхгүй олон үйл явдал үргэлжилж байна. Энэхүү нийтлэлийг сайн тунгаан уншвал ээдрээтэй, түвэгтэй, далд бүхний цаадах үнэн байдал үнэртэнэ. Үнэртэх учраас миний бие онцгойлон авч шигшин тоймлож байгаа юм шүү.

ШАШИН

Хүн бүр шашин шүтэх эрхтэй, шүтэхгүй байх эрхтэй. Дахин хэлье. Шашин бол мунхруулга биш. Шашин бол сургаал юм шүү. Эрхэм уншигч Танд аль нэг шашныг өөрийн оюундаа тунгааж сонгоод тухайн шашиндаа чин сэтгэлээрээ сүсэглэж Амар амгаланг олохыг ерөөе.

Системийн өөрчлөлт гэж дээрээс хайх хэрэггүй ээ, дэргэд чинь л байна

Шүүмжлэлд ийм мэдрэг байгаа шигээ нийгэмд буруу жишиг бий болгоод байгаа системийн гажуудлаа ​мэдэрдэг болчихвол, үгүй мөн олон асуудлыг бид шийдэж чадахаар байгаа юм даа.

УИХ-ын гишүүн хууль тогтоогчоос өөр хэн ч биш байх ёстой

УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлнэ гэхээр УИХ-ын гишүүд нь өөрсдөө “Би хэн ч биш болох гээд байна” гээд эсэргүүцэж байна. Бүр нэг хэн ч биш болгож баймаар нөхөд энэ парламент дотор хэтэрхий олон байна.

Ерөөлөөр болтугай

1990 оны Цагаан морин жилийн хувьсгалаас хойшхи 32 жилийн түүхээс харахад энэ Засгийн газрын туулж буй шиг хүнд сорилтой тулсан нэг ч Засгийн газар байгаагүй гэдэг нь үнэн л дээ. Үгүйсгэх хэрэггүй юм. Ямар ч байсан Монгол Улсын эдийн засаг ковидоос, залгаад хойд хөрш, Украины хооронд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж шууд хасах 4,6 хувиар агшаад байсан бол шинэ оны гараан дээр 4 хувь болж тэлж эхэлсэн байна.

Англид төрсөн бодол ба зөвлөлгөө

Шинэ оны шинэ өглөө охиныхоо бичсэнийг сайтдаа share-лэхээр шийдэв. Гарчгаа хэргээр ингэж авлаа. Их Британид суралцах хүсэл бүхий монгол залууст охин маань зөвлөжээ. Зөвлөлгөөний эхний хэсэгт англи хэлийг онцолжээ. Би юуны өмнө тэр хэсэгт нь ач холбогдол өгөөд ийм тодруулга (ятгалга) оруулчихлаа: –Монголчууд минь, Монголын Төр-Засаг минь цаг бүү алдаач гэсэн уриалга гээд ойлгочихоорой!

Ёс зүйн ДЕЛО: УИХ-ын гишүүн асан О.Батнасан “ЭТТ” ХК-д мэдэгдэхгүйгээр 18.2 сая ам.долларын нүүрс тээвэрлэх гэрээ байгуулж компаниудыг хуурчээ

-Сонирхолтой нь зүтгүүр ч үгүй, ачаа тээврийн гэрээ хэлцэл хийх эрх ч үгүй байж яагаад гэрээ байгуулав?-
##нүүрс

Гурван сая “Мөнх-Эрдэнэ”

Ер нь, салаавч гэдэг монголчууд бидний дунд хамгийн алдартай гарын “йога”. Хуучин Зөвлөлт оросоос өвлөгдсөн “соёл”. “Сайхан мэдээрэй, хэмжээндээ байгаарай…” л гэсэн утга. Бүүр тэгж ярьвал, манай улсын геополитик онцлогийг илэрхийлэх дүрслэлтэй тул оросууд "бодлого"-оор нэвтрүүлж, түгээсэн ч байж мэднэ.

Гүйцэтгэх засаглалын тэргүүний гүйцээх ажлын жагсаалт хөршүүдийн төлөвлөгөөтэй “хөг нийлэв”

-“Эрчээ алдсан эрчим хүчний салбар эргэн сэргэх эхлэлийг тавина” гэж тэр амлалаа
##зг

“СССР 100” явж явж гаатай бохь, жинсэнд сөхрөөд уначихсан

“Соц нийгэм” бүрэн хаалттай нийгэм байсан юм. Нээчихвэл хамаг иргэд нь гадаадад дайжаад гоё тансаг ахуйд олзлогдчихно гэхээс дэглэм нь айж балмагдаад юун хилээ нээх, юун гадаад паспорт. Гадаад ертөнцийн (хөрөнгөтөн) тухай ам дамжин битүүхэн ярих ба тэндээс ирсэн, сонссон, үзсэн юм бүхэн үнэд хүрнэ. Сохроор шүтүүлнэ. Тэгэхдээ нэг их дээгүүр юм хүсэхгүй ярихгүй, бохь, жинс, трапец өмд, хөгжим, хожуухан өнгөт фото зураг гэсгээд.

ИРГЭДИЙН “МИКРОФОН”

“Надад тулах цэг өг, би дэлхийг эргүүлье” хэмээсэн суут Архимедийн нэхэл шиг “Надад микрофон аль, би үгээ хэлье” хэмээн ард иргэд шаардаж байна. Тэр микрофон нь зөвлөлдөх санал асуулга. Микрофон аслаа. Төрийнхөө үйл хэрэгт шууд оролцох, “хүрд эргүүлэх” боломж бидэнд ирж байна. Одоо л бачууруулаад байгаа үгсээ хэлж, нийгмийнхээ гажуудал, хэтийдлийг засаж авцгаая.

15 жилийн дараа онцгой эрхээ авсан “МТЗ” ТӨХК-ийн шинэ цаг тоолол эхэллээ

-Хил дамнасан төмөр замын асуудлыг Хятадын талтай нарийвчлан тохирох хэлэлцээ хийх эрхийг “МТЗ”-д өглөө-
##боомт

2022 оны онцлох таван хүн

“Үндэстний ТОЙМ” сэтгүүлийн хүсэлтээр “ЭРГЭЛТИЙН ЦЭГ-2022” дугаарт нь "Оны онцлох таван хүн"-ийг нэрлэснээ нийтэлж байна.

Mалайз: авилга, сонгууль, нөхөн сэргээлт

Төр засгийн өндөр албан тушаалаа ашиглан, гэмт хэрэг үйлдсэн, нийтийн хөрөнгийг хувьдаа завшсан хэн боловч хариуцлага хүлээх ёстой. Харин Монголд яригдаад буй ХБ, нүүрсний хулгай, Суруга компанитай холбоотой хэргүүдийг үйлдэгчид, төрийн өндөр албан тушаалтанууд хариуцлага хүлээх болов уу. Шүүх засаглал шудрага ажиллахад Монголын иргэд эргэлздэг болсон. Сонгууль хүртэл сунгаж байгаад, засгаа солигдохоор мартагдаж, бахь байдгаараа хулгайч нар нь жаргаад, хөдөлмөрлөсөн нь ядуураад л байх болов уу?...

Д.Сумъяабазар: Эргэж хургаад байвал урагш нэг ч алхахгүй

Түгжрэлийг бууруулахад онцгой нөлөөтэй Зайсангийн гүүр, Яармагийн гүүрний ажил эхлээд 30-40 хувьтай явж байна. Цаашлаад хувийн хэвшлийнхний маань эхлүүлчихсэн 45 ажил хотод байна. Тэдний эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэх санхүүгийн эх үүсвэр, дэм тус болохыг хотын зүгээс хичээж байна. Нийслэлийн зүгээс байгалийнхаа баялгийг ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах замаар шийднэ. Өнөө уурхайгаа л хэлж байна л даа, би.

Улаанбаатарт суугаа уугуул нутагтай хүмүүн

Улаанбаатарынхан сайн даргаа хүлээгээд гучаад жил болж байна. Өмнө нь яах вэ, хотын иргэд бус нам засаг л дарга томилдог цаг байж. Харин сүүлийн гучаад жилд хөл хөсөр, гар газар аажуу тайвуу хэвтэж байхад хүрч ирээд амьдралыг маань өөрчлөөд өгөх тийм даргыг хайсаар энд ирэв. Гол нь биднээр ажил хийлгэж зовоохгүй, хууль дүрэм сахихыг шаардахгүй, зам таглаж хаясан машиныг маань ачихгүй байх ёстой. Хотынхон биднийг эрх дураараа эрхлэнхэн суухад саад болохгүй. Утааг арилгах боловч биднийг өөрөө утаа гаргаж, дуртай юмаа түлэхэд саад хийхгүй байх ёстой.Хамгийн гол нь тэр хүн бидний амьдралыг сайжруулаад, жаргаах боловч өөрийнх нь амьдрал сайжрах ёсгүй. Бас өөрөө жаргасан, гэр бүл нь үр хүүхэд нь сайхан амьдарсан байж таарахгүй. Биднийг дуусахааргүй жаргалд хүргэж өгөөд өөрөө хоосон хоцордог ч юмуу, үхсэн байх нигууртай, мөн үү? Социалист үлгэрт гардаг шиг ард түмэндээ эрх чөлөө бэлэглээд, өөрөө эрх чөлөөгээ эдлэлгүй үхдэг, тийм баатар.

Сонгуулийн тогтолцоог сайжруулахад иргэдийн шахалт хэрэгтэй болов

УИХ, парламент нь жинхэнэ утгаараа ард түмний төлөөлөл байхын тулд нийгмийн бүх бүлгүүд энд байх ёстой юм байна. Ингэхийн тулд сонгуулийн зардлыг бууруулж, улс төрд мөнгөний нөлөөллийг багасгаж, тэгш шударгаар өрсөлдөх боломжийг нь нээж өгөх ёстой. Энэ бол сонгуулийн тогтолцооноос шууд хамааралтай асуудал.

БОГД ХААНЫ СҮҮЛЧИЙН БОДРОЛ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ​ойд зориулан бичив.

Хувь тавилангаар холбогдсон хоёр Ерөнхийлөгч

Н.Энхбаяр эрх мэдлээрээ дамжуулж УИХ-ыг, Засгийн газартай нь хөдөлгөдөг байсан бол нийгмийн сэтгэлзүйд дөрөөлж, улс төрийн нүүдлээ гаргууд сайн гүйцэтгэдэг нь Х.Баттулгын хамгийн сайн чадах, гартаа оруулсан зүйл. Түүгээрээ дамжуулж аль аль нь Ерөнхийлөгч болох замаа зассан.

Бизнесийг зөвхөн мөнгө, хөрөнгөөр хэмжин үнэлдэг үе дууссан

Сайхан хүмүүстэй танилцан ярилцаж, тэдний туршлага мэдлэг, зорилго, алдаа, амжилтын түүхийг сонсох дуртай. Ажлаар Солонгост явж байгаад Circular economy, Bio energy, Bio fuel, ESG, Shared Value-г бизнесээрээ дамжуулан бодитой хэрэгжүүлж буй Dansuk Industrial Co., Ltd-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Seung-Uk, Han-тай ярицлсанаа хуваалцаж байна.
#солонгос #тогтвортой хөгжил #хамтын үнэ цэн #circular economy #egs #shared value #bio fuel #bio energy

XXI ЗУУНЫ МОНГОЛ ПАРЛАМЕНТ ЯАГААД ГУРВАН ТАНХИМТАЙ, ЦАХИМ ПАРЛАМЕНТ БАЙЖ БОЛОХГҮЙ ГЭЖ?

XXI Зуунд Монголчууд бид дэлхийн улс төрийн тогтолцоонд нэгэн шинэлэг санаа хэрэгжүүлж, шинийг хийж бүтээж яагаад болохгүй гэж? Тухайлбал, Гурван Танхимтай, байнгын ажиллагаатай Цахим Парламенттай боллоо гэж бодоцгооё. Сайхан уу? Харин яаж гэж үү?

Х.Нямбаатар сайд С.Зоригийн аллагын захиалагчийг хэзээ нэрлэх вэ?

Ц.Нямдорж гэдэг хүний хууль зүйн салбараас нэгмөсөн зайлсан шалтгаан ийм. Харин яг одоо түүний гишгэсэн мөрөөр алхаж яваа Хууль зүйн сайд Х.Нямбаатар хэргийн захиалагчийг хэзээ зарлах вэ?

ЖАГСАЖ СУРСАН МОНГОЛ

Товчхондоо монголчууд жагсаж сурч буй үндэстэн. Жагсаж сурна гэдэг нь дундын үзэл санаа, үйл хэргийнхээ төлөө өөрийн эрх ашгийг огоорон тэмцэхийн нэр. Үүнд биднийг иргэншил сургаж буй. Иргэншилдээ ч бид суралцаж буй.
##жагсаал

Монгол бол дэлхийн хамгийн толерант нийгэм

Энэ сайхан эрх чөлөөт, толерант нийгэм маань ингэхэд хэр бат бөх вэ? Арилж өгдөггүй нэг ядууралтай. Ядуурлыг дийлдэг ялдаг тийм төр-засгийг лав маний үеийн өнгөн дээр үзэхээсээ өнгөрсөн. Ядуурал Монгол Улсыг алж дууссан ба Үндэсний аюулгүй байдлыг дороос нь мэрж эхлээд дотроос нь ид хөнөөж байна. Аюулын харанга дэлдлээ!

Засгийн бүх эрхийг мэдэлдээ авах, Төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхээ эдлэх ард түмний тэмцэл өрнөж байна

Ард иргэд Үндсэн Хуулийн дагуу өөрсдийн сонгосон төрийн эрх барих дээд байгууллагад байх төлөөлөгчдөөр уламжлан төрийн үйл хэрэгт оролцож байх боломжгүй байгаа учраас талбайд жагсаж шаардлага тавихад хүрч байдгийг ухаарах юмсан.

МАФИ

Монгол улс өнгөрсөн гучин жилд хийсэн алдаа завхралдаа дүгнэлт хийж хамгийн түрүүнд авилгал хулгайг дарж хуулиа чангатгаж эх орноо үйлдвэржүүлж гадаадын хөрөнгө оруулалтыг татаж ядуурлыг устгаж эдийн засгийн чадавхиа дээшлүүлэх ​шаардлагатай болжээ. Авилгалд баригдсан шүүх, прокурорыг өөрчлөх цаг болжээ.