Үхэр тал бүрийн ашигтай бод мал.

Үхрийн амьсгалаас бусдыг нь хүн иддэг.

Үхрийн мах хүний биеийг тэнхрүүлж эрчим нэмдэг.

Үхрийн сүү, уураг, тараг бие мах бодод хамгийн хэрэгтэй витамин.

“ҮГ хөөхөөр ҮХЭР хөө гэж ҮХЭР гэдгийг тэр ядуучуудыгаа гэж ойлгоорой” гэж УИХ-ын хатан эрдэнэ ҮНЭЭ гэнэт мөөрөв.

УИХ-ын 76 үхэр нүүрс идээд хар жацага алдаж буй тухай шүүх танхимд нүүрсний ходлоготой нэг хязаалан үхэр мөөрөв.

Мөөрөх мөөрөхдөө намын дарга шүдлэн бух хаана байна гэж гурвантаа мөөрөв.

Сонгогчид өөрийгөө төлөөлүүлж УИХуралд хүн сонголоо гэсэн чинь суурь үхэр сонгосон нь тодорхой болоод ирэхийн цагт сонгогчид өөрсдөө үхэр сүрэг болоодохлоо.

Жинхэнэ үхэр, үнээ малын ач тус бол хүнд хэрэгтэйг дээр өгүүлсэн.

Хүнийг үхэр гэсэн үхрүүд л увайгүй мөөрөн мөн ч их юм хэвэх юм даа.

Хивгээ идээд дуусахын цагт гэдэс нь дүүрээд хүхэрлэг хий ихээр гарч хот суурин газрыг угаартуулсаар л байна.

Үхрүүдээ сонгож үхэр хэвээрээ үлдэх үү?

Хүн сонгож хүн төрхөө олох уу? Яахав?

Та минь ээ!!??