Саяхан өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр Уйгурын алдартай яруу найрагч Азиз Элкуны сонирхолтой ярилцлага гарчээ. Азиз Элкун бол уйгурын яруу найрагч, хүний эрхийн төлөө тэмцэгч, Их Британий Лондон хотын их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан ажээ.

Азиз Элкун Хятад улсын цөмийн зэвсэг туршдаг байсан Лоб нуураас холгүй Шинжаан Уйгурын нутагт төржээ. Азиз бага байхдаа нутагтаа заримдаа нарыг хэдэн долоо хоног үздэггүй байв. Тэдний амьдардаг тосгонд борооны оронд хачин шар тоос тэнгэрээс буудаг байжээ. 1999 онд Азизыг Хятадын аюулаас хамгаалах байгууллага хятадууд уйгурчуудыг уусгах бодлогын эсрэг тэмцсэн хэмээн буруутгаж баривчилжээ. Гэвч Азиз Элкун Хятадаас зугатаж гараад Их Британид улс төрийн орогнол хүсч эдүгээ Британий иргэн болжээ.

1964 оны 10 дугаар сард Хятад улс Шинжаан Уйгурын автономит улсын баруун хойно оршдог Лоб нуурын орчим анх удаа 22 килотонны хүчин чадалтай атомын бөмбөг туршиж, БНХАУ дэлхийн тав дахь цөмийн зэвсэгтэй улс болжээ.

Сүүлийн үед Шинжаан Уйгурын нутаг дэлхийн хэвлэл мэдээллийн анхааралд их орох болсон. Учир нь Хятад улсын эрх баригчид Шинжаан Уйгурын олон зуун мянган хүмүүсийг хүмүүжүүлэх лагерт өргөст торны цаана хорьж байгаа гэсэн мэдээлэл тараад нилээд хугацаа өнгөрч байна. 

1964-1996 онд Хятад улс Лоб нуурын орчим нийт 45 удаа цөмийн туршилт хийжээ. 30 жилийн турш Шинжааны уйгур хүмүүст тэнгэрийн хаяанд атомын бөмбөг дэлбэлсний мөөгөн хэлбэрт үүлтэнгэрт цоройн харагддаг нь энгийн үзэгдэл болсон байлаа.1996 онд Хятад улс цөмийн туршилтыг хориглох олон улсын гэрээнд гарын үсэг зурж цөмийн туршилтыг зогсоожээ.

Саяхан гадаадын сэтгүүлчид Казахстаны Алма- Ата хотод Азиз Иса Элкунтай уулзаж ярилцсаныг толилуулъя. 

Уйгурын яруу найрагч, Британий их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Азиз Элкун : 

“Би Шинжаан Уйгурт хятадын соёлын хувьсгалын үед төрсөн. Тэр үед хүмүүс сая саяараа өлсгөлөнгөөр үхэж үрэгдэж байлаа. Би 5, 6 настай байхад юү үзэж харснаа сайн санаж байна. Манай тосгонд хавар болоход олон сараар нар үзэгдэхгүй болдог байлаа. Зөвхөн эргэн тойрон шар тоос л тэнгэрээс бууж үзэгддэг байв. Хожим нь би энэ учрыг мэдсэн. 1966 онд манай тосгоноос 350 км-ийн зайд Шахьяр гацааны орчим цөмийн бөмбөгний туршилт явуулдаг байсан юм билээ. Тэр үед хүүхэд бидэнд цөмийн туршилт мэдэх бүү хэл, яаж өдрийн хоолоо олох вэ, яаж хувцас олж өмсөх вэ гэдэг л хамгийн чухал зүйл болоод байлаа.

Хүмүүс өлсгөлөнгөөр маш их үхэж байлаа . Манай тосгонд цахилгаан, усны хоолой аль нь ч байсангүй. Харин сургуулийн ханан дээр Мао, Сталин, Лениний маш том хөрөг зураг өлгөөтэй байдаг байв. Хүүхдүүд бид зөвхөн талхаар хооллож гол зогоодог байлаа. Заримдаа талх ч олддоггүй байв. Хүүхдүүд бид сургуульдаа ходоод хоосон очиж гэртээ хоосон ходоодтойгоо буцдаг байлаа. Өдөржингөө л өлсөж цагийг өнгөрүүлдэг байлаа. Миний үе тэнгийнхэн төрөлхийн янз бүрийн өвчтэй болсон байв. Хэн нэгэн нь чих байхгүй, зарим нь хурууны үзүүр нь байхгүй, эсхүл хүзүүн дээр нь ямар нэг юм ургачихсан байдаг байлаа. Миний хувьд аз дайрсан . Учир нь миний аав хүний их эмч хүн байсан тул намайг аюулаас хамгаалж эрүүл өсгөж чадсан юм. 

-Та нэгэн өгүүлэлдээ “Би 10 нас хүртлээ 2 зүйл үзээгүй байсан.Нэгд,Хан үндэстэн манай тосгонд байдаггүй байсан. Хоёрт, Цахилгаан байдаггүй байв гэсэн байсан. Та өөрийгөө Хятад улсыниргэн гэж мэдэрдэггүй байсан уу?

-1949 онд Хятадын коммунистууд Зөвлөлт Холбоот улсын дэмжлэгээртэр үед Дорнод Туркестан гэдэг нэртэй манай Уйгур улсыг эзлэн түрэмгийлсэн юм. Тэр үед уйгурчууд зөвлөлтийг дэмждэг байсан, залуус орос хэлийг сонирхдог байсан. Зөвлөлтийн хүмүүс манай оронд ирдэг байсан. Бид тэднийг хүлээн авч гэртээ урьж зочилдог байсан юм.

Эхлээд коммунитстууд юү ч өөрчлөөгүй, гэхдээ 1955 онд хятадын коммунистууд Шинжаан Уйгурын автономит район гэж байгуулсан. Тэр үед уйгурчуудын дунд Уйгурстан Зөвлөлт улсын бүрэлдэхүүнд орно гэсэн үзэл нилээн их дэлгэрсэн байсан. Бид Хятадын нэг хэсэг болохыг лгт хүсээгүй. Бид хил залгадаг Казахстан, Кыргизстан, Узбекистан шиг биеэ даасан улс болохыг хүсдэг байсан. 

1964 оны дараа Зөвлөлт улс,Хятад улс хоёр хоорондоо муудалцсан. Уйгурын зарим хүмүүс Хятадаас зугатаж Казахстаны Жаркент, Алта -Ата хотод ирж суурьшсан. Тэр үед Зөвлөлт улс Шинжааны тусгаар улс болох хөдөлгөөнийг илт дэмждэг байсан, казахуудыг Зөвлөлт улс руу ирэхийг радиостанцаар уриалдаг байсан. 

1966 онд Хятадад соёлын хувьсгал эхэлсэн. Би соёлын хувьсгал эхэлснээс хойш 4 жилийн дараа төрсөн. Би хүүхэд байхдаа төрөлх тосгогдоо нэг ч хан үндэстэн хараагүй, манай тосгонд цахилгаан огт байгаагүй, радио телевизорь ч байгаагүй, харинманай тосгоныхон тосон дэнлүүтэй байсан. Гэсэн хэдий ч надад бага насны сайхан дурсамжууд үлдсэн байдаг.Би тосгондоо өвөөгийнхөө яриаг сонсох дуртай байсан. Орой болохоор бид ардын дуугаа дуулж хөгжмийн аянд үндэсний бүжгээ хийдэг байсан. Тэр үед жинхэнэ амьдрал буцалдаг байсан. 10 нас хүртлээ би бага сургуульд сурч байсан. Тэр үед манай нутагт нэг ч хан үндэстэн амьдарч байгаагүй. Бид өөрийн жамаар өөрийн нутагтаа сайхан амьдарч байсан. 

- Та нарыг хятадхэлээр ярихыг шаарддаг байсан уу?

-Бид дунд сургуульд сурч байхдаа хятад хэлтэй танилцаж байсан. Хятад хэлний хичээл бол бидний хувьд ямар ч сонирхолгүй хичээл байсан.Бидэнд хятад хэл мэддэггүй уйгур багш нар хятад хэл заадаг байсан. Их, дээд сургуульд элсэн ороход хятад хэл зайлшгүй хэрэгтэй байсан. Би 3 жил хятад хэл судалж байж Шинжаан Уйгурын их сургуульд орос- хятад хэлний ангид элсэнорсон. Их сургуульд хятад оюутнууд уйгур оюутнуудтай харьцдаггүй байсан. Хятад оюутнууд болон уйгур оюутнууд тусдаа хоолны газартай, тусдаа нийтийн байранд амьдардаг байсан. Хятадууд бол бидний хувьд харийн гадаадын хүмүүс байсан. Намайг дундсургууль, их сургуульд сурч байх үед манай улс тусгаар улс байсан, хятадын засгийн газар бидэнд нөлөөлж чаддаггүй байсан. Шинжаан Уйгурын их сургуулийн манай ангид 33 оюутан байснаас 5 нь казах, 1 нь узбек, 1 нь киргиз, бусад нь уйгур оюутан байсан. Бүх оюутнууд уйгур хэл дээр хичээлээ үздэг байсан. Уйгур хэл манай улсын үндэсний хэл байсан.

2000 оноос эхэлж Бээжингийн эрх баригчид бодлогоо чангатгаж уйгур хэлийг хориглож зөвхөн хятад хэлээр хичээл заахыг шаарддаг болсон. Эхлээд зөөлөн шаарддаг байсан бол сүүлдээ улам хатуурхаж хятад хэл заахыг хүчээр тулгаж олон хорих лагеруудыг барьж эхэлсэн.Хорих лагерт олон зуун мянган уйгур хүнийг хорьж эхэлсэн. 

2012 онд Шинжаан Уйгурт исламын суннит шүтлэгтэй уйгурчуудын шашны арга хэмжээ явуулахыг хориглов. Мөн 2019 оноос Исламын шашны хагас сар сүлд, Халяль гэсэн бичгийг хориглов. 

2022 онд Коммунизмын золиослогдсон хүмүүсийн дурсгалынАмерикийн Фонд Хятад дахь хүмүүжүүлэх лагерийн нууц материалыг олон нийтэд ил тод болгожнийтэлсэн. Энэхүү баримтыг хятадын цагдаагийн компьютерийн серверийг эвдэж олж авчээ. Энэхүү олсон Шинжааны Цагдаагийн файлд хорих лагерт уйгурчуудыг хэрхэн хүмүүжүүлдэг харгис арга барилыг бичсэн байжээ.

Өмнөх түүхээ яривал, Дорнод Туркестаны 83 хошуунд хошуу бүрт 300 000 хүн амьдардаг байсан. 1949 оны тоогоор Дорнод Туркестанд 4.5 сая уйгур хүн амьдарч байсан. Тэр үед Зөвлөлт Узбекистанд 4 сая хүн амьдарч байсан бол одоо 36 сая хүн амьдарч байна. Одоо Хятадын захиргаа Шинжаан Уйгурын хүн амыг 12 сая гэж зарладаг. Бид одоо хятадын хорих лагерт 3-5 сая уйгур хүн, хагас сая казах хүн хоригдож байгаа гэдгийг мэдэж байна. Бидний мэдэж байгаагаар Шинжаан Уйгурт одоо 25-30 сая хүн амьдарч байгаа. 

Бид Уйгурын зөвхөн исламын шашны тухай ярихаас гадна хүмүүсийн тухай, хүний эрхийн тухай ярих хэрэгтэй. Уйгурчууд бид казах, узбек хүмүүс шиг эрх чөлөөтэй амьдрахыг хүсэж байна. Бидний газар нутаг бол Бурханаас хайрласан ариун дагшин газар. Хятад бидний газар нутгийг эзлэх ямар ч эрхгүй. Хятад уйгурчуудыг соёл шашнаас нь салгаж дарангуйлахыг хүсдэг. Хятадууд манай 1.8 сая квадрат км газар нутгийг өөрийн газар нутагийн бүрэлдэхүүнд оруулж өөрсдийн нэг мужболгохыг оролдсоор өдий хүрсэн.

Миний аав бүх насаараа хүний их эмчээр ажилласан.Аав минь нас нь өндөр болж өвчтэй болсон. Би айлын ганц хүү тул Шинжаан Уйгуртаа очижаавыгаахүнд өвчтэй үед нь асрахыг хүссэн юм. Гэтэл Хятад улс надад зөвшөөрөл өгөхгүй татгалзсан. Би Их Британий иргэний хувьд Лондон дахь Хятадын Элчин Сайдлын яаманд хандсан боловч мөн л татгалзсан. Аав минь 2017 оны 12-р сарын 3- ны өдөр нас барсан.Би арга бараад зөвхөн интернетийн“Google Earth”-ээр орж аавынхаа хөдөөлүүлсэн газрыг харсан. Гэтэл хоёржилийн дараа аавыг минь хөдөөлүүлсэн газрыг интернетээр дахин үзэхэдоршуулгын газрыг байхгүй болгосон байсан. Би ийм харгислалыг хараад хэдэн долоо хоног унтаж чадаагүй. Харамсалтай нь энэ миний эмгэнэл улс орны минь зөвхөн нэг жижиг хэсэг нь юм. Надаас өөр олон сая уйгур хүн зовж тарчилсаар байна. Бидний мэдэж байгаагаарДорнод Туркестанд шашны сүм мечеть, оршуулгын газарын 60.0 хувийг устгаж сүйтгэсэн байна.

-Цөмийн туршилтын дараа таны эрүүл мэндэд ямар нэг нөлөө гарсан уу? 

- 1999 онд би нутгаасаа гарч явсан. 3 жилийн дараа гэнэт миний чих муу сонсдог болсон. Британий Лондон хот бол төв азийн нутгаас огт өөр цаг агаартай байдаг. Тэнд цаг агаар маш чийглэг, голдуу байнга бороо ордог. Би эмчид үзүүлсэн. Доктор надад ямарнэгэн радио идэвхт бодисын нөлөө байна гэсэн. Би нилээн эмчилгээ хийлгээд нэг хэсэг сонсголын аппарат зүүдэг байсан. Удалгүй харин миний эрүүл мэнд сайжирсан.

Манай тосгон тал бүрээсээ цөмийн зэвсгийн туршилтын газараас холгүйоршдог байсан. Мэдээж би эхийн хэвлийд байхдаа радиацийн нөлөөнд байсан биз. Ер нь жараад онуудад манай тосгоны олон хүүхэд тахир дутуу төрж байсан даа. Манай тосгоноос дорно зүгт Лоб нуурын орчим 350 км зайд хятадын цөмийн туршилтын газар байсан. Зөвлөлтийн Казахстаны Семипалатинскийн цөмийн туршилтын газар манай тосгоноос баруун хойно оршдог байсан. Манай тосгоноос өмнө зүгт Пакистаны цөмийн зэвсгийн туршилтын газар байсан. Харин Энэтхэгийн цөмийн туршилтын газар манай тосгоноосс 2000 км зайд байсан. Ингээд 1960-1996 онуудад эдгээр 4 улс энэ бүс нутагтцөмийн зэвсгийн олон зуун туршилт явуулж байсан.Ямар их аюултай радиаци манай нутгийн агаар, хөрс, усанд шингэж байсан бол гэж бодохоос дотор эвгүй болдог байж билээ. 

1999 оны сүүлчээр Их Британид “ ITV” хэмээх чөлөөт телевиз ажиллаж эхлээд Дорнод Туркестанд эрэн сурвалжлах сэтгүүлчдийн баг илгээж уйгурын ард түмэн цөмийн зэвсэгийн туршилтын балгаар радиацад хордож хохирсон талаар “Торгоны замын үхэл” хэмээх хөтөлбөр хэрэгжүүлсэн юм. Энэхүү баримтат кинонд 1966-1996 оны хооронд нийт 300 000 уйгур хүн радиацаас болж нас барсныг тогтоосон. Цөмийн зэвсгээр хөөцөлдсөн хүйтэн дайны үед ямар олон хүн цөмийн радиацаас болж үхсэнийг мэдээд би ихэд харамссан.

-Хятад, Орос оронд амьдарч байгаа турк болон бусад угсаатан ард түмэн цаашид колоничлолоос салж чадах болов уу?

- Ер нь Уйгурчууд Зөвлөлт улсын балгаар Хятадын бүрэлдэхүүнд орсон юм л даа. Бид 1991 оны дараа Казахстан, Узбекистан Кыргистан улсууд туурга тусгаар улс болсонд их баяртай байдаг. Уйгурууд аль 1944 онд казах, киргиз зэрэг төв азийн ард түмний адил “Дорнод Туркестан” гэдэг туурга тусгаар улс байгуулсан юм. Зөвлөлт Холбоот улс эхлээд биднийг дэмждэг байсан. Зөвлөлт улсын нөлөөн дор 1944 - 1949 онуудад Уйгарын бүгд найрамдах улс гэж байсан. 

Гэвч дэлхийн 2-р дайны дараа Зөвлөлтийн удирдагчСталин Дорнод Туркстан тусгаар улс болчихвол Зөвлөлт улсын бүрэлдэхүүнд байдаг узбек, казахзэрэг дундад азийн улсууд тусгаар тогтносон улс болчихно хэмээн болгоомжилсон. Эцэстээ Сталин гадаад бодлогоо өөрчилж зөвлөлтийн цэргийн ачааны нисэх онгоцнуудааХятадын улаан армид түр өгч хятад цэргүүдийг Өрөмч хотод нисэх онгоцоор зөөвөрлөн аваачиж Уйгурын нутагт хятад цэрэг оруулсан юм. Ингэж л бид хятадын колони болсон. 

Колоничлолын тухайтад яривал Их Британи улс 100 жилийн өмнө олон колони улсуудыг захирсан дэлхийн хамгийн том эзэнт улс байсан. 1945 онд НҮБ байгуулагдсаны дараа Их Британи улс өөрийн колони орнуудаасаа татгалзаж тусгаар тогтнуулсан. Харин Зөвлөлт улс, Хятад улс ингээгүй. Орос улс Уралыннуруунаас зүүн ази хүртэлхи газар нутгийг эзлэх эрх байхгүй юм. Хятад улс Дорнод Туркестаныг эзлэх эрх байгаагүй.Эдүгээ эдгээр хоёр улс эзлэн түрэмгийлсэнард түмний дунд худал суртал ухуулга явуулж унаган нутгийн ард түмнийг эзлэн түрэмгийлснээс өмнөх түүхийг нь мартуулж байна.

Миний бодлоор хорин нэгдүгээр зуунд дэлхий дээр колоничлол байлна гэдэг нь ёс зүйгүй асуудал, байж боломгүй зүйлюм. Орос, Хятад хоёр одоо олон улсын эрх зүйг хүндэтгэж колоничилж байгаа газар нутгаа нэн даруй чөлөөлөх хэрэгтэй. Орос улс харгис империалист бодлогоосоо татгалзаж Якут, Буриад, Тува, Татарстан, Дагестан, Башкирстаныг тусгаар улс болгох ёстой. Бид бүгд л колоничлолын золиос болсон хүмүүс” хэмээн өгүүлэв.

2018 оноос эхлэн Хүний эрхийн төлөө тэмцэгчид Хятадад уйгурчуудыг хууль бусаар хулгайлж, баривчилжхүмүүжүүлэхлагерт явуулж, хэл, соёл, шашнаас нь татгалзуулж хүчээр албадан хөдөлмөрлүүлж байна хэмээн дүгнэлт гаргажээ.

Мөн уйгур эмэгтэйчүүдийг төрөхөөс татгалзуулж үндэстний цөөнхийг улам цөөлснөөс болж уйгурын томоохон мужуудад 2015-2018 онуудад уйгур бүсгүйчүүдийн төрөлт 84.0 хувиар буурчээ хэмээн дүгнэлт гаргажээ. 

“Human Rights Watch” байгууллага “Шинжаан Уйгурт олон зуун мянган камерийн туслалцаатайгаар байнгын ажиглалт мөрдлөг явуулж уйгурчуудын гарын хээг авч цусны группыг тогтоож хатуу хяналт тавьж байна” хэмээн мэдэгджээ.

2021 оны Бельгийн эрдэмтэн, шинжээч, их сургуулийн профессор Левен Ив Морогийнилтгэлд“Хууль бусаар олж авсан уйгурчуудын ДНК-ын мэдээллийг хятадууд аюулгүй байдлын байгууллага болон шүүхийн байгуулагын эрдэм шинжилгээний ажилд ашиглаж байна”хэмээн дүгнэлт хийжээ.

Олон Улсын сэтгүүлчдийн байгууллага 2019 онд “ Шинжаан Уйгурын хүмүүжүүлэх лагерт шүүхийн ямар ч шийдвэргүйгээр баривчлагдсан 1.0 сая орчим уйгур хүн хоригдож байна” хэмээн мэдэгджээ. 

Эцэст нь дүгнэж хэлэхэд дэлхийдорчин үед хэдийгээр олон орнуудад ардчилал, эрх чөлөө , тусгаар тогтнол ялж, шинжлэх ухаан, технологи хөгжсөн ч гэсэнганц хүний дарангуйлал, коммунизм, шовинизм, олигархи ноёрхсон зарим орнуудадурьдын адил ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнол, шударга ёсны төлөөх тэмцэл хүчтэй өрнөсөөр байна. Хорон санаат харгис хүчин энэхүү ард түмний тэмцлийг нухчин дарж, эрдэнэтхүний амь насыг хэдэн олноор нь хөнөөж хэдэн зуун мянган хүнийг шоронд хийж, хөдөлмөрийн лагерьт хорьж зовоон тарчлаасаар байна. Их гүрний дээрэнгүй үзэл болон геноцидэд өртсөн түрэг угсаатан, монгол туургатны эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцэл одоо болтол үргэлжилсээр байна. Ард түмний ариун зоригт баатарлаг тэмцлийг хорон санаат харгис хүчин хэзээ ч зогсоож мөхөөж чадахгүй юм. Эрх чөлөө, шударга ёс ялах нь гарцаагүй.

2023.11.13