МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ
Монгол улс хэдий хэрийн газар нутгаа алдсан юм бэ. Монгол улс зөвлөлт засгийн үед ч газар нутгаа алдсаар байв. 1944 онд Саяаны нурууны Урианхайн хязгаарыг, 1958 онд монголын Увс, Завхан, Хөвсгөл аймгийн хойд нутаг 2500 квадрат км газар нутгийг Зөвлөлт улсад алдав. Монгол улс хамгийн багадаа гэхэднийтдээ 1.5 сая квадрат км монголын газар нутгийг22.4 сая квадрат км газар нутагтай, 294 сая хүн амтай хойд хөрш хаант Орос болон Зөвлөлт Холбоот Улсад алдав.
Монголын эмгэнэл гэж юү юм бэ. Зарим хүмүүс монголчууд Манжийн дарлал дор зовсон нь эмгэнэл, гамин цэрэгт эзлэгдсэн нь эмгэнэл, 1937 онд улаантнуудад буудуулсан нь эмгэнэл гэдэг. Гэхдээ энэхүү эмгэнэл бол монголын ард түмний зөвхөн нэгээхэн хэсэг эмгэнэл юм. Монголчууд сүүлийн дөрвөн зууны турш ямар эмгэнэл туулсныг өгүүлье.
Эзэн Богд Чингис хаан, түүний ач хөвгүүн Хубилайнар болон алтан ургийн их хаад найман зууны тэртээ дэлхийн дөчин улсыг нэгтгэсэн, алс өрнөдийн Альпийн нуруу, Адриатын тэнгисээс алс дорны Солонгос, Хятад, Индонез хүртэлхи евроазийн 33 сая хавтгай дөрвөлжин км уудам газар нутагтай, Их Хурилдай, эрдэмтдийн чуулгантай,аравт, зуут, мянгат гэсэн зохион байгуулаллтай гавшгай хурданморьт цэрэгтэй, Их Засаг хуультай, шуудан өртөөтэй, олон шашныг адил тэгш хүндэтгэсэн, худалдаа арилжааг чөлөөтэй хөгжүүлсэн, торгоны замыг хамгаалсан, олон улсын харилцааг бэхжүүлсэн, одон орон, уран барилга бүтээсэн,тамга тэмдэг,босоо монгол бичиг үсэгтэй,төр шашныг хослуулсан дэлхийн хамгийн том хүчирхэг Их Монголын эзэнт гүрнийг байгуулж168 жил оршин тогтнож дэлхийн соёл иргэншилд үлэмжих үүрэг гүйцэтгэж тод мөрөө үлдээсэн билээ. Гэвч алтан ургийн удам Тогоонтөмөр хаан монголын их Юан улсыг хүчирхэг хэвээр нь хадгалж чадсангүй. Өмнөд хятадад гарсан бослогыг эхний удаа монголын авьяаслаг жанжин Тогтодарж чадсан. Гэвч Тогоонтөмөр хаан Тогто жанжныг албан тушаалаас нь зайлуулж оронд нь ямар ч чадваргүй хүнийг монгол цэргийн жанжнаар томилжээ. Хятад тариачны бослого эхний удаа хагас дутуу дарагдсан боловч босогчид хүчээ улам нэмж байлаа. 1368 онд монголын Их Юань гүрний нэг түмэн монгол цэрэг өмнөд хятадад Жу Юаньжаны удирдсан 100 000 цэрэгтэй улаан алчууртаны босогчдын армид бүслэгдэнялагдаж, улмаар босогчид их Юань гүрний нийслэл Дайду /Бээжин/ хотыг эзэлж монголын Их Юан гүрнийг мөхөөв. Монголын эзэн хаан хятадуудад шашин шүтэх эрхийг нь чөлөөтэй өгсний гор ингэж гарав. Хятадууд “Цагаан лянхуй” хэмээх шашны хөдөлгөөнд хятад толгойтой бүхэн “Монгол хүн бүрийн толгойг тас цавчихтун” гэсэн уриан дор нэгдэж монголын их гүрнийг мөхөөжээ. Энэ үйл явдал монголчуудын хувьд том эмгэнэл байлаа.
Монголын доройтол 16-р зуунаас улам гүнзгийрэв. Монголын их гүрэн 1368 онд мөхсөнөөс хойш ер нь монголчууд хүчирхэг гүрнээ дахин байгуулж сэхээгүй дээ. Монгол улс 16-р зуунаас эхэлж дөрвөн зууны туршид асар уудам монгол нутгаа харийн түрэмгийллээс хамгаалж чадахгүй алдсаар байлаа. 16-20–р зуун хүртэл Орос, Хятад, Казах улс Монголыг гурван талаас нь хэмлэж байлаа. Монголын асар уудам хойд нутгийг Уралын нуруу, Алтайн хязгаараас эхлээд Амур мөрөн хүртэл, Байгаль далай хүртэл хаант Орос болон Зөвлөлт Холбоот улс булаан авчээ. Энэхүү алдсан нутаг бол ой модтой, нуур гол мөрөнтэй, алт мөнгө элбэг, ан гөрөө элбэг баян тансаг нутаг байв. Энэхүү хойд монголын баян тансаг нутагт оросын худалдаачид шуналтажоросын цэргийг дуудан авчирч эзлэн түрэмгийлсэн юм. МонголынХянганаас эхлээд Хөх нуур хүртэлх асар уудам өмнөд нутгийг Манж Чин улс хийгээд Хятад улс түрэмгийлэн эзлэв. Балхаш,Зайсан нуураас эхлээд Алтай хүртэлхи хуучин Зүүнгарын асар уудам нутгийг Казах,Орос улс эзлэв. Алтан эмээлт зэрэг одооны зүүн Казахстаны бүх нутаг монголын унаган нутаг байсан юм.
Монгол улс хэдий хэрийн газар нутгаа алдсан юм бэ. Монгол улс зөвлөлт засгийн үед ч газар нутгаа алдсаар байв. 1944 онд Саяаны нурууны Урианхайн хязгаарыг, 1958 онд монголын Увс, Завхан, Хөвсгөл аймгийн хойд нутаг 2500 квадрат км газар нутгийг Зөвлөлт улсад алдав. Монгол улс хамгийн багадаа гэхэднийтдээ 1.5 сая квадрат км монголын газар нутгийг22.4 сая квадрат км газар нутагтай, 294 сая хүн амтай хойд хөрш хаант Орос болон Зөвлөлт Холбоот Улсад алдав. 9.5 сая квадрат км газар нутагтай, нэг тэрбум хүн амтай өмнөд хөрш Манж Чин улс болон БНХАУ-дөмнөд монголын баруун зүгийнТарвагатайн нуруу, Или мөрөн, Хөх нуур, Дээд монгол, Алшаа, Баяннуур нутгаас зүүн зүгийн Хөлөнбуйр, Шилийн гол, Барга, Хинган, Зост, Харчин, Хорчин хүртэлхи унаган монгол нутгаа алдаж, эдүгээ зургаан сая монгол хүн, зуун сая гаруй мал сүрэг, хамгийн багадаа гэхэд нийт 1.5 сая квадрат км газар нутгааалдав. Монгол улс арайхийж 1.5 сая квадрат км газар нутагтай дэнжигнэн үлдэж, далайгаас 1200 км алслагдан шидэгджээ. 17-20 дугаар зуунд монголчууд харийн түрэмгийллээс бүтэн улсаа хамгаалж чадаагүй бутран унасан нь бидхүчирхэг төрт улс, хүчирхэг цэрэг арми байхгүй,хүчирхэг хаан, ерөнхийлөгч,цэргийн жанжин байхгүй, эв нэгдэл байхгүй, эх оронч сэтгэл байхгүйгээс болсон билээ. 17 дугаар зуунаас эхэлж монголчууд харийн түрэмгийллээс эх орноо хамгаалахын оронд өөр хоорондоо хэрүүл тэмцэл, дайн байлдаан хийж байв. Ойрд Халхын дайнаас болж Монгол улс сүйрсэн. Монгол улс төргүй 200 жил болсон. Монгол улс Манж Чин улсын бүрэлдэхүүнд орж 200 жил болсон. Хаангүй, төргүй, цэрэггүй, тусгаар тогтносон улсгүй 200 жил болсон нь хамгийн том эмгэнэл байлаа.
Монгол улс, монголын ард түмнийг монгол хүн аймшигтайгаар хорлосон тохиолдол мундахгүй олон гарч байлаа. 17 дугаар зууны эцэст Ойрдын Галдан Халхын 20 000 цэргийг хядан устгаж Халх Монголыг сүйтгэв. Монголынбольшевик удирдагч Чойбалсан 1937 онд гэм зэмгүй 22 000 монгол хүнийг цаазлан хөнөөв. Улаантнууд Дунгаржид, Навчаа , Гэнэнпил хатан зэрэг хөл хүнд жирэмсэн олон бүсгүйчүүдийг буудан хороож, 10 настай Хэнтийн мэргэн жаал, 14 настай Очиржанцан хувилгаан хүү, Өвөр Монголд тодорсон 12 настай говийн ноён хутагтын хойд дүр хувилгаан хүүг хүртэл буудан хөнөөв. Монголын коммунист удирдагч Цэдэнбал 1958 онд монголын хойд нутгаас 2500 квадрат км газар нутгийг Зөвлөлтийн Монгол дахь элчин сайд В.Молотовын шаардлагаар Зөвлөлт улсад зүгээр бэлэглэчихсэн байдаг. Молотов, Цэдэнбал нарын энэ бусармаг хууль бус явдлыг эсэргүүцсэн ГЯЯ-ны сайд асан Аварзэдийг албан тушаалаас нь буулгаж хөдөө цөлж эцэстээ энэ эх оронч сайд бусдын гарт амь насаа алджээ. Монгол улс түүхэндээ ийм аймшигт аллага үзэж байсангүй, харийн гүрэнд нутгаа найр тавин бэлэглэж байсангүй.
Гадаадын болон дотоодын дайснууд Монгол улсаа нэгтгэж тусгаар улс байгуулахын төлөө тэмцдэг эх орончдыг элдвээр гүтгэн нухчин дарж байлаа. Зөвхөн монголынхоо үнэн түүхээ сэргээх гэсний төлөө, монголыгоо нэгтгэх гэсний төлөө, монголынхоо уламжлалт соёл, шашнаа сэргээх гэсний төлөө, монгол эх хэл, босоо монгол бичиг, урлаг, ёс заншлаа сэргээх гэсний төлөө тэмцсэн эх оронч монголчуудыггадаад, дотоодын дайснууд, улс төрчид, коммунистууд, буруу үзэлтнүүд“Нармай монгол үзэлтэн”, “Их Монгол гүрнийг байгуулахыг горьдогчид”, “Үндэсний үзэлтнүүд”, “Хуучныг баримтлагчид”, “Шашны мухар сүсэгтнүүд”, ”Феодалууд”, “Салан тусгаарлах сепаратист үзэлтнүүд” хэмээн доромжилж зүхдэг байв. Гадаадынхан монголын их хаадыг их муучилдаг юм. Алтан орд улсыг байгуулж Орос орны үндсийг тавьсан Бат хааныг оросууд харгис хаан хэмээн их муучилдаг. Зөвлөлтийн зохиолч Владимир Яны “Чингис хаан”, “Бат хаан” хэмээх түүхэн романуудад их хаадыг минь хамгийн харгис, бүдүүлэг хаад хэмээн гүтгэн бичсэн байдаг. Саяхан оросууд “Бат хааны хилэгнэл” хэмээх кино бүтээж Бат хааныг хамгийн харгис хаан хэмээн үзүүлжээ.Монголын их Юань улсыг байгуулж Хятад улсын суурийг тавьсанХубилай сэцэн хааныг хятадууд ярьдаггүй, дурсдаггүй. Харин иранчууд л Ил хаадын улсыг байгуулсаналтан ургийн Хүлэгү, Аргун, Газан хаадыг магтаж сайнаар дурсдаг юм билээ. Гадаадын түүхчдээс Персийн түүхч, хааны зөвлөх түшмэл Рашид ад- Дин л Газан хааны зарлигаар перс хэл дээр “Жами ат-таварих” буюу “Сударын чуулган” номыг 1286 онд бүтээж, Чингис хаан, алтан ургийн хаадын алдар гавьяаг үнэн түүхээр ньбичсэн байдаг юм. Орчин үед америкийн эрдэмтэн профессорЖак Уэдэрфордын 2004 онд АНУ-д хэвлүүлсэн “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” хэмээх ном Чингис хааны гавьяа түүхийг үнэнээр нь өгүүлсэн байдаг юм.
Эдүгээ Орос улсад амьдардаг нэг сая монгол гаралтай хүмүүс газар нутгаа алдаж, эх монгол хэл, монгол соёлоо бүрмөсөн устгуулжээ. Эдүгээ Хятад улсад амьдардаг 6 сая монголчуудын газар нутгийг улсын газар хэмээн булаан авч, малын бэлчээргүй болгоод монгол хэлээрээ ярьж, монгол бичгээ эрхэмлэхийг нь хязгаарлаж, монгол хүүхдэд нэгдүгээр ангиас нь эхэлж хятад хэл сурахыг албадан заадаг болжээ. Орост амьдардаг буриад, халимаг залуусыг оросын эрх баригчид цэрэгт дайчилждайн тулаанд ашиглаж амь насыг нь хөнөөдөг. Орост амьдардаг монгол гаралтай залуус аль эрт Петр хааны үеэс эхлэн турк, швед, францын эсрэг дайнд оролцож сүүлийн хоёр зуунд германий эсрэг дайн, афганы эсрэг дайнд оролцож олноороо амь үрэгдэж байсан.Эдүгээ тэд украиныэсрэг дайнд тэргүүн фронтод дайчлагдаж амь үрэгдсээр байна. Хятадад амьдардаг өвөр монгол залуусыг хятадын эрх баригчид цэрэгт дайчилж түвд, энэтхэгийн эсрэг дайн тулаан, хилийн мөргөлдөөндашигладаг. Ийнхүү хоёр хөрш гүрэнд амьдардаг монгол угсаатнууд их гүрний дээрэнгүй үзэл болон геноцидэд өртөж хохирсоор байна.Хэдэн жилийн өмнө буриад, халимаг, тува монголчууд Орос улсад сайн дураар нэгдсний 400 жилийн ойг сүртэй тэмдэглэсэн. Хурал, концерт, дуу, шүлэг бүгд орос хэл дээр явагдсан. 400 жилийн өмнө Орос улс хойд Монголыг түрэмгийлэн зээлсэн нь монгол туургатны хувьд баяр бус, эмгэнэл юм.
Монголчуудын туурга тусгаар улс болох тэмцэл 20 дугаар зууны эхэнд хүчтэй өрнөж 1911 оны 12-р сарын 29 ний өдөр Богд хаант Монгол улсыг тунхагласан нь жинхэнэ монгол төртэй туурга тусгаар улс байлаа. Монголчууд бид туурга тусгаар Монгол улсын төлөө амиа зольсон Богд хаан, Барон жанжин, чин ван Ханддорж, Ерөнхий сайд асан Намнансүрэн, Да лам Цэрэнчимэд, Өвөр монголын эх оронч Тогтох тайж, Хайсан гүн, манлай ван Ж.Дамдинсүрэн, Удай ван, Шударга баатар Бавуужав гүн, Дэмчигдонров ван, гүн Гончигсүрэн, Ялгуун баатар Сумъяа нарын нэрийг мартах ёсгүй. Гэвч энэхүү туурга тусгаар улсаа тун удалгүй алдсан нь маш том эмгэнэл болсон.
Хаант Орос, Япон хоёр Монгол улс тусгаар тогтнохоос өмнө 1907, 1910 оны нууц гэрээгээр Монгол, Манжуур дахь эрх ашгийн хүрээгээ нэгэнт тодорхойлсон байв. Орос-Японы 1907 оны гэрээнд “Японы эзэн хааны Засгийн газар Орос улсын Гадаад Монгол дахь тусгай сонирхлыг хүлээн зөвшөөрч, тэрхүү сонирхолд хохирол учруулж болохуйц аливаа оролдлогоос татгалзахыг үүрэг болгоно” гэжээ. Энэхүү гэрээнд анх удаа ”Гадаад Монгол” гэдэг нэр томёъог хэрэглэжээ. Гадаад Монгол нь Оросын хувьд худалдаа, эдийн засгийн ашиг сонирхлын бүс нутаг байв. Учир иймээс Орос улс гадаад Монголыг өөрийн нөлөөний бүс гэдгийг Япон төдийгүй Англи, Францаар хүлээн зөвшөөрүүлжээ. Гэхдээ оросуудад Монголын тусгаар тогтнолыг бүрэн дэмжих бодол байсангүй, Хаант Орос улс Монголын асуудлаас болж Хятадтай сайн хөршийн харилцаандаа сэв суулгах сонирхолгүй байв. Харин Манжийн ноёрхлоос гарсан Хятадын Бүгд Найрамдах Улс Монголыг өөрийн нэгэн муж гэсэн байр суурийг тууштай баримталж, монголын тусгаар тогтнолыг үгүйсгэж байв. Дундад Иргэн улсын 1912 оны Үндсэн хуульд “ДИУ-ын газар нутаг 22 муж, Гадаад, Дотоод Монгол, Төвд, Хөх нуураас бүрдэнэ” хэмээн заажээ. ,Орос болон Хятад улс 1913 оны 10-р сарын 23-нд Монголын тухай тунхаг гаргажээ. Түүнд Орос улс, Монгол дахь Хятадын эзэн эрхийг хүлээн зөвшөөрсөн бол Хятад улс Гадаад Монголын автономитыг хүлээн зөвшөөрч, монголын Урианхайн хязгаарыг Орос улсад нэгтгэн авах, монголын Алтайн хязгаарыг Хятад улс өөртөө нэгтгэн авахаар тохиролцжээ. 1914-1915 оны Монгол, Хятад, Орос гурван улсын "Хиагтын хэлэлцээр"-ээр Монгол улсын тусгаар тогтнолын статусыг үгүй болгож, зөвхөн Гадаад Монгол нь Хятадын эзэн эрхийн дор орших, автономит улс гэсэн статусыг тулган хүлээлгэсэн төдийгүй газар нутгийн хувьд Монголыг зөвхөн Халх дөрвөн аймаг, Ховдын хязгаараас бүрдэнэ хэмээн заагаад бусад өвөр монгол, хөлөнбуйр, дээд монгол, буриад, тува нутгаас нь хязгаарлан тасалжээ. Энэхүү гэрээ нь 1946 он хүртэл бодитойгоор үйлчилж байв. Орос,Хятад улс ийнхүү 1946 он хүртэлМонголын тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байсан тул монголчууд бид өөрсдийгөө тусгаар улс хэмээн мянга хашгираад ч нэмэр болохгүй байлаа. 1913 онд Өвөр Монголоо чөлөөлөөд байсан Богд хаант Монгол улсын Засгийн газарт Орос улс “Хэрэв та нар монгол цэргээ Өвөр Монголоос татаж гаргахгүй бол бид буу, сумаар дахин хангахгүй” гэсэн тулгалт хийж Монгол улс арга буюу цэргээ Өвөр Монголоос гаргажээ. Ийнхүү Орос, Хятад улсаас болж ар өвөр монголчууд1913 онд нэгдэх боломжоо алджээ.
1919 онд Монгол дахь хятадын төлөөлөгч Чен И-гийн ятгалгаар Богд хаант Монгол улсынЦэрэндорж тэргүүтэй 16 сайд, дэд сайд нар Дундадулсад дагаар орох бичигт гарын үсэг зурж үүнийхээ төлөө цалин пүнлүү авчээ. Энэ хууль бус бусармаг явдлыг Шанзав Бадамдорж, Гонгор тайж, Сартуул сэцэн ван Жалдангомбосэдэн нар л эсэргүүцэж зөвшөөрөөгүй ажээ. Богд хаан ч энэхүү дагаар орох албан бичгийг эрс эсэргүүцэж гарын үсэг зураагүй бөгөөд төрийн хаш тамгаа ч энэхүү хууль бус бичигт дараагүй аж. Ингээд Дундад улс1919 онд монголын ноёд түшмэд Дундад улсад дагаар орохыг хүссэн гэдэг шалтгаар Монголд цэргээ оруулж нийслэл Хүрээг нэг ч буун дуу гаргалгүй эзэлжээ. Сүй Шүжан 1919 ондДундад улсад дагаар орсон бүх монгол ноёдын цалин пүнлүүг нэмжээ. Сүй Шүжан Хүрээнд орж ирээд монгол цэргийн бүх зэвсгийг хурааж, Богд хааныг Дундад улсын ерөнхийлөгчийн хөргөнд 9 удаа албадан мөргүүлжээ. Үүүнээс илүү гутамшиг гэж хаана байхав дээ. 1921 оны 2-р сарын 4-ний өдөр Барон Унгерн ганц мянган цэрэгтэйгээр нийслэл Хүрээнд байсан15 000 гамин цэрэгтэй тулалдаж ялаад Богд хаант Монгол улсыг дахин сэргээн босгов. Барон жанжин Монгол орныг гамин цэргээс 1921 оны 4-р сарын 1 гэхэд бүрэн чөлөөлөв. Гэтэл дөнгөж шинээр байгуулагдсан Монголын Ардын намынхан болон Монголоос хөөгдсөн хятадын түшмэл Чен И нармонголыг гамин цэргээс чөлөөлсөн оросын цагаан гвардийн цэргийгМонголд очиж устгахыг улаан Орост хандаж хүссэн тул Оросын большевик Нейманы удирдлаган дор 15 000 орос улаан цэрэг ардын намынхны хамт нийслэлХүрээг 1921 оны 7-р сарын 6- ны өдөр эзэлж гамин цэрэг бус, ганц үлдсэн хууль ёсны Богд хаант монгол төрөө устгажээ. Урвагч монголчууд Барон жанжнаа барьж улаан оросуудад тушаав, Богд хаан,Богд хатанаа хорлов. Анх хятадын гамин цэргээс эх орноо чөлөөлөх ажилд улаан Оросоосбуу зэвсэг гуйхаар Богд хааны тамгатай бичиг авч явсанардын намынхан буу зэвсэг бус, буруу номтон улаан орос цэрэг эх орондоо авчирч “түүгээр явсан чөтгөрийг үүгээр дуудан ирүүлэв” гэгчээрмонгол төрөө ийнхүү устгажээ. Юутай их эмгэнэл вэ.
Хорьдугаар зууны эхэнд монголчууд улаан хувьсгалд өртөж улс орноо сүйрүүлэв. Улс орныг минь гарал үүсэл нь мэдэгдэхгүй, гавьяа зүтгэл нь харагдахгүй,ташаандаа гар буу зүүсэн, танихгүй харгис хүмүүс удирдаад эхлэв. Алтан ургийн удмын тайж язгууртнууд хийгээдавралт Богд гэгээнийг багш, шавь нарынх нь хамт хөнөөв. Бодоо, Данзанг буудан хороож,Сүх жанжин, Дэмид жанжинг хорлож хөнөөв. Улаантнууд хувьсгал хийж байна гээд хүн алж, хүрээ талж байлаа.Улаантнууд монгол соёл, шашныг устгаж, монголын эрдэмтэн, лам хувраг, тайж язгууртан сэхээтнүүдийг толгой дараалан хөнөөж байв. Ард түмнээрээ авралт Буддагийн оронд сахалт Марксыг шүтэж манкурт боол болцгоов, БогдЧингисийн оронд большевик Ленинийг шүтэж улаантны боол болцгоов. Ламрим судрыг уншиж гэгээрэхийн оронд Коммунист намын тунхагийг уншиж хувьсгалчид болцгоов. Маркс “Амьдрал бол тэмцэл” гэж хэлсэн хэмээн цэцэрхээдөрөөл бусадтай ч тэмцэлдэж, өөр хоорондоо ч тэмцэлдэх аж. Дургүйг ньхүргэсэннэгнийгээ хувьсгалын эсэргүү, японы тагнуул гээд ямар ч шүүхгүйгээр буудчих аж.Арван цагаан буян үйлдэхийн оронд арван хар нүгэл үйлддэг болов. Орчлонгийн сайн сайхнаастасарч,оюуны хоосролд орцгоов. 1921 оноос эхэлсэн улаантны яргалал 1950- иад он хүртэл үргэлжилсэн. Улаантнууд 35 000 гэмгүй монгол хүнийг буудан хөнөөж,150 000 монгол хүн хэлмэгдэлд өртжээ. Монголын оюун ухааны сор нь болсон олон арван мянган лам хуврагууд болон олон мянган алтан ургийн удам, тайж язгууртнуудыг ангийн дайсан хэмээн гүтгэжхөнөөв. Буддын 1250 сүм хийдийг шатаан устгав.1945-1955 он хүртэл арван жилийн хугацаанд монголын хүн ам дөнгөж таван зууханхүнээр өссөн гэсэн тоо гарч байсан гэдэг.
Хорьдугаар зуунд зөвлөлтийн Кремлийн удирдагчид монголчуудыг дайн мөргөлдөөнд турхиран оруулж монголын эх оронч удирдагчдыг Москвад дуудан буудан хороож байв. Сталин 1938 онд Хасан нуурын орчим болсон зөвлөлт японы цэргийн хилийн мөргөлдөөнийг 1939 онд Монголын Халх голд үргэлжлүүлэн өрнүүлэв. Сталинд Японтой байлдах хоёр шалтгаан байсан юм. Нэгд, Өвөр Монгол, Манжуурыг эзэлсэн япончууд өвөр монголчуудад элэгтэй хандажМонголыг илт дэмжээд эхэлсэн. Сталин ар, өвөрмонголчууд нэгдэж Японтой хамтарч Зөвлөлтийн эсрэг холбоотон улс болчихвол Зөвлөлтөд маш аюултай нөхцөл үүсэх болно хэмээн ихэд хардаж байв. Иймээс Сталин эрс хатуу арга хэмжээ авчээ. Сталины тушаалаар БНМАУ болонМанж- Го улстай хилийн асуудлаар 1935-1937 онд хийж байсан Манжуурын хэлэлцээрийг нэн даруй таслан зогсоож Г.Самбуу, Л.Дарьзав тэргүүтэй монголын төлөөлөгчдийг эргүүлэн татаж, Улаанбаатарт авчирч бүгдийг нь “хувьгалын эсэргүү, японы тагнуул” хэмээн гүтгэж буудан хороов. Удалгүй Зөвлөлтийн комиссарууд “Монгол улс Манж Го улстай дайн хийх ямар ч шалтгаан байхгүй” хэмээн мэдэгдсэн БНМАУ-ын Ерөнхий сайд П.Гэндэнг яаралтай огцруулж Москвад дуудан авчирч буудан хороов. Гэндэнгийн оронд томилогдсон Ерөнхий сайд А.Амарыг мөн л удалгүй Москвад дуудан авчирч буудан хороожээ. Сталин нэн даруй Зөвлөлтийн цэргийг Монголд оруулав. Сталин Чойбалсанд тушаал өгч монголын лам нар болон язгууртан, сэхээтний эсрэг хандсан их хядлагыг эхлүүлж монголын насанд хүрсэн эрчүүдийн 20 хувийг цаазлан хөнөөжээ. Хоёрт, Сталин зөвлөлт японы хилийн зэвсэгт мөргөлдөөнийг зөвлөлтийн нутагт дахин хийхгүй,харин монголын нутагт хийнэ хэмээн мэдэгдэж зөвлөлтийн олон тооны цэрэг, танк, нисэх онгоцыг монголын дорнод хязгаарт илгээж Халх голын дайныг өдөөв. Тэр үед Японы Эзэнт улс гадаад Монгол улс руу довтолж дайн хийнэ гэсэн бодлого огт байгаагүй. Учир нь Япон, Орос улс 1910 оны нууц гэрээгээр “Гадаад Монголыг Орос улсын нөлөөнд байлгана, Өвөр Монголыг Япон улсын нөлөөнд байлгана” хэмэээн тохирсон байсан юм. Харинзөвлөлтүүд Монголын Халх голд Японы эсрэг дайны байдлыг гэнэт үүсгэсэн тул япончууд аргагүйн эрхэнд Квантуны армийн хэсгийг Манжуур, Харбинаастатаж Номунханы орчим шилжуүүлэв. Зөвлөлт японы энэхүү хилийнмөргөлдөөнд зөвлөлтийн армияпоныг ялав. Зөвлөлт улс 1939 оны 9-р сард Германтай хамтарч Польш руу хоёр талаас нь зэрэг довтлох болсон тул Халх голын дайныг хурдан зогсоох шаардлагатай болжээ. Зөвлөлт улс Москва хотноо 1939 оны 9-р сарын 15-ны өдөрЯпонтой “Эвлэрэлийн гэрээ” байгуулж, 9-р сарын 16- ны байдлаар талууд өөрсдийн эзэлсэн газар нутаг дээрээ байлдааны ажиллагааг зогсооно хэмээн тохиролцжээ. Зөвлөлт улс энэхүү гэрээнд монголын талыг оролцуулсангүй, монголын удирдагч Чойбалсанд ч мэдэгдсэнгүй. Гэрээ байгуулсны дараа Зөвлөлтийн Гадаад Хэргийн сайд В.Молотов Японы элчин сайд Абэд хандаж: “Танай Японы Өвөр Монголд төмөр зам тавих асуудалд саад болж байсан гадаад Монголын газар нутгийн асуудлыг ингээд та нартай тохиролцлоо шүү” хэмээн гар барьж байсан гэдэг. Зөвлөлтийн өдөөсөн Халх голын дайны балгаар Монгол улс ийнхүү 75 төрлийн халуун рашаантай, байгалийн үзэсгэлэнтэй Хянганы нуруун дахь Халхын халуун рашаан, цахиур манаар элбэг Мана уул зэрэг чухал газрууд багтсан500 гаруй квадрат км монголын унаган нутгааийнхүү Манж Го улсад алдсан юм. Одоо энэхүү монголын унаган нутаг БНХАУ-ын газар нутаг болжээ.
1945 онд Сталин Зөвлөлт монголын арми Манжуур, Өвөр Монголыг Японоос чөлөөлчихөөд байхадӨвөр Монголыг Монгол улсадөгсөнгүй. Сталинар, өвөр монголчуудыг нэгдэх явдлыг маш аюултай зүйл хэмээн үзэжхоёр монгол нэгдэхийг бүх талаар хааж хоригложээ. Харин Сталин хятадын коммунист удирдагч Маод өгөөмөр хандаж дайны дараа зөвлөлтийн мэдэлд байсан Порт Артурын боомтыг Хятадад зүгээр бэлэглэж, зөвлөлт монголынцэрэг чөлөөлсөн Манжуур, Өвөр Монголыг Хятадад зүгээр өгчихжээ. Ийнхүү ар, өвөр монгол 1945 онд нэгдэх боломжоо алдсан нь монголчуудын хувьд маш том эмгэнэл байлаа.
Хорьдугаар зууны сүүлчээр дэлхийн коммунизм түүхийн хог дээр хаягдсаны дараа Зөвлөлт Холбоот Улс 15 улс болон задарч, хоёр хуваагдсан Герман улс нэгдэж, Хятад улс Хонгконг, Макаог буцаан авч, хоёр Солонгос нэгдэхийг эрмэлзэж байна.
Гэтэл хоёр хөрш гүрэнд алдагдсан монголын газар нутаг,хүн ардыг дэлхий нийт огт мэддэггүй, ярьдаггүй байв. Дэлхий нийт “Дэлхийд оросын Монгол, хятадын Монгол л гэж байдаг. МонголыгОрос, Хятад хоёр л мэднэ” гэсэн улиг болсон хуучин буруу үзэлтэй байсан. Монголын үнэн түүх, ар, өвөр монгол хэрхэн хуваагдсаныг орчин үеийн монголчууд бид өөрсдөө дэлхийд ярьж ойлгуулахгүй бол өөр хэн ойлгуулах юм бэ.Орчин үеийн монголчууд бид эдүгээ ө эртний эзэнт гүрнийхээнутаг дэвсгэрийг буцаан авах гээгүй, монголын эзэнт гүрэнийг дахин байгуулах гээгүй. Харин яагаад Их Монгол гүрэн мөхөв?, яагаад нэгдсэн Монгол улс олон хэсэгт хуваагдаж ихэнхи унаган нутгаа харьд алдав? Сүүлийн зургаан зууны турш монгол үндэстэн яагаад доройтов? гэдэгт дүн шинжилгээ хийж үнэн түүхээ сэргээн босгож алдаа, оноогоо цэгнэхийг хүссэн юм. Бид өнгөрсөн эмгэнэлт түүхдээ дүгнэлт хийж ирээдүйгээ цогцлоон бүтээхийг хүссэн юм. Бид туурга тусгаар улсаа хөгжүүлж, эрүүл саруул ухаандаа итгэж, баталгаатай сайхан амьдрахыг хүссэн юм. Бид өнгөрсөн зуунд түүх соёл, хөгжлийн замаа харийн хүмүүсээр заалгасаар өдий хүрчээ. Харийн хүмүүс монголын удирдагчид ямар эхнэр авч өгөхийг хүртэл заадаг байв. Монголын удирдагч Цэдэнбалд зөвлөлтийн КГБ өөрийнх нь хүслийг үл харгалзан хэнтэй суухыг нь хүртэл зааж, зориуд тусгай даалгавартай комсомолын гишүүн орос эхнэр авч өгч,хувийн амьдралыг нь сүйтгэсэн байдаг. Монголын удирдагчид эцэстээ бүгд Москвад буудуулж үхдэг эсхүл гэнэт өвчин тусаж үхдэг байв.
Дайны дараа өнгөрсөн зууны жар, дал, наяад онуудад Монголд хүн ам нь өсөж, мал аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрхөгжиж эхэлсэн.1959 онд улаантнууд нэгдэлжих нэрийн дор ард түмнийхээ хамаг мал сүргийг нь булаан авчмалчин ардууд хувийн өмчгүй болж сүүтэй цай ууж цагаан идээгээ идэхч эрхгүй болж хар цай уусан ядуус болов. Сүү, цагаан идээ олдохгүй болсноос болж хөдөөний хүүхдүүд кальцны дутагдалд орж өсөлт нь зогсож өвчинд нэрвэгдэх нь амархан болж намхан давжаа биетэй, сул дорой хүмүүс болов. Тэр үед манай улс хамаг мах, сүү, цөцгийн тосоо зөвлөлтийн цэргийн хангамжинд өгдөг байжээ. Оросууд монголын Эрдэнэтийн үйлдвэрийг ашиггүй үйлдвэр хэмээн монголчуудыг мэхэлж зэсийг нь хямд авч, мардайн ураныг нь үнэгүй зөөж, малыг хөлөөр нь үнэгүй шахам авдаг байв. Баяжуулсан ураны дэлхийн зах зээлийн үнэ 1 кг нь 21 000 доллар байдаг. Монгол улс ийм их үнэтэй байгалийн баялгааЗөвлөлт улсад үнэгүй өгч маш их алдагдалд орж байв. Социализмын үеийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийн ихэнхи ньдэлхийд өрсөлдөх ямар ч чадваргүй, ямар ч чанаргүй, ямар ч стандарт байхгүй байв. Зөвлөлтийнхөн хамгийн хоцрогдсон техник технологи, үйлдвэрийн тоног төхөөрөмжөө Монголд өндөр үнээр шахдаг байв. Одоо ч гэсэн төмөр замын хуучирсан локомотив, ачааны вагонуудыг засвар хийн будаж Монголд шахдаг хэвээрээ хэмээн дуулддаг юм. Социализмын үеийн монголчууд бүгд бичиг үсэгтэй, боловсролтой болсон гэдэг. Гэвч Монголд босоо монгол бичиг, монгол ном судар, монгол түүх, монгол шашин, соёлоо устгаад оронд нь харийн коммунист орны хуурмаг боловсролыг албадан олгодог тогтолцоо тогтсон байлаа. Хагас хугасхан орос хэл, харийн кирилл бичиг сурч, марксизм ленинизмийн буруу номоор бүтэн жарны турш тархиа нүдүүлсэнмонголын хүүхэд залуусыг яалтай билээ. Тэдний буруу биш л дээ. Системийн буруу юм. Харин эрүүл мэндийн салбарт монголчууд амжилт олсон нь үнэн. Хүн ам нь эрүүлжиж өссөн. Хөнгөн үйлдвэрүүд хөгжиж байсан. Харин хүнд үйлдвэр хөгжсөнгүй. Зөвлөлт улсад дөрлүүлсэн Монголд социализмын үед хөгжих хөрс ч байсангүй, хөгжих боломж ч олдсонгүй. Социализм гэдэг нь худал хуурмагийн туйл болсон нийгэм байлаа. Коммунизм гэдэг нь утопи үл бүтэх хоосон мөрөөдөл байлаа.Коммунизмын туршилтын туулай болсон хайран далан жил. Монгол улс хоёр хөрш улстайгаа эрх тэгш харилцахыг хүссэн боловч Орос, Хятад хоёр монголын эсрэг үгсэн хуйвалдаж монголыг хэдэн зууны туршид хэмлэн тасалсан байдаг, монголыг хэдэн зууны турш доройтуулан хавчсан байдаг. Харин бид “Орос бол монголын тусгаар тогнолын баталгаа, бид Оросын хүчээр тусгаар тогтносон,Бид оросын хүчээр хөгжсөн” хэмээн ярьдаг. Далан жилийн турш дарамталж тогтсон буруу үзлийг яалтай билээ. Түүхийн үнэнийг яривал Орос, Хятадыг дагасан улсууд орвонгоороо доройтсон. Өрнөдийг дагасан улсууд өөдөлж дэвжсэн.
1990 онд дэлхийн коммунизм түүхийн хог дээр хаягдаж, Монгол улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжин орсон. Социализмын худал хуурмаг, социалист эдийн засгийн хуурмаг “амжилт”-уудыг бид ил тод ардчилсан нийгэмд орж байж мэдсэн. Бид юү мэдсэн бэ гэвэл социалист БНМАУ-д нэг хүнд ногдох ДНБ дөнгөж 350 доллар байсан нь африкийн орны түвшинд дэлхийнхамгийн ядуу орны нэг байжээ гэдгээ мэдсэн. Чөлөөт зах зээл, ардчиллыг сонгосон дэлхийн бусад орнууд жараад онуудад хөгжөөд аль хэдийн өндөр хөгжилтэй улсууд болчихжээ гэдгийг мэдсэн. Монгол улс 1990 онд тусгаар тогтнолоо жинхэнэ утгаар нь олж, монгол төртэй болж, монгол хүн эрх чөлөөтэй болсон нь маш чухал үйл явдал юм.Хувийн хэвшлийн салбар хөгжиж барилга, холбоо, хүнсний үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэр хөгжиж ирэв.Бүх аймгаа нийслэл хоттой холбосон асфальтан засмал замтай болгов. Малыг малчдад нь өгөв. Гэвч сүүлийн гучин жилд бизнес - улс төрийн олигархи бүлэглэлүүд эрх мэдэл, эд хөрөнгийг гартаа атгаж, гадаадын төсөл, тусламж, бага хүүтэй зээл, валют, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг сангуудын мөнгийг завшиж ард түмнийхээ хамаг боломжийг булаан авч улсаа уруудуулан доройтуулжээ. Олигархиуд улсаас бага хүүтэй зээл хэдэн тэрбумаар нь авч банк бус байгууллагаараа дамжуулжард түмэнд 40.0 хувийн хүүтэй зээл олгож мөнгө хүүлдэг. Ард түмэн маань НӨАТ, ОАТ, гаалийн онцгой татвар зэрэг хорь шахам дааж давшгүй татваруудад дарамтлуулж байна. Ерээд онд унаатай болох гэсэн иргэддээ монголын төр “автомашин бол тансаг хэрэглээ” хэмээн зарлаж гадаадаас оруулж ирсэн эдэлсэн хуучин автомашины онцгой татварыг ихэд нэмсээр машины хөдөлгүүрээс хамаарч эдүгээ нэг суудлын автомашинаас 5.0 саяас 39.1 сая төгрөгийн татвар авсаар байна. Олигархиуд ард түмнийхээ хадгаламжийн хүүнээс хүртэл 10.0 хувь, орон сууцны ипотекийн зээлний хүүнээс хүртэл 2.0 хувийг суутган авч мөлжиж байдаг.
Ард түмэн төрөөс ердөө хоёрхон зүйл л хүсдэг. Ажил орлого. Амьдрах орон сууц. Энэ хоёр хүсэлтийг нь хэрэгжүүлсэн бол ухаалаг ээлтэй төр болох байлаа.
Сүүлийн 30 жилд хүн амын 0.1 хувьд ч хүрэхгүй цөөхөн олигархиуд хагартлаа баяжиж ард түмэн ядуу хэвээр үлджээ. Дундаж давхарга гэж ч алга. Өчүүхэн цалин, өндөр хүүтэй зээлээр ард түмэн хэдий болтол амьдрах юм бэ. Гучин жилийн турш үе үеийн Засгийн газар ядууралтай дайн зарлалаа хэмээн мэдэгддэг. Гэвч ядууралд ялагдсаар өдий хүрчээ. Энэ бол эмгэнэл.
Монголын төр монгол хүнээ дэмжиж үнэлдэггүй. Наяад оны сүүлч, ерээд оны эхээр Ш.Ялалт хэмээх монгол инженер “Монэл” хэмээх технологийн компанийг байгуулж Монголд анхны өнгөт телевизор болон анхны компьютерийг угсарч үйлдвэрлэж байсан. Монголд ажиллаж байсан зөвлөлтийн мэргэжилтэн, офицерүүд “Монэл” өнгөт телевизорийг олж авна хэмээн алалцаж байсан даа. Алдарт “Samsung”-ийн инженерүүд хүртэл СолонгосоосМонголд ирж Ялалтын туршлагыг судалж байсан гэдэг. Гэтэл төрийн түшмэдүүд түүний гадаадаас авдаг эд ангиудад нь хил гаалийн хориг тавьж компанийг нь дампууруулсан байдаг. Монголын төр цахилгаан автобус бүтээсэн Д.Жаргалсайхан инженер, дунд оврын Jeep автомашины үйлдвэр байгуулсан Д Дэмбэрэлийг дэмжсэнгүй.Саяхан энэ онд Монголд Ц.Мөнхбаатар хэмээх зохион бүтээгч 20 жилийн судалгаанда тулгуурлаж дэлхийд анх удаа түлшийг 50.0 хувь хэмнэж, утааг дахин шатааж утаагүй болгодог зуух зохион бүтээж Хятад, Орос, Япон улсын патент авчээ. Монголын төр түүний бүтээлийг дэмжсэнгүй. Монголын төр утааг бууруулна хэмээн зөвхөн 2017-2020 оны хооронддөрөвхөн жилийн дотор 456 тэрбум 120 сая төгрөгийн ямар ч үр дүнгүй зардал гаргаж, энэ их мөнгөний ихэнхи нь хэн нэгэн даргын халаасанд ороод өнгөрчээ. Утаандаа хордсон нийслэл хотын 1.2 сая иргэн эдүгээ 20 жилийн турш гамшгийн нөхцөлд амьдарч байна. Нийслэлийн түгжрэлийг яаж ч чадсангүй. Энэ бол эмгэнэл.
Энэ гучин жилийн хугацааанд Монгол улс гадаадаас 3.0 тэрбум ам долларын буцалтгүй тусламж авчээ. Монгол улсын гадаадаас авсан өр эдүгээ 33 тэрбум ам доллар болжээ. Монголд 2011 онд Хөгжлийн банкыг байгуулж Чингис бондын 1.5 тэрбум долларыг 2020 он хүртэл хэдхэн хувийн компани, арав гаруйхан төрийн өмчит компаниудад үйлдвэр байгуулах зориулалтаар олгожээ.Гэвч тэр их мөнгийг авсан компаниуд үйлдвэр барьсангүй, өөртөө завшаад өнгөрчээ. Ганц хоёр компани л цементийн үйлдвэр барьж, асфальтан замаа тавьжээ. Хурдны зам барих, төмөр зам барих, цахилгаан станц барих, метро барих, үйлдвэр барих төслийг эрх баригчид зөвшөөрдөггүй гацаадаг байв. Одоо болтол ган, зэсний үйлдвэр, цахилгаан станцаа барьж чадсангүй. Харин саяхнаас Энэтхэг улсаас 1 тэрбум ам долларын зээл авч нефтийн үйлдвэр барьж эхэлж байна. Манай улс малынхаа мах, арьс шир, ноос ноолуурыг боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн гадаадад гаргаж чадахгүй өдий хүрчээ. Манай улс нүүрс,зэс, төмрийн хүдэр зэрэг байгалйин баялгийн бүтээгдэхүүнээ боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгож гаргаж чадалгүй өдий хүрчээ. Орос улсвьетнамын бараанд 5.0 хувийн татвар ногдуулдаг мөртлөө монголын маханд 120 хувь, бусад бүтээгдэхүүнд 60.0 хувийн татвар ногдуулж монголын эдийн засгийг боомилсоор өдий хүрчээ. Монгол улсын 1993 оноос хойш Орос улстай хийсэн гадаад худалдааны алдагдал2 тэрбум ам.долларыг давжээ. Орос улс Эгийн усан цахилгаан станц барих ажлыг 30 жилийн турш саатуулав. Монгол улс төмөр замаа ч хоёр салаа болгож чадсангүй, төмөр замаа ч цахилгаанжуулж чадсангүй, төмөр замаа ч оросын мэдлээс авч чадсангүй. Гашуунсухайтын төмөр зам барих ажлыг олон жил гацааж байгаад саяхан төмөр зам барихдаа нарийн царигаар барих байсан өмнөх зөв шийдвэрийг нь эрх баригчид дур мэдэн өөрчилж өргөн царигтай мухар төмөр зам барив. Энэ бол эмгэнэл.
Монгол улс одоо болтол хөрш хоёр орны эдийн засгийн хараат байдлаасаа гарч чадаагүй. Хэрэв Орос улс цахилгаан болон шатахуунаа зогсоовол Монгол улс сүйрнэ, хэрэв Хятад улс монголын өмнөд ганц боомт Эрээнийг хаавал Монгол улс сүйрнэ. 110 жилийн өмнө хаант Орос улс Богд хаант Монгол улсад“Хятадын Өвөр Монголоосцэргээ татахгүй бол буу, сумыг чинь өгөхгүй”гэсэн тулгалт хийж байсан тулМонгол улс аргагүйн эрхэнд Өвөр Монголоос цэргээ татсан байдаг. Гэтэл эдүгээ Монгол улс тусгаар улс болоод бүтэн зуун жил өнгөрөөд байхад буу зэвсэг бүү хэл, сумаа ч үйлдвэрлэж чадахгүй хэвээр үлджээ. СумгүйАК буутай, шатахуунгүй танк, нисэх онгоцтой Монгол улс яаж эх орноо хамгаалах юм бэ. Бууны сумаа үйлдвэрлэж чаддаггүй улс булаалгасан монгол нутгаа буцаан авч чадах уу. Монголчууд сургамж авдаггүй хүмүүс юм. Энэ бол эмгэнэл.
Монголуудыг бэлэнчлэх сэтгэлгээ алсан даа. Манжийн 200 жилийн ноёрхлын үед монголчууд “Биднийг Манжхамгаалж тусална” хэмээн итгэдэг байсан. Сүүлийн 100 жилд монголчууд” Биднийг Оросхамгаалж тусална” хэмээн сэтгэдэг байсан. Гэтэл эргэн тойрон далайгаархүрээлэгдсэн аралын англи, япончууд “ Бидэнд эх газраас далайг гатлан ирж хэн ч туслахгүй. Бид өөрсдөө л хөгжиж хүчирхэг улс болох ёстой” гээд аж үйлдвэр, хөлөг онгоцнуудаа барьж хүчирхэг улс болж хөгжсөн түүхтэй. “Монгол улс үйлдвэржиж өөрсдөө хөгжих ёстой. Алс холын америкчууд ирж биднийг хөгжүүлэхгүй” гэдгийг монголчууд одоо болтол ойлгосонгүй. Монголчууд тусгаар улс болоод зуун жил болсон ч хадаас, тарианы зүүгээ ч үйлдвэрлэж чадахгүй өдий хүрэв. Энэ бол эмгэнэл.
Монгол улс 150 жилийн өмнө ард түмнээрээ Бурханы шашин шүтэж арван хар нүглийг цээрлэдэг байхдаа нэг ч хүн амины хэрэг гардаггүй, нэг ч шорон байдаггүй амар амгалан орон байсан. Эдүгээ Монголд нэг жилд 1500 хүн гэмт хэргээс болж амь насаа алдаж байна. Хүүхэд хүчирхийлж хөнөөсөн аймшигт хэргүүд хүртэл гарав. Монголд сүүлийн 30 жилд гэмт хэрэг гэрлийн хурдаар өсөв. Цагдаагийн Ерөнхий Газраас 2022 онд гарсан гэмт хэргийн талаар мэдээлснийг дурдвал:Улсын хэмжээнд 2022 онд нийт 35.340 гэмт хэрэг гарчээ. Энэ нь 2022 онд гарсан гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 9.911-ээр буюу 39.0 хувиар өссөн байна. Монголд амиа хорлох гэмт хэрэг 55 хувиар, хүүхдийн эсрэг гэмт хэрэг 50 хувиар, хүчиндэх гэмт хэрэг 78.9 хувиар өсчээ. Сэтгэцийн гэмтэлтэй хүмүүс гэмт хэрэг үйлдэх нь эрс ихсэв. Монголд 4хүний нэг нь сэтгэцийн өвчтэй. Энэ бол эмгэнэл.
Сүүлийн гучин жилд Монголд олон том дуулиант хэргүүд гарав. Үүнээс заримыг нь дурдвал:Алт дилерийн хэрэг, Авилгалын хэргүүд, Марубений хэрэг, Төмөртэйн ордны хэрэг, Жастын Батхүүгийн хэрэг, Банкнуудыг дампууруулсан хэрэг, ЖДҮ, Салхитын мөнгөний ордны хэрэг, лиценз, газрын наймаа, авилгалын хэргүүд, Төрийн сангуудыг завшсан хэрэг, Гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн хэргүүд/ гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн 57 гэмт хэрэг гарсан бөгөөд нэг ч хэрэг шийдэгдээгүй/,Эрдэнэтийн 49 хувийг булаасан хэрэг, Төмөр замыг гацаасан хэрэг, Маккензийн хэрэг,Хөгжлийн банкны хэрэг, Чингис бондын хэрэг, Боловсролын зээлийнсангийн хэрэг, Нүүрсний хулгайн хэрэг, нууцалсан гэрээ, тендерийн хэрэгзэрэг олныг шуугиулсан томхэргүүд шил дараалан гарав. Нүүрсний хулгайн гэмт хэрэг гэхэд 40их наядаар хэмжигдэж байна. Саяхан “ногоон автобусныхэрэг” гарлаа. Дэлхийн зах зээл дээр нэг шинэ автобусны үнэ 38200 ам доллар буюу 129.8 сая төгрөгийн үнэтэй байхад Вьетнамд угсарсан энэхүү хуучин ногоон автобусыг Монголд нэг ширхэгийг нь 336 сая төгрөгөөр ямар ч тендергүйгээр авч шахжээ. Ногоон автобусаа яая гэж байхад дөнгөж саяхан ямар ч тендергүйгээр нэг бүрийг нь 302 сая төгрөгөөр шахсан хятадын 224 улаан автобусны хэрэг гараад ирлээ. Монголд мөнгөхөрөнгөний гэмт хэрэг эцэс төгсгөлгүй гарах ажээ. Эдгээр олон гэмт хэргийг хуулийн дагуу шийдэж, хариуцлага тооцож, улсад учруулсан хохиролыг нь төлүүлж, буруутай этгээдэд ял оноох ёстой байсан монголын цагдаа, шүүх,прокурор үүргээ сайн гүйцэтгэж чадсан уу. Монголын төравилгал, гэмт хэргийг няц дарж чадсан уу. Үгүй л болов уу.
Монгол улсад сүүлийн 30 жилд хөгжих боломж байсан уу? 30 жил бол ямар ч улс хөгжих бүрэн боломжтой хугацаа юм. Аливаа улс хөгжихийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр татаж, экспортын баримжаатай үйлдвэр барьсан байдаг юм. Гэтэл монголчууд гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдэж хөрөнгийг нь булаан авч Монголоос хөөгөөд явуулчихсан. Гадаадын орнууд авилга, хүнд сурталд живсэн Монголд хөрөнгө оруулахад маш хүнд байдаг. Их хугацаа алддаг. Францынтөрийн өмчит “Orano” компани гэхэд л 1997 оноос эхлэн 27 жилийн турш Монголд үйл ажиллагаа явуулж байж саяхан энэ онд хоёр орны ерөнхийлөгч гэрээ байгуулж, Франц Монголд 1.2 тэрбум ам долларын хөрөнгө оруулахаар боллоо. Өнгөрсөн 27 жилд Монгол улс дэлхийд хамгийн аюулгүй атомын цахилгаан станц барьдаг Францын тусламжаар атомын цахилгаан станц барих боломжоо алджээ, уранаа эдийн засгийн эргэлтэд оруулах боломжоо алджээ.
Монголчууд минь нүдээ нээгээч. Монгол улсыг тойрон хүрээлсэн Орос, Хятад, Казахстан улсыг хар. Эдгээр улсуудын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн эдүгээ аль хэдийнээ 10 000 ам долларын босгыг давжээ. Эдгээр гурван улс аль өнгөрсөн зуунд аж үйлдвэрээ барьж байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэнд оруулж бүс нутагтаа төдийгүй, дэлхийн хүчирхэг гүрэн болж чаджээ. 1 тэрбум 425 сая хүнтэй Хятад улс сүүлийн 40 жилд 800 сая хүнийг ядуурлаас гаргаж улс орныхоо ядуурлыг устгаж чаджээ. Харин гуравхан сая хүнтэй Монгол улс эдүгээ бүс нутагтаа хамгийн ядуу, буурай, дорой улс хэвээрээ хориннэгдүгээр зуунтай золгожээ.
Орчин үеийн Монгол улс бол 1.5 сая квадрат км уудам газар нутагтай, гурван сая хүн амтай, байгалийн баялаг алт зэс, мөнгө, нүүрс, төмрийн хүдэр, жонш, тугалга, газрын тос, ураны том нөөцтэй, 70 сая малтай, нэг жилд 20 сая малыг эдийн засгийн эргэлтэнд оруулдаг, малын мах, ноос, арьс ширийг гадаадад гаргадаг, нэг жилд өчнөөн олон сая тонн нүүрс,төмрийн хүдэр, зэсийн баяжмал, газрын тос гадаадад гаргаж их ашиг олж,жилд өчнөөн сая долларын зээл тусламж гадаадаас авдаг. Манай улс 2023 оны эхний 9 сард зөвхөн нүүрс гэхэд 40.6 сая тонныг олборлож 31.8 сая тонн нүүрсийг экспортод гаргажээ. Монгол улс 2023 оны эхний хагас жилд уул уурхайн бүтээгдэхүүн гадаадад экспортлож 7.5 тэрбум ам.долларын ашиг олжээ. Монголын “Эрдэнэс таван толгой”гэдэг ганц компани гэхэд л 2023 оны эхний хагас жилд нүүрс борлуулж 1 тэрбум 141 сая ам доллар олжээ. Засгийн газар 2023 оны эхний хагас жилд олон улсын байгууллагаас 420.4 тэрбум төгрөгийн төслийн зээл, 118.7 тэрбум төгрөгийн гадаад зээл авчээ. Гэвч ашигт малтмалаас үлэмж их валют олдог, гадаадаас их зээл авдаг Монгол улс ядуу хэвээрээ байна. Монголд ядуурлын түвшин 29.0 хувь буюу нийт хүн амын 903.4 мянган хүн ядуу амьдарч байна.
Өнөөдөр өрнөдийн Швейцарь улсын нэг иргэний сарын дундаж цалин 7000 евро буюу 25 сая 480 000 төгрөг байхад монголын нэг иргэний сарын дундаж цалин 220 доллар байна. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь дөнгөж дөрвөн мянган ам. доллар байна. Монгол улс хөгжлийн индексээрээ дэлхийн 200 улсын 110-т жагсаж байна. Улсын төсөв 2023 онд 19 их наяд 49 тэрбум төгрөг байсан бол 2024 оны төсөв 27.7 их наяд төгрөг болж өсчээ. Төсөв нэмэгдсэн ч, гадаадад гаргадаг байгалийн баялгийн экспорт нэмэгдсэн чард түмэн ядуу хэвээрээ байна. Энэ бол орчин үеийн монголчуудын том эмгэнэл юм.
Монголчууд бид ямар боломжоо алдсан бэ. Монголчууд бид хорьдугаар зуунд 4 сая квадрат км газар нутагтай, 10 сая хүн амтай, далайд гарцтай, эдийн засаг нь хөгжсөн хүчирхэг улс байх боломжоо алджээ.
Одоо бид хоосон ярьж цээжээ дэлддэг цаг биш. Одоо бид “тэр нам, энэ нам, тэр улсаас болж Монгол хөгжсөнгүй” хэмээн бусад руу буруугаа чихдэг цаг биш. Монголчууд бид хөгжлийн төлөө эв нэгдэлтэй хамтран ажиллах хэрэгтэй. Бид амжилтаа бататгаж, алдаагаа арилгах ёстой. Монголчууд бид алдсан цаг, алдсанболомжоо нөхөж маш хурдан хугацаанд хөгжиж хүчирхэг улс болох хэрэгтэй. Харин тэрхүү хөгжилд саад болсон урвалт, хэрүүл, олигархи, гэмт хэрэг, авилгал, хулгай, ядуурлыгнэн даруй арилгах нь чухал юм. Монгол төр ухаалаг, шударга, хүчтэй байх ёстой, монголын ард түмэн хичээл зүтгэлтэй, мэдлэг боловсролтой, эх оронч хүмүүс болох ёстой.
Монголын эмгэнэл давтагдах ёсгүй
Монголын заяа өөдөө болтугай
Монголыг тэнгэр ивээх болтугай.
2023.11.1
Сүхбаатар
бат
Зочин
Бат
lk
Зочин