Нэгэн нэрийн учир начир
Саяхь уулын нэрийг "Хасагт Хайрхан" гэдэг. Энэ нэрийн учир янз бүрийн яриа асуулт гарах нь байдаг. Таних мэдэх зарим бээр "Танай тэр уул чинь яагаад Хасагт гэдэг нэртэй болчихсон юм бэ? Хасагуудын нутаг байсан юм уу? Эсвэл Оросын хасаг цэрэг бүгэж байсан юм уу?” гэх шиг асууж шалгааж нохойтох нь ч бий.
Манай нутагт нэгэн сайхан уул байх. Нутаг усныхан ихэд бишрэн шүтнээ. Ёстой л айл болгон өглөө босоод цайныхаа дээжээр цацал өргөдөг гэвээс хэтийдэх нь үгүй л болов уу? Над мэтийн хар багаасаа орон нутгаасаа ойж одсон "Босуул" гайхал ч яах вэ, байн байн бага насан лугаа л холбон санагалзаж,унаа унашны ая таарваас дайгдан хааяа очиж, хараа барааг нь халиахаас цаашгүй хойно доо.
Саяхь уулын нэрийг "Хасагт Хайрхан" гэдэг. Энэ нэрийн учир янз бүрийн яриа асуулт гарах нь байдаг. Таних мэдэх зарим бээр "Танай тэр уул чинь яагаад Хасагт гэдэг нэртэй болчихсон юм бэ? Хасагуудын нутаг байсан юм уу? Эсвэл Оросын хасаг цэрэг бүгэж байсан юм уу?” гэх шиг асууж шалгааж нохойтох нь ч бий.
Тийн сацуу, манай нутагт нэгэн, домог ч гэмээр, хууч яриа ч юмсан уу, байдаг л даа. Хасагт хайрхан уулын оргил дээр хасаг тэрэгний өрөөсөн дугуй байдаг. Тэрнээс иш аван “Хасагт хайрхан” нэртэй болсон гэх. Үнэмшихэд баахан бэрхээс гадна өдгөө цагт оргил дээр нь гарсан хүмүүс тэр гайхал дугуйг олоогүй юм гэнэ билээ. Ер ч энэ уулын оргил дээр тэрэг чарга атугай морьтой хүн ч гарах арга байхгүй.Ян оргил нь Далайн түвшин гэгчээс 3578 метр өндөр гэж байгаа шүү дээ. Тэгээд, тал талаасаа асар их асга хадтай, айхавтар эгц цамчим. Ууланд авирдаг хүмүүс л явган мацаж гардаг байх. Тийн учир, хасаг тэрэгний дугуй чухам оргил дээр нь байсан гэхүй үнэний хувь тун ч багатай даа.
Харин энэ хайрханы элгэн биеийг түшсэн намхан намхан уулсын шилээр хөндлөн гарсан хөх огтрогоор эртний улбаа суман сунагар зам байдаг. Өдгөө цагт тэр замаар, хэдийвээр бэрх ч гэлээ, нутгийн хашрууд бартаат замын суудлын тэргээр хааяа хааяа явах нь бий. Эрт балар цагт тэр огтрого замаар хөсөг тэрэг хөлхөж асан магад. Тэгээд л нэгэн хасаг тэрэгний дугуй эвдэрч тэнд гээгдэн үлдсэн байхыг байг гэх газаргүй. Хүмүүн гэгч шүтэж бэширдэг юмаа өргөж хэтийлүүлдэг хойно доо, уул хайханы огтрого замын онь хөтөл дээр байсан ч оргил дээр нь байдаг гээд л залчихсан байж мэдэх. Чингээд саяхь дугуй энэ уулын нэрэнд мөнхөрч үлдсэн буюу. Тэрэг хөсгийн тухайтад хамаатуулан хэлвээс, маний өвөг дээдэс наанадаж найман мянган жилийн тэртээд хаданд туурвиж үдпээсэн зураг(Петроглиф)-т морин тэрэг хөлөглөөд давхиж яваа хүмүүний дүрс мэр сэр байдаг.
“Хасаг тэрэг” гэхүйн учир харин бузгай адармаатай. Монгол хэлний тайлбар толь сэлтэд маланд хөллөдөг ачааны тэрэг л гэснээс биш,энд тэмдэг нэрийн чанартай орсон “Хасаг” гэдэг үгийн учир начрыг язгуураар нь мөшгөж тайлсан ньогоот үгүй. Тийн авч, энэ нэгэн хөсөг хэрэгсэл “Хасаг” гэдэг хүмүүн угсаатны ч юм уу, эсвэл Оросын хамжлагын боол ёсноос амь зулбан зайлсан зайгуул тариачны тэрэг л лав биш бололтой.Тэгээд, монгол хэлнээ чухам яагаад "Хасаг тэрэг" нэртэй болсон байдаг билээ гэдэг нэн сонин.
Шинжлэх ухаан, түүхийн баримтаар нут болгоход бэрх ч гэлээ энэ учирт нэгэн санаа байх. Хүмүүн төрлөхтөн эрт балар цагт хүрд дугуй бүтээхдээ эхлээд битүү цагриг биш, хоёр бялууг зөрүүлж чагтлан бэхлээд дөрвөн үзүүрийг нь нэг тийш нугалж өнхрүүлж хэрэглэсэн бололтой байдаг. Тийм зураг энэ тэр ч энд тэнд гарсан нь бий шүү. Энэ бол монголоор "Хас" дүрс яах аргагүй мөн. Тэгээд л ийм тэргийг монголоор "Хас тэрэг", “Хасан тэрэг" (Модон тэрэг гэдэг лүгээ адил) хэмээн нэрлэсэн байж болъюу. Хас тэмдэг Монголд нэн эртний угсаа уламжлалтай. Одоогоор энэ Дэлхийн хамгийн эртнийх хэмээн тооцож болох Хасын сийлбэр Монголын хадны зургаас нэгэнт олдсон буй (Зохиолч Лувсангийн Пүрэвдорж. "Ууган Хас" baabar. mn-д үз).
Монгол хэлний Н,Г авиа өвөр зуураа сэлгэдэг. Ан-агнах, Эн-эгнээ гэхчилэн. Ялангуяа, ярианы хэлэнд чингэж авиа сэлгэх бүр ч элбэг байдаг бололтой. Тийн бээр, мөнөөх "Хасан тэрэг" маань нэг мэдэхэд " Хасаг тэрэг" болчихсоон цохиж явсан байх тун ч магадгүй. Энэ явдал харин, монгол бид нар бичиг эрдэмтэй болж амжаагүй асан балар эртэн цаг эрэнд болсон ч байж мэднэ.
Чингэсэн аваас, энэ нутгийн уугуул, суугуулбидэн бээр зүрх сэтгэлийнхээ дагшин орноо онголон тахиж явдаг тансаг сайхан уулын маань унаган нэр “Хасагт хайрхан” бус “Хаст хайрхан” бай юу. Чухам, нутаг усныхан бид нар л, Монгол төрийн сүлднээ мөнхөрсөн бэлгэдэл Тэмдэгийн нэрт уулынхаа эрхэмсэг энэ алдрыг өдгөө зөвсгөн сэргээж “Хаст Хайрхан” хэмээн дээдлэн өргөмжилжярьж бичиж заншваас, улам чанагш албан хэлнээ тийн орж одох нь барьцаш анам.
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
(Соёлын гавъяат зүтгэлтэн)
Зочин
Зочин
Лувсангийн Пүрэвдорж
Зочин
Лувсангийн Пзрэвдорж
Зочин
Лонжид
Зочин
Лувсангийн Пүрэвдорж
зочин
Лувсангий Пүрэвдорж
В.АЛЗАХГҮЙ
Зочин
Зочин
Лувсангийн Пүрэвдорж
Чагнаа
Зочин
Зочин
ЗОХИОГЧ
зочин
Зочин
Зочин
Зочин
Тэр нутгийн хүн
Зочин
А.Лхагважав
Анужин
өат
Зочин
Малчин
зочин хүн
Зочин
зочин