Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Америкийн Конгресс “Toyota” компанийн асуудлыг авч хэлэлцэв
“Toyota” дэлхийд автомашин үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг компаниудын нэг. Гэтэл сүүлийн үед тус компанийн зах зээл дээр нийлүүлсэн машин чанарын шаардлага хангахгүй байгаагаас гомдол тасрахгүй байна.
“Toyota” дэлхийд автомашин үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг компаниудын нэг. Гэтэл сүүлийн үед тус компанийн зах зээл дээр нийлүүлсэн машин чанарын шаардлага хангахгүй байгаагаас гомдол тасрахгүй байна. Тиймээс ч АНУ-д нийлүүлсэн 8000 машинаа эргүүлэн татсан. Үүнээс өмнө дэлхийн улс орнуудад нийлүүлсэн 8 сая 500 мянган “Prius” загварын машины тооромсонд доголдол гарсан тул эргүүлэн татахаас өөр аргагүй болсон.
Техникийн догодлын улмаас “Toyota” машиныг эзэмшигч болох Америкийн найман иргэн осолд орж амь насаа алдсан байна. Энэ хэрэг нэлээд шуугиан тарьж дэлхийд тэргүүлэгч тус компанийн нэр хүнд ч нэлээд унасан. Тиймээс ч тус компанитай холбоотой асуудлыг Конгрессоор авч хэлэлцлээ. “Toyota”-гийн Америк дахь салбарын тэргүүн Жеймс Ленц Конгрессын комиссын хуралдаанд оролцохдоо дараах тайлбарыг өгсөн. Сүүлийн үед үйлдвэрлэсэн машинууд ямар ч хяналтгүйгээр гэнэт хурдлах болсон шалтгааныг тогтоож чадахгүй байна гэсэн тайлбар өгчээ. Харин өчигдөр болсон Конгрессын хуралдаанд “Toyota” компанийн тэргүүн Акио Тойодагаас тайлбар авахаар дуудаж оролцуулсан. Конгрессын гишүүд түүнд ямар асуулт тавьж, юу шаардсан талаар одоохондоо мэдээлэл алга.
Ямар ч байсан өмнөх өдөр нь Акио Тойода команийнх нь үйлдвэрлэж буй машин худалдан авагчдын аюулгүй байдлыг хангах асуудлыг өөрийн биеэр хариуцна гэсэн. “Toyota” сүүлийн жилүүдэд маш хурцадтай хүрээ тэлж байгаа нь ийм асуудал гарах болсон нэг шалтгаан нь болжээ. Компани нь хөгжих тусам бизнесийнх нь давуу талууд алдагдсан гэдгээ Конгрессын гишүүдэд хэлнэ гэжээ. Тус компанийн үйлдвэрлэсэн бүх машин өөрийнх нь нэрээр нэрлэгддэг тул ямар нэгэн доголдол гарахад өөрт нь тун эвгүй байдаг тухай ярьсан. Акио Тойода “Toyota” машин нь үйлдвэрийн алдаанаас болж осолдож нас барсан Марк Сэйлорыг гэр бүлийнхнээс хүлцэл өчсөн.
Энэ асуудал нэлээд олны анхаарлыг татаж компанийн удирдлага Америкийн засаг захиргаатай тодорхой асуудлуудаар хэлэлцээ хийхээс өөр аргагүй болсон. Ингэх шалтгаан ч бий.
Дэлхийг хамарсан эдийн засгийн хямралд хамгийн түрүүн машин үйлдвэрлэгчид өртсөн. Тэрдундаа Америкийн машин үйлдвэрлэгчдэд хамгийн их хүндээр туссан. Тиймээс энэ нь “Toyota”-г аажмаар зах зээлээсээ шахах сайхан шалтаг боллоо.
Ю.Дэлгэрмаа