Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Би яагаад 61 тэрбумаас татгалзав?
Саяханаас бензин, мах, гурилын үнийг төр тогтворжуулах хөтөлбөрөөр барьж эхлэсний нэг нь гурилын үйлдвэрүүдтэй санамж бичиг зурж төв банкнаас хөнгөлттэй зээл болох 61 тэрбум төгрөг тарааж байгаа явдал юм. Манай компани энэхүү санамж бичигт нь нэгдээгүй бөгөөд тэрхүү давуу эрхтэй бага хүүтэй зээлийг авахаас татгалзсан ганц гурилын үйлдвэр.
Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллээр хувийн хэвшлийнхний нийлүүлж буй аливаа бараа үйлчилгээний үнийг төр засгаас тогтворжуулж барих, үнийг нь бууруулах, хянах гэдэг хэллэг моод болж хэвшиж байх шиг байна. Ард түмэн гэх хэрэглэгчид нь үүнд хошууран их дуртай байх нь ч аргагүй. Энэ байдал нь цаашлаад аажим аажмаар хүний хэрэглээний өдөр тутмын бүхий л барааны үнийг төр нь мэддэг, шийддэг, хянадаг, зохицуулдаг болоод ирвэл бидний нийгэм маань хаашаа яваад юунд хүрч болзошгүйг анхаарч үзэх нь зүйтэй болов уу.
Аль нэг барааны үнийг төр мэдэж тогтооно гэдэг бол тухайн барааны үйлдвэрлэл, түүний түүхий эдийн нөөц, хөдөлмөрийн хөлс, тээвэр гээд бүх өртөг зардлыг тооцоолохоос гадна зах зээлийн бусад шаардлагатай мэдээллүүдийг мэдэж боловсруулж байж нарийн төлөвлөж хийдэг ажил. Хүний хэрэгцээ улам өсөн нэмэгдэж буй өнөө үед бүх барааны үнийг тооцоолж гаргана гэдэг нь асар том төвлөрсөн төлөвлөгөө зохиож гаргах ажил болж хувирна. Хилери Беллокын “Материаллаг баялгийн үйлдвэрлэлд хяналт тавина гэдэг бол хүний амьдралд хяналт тавина гэсэн үг.” гэж хэлснийг санавал засаг төр бидний амьдралыг хянах болж таарч байна. Барааны үнийг хянах гэж буй эдгээр алхамууд нь зах зээлийг зохицуулах үүднээс улс орны эдийн засгийг төвлөрсөн удирдлагад оруулж байна гэж таньд бодогдохгүй байна гэж үү.Төлөвлөлт нь цааш нь юунд хүргэдэг талаар Нобелын шагналт агуу эдийн засагч Фридрих А. Хаекийн “Боолчлогдох зам” номондоо “Бид дарангуйлал эрх чөлөөг устгахад хүргэдгийг нотлох гээгүй, төлөвлөлт нь дарангуйлалд хүргэдгийг нотлох гэсэн юм. Учир нь дарангуйлал бол хүчирхийлэх, албан журмаар үзэл сурталжуулах маш сайн хэрэгсэл байдаг бөгөөд өргөн цар хүрээтэй төлөвлөлт нэвтрүүлж байгаа газар дарангуйлал зайлшгүй үүсдэг юм. Ардчилал нь эрх чөлөөг хязгаарлахад саад хийж, тийнхүү төлөвлөгөөт эдийн засгийн хөгжлийн замд бул чулуу болдогийн улмаас ардчилал ба төлөвлөлтийн хооронд зөрчил зөрөлдөөн үүсдэг байна.” гэж дурдсан байдаг. Үнэхээр бид ардчилал тогтсоноос хойш 23 жилийн дараа дахин социализм руугаа буцахыг хүссэн гэж үү.
Чөлөөт зах зээл нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас өрсөлдөөнийг эрхэмлэн дээдэлдэгээрээ ялгаатай. Үнэ чөлөөтэй байж үйлдвэрлэгчид хоорондоо өрсөлдөж илүү чанартай сайныг нийлүүлэх эрмэлзлэлтэй байдаг. Гэтэл бид бүгд нэг төрлийн барааг ижил үнээр хэрэглэгчиддээ нийлүүлэх гэж байгаа явдал нь харин ч хуулиараа хориотой, хуйвалдааны буюу картелын шинжтэй, худалдан авагчдад өөр сонголт хийх боломж үлдээхгүй шүү дээ.
Нөгөөтэйгүүр төр нь хувь хүний зах зээлд нийлүүлж буй барааны үнийг төчнөөн байна гэж хөдлөнгөөс оролцох явдал нь Үндсэн хуулийг зөрчиж хувийн өмчид халдаж байгаа явдал биш гэж үү. Энэ талаар бас нэг Австрийн агуу эдийн засагч Людвиг фон Мизесийн “Либерализм” номонд “Засгийн газар, эзэн ван, бүгд найрамдах улсын удирдагчид гэхчилэн улс төрийн эрх барьж буй хэн бүхэн хувийн өмчийг нүд үзүүрлэдэг. Засгийн эрх барьж буй хэн ч гэсэн өөрийн үйл ажиллагаанд ямар нэг хязгаарлалт тавихыг үл хүлцэх, ноёрхлынхоо хүрээг аль болохуйц өргөжүүлэх эрмэлзлэлтэй байдаг. Ямар нэг зүйлд өөрийнхөө жамаар явах бололцоо огт үлдээлгүй, хэнийг ч хөндлөнгөөс оролцуулалгүй юм бүхнийг удирдан захирч байх юмсан гэдэг бол захиран засаглаж буй аливаа хүний сэтгэлдээ тээж явдаг нууц зорилго юм. Энэ хүсэлд нь хувийн өмч тээг болдоггүй байсан ч болоосой! Хувийн өмч төрөөс чөлөөтэй байх хүрээг хүнд бий болгож өгдөг. Хувийн өмч эрх баригчдын хүсэл зоригоо биелүүлэхэд хязгаар тавьдаг. Хувийн өмч бусад хүчинтэй мөр зэрэгцэн ажиллаж, улс төрийн эрх баригчдын өөдөөс сөрөн зогсох бололцоо олгодог. Ийнхүү төрийн зүгээс хүч түрэн оролцохоос ангид бүхий л үйл ажиллагааны үндэс нь хувийн өмч болдог байна. Хувийн өмч бол эрх чөлөөний үр соёолдог, хүний бие даасан байдал, эцсийн бүлэгт оюун билгийн болон эд материалын бүхий л хөгжил дэвшлийн хөрс юм. Ийм утгаар хувийн өмчийг хүний хөгжлийн суурь нөхцөл хэмээн нэрлэнэ.” гэснийг сануулахад илүүдэхгүй.
“Алтан тариа” компанийн захирал
Irgen
Уншигч
Shagdar
Шударга хүн одоо болтол байгаад баярлаж байгаа иргэн
Ука
Зочин
иргэн
ММММ
Shijir
Зочин
Зочин
Зочин
a.ansagan
Зөв
altan taria
ГанЭрдэнэ
ГанЭрдэнэ
ГанЭрдэнэ
zochin
Зочин
halow
Зочин
Bayaraa
ariuk
tsenguun
Зочин
Bat
МОНГОЛ
Buii
Зочин
undsen khuuli
Çàÿà
Çàÿà
Çàÿà
Зочин
zochin
zochin
d temuujin
Зочин
Зочин
27
UNSHIGCH
Зочин
xaaxaxaxa
Ганаа
Зочин
Зочин
dorjo
zochin
hm
Zo
hereglegch bnoo
irgen
bi
зочин
zochin
Зочин
kk