нийтлэл 6,574 нийтлэл байна

Түүвэр онигоо-23

-Өвөө, таны “дэлгүүр” чинь онгойчихож! -Аа тэр яах вэ, талийгчийг тавьсан гэрийн үүдийг цоожилдоггүй юм шүү дээ.
#чөлөөт цаг #нийтлэл

Дүрвэгсдэд “хуц” гэв

Энэ бол ердөө хэдхэн сарын өмнөх үйл явдал. Тодруулбал АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль ид эрчээ авч байсан үе. Ардчилсан Нам эргээд ялчихна гэсэн итгэлтэй, бас Америкийн төрийн бодлого залгамж чанартай, ардчиллын үнэт зүйлс нь хөдлөшгүй гэсэн горьдлоготойгоор Барак Обама Нью-Йоркт ээлжит тоглолтоо хийж байв.
#дэлхий дахинд #нийтлэл

Баабараас өөр...

Амралтын өдрөөр үзгээ барилаа... Өөртэйгөө ярьж суух ч бас зүгээр л дээ. Ярилцлагаар голлосон сэтгүүлчийн хувьд хүнийг л яриулж явснаас биш өөрөө бага ярьжээ. Жаахан төсөөрсөн ч юм шиг. Гэхдээ төсөөрч болохгүй сэдэв, төсөөрөх эрхгүй санаа гэж бас бий..
#нийгэм #нийтлэл

“Мөнхтөрийн цаг”-аар ярьсан зүйлийн тухай тодруулахуй

Мөнхтөртэй “Мөнхтөрийн цаг”-аар ярилцсан. Мөнхтөр туршлагатай сэтгүүлчийн хувиар миний “загатнасан газар маажив”. Би ч баярласандаа “огло үсрээд” Мөнхтөрийгөө, бүтэн асуулт тавих сөгөө өгөлгүй, хариултаар “шүршиж” орхив. 30 минутад олон жил бодсон зүйлээ хэлж амжих санаатай тэвдэхдээ ингэж “шүршсэн” хэрэг.
#улстөр #нийтлэл

Амьдралд хэрэгтэй хэрэггүйн талаар

Яг бидний өдөр тутмын амьдралд 1000 физикч 1000 математикч 1000 философич хэрэггүй байж магад. Гэхдээ эд нар нь байхгүй бол лам багш, бөө удган, зөн билэгч нар маань л оюун санааны түүчээ болох юмдаа.
#нийтлэл #нийгэм

Шинжлэх ухааны философи түүх

- Энэ чинь шинжлэх ухаанаар батлагдчихсан. гээд хэлчхэд л өнөө цагт олон хүн дуугаа хураан хүлээн зөвшөөрдөг болж. Гэтэл ерөөс шинжлэх ухаан гэж юу вэ? Юуг шинжлэх ухаан, юуг шинжлэх ухаан биш гэж заагладаг юм бэ?
#нийгэм #нийтлэл

Дотоод харилцааны Яамд

-Амьдрал бол ёслол гэж нэр нь үл мэдэгдэх суутан хэлжээ. (Суутны нэрийг нууцалж байгаа бөгөөд цаг нь болохоор дэлгэнэ!) “Нээрээ би тиймээ гэх шиг, нэр нь хүртэл тэмээ” гэгчээр УИХ батласан хуулийнхаа ард “хүлээн авах ёслол хийсэн өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжинэ” гэж заах болсон гэв.
#нийгэм #нийтлэл

“Эзэнтэй айл”

Өнгөрөгч долоо хоногт гурван өөр даргын гурван өөр зургийг интернэт хэрэглэгчид хуваалцжээ.
#нийгэм #нийтлэл

Монголчууд бид загас болчихоогүй шүү

Энэ сарын 22-нд ”УЛААНБААТАР ИРГЭНИЙ ФОРУМ” ТББ-аас ”Иргэний оролцоонд тулгуурласан хотын хөгжлийн төлөвлөлт, хэрэгжилт, иргэний хяналт” сэдэвтэй нээлттэй хэлэлцүүлэг зохиов.
#нийгэм #нийтлэл

Хоёр танхимтай парламент: Олигархийн засаглалаас олонхийн засаглал руу

Бямба гаригт бага үдэд СТӨ-нд хүмүүс пиг дүүрэн. Өглөө 10.30-д эхэлсэн бүртгэл 11.30 гэхэд дуусч, хүмүүс байраа эзлэв. Тайзны голд “АИХ хөдөлгөөний зөвлөлдөх уулзалт, Улаанбаатар хот 2017 оны гуравдугаар сарын 25” гэсэн анонс байрлуулж, танхимын хоёр талаар “Ардын эрхийг хэрэгжүүлэгч дээд танхим”, “Хууль, бодлого тогтоох доод танхим” гэсэн хоёр жижиг анонс өлгөсөн байна.
#улстөр #нийтлэл

Түүвэр онигоо-22

Гоо сайхны салонд: -Миний хөмсгийг зулгаагаад жаахан гайхсан төрхтэй болгоод өг гэсэн болохоос ямар бүр алмайрсан болгоод өг гээ юу!
#нийгэм #нийтлэл

Зээлдмэл нэршил

Аль ч хэлээр ярьдаг үндэстэн дундачаар 12-15 мянган үгээр хэлэлцдэг гэнэ. Англи хэл хамгийн сайн бүртгэгдсэн баялаг хэл гэгдэх.
#нийгэм #нийтлэл

Дахин хувьсгалын босгон дээр...

Хэрэв энэ зунаас “Үндсэн хууль”-ийг өөрчлөх үйл явц эхлээд он дамнавал, Ерөнхийлөгчийн сонгууль санаанд оромгүй байдлаар будилбал, 1990 оны хувьсгалын сценари давтагдвал, онц байдал тогтоовол, газар хөдөлбөл эсбөгөөс одоогоор хамгийн боломжит томъёоллоор “Өнгөгүй хувьсгал” өрнөвөл огт санамсаргүй зүйл лавтайяа биш.
#улстөр #нийтлэл

Шавь нартайгаа Волл-Стритэд

Нью-Йоркийн хөрөнгийн бирж энд оршдог гэдэг утгаар “Wall Street” гэх нэрийг сонсоогүй насанд хүрэгч энэ дэлхийд ховорxoн болов уу. АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттен дүүргийн доод (өмнөд) хэсэгт орших шигүү гудамж, тэнгэр баганадсан өндөр сүрлэг барилгууд, энэхүү их хотын санхүүгийн түүхэн төв хэсэг.
#дэлхий дахинд #нийтлэл

Хардагч үндэстэн

“Хөрөнгө оруулагч үндэстэн” хэмээх хөөргөн нэр томъёо энд тэнд мэр сэр үзэгддэг. Үүн шиг худлаа зүйл байхгүй ээ. Монголчууд юун хөрөнгө оруулахтай манатай яваа. Харин бид ХАРДАГЧ ҮНДЭСТЭН гэдэг нь бодитой.
#нийгэм #нийтлэл

Туркийн дотоод хэрэг тэдний асуудал, манай сургуулиуд манай өмч

Сүүлийн үед манайд үйл ажиллагаа явуулдаг Турк сургуулиудыг хаах, багш нарыг солих гэх мэт яриа гарч, тэнд хүүхдүүдээ сургадаг эцэг, эхчүүд санаа зовних боллоо. Харин ч чанартай сургалт явуулж, хүүхдүүдэд нь дэлхийн хэмжээний боловсрол олж авах зам гүүр нь болдог ийм сургуулиуд хаагдана гэдэг юу гэсэн үг вэ гэсэн яриа энд тэнд сонсогдоно.
#дэлхий дахинд #нийтлэл

Туг салхи хоёр

Азиз Несиний нэг өгүүллэг байдаг даа. Нэг хэнэггүй эр хүүхдийнхээ эцэг эхийн хуралд очдоггүй юу. Тэгээд үг хэлнэ. Хамгийн гол нь түүний үг их амжилттай болдог юм. Хүмүүст, ялангуяа багшид тэр үг нь таалагдаж байгаа гэж жигтэйхээн. Гэтэл мань эр үгээ зогсоож болдоггүй.
#нийгэм #нийтлэл

Ичих, буруутгах, эргэлзэх сэтгэлгүй машин буюу Болор дуран 2.0

Болор дуран 2.0 авч суулгалаа. Дажгүй шүү. Тун зөв засаад байна.Өмнө бас тиймэрхүү програм хэрэглэж үзэж л байлаа. Зарим үгийг буруу засаад байдаг юм. Болор дурангаас одоогоор миний бие алдаа олж хараагүй л байна. Тэгээд үсгийн дүрмийн талаар, үсгийн дүрмийн талаарх иргэдийн санаа бодлын талаар жаал бодон суулаа.
#нийгэм #нийтлэл

Ж.ГҮРРАГЧАА: Саран дээр Монголын далбаа очсон юм шүү

Огторгуйн 88 одны ордоор сансрын нисгэгчид ориентаци хийж, Союз хөлөг Салют станцтай холбогдох үед зүгээ баримжаалдаг гэнэ. Харин бид зурхайн 12 ордоор зүгээ баримтлаад л...
#нийтлэл #нийгэм

Аксиом

Евклидийн геометр гэж 10 жилийн сургалтын хөтөлбөрт орсон математикийн салбар ухаан байдаг.
#нийгэм #нийтлэл

Тантрын дуудлага

Бүх юм хувирч өөрчлөгддөг… Гэраклитийн зөв: Нэг голын усанд хоёр орж чадахгүй. Гол ч өөрчлөгдсөн, чи ч өөрчлөгдсөн байна. Бүх оршихуй ийм л агшин зуурын урсгал. Нэгэнт улирсан агшин эргэж хэзээ ч ирэхгүй.
#чөлөөт цаг #нийтлэл

Дефолтоос “түдгэлзэж” болдоггүй юм

Монгол Улсын төр, засаг гадаад, дотоодын өрөндөө баригдаад, хөдөлж чадахгүй болсныг бүх дэлхий харж байна. Эргэн төлөгдөх хугацаа нь болсон Хөгжлийн банкны 580 сая ам.долларын зээлийг Засгийн газар хөрөнгө оруулагчидтай нь тохиролцон өндөр хүүтэй, урт хугацаатай “Хуралдай” бондоор арай чүү сольсноор өрийг өрөөр хааж, дампуурал зарлахаасаа (дефолт) эхний удаа мултрав.
#нийтлэл #эдийн засаг

Түүвэр онигоо-21

50 мянган жилийн өмнө нэг муу новш нь гартаа саваа мод барьснаас болж хөдөлмөр үүссэн юм.
#чөлөөт цаг #нийтлэл

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнөх “Ерөнхийлөгчийн сонгууль”

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө, хойно...гэж цаг хугацааг зааглаж заазалдаг болчихлоо. Гэтэл түүний наана нэг “хөөрхөн” Ерөнхийлөгчийн сонгууль болох гээд байна. Энэ бол гурав хоногийн дараа буюу сарын 24-нд товлогдсон МҮОХ-ны 7 дугаар чуулган.
#улстөр #нийтлэл

“Монгол тулгатны 100 эрхэм” Б.Бат-Эрдэнэ аваргын хөргийг задлах гэж оролдохын учраа

Хоёр мянга арван дөрвөн онд би “Баатардах монтажны урлагийн тухайд ” нэртэй нэгэн шүүмж бичсэн бөгөөд харин одоо дахиад нэг хийцийн тухайд шүүмжлэх гэж үзье.
#нийгэм #нийтлэл

МАН шинэчлэгдвэл бид бүгдээрээ хожно

МАН шаардлага хүргүүллээ. Тэнд өгүүлэхдээ улс орны эдийн засаг хямралын байдалд орсныг онцлоод валютын нөөц эрс хомсдон, гадаадын хөрөнгө оруулалт зогсож, экспорт хоёр дахин бууран төгрөгийн ханш эрс доройтсоныг тодотгоод яаралтай арга хэмжээ авахыг Засгийн газраас нэхэмжилж, энэ талаар түргэн шуурхай арга хэмжээ авахын тулд УИХ-ын ээлжит бус чуулганыг үтэр түргэн хуралдуулахыг шаарджээ.
#улстөр #нийтлэл

Ардын Их Хурал гэх яриа

АН-ын Үндэсний бодлогын хороо/ҮБХ/-ны сонгууль хойшлов бололтой. Улсын дээд шүүх тус намын шинэ дүрмийг “Улс төрийн намын тухай хуулийг зөрчсөн” хэмээн үзэж бүртгэхээс татгалзсан байна.
#улстөр #нийтлэл

Хулан

Намайг Дэлгэр гэдэг бөгөөд тэгэхэд би оюутны зуны амралтаараа ирээд Улаанбаатарт байсан билээ. 1974 оны 8-р сарын сүүлчийн 7 хоногийн намар үнэртсэн гунигтай, бүрхэг, бороотой тийм нэг өдөр байсан юм.
#нийгэм #нийтлэл

Очир огтлогч судар

Учир нь Субуди, тэдгээр бодьсадва би хэмээн, төрөлтөн хэмээн, сүнс хэмээн, бодгаль хэмээн баримтлахгүй. Тэдгээрт номын баримтлал хийгээд ном бусын баримтлал аль нь ч үгүй. Тэдгээр бодьсадва аливааг баримтлах хийгээд үл баримтлах хоёроос ангид болой.
#чөлөөт цаг #нийтлэл

Түүвэр онигоо-20

Баярын дараагаас турна гээд л өөртөө амлах юм. Даанч Монголын минь амьдрал тэр чигээрээ баяр...
#чөлөөт цаг #нийтлэл