Түүвэр онигоо-23
-Өвөө, таны “дэлгүүр” чинь онгойчихож! -Аа тэр яах вэ, талийгчийг тавьсан гэрийн үүдийг цоожилдоггүй юм шүү дээ.
-Өвөө, таны “дэлгүүр” чинь онгойчихож!
-Аа тэр яах вэ, талийгчийг тавьсан гэрийн үүдийг цоожилдоггүй юм шүү дээ.
***
-Гоё хөгжилтэй юм яриад өг! -Өөрийнхөө амьдралаас уу?
-Yгүй ээ, хөгжилтэй гээд байхад.
***
-Би караокед найзуудайгаа дуу дуулмаар байдаг ч солгой хоолойтой, яах вэ? -Тэр таны санаа зовох асуудал биш, найзуудын чинь проблем.
***
“Проводникийн синдром”: сэрүүлэг дуугархаас 1 цагийн өмнө гэрийхнийгээ "00 түгжлээ шүү" гэж айлгаж сэрээдэг проводникуудын сэтгэцийн өвчин.***
Сонгогч бид нарт сонголт бага: ухаантайг нь сонговол зальдуулна, тэнэгийг нь сонговол залхана.***
Миний цалинг Улаан Номд оруулж өгнө үү: цалин маань юу ч үгүй устаж алга болохын ирмэг байна.***
Дэлхий даяар бөөн хямрал! Монгол улс хөгжлийн замдаа баттай орлоо! Сайн байна уу, эрхэм үзэгчдээ! ММ агентлагийн мэдээг хүлээн авна уу?***
Хүнсний бараа үнэд орсны улмаас хамгийн их хохирсон хүмүүс бол: 00-ын цаасны худалдаачид.***
30 жилийн дараа ач хүүдээ: -Их л хүнд цаг үе байлаа. “Улс орноо яаж хөгжүүлэх вэ” гээл өдөр шөнөгүй сошиалд хэрүүл хийгээд л суудаг байв шүү дээ.
***
***
Эмэгтэй хүн өөрийнхөө царай муутайг тэвчиж чадна. Харин өөр эмэгтэйн гоо үзэсгэлэнг бол яагаад ч тэвчиж чадахгүй.***
Хүмүүсийг 2 ангилна: 1. Ангилж болох хүмүүc
2. Ангилах боломжгүй хүмүүс
***
Ажил хийх хүсэл, тэнхээ танд байхгүй бол та залуугаараа л байгаа юм байна гэсэн үг.***
Угаасаа бүх юм нүүрсний үнээс хамааралтай юм бол УИХ, төр засгаар ер нь яах юм бид нар?***
14-тэй охин нь 4 сарын 1-нд: "Ээж, та удахгүй эмээ болно" гэж наргиснаас хойш ээж нь дараа жил нь л бүтэн нойртой унтдаг болов.***
Манай хүүхнүүд их ичимхий: нүцгэн эр хүн харахаараа харцаа доошлуулдаг юм.***
Охиныдоо зочлоод. Сонин байвал өгөөч гэтэл "Юу вэ, аав 21-р зуун, май iPad ашигла" гэсэн юм. Хөөрхий ялаа юунд цохиулснаа ч ойлгоогүй үхсэн дээ.***
Амьдрал бол тоглоом. Чиний компьютер дээр л гацаад байгаа байхгүй юу даа.***
Эхнэр нөхөр 2 аз жаргалтай сайхан амьдарч байлаа. Гэвч 1 өдөр: гэрлэснээрээ хэн нь хэндээ илүү жаргал бэлэглэсэн гэдгээрээ маргаад...***
Орчин үед нүүрэн дээр нь гоё царай зурах боломжтой эмэгтэйг хөөрхөн эмэгтэй гэж тооцно.***
Оюутнуудыг загнана: -Дотуур байранд архи уухгүй шүү! Энэ та нарын тэр дураараа байдаг цэцэрлэг чинь биш!
***
-Эрчүүд яагаад эмэгтэйчүүдийг хуурдаг юм бол? -Нүүрээ будаж хуурсных нь төлөө хариугаа авч байгаа юм!
***
Манай УИХ-ын гишүүн: -Трамп ч ёстой новш юм даа: сонгуулиар амласан амлалтуудаа хэрэгжүүлээд эхэлчихдэг...
***
Байшин савны хаяг андуурч будилах юу ч биш. Зальцбургийн онгоцны буудал дээр Австри Австралийг андуурсан хүмүүст зориулсан самбар байдаг юм билээ.***
Трамп хэд хэдэн улсын иргэдийн АНУ-д орохыг нь хориглосныг сонссон индианчууд: -Айн? Ингэж болох байсан юм уу?!
***
Амьдрал гэдэг их сонин эд: гарт дөнгөж яг хамаг гоё хөзөр хүрээд иртэл өөдөөс шатар тоглоод эхэлдэг.***
Найз бүсгүй: -Чи надаас илүү наад интернетдээ хайртаа юм байна л даа. Наадхи чинь 4G-тэй би ганц G-тэй болохоор тэр үү, тээ?!
***
Жинхэнэ атеист хүн дарвины зурагны өмнө зул асаагаад залбирдаг.***
-Трамп яагаад цагаачдад дургүй юм? -2 эхнэр нь хоёул цагаач учраас тэр биз...
***
Зочдоо уйдаахгүйн тулд онигоо ярьж өгөх хэрэгтэй. Хэрэв явахгүй суугаад л байвал тэр онигоогоо дахиад давтаад яриад өгөх хэрэгтэй.***
10 кг гурвалжин будаа авах гэтэл дэлгүүрийн кассчин: -Алив иргэний үнэмлэхээ үзүүл, яг 60 хүрсэн юм уу?
***
Хэрэв та өөрийгөө муу хүн гэж боддог бол өөрийгөө дутуу хайрлаж байна гэсэн үг. Харин сайнаар боддог бол өөрийгөө дутуу мэддэг юм байна гэсэн үг.***
“Хямдрал 50%” гэсэн бичиг хараад эмэгтэй хүний тархи мөн яг 50% ажиллахаа больдог.***
Мөнгөний ач холбогдлыг ойлгох хүртлээ хүүхэд эцэг эхээ үнэн сэтгэлээсээ хайрлаж байдаг.***
Удахгүй сошиалын салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж одон медаль өгдөг болох биз. Тэрний төлөө л бид энд сууж байгаа биз дээ?!
***
Төгрөгийн ханш төрийн өндөрлөгүүдийн ханшнаас шууд хамааралтай.***
Бусдыг хайрламаар байвал архи уу. Бусдаар хайрлуулмаар байвал архи уулга.***
Урьд нь хаадууд ордон барьдаг байсан бол өнөө цагт салбадайнууд ордон босгодог болж дээ.***
Зочин
Зочин
Зочин
Сахал