Түүвэр онигоо-21
50 мянган жилийн өмнө нэг муу новш нь гартаа саваа мод барьснаас болж хөдөлмөр үүссэн юм.
50 мянган жилийн өмнө нэг муу новш нь гартаа саваа мод барьснаас болж хөдөлмөр үүссэн юм.
***
Эхнэр хүн ямагт 2 цалингийн цаадхийг харж байдаг.
***
Өвөл дуусах дөхөөд ирэхээр нь хавар намрынхаа хувцаснуудыг өмсөж үзлээ. Таарч багтаж байгаагаас зөвхөн хүзүүний зүүлт л байна: гарын бугуйнд орж байна.
***
Компьютер тоглоом хүүхдэд муугаар нөлөөлдөг гэх юм. Хаашаа юм, би тэгээд багадаа Nokia Snake шиг хаа сайгүй тэнээд, чулуу залгиад урт болоод явдаг байсан юм уу?
***
Хавар яг эмэгтэй хүн шиг: одоохон очлоо гэчихээд л үсээ ч хатаагаагүй, халаадтайгаа хумсаа янзлаад сууж байдаг.
***
Би сэтгэж байна гэдэг чинь... миний смарт утасны батрей дуусчээ гэсэн үг!
***
Сүүлийн үед рок попчид амьдралд нэг л хоргодонгуйхан байж амиа хорлодог болчихсон юм шиг ээ.
***
Дуугарах ёстой юман дээр дуугүй өнгөрдөг нь эр хүний алдаа. Дуугүй байх юман дээр дэмий чалчдаг нь эм хүний алдаа.
***
Эрчүүд эмэгтэй хүний амьдралд гүйцэтгэдэг үүргээ дутуу үнэлдэг. Хүүхнүүд эрчүүдийн амьдралд гүйцэтгэдэг үүргээ хэтрүүлж үнэлдэг.
***
Миний санхүүгийн байдал:
Ямар ч байсан миний найзууд надтай мөнгөнд болж найзладаггүйг нь би мэднэ.
***
Бүх юм сайхан болно оо. Гол нь илүү сайхан болгох гэж л бүү оролдоорой төр засаг минь!
***
-Байна уу? Миний хүү юм идсэн үү?
-Ээж, би чинь эхнэр авчихсан эр хүн шүү дээ
-Харин тийм учраас л би тэгэж асууж байна!
***
Гахай ямар хортой муу амьтан болох тухай лалын шашинтан нэгэн эр надад ярихад нь би:
-Олны дунд ороод дэлбэрдэг гахай би лав хараагүй юм байна гэчихсэн.
***
Амьдрал яг нохойн чарга шиг: хэрэв чи толгойлогч нь л биш бол чиний өмнөх дүр зураг хэзээ ч өөрчлөгдөхгүй.
***
Рашаан сувиллын газарт цэвэрлэгч олдохгүй удсан тул шавар сувилал болон өөрчлөгдлөө.
***
-Чи намайг солгой гэж яаж мэдсэн юм?
-Хамрын чинь зүүн нүх нь илүү том юм.
***
Бүсгүй залууд:
-Чи дандаа ийм чухал царайтай байдаг юм уу? Гоё инээдмийн юм ярь л даа...
-Шууд цалингийнхаа тухай ярьмааргүй байна аа.
***
Өчигдөр гэнэт нөхөртэйгээ дүүшэнд сексдмээр санагдаад, хүсэл тачаал минь оволзоод... Гэтэл өнөөх чинь усны мөнгө гүйчихлээ гэж бувтнаад...
***
-Энд өвдөж байна уу?
-Yгүй ээ, эмч ээ
-Энд?
-Yгүй
-Тэгвэл энд?
-Наадхи чинь түрийвч
-Өвдөж байна уу?
-Аанхан...
***
Шартсаны улмаас удирдаачийн гар нь салгалаад байсан тул үзэгчид тэр үдэш Моцартын ремиксийг сонслоо.
***
Эхнэр нь нөхөртөө:
-Хүү сургуулиа улаан дипломтой төгсчээ. Хоёулаа бэлэг бодно байгаа?
-Улаан диплом бэлэглэх нь хангалтгүй байсан гэж үү?
***
Салсан гэж битгий ярь, "Бид 2 хэзээ ч хэрэлдэхгүй байхаар шийдсэн" гэж ярьж бай.
***
Найз бүсгүйгээсээ соёлтойхон салчихмаар байвал Мартын 8-наар ном бэлэглэчих.
***
-Утсаа хулгайд алдчихлаа!
-Цагдаа руу очсон уу?
-Тэд нар биш ээ, өөр хүмүүс байсан.
***
Хүүхнүүд ээ, эр хүн гэдэг чинь байнга махсаж байдаг л амьтан юм шүү дээ: нэг бол мах идэж байдаг, эсвэл мах илж байдаг.
***
Нүүр гарын саван өмнөхөөсөө арай хурдан дуусаад байсныг анзаарснаар би халзарч эхэлснээ мэдсэн юм.
***
Халзан хүн нүүрээ угаахдаа хэр талбайг хамруулж угаадаг бол?
***
2 найз утсаараа селфиднэ:
-Ёо, царай марай арай л дэлбэрчихсэн юм аа!
-Чи гайгүй, намайг хар л даа
-Би чамайг л хэллээ л дээ...
***
Бүх улстөрчдийг албадан твиттер, фейсбүүк хөтөлдөг болгох хэрэгтэй. Эргүүтэл, тэнэглэлүүд нь олны өмнө ил байг.
Зочин
sainbuyan
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин