Ашиг сонирхлын зөрчилтэй, мэргэшсэн ченжид Тавантолгойн төслийг атгууллаа шүү
Тавантолгойн гэх алдарт мега төслөө С.Баярцогтын гарт атгуулжээ. Та бүхэн санаж байгаа бол Н.Алтанхуяг Ерөнхий сайд болмогцоо танхимаа бүрдүүлээд Ерөнхийлөгчид өргөн барихад С.Баярцогтыг л тас эсэргүүцээд байсан гэдэг. Бүр гурвантаа шүү.
Тавантолгойн гэх алдарт мега төслөө С.Баярцогтын гарт атгуулжээ. Та бүхэн санаж байгаа бол Н.Алтанхуяг Ерөнхий сайд болмогцоо танхимаа бүрдүүлээд Ерөнхийлөгчид өргөн барихад С.Баярцогтыг л тас эсэргүүцээд байсан гэдэг. Бүр гурвантаа шүү. Харин одоо Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг эзгүйд С.Баярцогт Тавантолгойн төслийг эргүүлэн татсан. Мөн С.Баярцогт Тавантолгойн төслийг боловсруулан, алдаа юуг нь засаж УИХ-аар батлуулах үүрэг хүлээв. Товчхондоо Оюутолгой, Тавантолгой хоёр С.Баярцогт гэдэг хүний гараар дамжин наадмын өмнө батлагдаж “эздэдээ” очих тавилантай юмсанж. Тохиолдол гэхэд зохицолгүй харагдах энэ “тавилан”-гийн цаана Монголын төр Алтангадас фракцид өртэй юм байж гэх зураг л харагдаад байгаа юм. С.Баярцогтыг М.Энхсайханаас “муу”, эсвэл “сайн” мэдлэг, туршлагатай гэдгийг хэн ч баталж нотолж чадахгүй. Харин ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах нэрийн дор гадныхны гарт атгуулахдаа гаршсан гэдгийг нь удаа дараа харсан. Үүнийгээ тайлбарлаж олон хувьсагчаараа толгой эргүүлэхдээ ч гарамгай, сурамгай нэгэн. Бүр улайрахаараа “гудамжны хүн Тавантолгой төслийг ойлгохгүй” гэж хэлэхээс ч сийхгүй. Учир нь тэрбээр Оюутолгой төслийн талаар яг ингэж хэлж байсныг мартаагүй.
Тавантолгой төслийг эргүүлэн татах талаар түүнийг дуугармагц Х.Баттулга, А.Гансүх нар авах нь, дураараа ингэж дургина гэсэн зураглал зохиосон. Харин өнөөдөр С.Баярцогт төслийг хариуцна гэхэд тэд чимээгүй болчихлоо. С.Баярцогтын цаана хэн байгаа вэ гэдгийг ч харахыг хүсэхгүй байна. Аргагүй шүү дээ, С.Баярцогтын цаана MCS гэдэг аль ч төрийн үед үл дийлдэх хүчин бий. Тэр хүчинтэй тэмцэгчид сайнаа үздэггүй. Улс төрийн хамгийн том хоёр хүчний чинээлэг бүлгийг цуглуулсан энэ хүч зөвхөн мэдлэг, туршлагаараа жигүүрлэн бүтээн байгуулалт хийх гэж байгаа бол хэн ч саад хийхийг хүсэхгүй. Гэтэл эрх мэдэл, мөнгөний ноёрхлоор баялгийг гаднынхны гарт хүлээлгэн өгч хөлждөг тэдэнд Монголын талаарх гоё төсөл байснаас Монголын төлөө хийчихсэнээ харуулсан, хойч үед үлдэх өвийг одоогоор харуулаагүй байна. Харуулахын ч аргагүй урт хугацааны төслүүдэд тэд дурладаг нь үүний нууц байж болох юм.
Яг одоогоор АН-ынхан фракц хоорондын зөрчлөө Тавантолгойтой холбож байгаагийн зэрэгцээ МАН-ын залуус өөр хоорондоо толхилцох болсон нь дээр дурдсан улс төрийн хоёр том намын холимог ах нар нь MCS-ийг дэмждэг, дэмждэггүйгээрээ талцсантай холбоотой. Бидний танил С.Баяр, Ц.Нямдорж тэргүүтэй МАН-ын хэсэг бүлэг олигарх, АН-ын “Алтангадас” фракцийнхныг MCS болон Тавантолгой дахь ашиг сонирхлоос ангид харахад үнэхээр хэцүү болсон. Мөн экс Ерөнхийлөгч П.Очирбат, Н.Багабанди нар хумсаа нуун суугааг нуух юун. Үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдууд, тэдний дотор Тавантолгойн “дээлээ тайлсан” дүр үзүүлэгч М.Энхсайхан тэргүүтний хүч бага гэж үү. Түүнд Тавантолгойн ордын талаар хэдэн боть ном биччихээр судлагдахуун болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд ч бүрэн мэдэхгүй нууцын зэрэглэлтэй мэдээлэл байгаа гэдэгт итгэлтэй байна.
Тэдний эсрэг талд АН-ын “Алтангадас бусчууд” болон МАН-ын “Ах нар баяртай. Бидний үе ирсэн” гэдэг залуус энэ бүхэнд цэг тавихаар оролдож байна. Хөөрхий, тэдэн дээр их л бодож хоосон хоцорсон гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр нэмэгдэх боловч улирч чадаагүй, гэнэн цайлгандаа хоосон хоцорсон, оймсоо гозолзуулж дансаа улайлгасан түүнээс айх хүн нэн ховор болж. Түүний адил айдастай Ерөнхийлөгч бол Ц.Элбэгдорж. Дуугарч дэм өгвөөс буруудчих гээд, дахин сонгогдох боломжгүй тул “долоогчид” нь нүүр буруулчихаад байгаа түүнд одоо ард түмний талд зогсох нь л ашдын ашигтай гэхэд буруутахгүй.
Улс төрийн бусад нам, бие даагч гишүүд, олон нийтийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, хэвлэн нийтлэгчид одоо С.Ганбаатар тэргүүтнийг шоолох бус түүн шиг хяналттай байж, төрийг иргэд хянадаг гэдгийг нэгэн дуугаар хашгирсаар байгаад дуусах цаг иржээ. Яагаад “MCS” групптэй “цус ойртсон” дээрх нэр бүхий улстөрчдийг, С.Баярцогтыг, Хөгжлийн банкийг хардах эрхгүй гэж. Яагаад заавал “Алтангадас”-ын тод төлөөлөл, Оюутолгойн “ченж”-ийн гараар Тавантолгойн ордын нүүрсийг “цорын ганц худалдан авагч” гэх Чалькод өгүүлэх ёстой юм бэ. Хэдийгээр эрхбиш Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө эргэн харж уг асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх, стратегийн ордынх нь хувьд олборлох, борлуулах, үнэ тогтоох, худалдан авах, тээвэрлэх олон эрхээс цорын ганц тээвэрлэх эрхийг “МТЗ” ТӨХК-д өгч хуулийн ганц заалтыг ч атугай биелүүлсэн дүр үзүүлэх гэж буйн цаана хардах олон асуудал үлдсэн гэдгийг бүү мартаж алмайраасай.
Монголын төр “Алтангадас” фракц гэгчид өргүй. Төрд ажиллаж байсан хэдэн хүн тэр фракцид өртэй болсон бол Тавантолгойн баялаг түүнд нь огт хамаагүй. ЗГХЭГ-ын даргын хувиар түргэн сэтгэж С.Баярцогтод Тавантолгойн төслийг хариуцуулж байгаа нь ашиг сонирхлын асар өндөр зөрчилтэй. Үүнд “MCS”, “Энержи ресурс”-тэй хамааралгүй улстөрчид онцгой анхаарах, шаардлагатай тохиолдолд эсэргүүцэл илэрхийлэх нь чухал. Жил бүр наадам болно. Харин Тавантолгойн ордын хувь заяаг нэг л удаа шийднэ. Юун наадам, хаврын чуулган завсарлахын өмнө бушуу түргэн асуудлыг шийдэх гэж яарсны горыг бидний хойч үе амсах гээд байна. Ашиг сонирхлын зөрчил гэж юу юм бэ, яагаад тэр хуулийг баталсан юм бэ, хэнийг юунд оролцуулах нь аюултай болохоор баталсан бэ гэдгээ санаач. Ой санамжаа алдсан хууль тогтоогчдын дунд гаршсан луйварчингууд мэдлэг туршлагаараа гайхуулан сууж, байраа сэлгэх төдий тоглолт хийгээд байгааг олж анзаарахгүй, хориг тавьж болиулахгүй юм бол “Би чадна, намайг сонго” гэж дахин бүү дуугар!