Өрийн хавхнаас өндийх боломж
Уул уурхайн мөчлөг өсөх үед алсын хараатай улс орнууд хөрөнгө мөнгө хуримтлуулж нөөцөлдөг. Орос, Казахстан жишээ нь тэгж чадсан учир мөчлөг унах цагт тохиодог эдийн засгийн хямралыг өлхөн давж байлаа.
Уул уурхайн мөчлөг өсөх үед алсын хараатай улс орнууд хөрөнгө мөнгө хуримтлуулж нөөцөлдөг. Орос, Казахстан жишээ нь тэгж чадсан учир мөчлөг унах цагт тохиодог эдийн засгийн хямралыг өлхөн давж байлаа. Манайх болохоор өсөх үед нь хуримтлуулах байтугай өрөнд баригдаж орхив. Уул уурхайгаасаа маш их орлого орохтой уралдаад маш их өр тавиад байсан нь Монгол төрийн удирдлагын бас нэг “гайхамшиг”. Орлого нь улс төрчдөд, өр нь иргэдэд ногдов.
Монголын төр, засгийн удирдлага эдийн засгийн бялуугаа том болгохын оронд өөрийн зүсмээ томруулахыг хичээснээр сав л хийвэл төр засгаа сольж, эрх мэдэл булаацалдсаар дахин нэг зуныг барав. Эдийн засаг энэ онд гурван хувь өсөхөөр байгаа ч гадаад өрийн хүүгээс бараг хоёр дахин хоцорч, улс орон өрийн хавханд орчихоод байгаа тухай би өмнөх нийтлэлдээ бичсэн.
Өнөөдөр Монгол Улсын гадаад өр Төв банкны Хятадтай байгуулсан солилцоо /SWOP/, Хөгжлийн банкны өмчит компаниудын өрийг хамруулан тооцвол, төр засгийнхны хэлээд буй шиг эдийн засгийнхаа 55 хувь биш, бүр 90 хувьтай тэнцэх юм аа, Уул уурхайн хямрал хальсаар барилга, үндсэн хөрөнгийн салбарыг хамарч, барьсан барилгууд нь борлогдохгүй, зарсан сууцны зээлийн эргэн төлөлт муудан, чанаргүй зээл нь өссөн банкны салбарыг ч сулруулах боллоо.
Монголын төр засаг өрийг өрөөр төлөх болж, дотоодын зах зээл дээрээс ч хамгийн өндөр хүүтэй хөрөнгө босгож байгаа нь засгийн газрын санхүүгийн эрсдэлийг хөөргөдөж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг бууруулан, Засгийн газрын бондыг зарах хүслийг нь дэврээж байна.
Монголын Засгийн газар эдүгээ эх эцгийнхээ зээлийн картыг дур зоргоороо зарцуулж найр хийж, үнэтэй хөрөнгө зээлэн авч дураараа дургиж байгаа эрх танхил хүүхэд шиг болжээ.
Монгол Улс гадаад өрийн хавхнаас гарахад хэцүү, гарахгүй удвал улам хэцүү болоод байна. Улс орон маань яавал энэ хавхнаас гарах вэ?
АНХНЫ АЛХАМ
Байхгүй мөнгөөр баахан юм худалдаж аваад, эх эцгээ зээлийн өрөнд оруулаад байгаа энэ хүүхдээс хамгийн түрүүнд кредит картаа салгаж авах ёстой. Нэмж зээл авахаа зогсоохыг эрүүл саруул бодолтой иргэд Монголын Засгийн газрыг шаардаж байна. Ер нь Засгийн газрын гадаад өрийн удирдлагыг ил тод болгож, зарцуулалтыг хянахад иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, өрийн хөрөнгийг улс төрчидтэй холбоотой компианиудад олгохыг тас хорих, тухай бүр нь нягтлах цаг болжээ.
ДАРААГИЙН AЛXAM
Энэ оны төсөвт яаралтай, дахин тодотгол хийж урсгал зардлаа хэвээр байлгах, нийгмийн зөвхөн эмзэг хэсэгт төвлөрч, төрийн үйлчилгээний ажилчдын цалинг хамгийн түрүүнд олгож байх горимд шилжих журам тогтоож төсвийн алдагдлыг ДНБ-ийхээ хоёр хувиас хэтрүүлэхгүй байлгах хуулийг сэргээх шаардлагатай байна. Төсвийн хөрөнгө оруулалтыг дахин эрэмбэлж, өгөөж нь урт хугацаатай хөрөнгө оруулалтыг багасгахаас өөр сонголт алга болжээ. Ирэх оны төсвийг батлахдаа ч энэ чиглэлийг барьж, төр засаг өөртөө шинээр үндсэн хөрөнгө авахаа зогсоож, гадаад айлчлалын зардлаа эрс багасгах цаг болжээ.
ГУДГААР АЛХАМ
Монголбанкны хараат бус байдлыг сэргээж, орон сууцны зээлийн болон үнэ тогтворжуулах хөтөлбөрийн тэнцлийг байх ёстой, Засгийн газрын тэнцэл яаралтай шилжүүлэх ажил оройтож байна. Монголбанк Засгийн газрын шахалтаар төсвийн алдагдлаас үүсэлтэй алдагдлыг нөхөх бодлогыг хэтрүүлэн хичээж, улмаар ханшийн уналтыг хазаарлахын тулд валютын нөөцөө шавхаад байна. Хэрэв СВОП-ын өрийг тооцвол, Төв банканд валютын нөөц үлдсэнгүй. Монголбанк өөрөө зээл өгч буй хууль бус үйлдлийг зогсоож, цөөхөн хэдэн компанид олгосон зээлийг нь бас Засгийн газрын тэнцэлд авч эргэн төлөлтийг Сангийн яам хянах ёстой.
ДӨРӨВДҮГЭЭР AЛXAM
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зургаан сарын өмнө УИХ-аар батлуулсан макро эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрөө шуурхай хэрэгжүүлэх, түүний дотор том төслүүдээ хөдөлгөх, юуны өмнө талцуулсан Таван Толгойн ажлыг урагшлуулахын тулд “Эрдэнэс Таван Толгой”, “Энержи ресурс” компаниудын хамтарсан консорциум болгох, стратегийн хөрөнгө оруулагч шалгаруулж, гэрээ байгуулан, дэд бүтэц, барилга байгууламжийн ажлыг эхлүүлэх шаардлагатай байна.
ТАВДУГААР AЛXAM
Авилгачдыг өршөөх гэхээсээ илүү нийтийн хөрөнгөнд учруулсан хохирлыг нь төлүүлж, ажилчдын цалинг тавих, нийгмийн зайлшгүй зардлаа нөхөх нь шударга ёсонд нийцнэ. Төлбөрөө хийсэн авилгачдыг төрд ажиллах эрхийг нь бүх насаар нь хасчихаад “өршөөхгүй” бол эргэж буцан “зөвлөгөө” өгчих гээд амьтан хүний толгой эргүүлж, цаг, хөрөнгө алдуулаад салахгүй шүү дээ.
Мөн төрийн өмч нэртэй намын өмчийн үйлдвэрийн газруудыг хувьцаат компани болгон Хөрөнгийн биржээр дамжуулан худалдах замаар үргүй зардал, татаасыг арилгаж, авлигын томоохон үүрийг цэгцлэх цаг болоогүй гэж үү.
Монгол Улсыг өрийн хавхнаас өндийх, цаашдаа эдийн засгаа уул уурхайн мөчлөгийн хамаарлаас хамгаалахын тулд төр засаг наад зах нь эдгээр таван алхмыг хэрэгжүүлэхийг цаг хугацаа шаардаж байна.
Тэгээд эхэлбэл гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлж, эдийн засагт ихээхэн шаардлагатай байгаа хөрөнгө босгоход Монголын арилжааны банкууд, санхүү бизнесийн байгууллагуудад хямдхан болох юм.

Зочин
menxee
zochim
Монгол
engiin ajilchin
Зочин
Mongol
Mongol
Маш зөв+
Наран
tattler tulugch irgen
Зочин
tugs