Урлаг спорт 226 нийтлэл байна

Төрт улсын нийслэл, Торгоны замын эхлэл Чан-ань хотоор аялахуй (бүрэн эхээр)

Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгээс зарласан "Хятад орны хөгжил цэцэглэлт миний нүдээр" нийтлэлийн уралдаанд дэд байр эзэлсэн бичвэр

Монголын Нууц Товчоо

Эртний Грекийн утга зохиолын хамгийн эртний дурсгал болох Хомерийн Илиад, Одиссейгоос авахуулаад бөмбөрцөгийн бүхий л сонгодог зохиол, алдартай туулийг хэвлэн гаргадаг дэлхийн алдарт Penguin Classics хэвлэлийн газар “Монголын Нууц Товчоо”-г энэ онд хэвлэн гаргасан. Үүний орчуулгыг алдарт монголч эрдэмтэн Christopher P. Atwood орчуулсан билээ.
#монголын нууц товчоо

ТУРК КИНО

Ер нь Турк орон эртнээс баялаг түүхтэй ч орон юм, ​кино зохиол нь төрөл бүрийн сэдвээр сайн зохиомжтой сонирхолтой хэлбэрээр бичсэн байдаг тул кино урлаг нь амжилт олж байна даа. ​Сүүлийн жилүүдэд Туркийн кино урлаг өсөн дэвжиж дэлхийн тавцан дээр гарч байна шүү, үзэгчид ээ.

Театрын Оюун

Сүүлийн үед театрт янз бүрийн л жүжиг тавилаа. Харин үзэгчдийн сэтгэлд үлдэх бүтээл ховор байна. Найруулагчид маань зохиол, жүжигчин хоёроо сонгож чадаагүйгээс тэр болов уу. Ер нь тэгээд бид цөм даанч бага мэдэх юм даа. Мягмар Батбаяр хоёрыг жүжиг бичиж өгч байхад театрт мундаг байлаа. Бас авьяаслаг хоёр найруулагч бурхан болчихлоо доо.

Эрнест Хэмингуэй "Килиманжарогийн цас"

Тэгтэл Комти, Аруша руу эргэсэнгүй, шатахуун хүрнэ гэж тооцсон бололтой, харцаа доошлуулан газрын гадаргуугаас төдий л өндөрт биш анхны цас аятай хийсэн сарних хөвөн ягаан үүлсийг ажиглан харав. Өмнө зүгээс нүүж буй царцаа юмсанж тэр үүл. Төдхөн онгоц өндөр авч, зүүнийг барин нисэх шиг боллоо. Тэгээд гэнэтхэн харанхуй нөмрөв. Аадрын үүлэн дунд нисээд орчихсон нь тэр байжээ. Хүрхрээн дундуур нисэх шиг, хаашаа л харна аадар цутгана. Үүлэн дундаас гарахад Комти эргэж хараад инээмсэглэн урагшаа зангахад тэр зүгт тэнгэрийн уудмыг эзэгнэн ноёлсон асар өндөр, алтан наран доор цасан цагаанаар гялтганан гялалзаж харах орчныг бүрэн эзэлсэн Килиманжарогийн ам дөрвөлжин орой тодрон үзэгдлээ. Тэрүүхэн мөчид эцсийн зогсоол нь энд байгааг тэр ухамсарлан ойлгов.

“Айсуй” номын дөтгөөр бүлгээс

Бидэнд хил залгаа ашигтай өөр түнш заяасангүй. Хаяа дэрлэсэн ганц аварга захад чулуу шороогоо чадлаараа шахаж, ахиу зоос олж, дэд бүтцээ түргэн байгуулах гэсэн намайг ойлгооч. Шинжлэх ухаан нүүрсийг маань үнс болгочих гээд биднийг яаруулж байна. Хөгжлөөс хоцорсон бидэнд хурд маш чухал болов. Хятад улс манууст маш ашигтай хөрш. Орос Монгол хоёрт наймаалцах бараа хомс юм чинь худалдаагаа яаж тэлэх билээ. Нүүрсээ солилцох уу. Хоёул чулуу шороогоо зарах гэж өрсөлдөж буй. Авдаг ойрын ганц хэрэглэгч нь Хятад. Хятадаа булаацалдаад төмөр зам тавиулсангүй.​

Хүмүүнлэгийн хувьсгал

Хөгшрөхөөр хүн бүр хөгжлийн бэрхшээлтэй болдог. 1,3 тэрбум хөгжлийн бэрхшээлтэй хүн манай дэлхий дээр бий. Эдгээр хүмүүсийн асран хамгаалагчдийг оруулж тооцвол 2,6 тэрбум хүний асуудал болдог. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээл хүн төрөлхтний талтай нь шууд холбоотой том асуудал юм. Хэдхэн хоногийн дараа Берлины Тусгай Олимпын зуны наадамд оролцохоор явах баг тамирчиддаа зориулан 72 дахь дугаараа бэлтгэлээ. Зочдоор Тусгай Олимпын хүндэт төлөөлөгч, ноён элчин сайд Луис Галлегос, Олон Улсын Тусгай Олимпын төр, засгийн газрын харилцаа эрхэлсэн дэд ерөнхийлөгч Шон Фергусон, Тусгай Олимпын Зүүн Азийн бүсийн Ерөнхийлөгч хатагтай Фреда Фанг, Монголын Тусгай Олимпын хорооны гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг нар уригдлаа.
#оюуны ялгаатай хөгжил #тусгай олимп #хүний эрх

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН БААТРУУД

1936 оноос Төрөөс тусгайлан Бүгд найрамдах Монгол ард улсын баатар хэмээх албан ёсны цол бий болгон олгож, дагалдуулан одон тэмдгээр шагнах болжээ. 1990 оноос зарлиг гарган уг цолыг Монгол улсын баатар хэмээн нэрийдэх болсон ба энэ нь дээрх “БНМАУ-ын баатар” цолын үргэлжлэл, зөвхөн нэрийг нь өөрчилсөн хэрэг. Өнөөгийн байдлаар баатар цол нийт 61 удаа олгогдсоноос 59 бие хүн, 2 байгууллага багтаж байна. Үүнд Зөвлөлтийн иргэн 18, үүнээс 8 нь сансрын нисгэгч, 5 нь нам төрийн зүтгэлтэн. Монгол улсын иргэн нийт 41 хүн баатар цолоор шагнагджээ. Үүнээс нас барсных нь дараа нэхэн олгогдсон 16 хүн байна. Улс төрийн зүтгэлтэн 7 хүн. Мөн хоёр баатар цолтон хожим нь цаазаар авахуулжээ.

MОНГОЛ нэршлийн ташаа хэрэглээг залруулахыг НҮБ-ын гишүүн орнуудад уриалав

3-р сарын 20-ны Даваа гаригт Mонгол нэршлийн ташаа хэрэглээг засаж залруулах, Mонгол угсаатан, хэл, соёлтой холбон зохистой хэрэглэж хэвшихийг НҮБ-ын гишүүн улсуудад уриалсан тусгай үйл ажиллагаа Женев хотод байрлах НҮБ-ын Европын төв ордонд боллоо.
#даун синдром #хүний эрх #дауны хам шинж #нүб

ЯПОНЫ ТЭМДЭГЛЭЛ

Тэрээр Японы хамгийн урт дүүжин явган гүүр лүү харсан цонхтой шинэ байшиндаа Монгол зургийн галарейтай. АЗ, ТШ Н.Чүлтэм гуайн 6-7 зураг, өөр олон арван алдартай бүтээлүүд байна. Төрсөн нутаг Ойтадаа, жуулчин татах гэж олон мод тарих төсөл эхлүүлжээ. Уулын орой дээр хувийнхаа 2 га газарт 100 мянган мандарваа (dahlia) цэцэг, 1000 сакура тарих гэнэ. Мөн таван үеэрээ амьдарсан 140 жилийн настай модон байшингаа сэргээн засна гэнэ. Эгэл мөртөө агуу хүн. Тэтгэвэрт гараад шинэ амьдрал эхэлдэг ажээ. Нас бол тоо л юм даа. Go Go Shimizu-san!!!

Беседа у Огня / Человек Эргунэ Кун - С Забайкальским писателем Балдоржиевым

Кроме других наград и признаний, указом президента России награждён медалью А. С. Пушкина. Это признание общества и государства. Вообще, человек не должен нуждаться в стимулах, ибо, если он живой, то обязан быть вечным двигателем прогресса. В этом его счастье.

УУЛ, ХҮН ХОЁР

Олон үеэрээ ийн уулсыг анирдсан хүмүүс талын хүнээс, говийн хүнээс онхи ондоон араншинтай. Өнгөн дээрээ омголон ч өрөн цаанаа эмзэгхэн уулын хүний араншинг би уулсын хэл гэж боддог. Уулын хүний дууг анх сонсоход эрэмгий атлаа, ахиулж сонсвол гуниглуун. Үүнийг хэц өндрийн анир аялгуу, нөөлөг газрын наран илч хүний сэтгэлд шингэснийх юм болов уу гэж боддог. Сэтгэлдээ шингээсэн юмгүй хүн, сэтгэлд шингэтэл дуулж чадна гэж үү?

TRIO (Leave no one behind)

Англи, Австралийн кино шүүмжлэгчийн ТРИО кинонд өгсөн дүгнэлт, шүүмж, тоймыг бүрэн эхээр нь хүргэж байна.
#trio #mongolian film

Монголчууд нэг ирэхээрээ маш хүчтэй ирдэг

Монгол кино 46 жилийн дараа дэлхийн А зэрэглэлийн кино наадмаас шагнал хүртэв. ТРИО кино 38 дахь удаагийн Варшавын олон улсын кино наадмаас “Үзэгчдийн нэрэмжит шилдэг кино”-ны шагналыг хүртсэн юм. Энэ шагналыг авахын тулд дэлхийн 100 гаруй улсын 5000 кинотой өрсөлдөж, хоёрдугаар шатанд 57 улсын 156 шилдэг уран бүтээлтэй тунаж үлдэн, сүүлчийн мөчид энэ хүндтэй шагналыг авсан юм. Энэхүү наадмын тухай Варшавын кино наадмын захирал ноён Stefan Laudyn-тай хийсэн ярилцлагыг наадмын багийн бэлдэж өгсөн видео бичлэгүүдтэй цуг та бүхэнд хүргэж байна.
#кино #трио #варшав

2022 оны онцлох таван хүн

“Үндэстний ТОЙМ” сэтгүүлийн хүсэлтээр “ЭРГЭЛТИЙН ЦЭГ-2022” дугаарт нь "Оны онцлох таван хүн"-ийг нэрлэснээ нийтэлж байна.

NETFLIX –ИЙН ГАЙХАЛТАЙ СЕРИАЛУУД

Эдүгээ дэлхийд тулаан, гэмтхэрэг, драм, адал явдал, уран зөгнөлын жанраар ​бүтээсэн “action” чиглэлийн кинонууд л алдартай болж үзэгчдийн таашаалыг хүртэж, зардлаа нөхөж, ашиг олж түргэн борлогдож байна даа. ​​

ДАШДОРЖИЙН НАЦАГДОРЖ ГЭЖ ХЭН БЭ?

Энэхүү тойм төдий өгүүллийг их Д.Нацагдоржийн мэндэлсний 116 жилийн ойн өдрийг тохиолдуулан нийтлэв.
##д.нацагдорж #соёнгэгээрэл

Чингиз Айтматов "Улаан алим"

Богино өгүүллэгийн орчуулгын уралдаанд тэргүүн байр эзэлсэн бүтээл.

“Man out of time!”

The interview with famous USSR actor Oleg Vidov’s wife and soulmate, American film producer Joan Borsten in Hollywood today.

ҮАБЗ-өөс Спорт, батлан хамгаалахын салбараар дамжуулан Оросыг дэмжиж байгаа байр сууриа тодотгоно уу!

-ОУОХ, Азийн олимпийн зөвлөлийг сөрсөн БТСУХ-ны шийдвэрүүд “Парис 2024” олимпт оролцох эрхийг хаах вий!-
##олимпизм

ЗУУРДЫН СЭТГЭЛ

Дууг амилуулсан хүн нь Япон даяар алдартай Ёко Кон. Тэрээр 1968 онд Pinky & Killers чуулгыг байгуулсан эмэгтэй. Зуурдын сэтгэл сингл нь анхны жилдээ 2.4 сая бордлогдож бараг рекорд тогтоож байв. Чухамдаа энэхүү эгшин зуур алдаршсан рок поп дуунд тулгуурлаж адил нэрээр кино бүтээжээ. Киноны ачаар дуу Монголд түрэн орж ирсэн юм. Дуу ч мөн Монголд тэр даруй хит боллоо. Гадаад битгий хэл монгол дуу ч урьд хожид ингэж бүхнийг хамарсан хит болж байсан түүх үгүй. Ялангуяа хүүхэд залуус сонсголоороо тогтоосноороо энэ дууг япон хэлээр дуулна. Аль зэрэг зөв хэлж байсныг мэдэхгүй, юутай ч “ко ино кэсэцү” гэсэн дахилтыг бүгд тогтоосон байсан. Хүүхдийн урлагийн үзлэгт энэ дуу их дуулагдана. Хөрөнгөтний дуу дууллаа гэсэн хэрүүл матаас гарч байсангүй.

ТРИО

“ТРИО” кино дэлхийн А зэрэглэлийн кино наадамд уригдлаа
#даун синдром #хүний эрх #кино

Франсуа Саган

Энэ хүн үнэмшимгүй явдал ч амьдрал дээр яг тохиолдсон түүхийг уншаад бид нээрээ л Дэлхий гэх зочид буудалд байгаа юм даа гэж бодлоо.

УРЛАГИЙН БҮТЭЭЛИЙН ЦУГЛУУЛГЫН ДАВТАГДАШГҮЙ ҮНЭ ЦЭН

Нүүдэлчид нэн эртнээс урлагийн онцгой нүдтэй байжээ. Эртний булш бунхнаас олдсон эд өлгийн зүйлийн ур хийц нэн адтай. Уран зургийн ангиллаар “амьтны стиль” гэх нэршилтэй төрөл зүйл маш алдартай. Тэнд зурагдсан, сийлсэн, мод төмрөөр уралсан буга чоно үхэр мал, янгир, шувуу зэрэг нь үнэхээр шүтмээр. Орчин үеийн модерн урлагийн төрөлд ч багтааж болмоор сэтгэлгээ, уран хийц, хийсвэрлэл зэрэг нь гайхамшигтай. Ноён уулаас олдсон шилээвэр бүтээлүүдийн тасархай нь Монголын мүзэйд үлдсэн, гол үзмэрүүд Эрмитажид хадгалагдаж байгаа.

Монголын хөлбөмбөг ба сагс

Өнөөдөр монголын сагс тэс өөр түвшинд хөгжжээ. Үзэгчид нь хүртэл багталцахаа болив. Одоо сайн мэнэжмэнт бодлоготой явбал азидаа дээгүүр орох боломж харагдаж байна. Хятад, Япон, Өмнөд Солонгосын гаргах гэж үйлээ үздэг жижиг тоглогчийн байрлалд Ш.Энхийн-Од маань гараад ирлээ.

“Нүүрсний хулгайн мафи”-ийн хэргийг “Хэрэг биш” болгогчдоо шалгах цаг болсон!!!

Хоёр удаа нүүрсний хулгайн хэрэг хэрэгсэхгүй болгоход оролцсон байж болзошгүй хурандаа Ц.Ням-Очир нарыг шалгах шаардлагатай!!!
##нүүрс

АЮУШИД БИЧСЭН ЗАХИДАЛ

Мөхөс хүний мунхаглахаар бол бичгийн хүмүүс ойр дотны хүндээ шүүмж, утга зохиолын задлан шинжлэл бичих нь маш зохисгүй хэрэг юм. Нөхөр журмын сэтгэл зохиол бүтээлийн утга, хэлбэрийн нууцыг тайлах сэдэл, сэрэмжийг дарлахаас гадна ерөөс ёс зүйн хувьд ч зохисгүй үйл санагдана. Учир иймд би эрхэм нөхрийн шинэхэн хүүрнэлийн түүвэрт утга зохиолын шүүмж бичих боломжгүй болов. Харин энэхүү ил захидлыг бичиж анхны хүүрнэл зохиолын номоос нь мэдэрсэн сэрэл мэдрэмж, бодлоо хуваалцъя гэж шийдэв.
#о.цэнд-аюуш #захидал #тас чамайг тасчих болтугай #өгүүллэг

“Тамгагүй төр” жүжиг Бродвейн тайзнаа тун удахгүй…

“Тамга хаачив?”, “Төр хаана байна?”
##хот

“ХЕРО ХЭВ МАЯГ” БУЮУ ХҮН ТАЙЗТАЙ НҮҮДЭЛЧИН ДРАМ

Нүүдэлчдийн хэв маягт жүжиг гэж үүнийг л хэлэх болов уу. Үзэгч та бүхний таалал оршино гэдэгт огтхон ч үл эргэлзэнэ. Үзээд баяс, үзээд бахарх, үзээд гунь, үзээд жарга!

Азийн шилдгүүд 21 жилийн дараа Улаанбаатарын дэвжээнд өрсөлдөв

Чөлөөт бөхийн төрөлд Иран улсын баг 10 жингээс зургаан жинд нь алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, 201 оноогоор тасархай тэргүүллээ. Тэгвэл Энэтхэг улс 1 алт, 3 мөнгө, гурван хүрэл медаль 152 оноогоор хоёр, Казахстан 1 алт, 3 мөнгө, 4 хүрэл, 151 оноогоор гуравдугаар байрыг эзэллээ.