Энэ 7 хоногт
-
Ганчимэг
Н.Сүнжидмаа: Хамтын нэгдмэл бүтээл болох дууны зохиогчийн эрхийг хэн нэг нь дангаараа үгүйсгэх, татах эрхгүй
Оргилмаа
“ДЦС-3”-ыг өргөтгөж шинэчлэхийг Оросоос гуйсан “автор”-уудаар мөн л Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ц.Даваасүрэн нар тодорч байна
-
Оргилмаа
“ДЦС-3”-ыг өргөтгөж шинэчлэхийг Оросоос гуйсан “автор”-уудаар мөн л Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ц.Даваасүрэн нар тодорч байна
-
Даваадорж
Эрх баригчдын бодлого, шийдвэр ямагт ард иргэд, улс орон, байгаль орчны эсрэг гардаг боллоо
Оргилмаа
“ДЦС-3”-ыг өргөтгөж шинэчлэхийг Оросоос гуйсан “автор”-уудаар мөн л Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ц.Даваасүрэн нар тодорч байна
Улсын хөгжил эцэст нь иргэдийн ёс зүйн хэм хэмжээгээр тодорхойлогддог
Зөвхөн нийгмийн дэвшлийг бүрдүүлээд явъя гэхээр ямар ч бололцоогүй. Учир гэхээр иргэдийн амар тайван амьдрал, суурь хэрэгцээ, нийгмийн боломжуудыг бүрдүүлж өгөхөд улс орны бодлого шаардлагатайгаас гадна түүнийг хэрэгжүүлэхэд нөгөө тал болох эдийн засаг, санхүүгийн асуудал шаардлагатай болдог. Тэгэхээр анхдагч нь бүтээгдэхүүн үйлдвэрлэл, мөнгө санхүү хэрэгтэй болж таардаг. Нөгөө талаараа үүнийг хүн бүтээдэг гэхээр хүн өөрөө нийгмийн дэвшлийг бүтээсний дараагаар эдийн засгийг бүтээдэг ч юм шиг. Энэ сонин ойлголтыг би хувьдаа хүний ёс зүйн хэмжүүрээр тодорхойлдог гэж ойлгодог.
Хөгжилтэй улс гэхээр юу бодогдож байна вэ? Өндөр барилга, өргөн хот, үйлдвэржилт, иргэдийн соёл, хэрэглээ зэрэг гадна талаас нь нүдэнд харагдах зүйлээр төсөөлж магадгүй.
Эдгээрийн цаана бүтээн байгуулдаг субъект нь хүн өөрөө л байж байдаг. Гэтэл улс орны хөгжлийг хэмжих хэмжүүрийг нь ихэвчлэн нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр тодорхойлоод байдаг. /ДНБ- Тухайн улсын нутагт үйлдвэрлэгдэж байгаа бараа, бүтээгдэх, үйлчилгээний үнийн нийлбэр хэмжээ/
Энэ нь шууд эдийн засгийн утгаараа илэрхийлж байгаа хэрэг. Хүний эцсийн зорилго бол аз жаргалтай амьдрах.Эртний Грекийн философич Зенон нэгэнтээ Аз жаргал бол саадгүй урсах амьдрал юм гэж хэлсэн байдаг. Энэ утгаараа дан ганц эдийн засаг гэхээсээ илүүтэй аз жаргалтай нийгэм өөрөөр хэлбэл саадгүй урсах амьдралыг бүрдүүлж өгсөн нь улсын хөгжлийн бас нэг хэмжүүрийг бий болгож байгаа хэрэг. Үүнийг нийгмийн дэвшил гэж нэрлээд улс орны хөгжлийн хэмжүүрт нэмж хэмжихийг нобелийн шагналт, эдийн засагч Амартия Сен дэвшүүлсэн. Тэгэхээр үүнийг хэрэгжүүлэхийн тулд аль нь анхдагч аль нь хоёрдогч гэдэг асуудал тулгарна. Зөвхөн нийгмийн дэвшлийг бүрдүүлээд явъя гэхээр ямар ч бололцоогүй. Учир гэхээр иргэдийн амар тайван амьдрал, суурь хэрэгцээ, нийгмийн боломжуудыг бүрдүүлж өгөхөд улс орны бодлого шаардлагатайгаас гадна түүнийг хэрэгжүүлэхэд нөгөө тал болох эдийн засаг, санхүүгийн асуудал шаардлагатай болдог. Тэгэхээр анхдагч нь бүтээгдэхүүн үйлдвэрлэл, мөнгө санхүү хэрэгтэй болж таардаг. Нөгөө талаараа үүнийг хүн бүтээдэг гэхээр хүн өөрөө нийгмийн дэвшлийг бүтээсний дараагаар эдийн засгийг бүтээдэг ч юм шиг. Энэ сонин ойлголтыг би хувьдаа хүний ёс зүйн хэмжүүрээр тодорхойлдог гэж ойлгодог. Соёл, боловсрол, төлөвшил, хүмүүжил,хандалга зэрэг нь хувь хүний ёс зүйн хэмжүүрийг нэмэгдүүлэхэд шаардагдах хүчин зүйлүүд юм. Манай улс одоогоор 2050 он гэхэд ядуурлыг эрс буулгаж дундаж давхаргыг нэмэгдүүлж, хүний хөгжлийг нэмэгдүүлнэ гэж бодлогын бичиг баримт ч баталсан. Хүний хөгжил нь нийгмийн хөгжлийг илэрхийлдэг утгаараа нөгөө л ёс зүйн хэмжүүр дээр очоод зогсоно. Тэгэхээр бид хүний ёс зүйн хэмжүүрийг л нэмэгдүүлэх эцсийн зорилготой болж таарч байна.
Ёс зүйн хэмжүүр гэж юуг яриад байна гэхээр өмнө дурдсан хүчин зүйлүүдийг өөрийн ойлголтоор хамгийн зөв эзэмшиж чадсан хувь хүнийг хэлээд байгаа юм. Үүнийг эзэмшихэд төрсөн цагаасаа эхлэн шат дараатай үе шатуудыг туулах хугацаа шаардлагатай байдаг. Энэ үе шатуудыннэг нь л боловсрол. Магадгүй хамгийн том хэмжүүр хүчин зүйл нь ч байж магадгүй. Улс орнууд иргэдээ хамгийн өндөр боловсрол эзэмшүүлнэ гээд байгаа нь үүнтэй холбоотой. Гэхдээ боловсролын зөв системтэй тогтолцоо, түүнийг хэрэгжүүлэх бодлого чухал. Орчин цагт хүн нэг л зүйлийг төгс эзэмших шаардлагатай гэж үзээд үүнийг дагаад эцэг эхчүүд нь хүүхдэдээ анхнаас нь нэг л зүйлийг эзэмшүүлнэ гээд шууд өөрийн туршлага харах өнцөг дээр тулгуурлан ирээдүйд IT инженер, англи хэл, эдийн засагч ч гэдэг юм уу тодорхойлсон мэргэжлүүд дээр ач холбогдол өгч хүүхдээ шахаж харагддаг. Нэг зүйлийг сайн эзэмших нь зөв ч түүнийг хүүхэд өөрөө тодорхой үе шатуудыг туулснаар олж авах бололцоог олгох шаардлагатай. Шууд бага насан дээр нь ийм мэргэжилтэй болоорой гээд түүгээр хичээллүүлэх нь буруу юм. Яагаад гэхээр хүүхэд өсөж том болно, үүнтэй холбоотой зан төлөв сонирхол өөрчлөгддөг. Тэр үед багаасаа хичээллэсэн тэр мэргэжлээсээ уйдаж, үзэн ядсан хүн ч байдаг. Тэгэхээр тэр үе шат, цаг хугацаа, олон зүйлийг таньж мэдэх бололцоог олгох шаардлагатай. Боловсролын салбарын бодлого ч мөн ялгаагүй үүнийг баримтлах хэрэгтэй. Эцэг эхчүүд нь үүнийг дэмжиж анхаардаг байх нь хамгаас чухал.
Жишээ нь: Сургуульдаа хүүхэдявган гарцаар заавал гардаг гэх эзэмшсэн зөв дүрмийг нь ээж аав хамт дагуулаад гарцгүй газраар гараад байвал саармаг мэдлэгтэй, саармаг ёс зүйтэй хүн л бий болно. Нийгмийн бүх салбарт ялгаагүй ёс зүйг баримталдаг иргэд олон болж байж л өөрчлөлт ирнэ. Ядаж л авлига авах, нийтийн дүрэм зөрчих, гэмт хэрэг гэх мэт ойлолтыг хэзээ ч хийж болохгүй, хийнэ гэсэн ойлголт ч толгойнд орж ирдэггүй тийм наад захын ёс зүйтэй байх шаардлагатай. Гэх мэт ийм дарааллаар цаг хугацааны явцад нийгмийн дэвшлийг тодорхойлох иргэн болж төлөвшин өө. Энэ цаг хугацаанд хамгийн ёс зүйн хэмжүүрийг өндөр эзэмшиж төлөвшсөн олонх хүмүүс нь улс орны хөгжилд хувь нэмэр оруулахаас гадна тэдгээрийн олонхоор нийгмийн дэвшил, улс орны хөгжлийн өнгө тодорхойлогдох юм.
Г.Буянбаатар
Гомбо