Энэ 7 хоногт
Үйлийн үр
Энэ замбуутивд хамгийн хүчтэй зүйл юу вэ? Орчин үеийн хүмүүс “атомын бөмбөг” гэж хариулж магадгүй. Энэ замбуутивд хамгийн хүчтэй зүйл бол үйлийн үрийн хүч юм. Үйлийн үрийг хэн ч дийлж чадахгүй. Бурхан багш ч, бусад шашныхны ярьдаг Ертөнцийн эзэн ч үйлийн үрийн хүчийг дийлж чадахгүй.
Лам багш нар:“ Үйлийн үр буюу Карма болхүмүүсийн ухамсарт үлдсэн мөр юм”хэмээн айлдсан байдаг.Хүмүүс бид хэлсэн, үйлдсэн бүх зүйлээ санаж байдаг. Үйлийн үрийн хуулиар бидний өнгөрсөн үеийн санасан бүх зүйл маань ирээдүйн амьдрал болон дараа төрлийг тодорхойлж байдаг ажээ. Алимны үрийгхавар хөрсөнд суулгавал намар нь алим л ургаж хурааж авдаг, харин шарилж хорт ургамал ургахгүй шүү дээ.Үйлийн үр дөрвөн шинжтэй байдаг . Үүнд: 1. Үйлийн үрийн хууль гарцаагүй үнэн.Тодорхой үйлийг үйлдсэний дараа тодорхой үр дүн гардаг. 2.Үйлийг үйлдээгүй бол үр дүн гарахгүй. 3.Нэгч гэсэн үйл үйлдэхэд үр дүн нь заавал гардаг. 4.Үйлийн үр улам арвиждаг. Нэг үрээс олон үр гардаг. Бидний өвөг дээдэс маань “Өөртөө битгий лай хураа. Сайн хүн болоорой. Буян, ном үйлд. Бурханаа шүт, Буянаа хураа” хэмээн сургадаг байсан. “Лай” гэдэг нь түвдээр “нүгэл” гэсэн үг.Тэхлээр хүн бүр арван хар нүглийг цээрлэж, арван цагаан буяныг үйлдэх нь хамгийн зөв зам юм. Буян үйлдэхийн тулд боди сэтгэлтэй байх хэрэгтэй. Энэрэнгүй сэтгэлгүй хүн буян үйлдэж чаддагүй юм. Боди сэтгэлд тэсдэг нүгэл гэж байдаггүй юм. Үйлийн үрийн сонгодог жишээг сударт олонтоо өгүүлсэн байдаг.Цөөхөн жишээ дурдая.
Нэгэн сонгодог жишээ дурдая. Эрт дээр үед Бурхан багшийн дэргэд Гомбуу хэмээх нэгэн даяанч хувраг дээд зэргээр буян хурааж байжээ.Гэтэл энэхүү даяанч хувраг зоог барих болоод аягандаа хоолоо хийгээд идэх гэхлээр шороо элс болж хувираад идэхийн аргагүй болдог байжээ.Бурхан багш бүх шавь нартаа зарлиг буулгаж түүний аяган дах шороо элсийг зоог болгох талаар ид шид хэрэглэж ном тарни сайтар унш гэв. Шавь нар нь өчнөөн ном тарни уншсанболовч Гомбуугийн аяган дахь шороо, элс түр зуур төдий зоог болж хувирсан ч гэсэн Гомбуу аягаа бариад амаа ойртуулмагц эргээд шороо элс болж хувираад ер болж өгөхгүй байжээ.Гомбуу даяанч маш их буян үйлдэж ном мөргөл үйлдсэн боловч зоог нь урьдын адил элс,шороо болсоор байв гэнэ.Энэ юунаас болов? гэдгийг Бурхан багш бясалгаж үзэхэд өмнөх төрөлдөө Гомбуу хувраг нэгэн баян айлын хүү болж төрөөд том болсон хойноо төрсөн эхээ асарч энэрэхийн орондэлдвээр харааж доромжилдог байжээ.Тэр нэгэн удаа төрсөн эхээ “Чи бүх насаараа шороо ид” хэмээн харааж төрсөн эхээ голд нь ортол гомдоожээ.Энэхүү өмнөх насны нүгэлүйлийн үр нь зузаарч явсаар энэ насанд нь боловсорч тэрхүү даяанчхуврагийн идээ зоог нь шороо элс болон хувирдаг байсан аж. Энэ нь өмнөх насны үйлийн үрийн өр төлөөс аж.
Ламрим сударт өгүүлсэн нь: Нэгэн удаа Хутагт Маудгалян бинваад идээ барихаар айлд морилжээ.Тэр айлын эзэн өвөр дээрээ хүүгээ суулгаж загасны зутан идэж байх аж. Гэрийн эзэн дэргэдээ цомцойн сууж байсан хар жингэр нохойд яс шидэж өгөхийг Маудгалян хутагт хараад тэдгээрийн урьд төрлийг шинжиж хамт явсан нутгийн мэргэн хүнд хандаж ийнхүү айлджээ. Хутагт өгүүлрүүн: Гэрийн эзний идэж буй загас нь энэ хүний эцэг юм байна.Гэрийн эзний эцэг нь гэрийнхээ хойно байдаг цөөрмөөс олон удаа загас гохдон барьж идсэн тул нас нь егүүдсэн даруй тэр цөөрмийн дотор загас болон төржээ. Хүү нь олон зуун удаа загас барьж идэвч эцэг нь дахин дахин загас болон төрсөөр байна.Тэрхар жингэр нохой бол гэрийн эзний эх мөн байна.Тэр эмэгтэй их шуналтай хүн байсан тул хэнд ч өглөг өгч байсангүй.Тэр эмэгтэй нүглийг цээрлэж сахил сахиж байгаагүй тул гэртээ сэтгэл нь хоргодсоор дараах төрөлдөө жингэр нохойн төрөл авчээ.Хожим нь олон дахин нохой болж төрөх аж.Гэрийн эзний өвөр дээр сууж байгаа тэр нялх хүүхэд бол түүний эхнэртэй садарлаж байсан нэгэн байна.Нэгэн шөнө гэрийн эзэн заль гаргаж тэрхүү эрийг хороосон тул эхнэрт нь тачаадаж байсан эр ийнхүү гэрийн эзэгтэйн хэвлийд нь тогтжээ” хэмээн айлдав гэнэ .
Ламрим сударт: “Үйлийн үр дор сүсэглэснээр авах, гээхийг мөрдөх нь ихэд сайн хэмээн бясалга. Бурмын модны хөрөнгийг газарт суулгаваас үр нь амтлаг гарна. Дэгд мэт гашуун хөрөнгийг суулгаваас гашуун үр гарна. Буян үйлдвээс амар амгалан гарна. Нүглийг үйлдвээс зовлон гарна. Гадаад уг үрарвиддаг. Дотоод уг үр илүү их арвиддаг.
Эрт цагийн бурхан Випаши нирваан дүр үзүүлсний хойно үгээгүй хоосон ядуу нэгэн эхнэр нөхөр хоёр ихэд хүчтэй сүсэг төрүүлэн шинэ хумхийг ариун усаар дүүргээд дотор нь нэгэн алтан зоос хийж толиор амыг нь хааж нэгэн лам хуврагт өргөл болгон өргөснөөр тэр хоёр дараа төрөл тутамдаа алт мэт сайхан төрхтэй хүн болж төрж явсны сүүлээр нэгэн баян айлд Алтан тэнгэр хэмээх хүү болон мэндэлжээ.Тэр үед гэрийнх нь орчим нэгэн цэвэр устай худаг гарч идээ ундаа тэргүүтэн хүссэн бүхэн сэтгэлчлэн гардаг болжээ гэсэн түүх байдаг. Багахан нүглээс их зовлонгийн үр ч гардаг. Эрт цагт Кашьяпа бурханы үед самади даяан үйлдэгч нэгэн гэлэн явж байгаад элээндав гэдэг модны навч зулайг нь шүргэж эрвэгэнүүлсэнд ихэд уур нь хүрч “Ялж төгс нөхчсөн бээр ийм хорлолтой цааз тогтоох гэж” хэмээн хараагаад хориглосныг үл тоон тэр навчийг тасдан хаяснаар дараа төрөлдөө Элээндав нэрт лус болон төржээ.Тэрхүү лусын зулай дээр ургасан элээндав мод салхинд найгах бүрт ёзоороос нь идээ бээр, цус нөж цувирдаг ийм зовлонтой лус болоод ирээдүйн Майдар бурхан залрах хүртэл энэ хэвээрээ байхаар урт настай болжээ.Нэгэн даяанч гэлэн самади бясалгал хийхээр нэгэн газар завилан суусан боловч тэнд олон гэлэнгүүд бурханы зарлиг номыгуншсанаар тэр гэлэн бясалгаж чадахгүйд хүрчээ. Тэр гэлэн ихэд уурсаж: “Кашьяапа бурханы энэ гэлэнгүүд шөнийн туршид мэлхий мэт шуугилдах юм” хэмээн хараажээ. Энэ нүглийнхээ төлөөсөнд тэр гэлэн дараагийн 500 төрөлдөө мэлхий болон төржээ.Багахан гэмт явдалд тоомжиргүй хандсанаар Ахин сэргэх тамд төрнө, ангид наманчилахуй тэргүүтнийг үл тоосноос болж Халуун тамд төрмүй” хэмээн өгүүлжээ.
Ламрим сударт өгүүлсэн нь:“Хэн нэгэн хүнөөрт үзэгдсэн бөөсийг ихэд үзэн ядаж уг бөөсийг нясалж аллаа гэж бодъё. Хэрэв тэр хүн бөөс алсан нүглээ тэр дор нь наманчлахгүй бол нэг сарын дараа тэр үйлийн үр нь хүн алсны дайтай нүгэл болно” гэжээ.
Үйлийн үрийн тухай дахин нэг жишээ.Нэгэн удаа алсзэлүүд газар нэгэн лам олон жил ууланд агуйд ганцаар бясалгаж өвгөн настай ч болж, гэгээрэлд хүрэх ч дөхөж. Нэг сайхан өглөө агуйнаасаа гараад хартал хажууд нь нэгэн хөөрхөн янзага учраа олохгүй зогсож байж гэнэ.Эхийг нь анчид хороосон бололтой, ганц янзага өрөвдмөөр харагджээ. Өвгөн лам янзагыг дэргэдээ байлгаж өвс жимс усаар хооллож, ээцстээ янзага, лам хоёр ихэд идээшин дасчээ. Өвгөн лам ч янзагандаа ихэд хайртай болжээ. Өвгөн лам нас нь өндөр болж гэгээрлийн сүүлчийн шатанд хүрч нирваанд одохоор бэлдэж байв. Сүүлчийн өдөр, сүүлчийн мөч ирэхэд өвгөн лам “Надаас хойш энэ муу янзага минь яана даа” хэмээн бодсоор өөд болжээ. Гэтэл нирваанд одох ёстой байсан өвгөн лам дараа төрөлдөө ууланд бэлчих нэгэн гөрөөсний хэвлийд янзага болон тогтжээ.
Тэхлээр энэ бүх жишээнээс харахад ном бясалгал хийдэг лам хийгээд сүсэгтэн хүн үйлийн үрийг сайтар ойлгож, ахуй ертөнц сансарыг огоот орхиж, бодь сэтгэл, гэгээрлийг оюундаа дадуулах нь хамгаас чухал гэдэг ньхарагдаж байна.
Гүрү римбүүчий багш:“Өнөөдөр та юу хийж, юү үйлдэж байна, өмнөх насандаа та тийм л байсан, ирээдүйд дараах төрөлдөөта тийм л байх болно “ гэсэн айлдварыг бид санаж явах хэрэгтэй. Хүмүүс бид үйлийн үрийн гинжинд олон галавын турш хүлэгдэж, сансрын мөнхийн хоригдол болсон юм байна гэдгээ сайтаройлгож ухамсарлах хэрэгтэй. Иймд хүмүүс бид үйлийн үрийн гинж нисваанисийг тасар цавчиж сансрын зовлонгийн хүрднээс чөлөөлөгдөх ёстой, сансарыг гэтлэх ёстой.
Үйлийн үр гэдэг бүхнээс хүчтэй зүйл. Мянган бурхан хүрээлээд ч, Бурхан багш түг түмэн шавь нарынхаа хамт авралын ном уншаад ч тухайн хүний үйлийн үрийг арилгаж чадахгүй аж.Тухайн хүн үйлийн үрээ өөрөө л эдэлдэг. Хэн ч тухайн хүний өмнөөс үйлийн үрийг нь эдлэхгүй. Сайны үйл сайнаар боловсорно.Муу үйл муугаар боловсорно.Сайн үйл үйлдвэл амгалан ирнэ. Муу үйл үйлдвэл зовлон ирнэ.
Энэ замбуутивд хамгийн хүчтэй зүйл юу вэ? Орчин үеийн хүмүүс “атомын бөмбөг” гэж хариулж магадгүй. Энэ замбуутивд хамгийн хүчтэй зүйл бол үйлийн үрийн хүч юм. Үйлийн үрийг хэн ч дийлж чадахгүй. Бурхан багш ч, бусад шашныхны ярьдаг Ертөнцийн эзэн ч үйлийн үрийн хүчийг дийлж чадахгүй. Хүн заримдаа зүв зүгээр байхад нь элдэв гай зовлон барцад нүүрлээд ирэхэд ихэд гайхдаг. Би яасан юм бэ? Би ямар муу үйл хийсэн юм бэ? Би ямар нүгэл хийсэн юм бэ? гэж өөрөө өөрөөсөө асуудаг.Төрсөн үр нь хүртэл эцэг эхийнхээ амийг авсан тохиолдол байдаг.Энэ юу болж байна вэ? гэхлээр урьд насны муу үйл боловсроод гарч ирж байгаа хэрэг. Хэрэв чи урьд насандаа хэн нэгэн хүнийг хөнөөсөн бол тэр амь үрэгдсэн хүн чинь хойд төрөлдөө чиний үр хүүхэд болон төрөөд чамаас хариугаа авах нь энүүхэнд. Учир иймдүйлийн үр гэдэг үнэн, үйлийн үр зайлшгүй аж. Тэхлээр сүсэгтэн хүн нисваанис, үйлийн үр хоёрыг сайтар ойлгохгүй бол нисваанистайгаа өдөр бүр хутгалдаад үйлийн үрээ улам зузаалаад байвал бие, хэл, сэтгэл гурав маань ариусах байтугай улам бохирдоод ирээдүйд гурван муу заяа / там,бирд, адгуус / -нд шидэгдэх аюултай аж. Гурван зууны тэртээ монгол лам нар “ Сайн багш олон ч Богд ламыг багшид шүт, Сайн номлол олон ч Ламримчимийг шүт, Санаа бодол олон ч үйлийн үрийг сана” хэмээн сургаж байжээ. Иймд сүсэгтэн хүмүүс үйлийн үрээ улам нимгэлээд, алхам тутамдаа буян үйлдээд бие, хэл, сэтгэлээ ариусгах нь чухал ажээ. Гагц Бурханы сургаал л хэрхэн нисваанисаас ангижирч, хэрхэн үйлийн үрийг тасалж, хэрхэн сэтгэлээ ариусгаж гэгээрэх вэ гэдэг арга замыг заасан байдаг юм.Хамаг амьтан нисваанисийг дарж, сансарын зовлонгоос чөлөөлөгдөж, гэгээрэлийн хутгийг олох болтугай.
Доржийн СҮХБААТАР
2021.03.6
зочин
Чулуунцэцэг
Зочин
Зочин