Дэлхийн шатрын аварга, “Солидарность” хөдөлгөөний удирдагч, “Эхо Москвы” радио станцыг үүсгэн байгуулагч Гарри Каспаров саяхан болсон олон улсын Галифаксын зөвлөлгөөн дээр НАТО болон Украины дайн тухай гайхалтай товчхон дүгнэлт хийжээ. 

Г.Каспаровын хэлсэн үгийг хөрвүүлвэл: “Өрнөдөд сонин зүйл болж байна.Дайны талаар тулгарсан асуудлын талаародоо өрнөдийн нэг ч улс төрч тодорхой хариу хэлж чадахгүй байна.Асуудлын гол нь өрнөдийнхны зэвсэгийн хүчин чадлын тухай биш, харин та нар эрх чөлөө тусгаар тогтнолоо хамгаалж байлдаж үхэхэд бэлэн байна уу гэдэгт байгаа юм. Та нар ярьдаг л даа. Манай Латвид Канадын цэргийн  бригад байдаг гэцгээдэг. Сайн байна. Тэхлээр энэ бригад ямар тушаалтай тэнд байгаа юм бэ. Хэрэв оросын цэргүүд хилийг нь давж орж ирвэд энэ бригад буудаж чадах уу. Бид энэ талаар хариу хэлж мэдэхгүй. Харин та нар энэ асуудлаар олон сар ярьж зөвлөлдөхбайх л даа.

Би орос- украины дайныг зогсоох талаар гаргасан Трампын бизнес төвөлөгөөг ер ойлгохгүй юм.Энэ төлөвлөгөө бол Украиныг Орост зарж Трампын гэр бүлийг баяжуулах гэсэн санаа юм. Яаж бид нар Украины олсон амжилт. босгосон хамгаалалтыг эвдэх тухай ярих билээ.Өнөөдрийн НАТО гэж юү юм бэ?  НАТО бол байхгүй. НАТО бол зөвхөн дөрвөн үсэг төдий зүйл болоод байна.Та нарын энд сууж тайвнаар кофе ууж баяраа тэмдэглэж байгаа нь Украин минут тутам эрх чөлөөний төлөө цусаа урсгаж байгаагийн ач тус юм.Украин байгаагүй бол өдийд Оросын танк Польшид зогсож байх байсан.

Өрнөдийнхөн та нар “Украин Оросын эсрэг дайнд тэсэж чадахгүй, ерөнхийлөгч Зеленскийг эх орноо орхиод өрнөд рүү нисэж ир” гэж байсан.Гэтэл Зеленский “Би эх орноо орхиж явахгүй.Харин надад байлдааны буу, сум хэрэгтэй байна” гэсэн. Украин бараг 4 жил бүх европын төлөө байлдаж байна. НАТО бол анх ганцхан зорилготой байгуулагдсан. Тэр бол чөлөөт европыг гадны түрэмгийллээс хамгаалах зорилго байан юм. Украин бол чөлөөт Европыг хамгаалан тулалдаж байгаа ганц орон юм. Гэтэл та нар Украиныг НАТО-д элсүүлэх үү, үгүй юү гэдгийг одоо болтол хоосон ярьж түтгэлзсээр байна. Украин бол НАТО оршихын ганц илэрхийлэл болоод байна. Бид Украинд талархах ёстой. Одоо гадаадын олон удирдагч энхийн хэлэлцээрийн төлөвлөгөөний талаар Зеленскийд зөвлөлгөө өгч байна. Би Оросын иргэний хувьд түүнд зөвлөлгөө өгөхөөс ичиж байна. Би түүнд Трампаас хол бай хэмээн хэлмээр байна. Өрнөдөд ямар олон сенаторууд байна вэ. Тэдний хэн нэгэн ньТрамп та Зеленскийд зөвлөгөө өгөхөө болиоч гэж хэлж чадах хүн байна уу? Путин, Си Жипин зэрэг дарангуйлагчид одоо болж байгаа явдалд алга ташин баяр хүргэж байна.Оросууд аль хэдийнээс бусдын гараар могой бариулж Украины эсрэг хойд солонгосчууд, кубачууд, африкийн хөлсний цэргүүдийг байлдуулж байна. Энэ бүгдийн дараа бид Украинд цэрэг зэвсгийн дэмжлэгээ өргөжүүлэх үү хэмээн маргасаар байх уу? Өрнөдөд бүх зүйл давамгай байна.Цэрэг, улс төр, эдийн засгийн хүчин чадал илт давуу байна.Гэвч бид энэ дайнд ялагдсаар байх уу. Украины хүч байгаа тул ПутиныОросын их гүрэнийг дахинбайгуулах мөрөөдөл нь биелж чадахгүй байгаа юм. Хэрэв АНУ болонОрос улс Украинд тэрхүү хэлцлийг тулган хүлээлгэвэл Путин ялах болно, Украиныг эзлэх болно.Дараа нь өрнөдийн улс орон та нарын ээлж ирнэ шүү. Тэгвэл та нар НАТО байлдаж чадах уу?”хэмээн мэдэгдэл хийсэн нь өрнөдөд ихээхэн шуугиан тарьж байна. 

Тэгвэл Оросын цэргийн түрэмгийлэл тусгаар тогтносон Украин улсадямар их хохирол учруулаад байгааг товч өгүүлье.

Дайн эхэлснээс хойш 4 жилийн хугацаанд Украинд алагдсан болон сураггүй алга болсон цэрэг болон иргэний нийт хүний тоо 1 сая 700 000 болоод байна хэмээн зарим мэдээнд өгүүүлжээ. Украины ерөнхийлөгчмйн мэдээлснээр бол дайны жилүүдэд Украины 48 000 цэрэг амь үрэгдэж, 380 000 цэрэг шархадсан гэсэн байна.Амь үрэгдсэн хүүхдийн тоо 670, шархадсан хүүдийн тоо 1900 болоод байна. Украинд 18 000 гаруй энгийн иргэн алагдаад байна.Украины талынмэдээлснээр амь үрэгдсэн оросын цэргийн тоо1 сая 174 000 болоод байгаа ажээ. Энэхүү дайнд хоёр талын алагдсан цэргийн тоо 2 саяд дөхөж байна. 

Орос цэргийн Украинд байрлуулсан минжүүлсэн газар дээр олон иргэн, хүүхдүүд өртсөн байна. Дайны балгаар 740 000 хүүхэд дотоодод дүрвэж 1 сая 700 000 хүүхэд гадаадад дүрвэж эх эцгээсээ салсан байна.Дайн эхэлснээс хойш Украинаас 10,0 сая шахам иргэн гадаад руу дүрвэжээ. Дүрвэгчдийн 90.0 хувь нь хүүхэд, эмэгтэйчүүд, хөгшид байна.

Украины хүн ам дайн эхлэхээс өмнө 42 сая байсан бол дайн эхэлснээас хойш хүн ам нь 10 сая хүнээр хорогдож одоо 30 гаруйхан сая хүн амтай болжээ. 

Дайны жилүүдэд Украины эдийн засаг үлэмж их хохирол үзэв. Зөвхөн дэд бүтэц дээр авч үзэхэд 170 тэрбум ам.долларын хохирол учирчээ. Иргэдийн орон сууц сүйрч нийтдээ 236 000 орон сууц эвдэрч 209 000 хувийн сууц сүйджээ.Нийтийн оронсууцны хохирол3.5 тэрбум доллар болжээ. 1000 гаруй уурын зуух, 214 дулааны станц, 354 км урт дулааны шугам сүйджээ. Тээвэр, боомт, агаарын тээврийн бүтцэд нийт дүнгээр 38,5 тэрбум долларын хохирол учруулав.280 000 автомашиныг сүйтгэжээ. 

Эрчим хүчний салбарт 14.6 тэрбум долларын хохирол учруулав. Оросын пуужингийн дайралтад Каховын усан цахилгаан станц, Днеприйн усан цахилгаан станц бүрмөсөн устгагдав. Триполь, Зниевын дулааны цахилгаан станц устгагдав. Нефтийн үйлдвэрүүд устгагдав. Аж үйлдвэр, барилгын салбарт 14.4 тэрбум долларын хохирол учирлаа.Газар тариалангийн салбарт 10.3 тэрбум долларын хохирол учруулав. 

Дайны жилүүдэд Украины 4000 гаруй сургалтын төв үүний дотор110 хүүхдийн цэцэрлэг, 229 сургууль, 97 их сургууль сүйдлээ. Украины 1500 эмнэлэг устгагдаж, 4 тэрбум долларын өртөгтэй соёлын төвүүд сүйтгэгдэв.

Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хамгийн олон хүн амь үрэгдсэн, хамгийн их хохирол үзсэн дайн бол Солонгос, Вьетнам, Афган, Украины дайн болоод байна. Солонгосын дайныг Зөвлөлтийн дэмжлэгээр Ким Ир Сен өдөөсөн, Вьетнамын дайныг зөвлөлтийн дэмжлэгээр Хо Шимин өдөөсөн, Афганы дайныг зөвлөлтийн удирдагч Брежнев өдөөсөн, Украины дайныг Оросын удирдагч Путин нар тус тус өдөөжээ. Дэлхийн нэг, хоёрдугаар дайныг хорьдугаарын эхэн үе,дунд үед Герман улс өдөөж байсан бол 1945 оноос хойш одоо хүртэлхи 80 жилийн хугацаанд дэлхийн бүх том дайн,зэвсэгт мөргөлдөөнийгЗөвлөлт улс, түүний залгамжлагч Оросын Холбооны улс хийсээр байна. Орос- Украины дайнд Оросын талд   Хойд Солонгос, Беларусь, Иран, Хятад улсууд тусалж дэмжиж байна.Энэ дайныг зогсоох талаар АНУ-ын ерөнхийлөгч Трамп санаачлага гаргасан боловч Оросын удирдагч Путин цөмийн зэвсгээр өрнөдийг заналхийлж дайныг улам өргөжүүлж, өдөр шөнөгүй Украины энгийн хотууд, иргэдийг пуужин, дроноор довтолж бөмбөгдсөөр байна. Дайныг зогсоох талаар 4 жилийн өмнө НҮБ-ын гаргасан шийдвэрийгОрос улс нулимж байв. НҮБ-ын гишүүн бүх улсууд,  хүн төрөлхтөн дайныг зогсоох энхийн үйлсийн төлөө идэвхтэй нэгдмэл байдлаар тэмцэх хэрэгтэй.Хорин нэгдүгээр зуун бол хүн төрөлхтөний технологи, шинжлэх ухаан, оюун ухаан,амар амгалан, энх тайвны зуун байх ёстой. .

Доржийн СҮХБААТАР   2025.12.1