Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Монгол Улсын зарим Макро Үзүүлэлтийн эргэлзээ төрүүлсэн утга
Монгол Улс хөгжиж байгаа нь үнэн үү? Үнэн бол ямар нотолгоо байна?
- Дотоодын Нийт Бүтээгдхүүн (ДНБ)
1.1 ДНБ-ий жил тус бүрийн ба 4 жилийн өсөлтийн дүн, %-р.
Хүснэгт 1. МУ-ын ДНБ-г өсгөх төлөвлөгөө хувиар, бодит өсөлт, жил бүрийн үнээр
М₮-өөр тооцсоноор, 2017-2020 онд
Үзүүлэлт | 2017 | 2018 | 2019 | 2020 | Дүн | Тайлбар |
ДНБ, өсөлт, төлөвлөсөн*, % | 6.6 | 6.6 | 6.6 | 6.6 | 29.1 | Ба дээш |
ДНБ, өсөлт, биелсэн нь, % | 5.3 | 7.2 | 5.2 | -5.3 | 12.4 | Дөнгөж 42.6% |
* УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “МУ-ын Тогтвортой Хөгжлийн
Үзэл Баримтлал-2030”-д буйгаар. Энэ баримт бичиг 2020 он хүртэл хүчин төгөлдөр
мөрдөгдөж байсан. https://www.legalinfo.mn/annex/details/7105?lawid=11725
1.2 МУ-ын нэг хүнд ногдох ДНБ.
Хүснэгт 2. Нэг хүнд ногдох ДНБ, Дэлхийн Банкны Атласын аргаар тооцсоноор, ам. доллароор.
Үнэ тооцсон он | 2015 | 2020 | Дүгнэлт |
Нэг хүнд ногдох ДНБ, 2015 оны үнээр | 4217.6 | 4167 | 1.2% буурчээ |
Нэг хүнд ногдох ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр | 2905.6 | 2033 | 30% буурчээ |
Эх үүсвэр: Үндэсний Статистикийн Хорооны ВЭБ сайт. https://www.1212.mn/tables.aspx?TBL_ID=DT_NSO_0500_010V1
2. Хүний Хөгжлийн Индекс
Хүснэгт 3. Хүний Хөгжлийн Индекс (ХХИ)-ээр МУ-ын Дэлхийд эзлэх байр, бодит
байдлаар болон төлөвлөснөөр.
Үзүүлэлт | 2015 | 2020 | Дүгнэлт |
ХХИ: МУ-ын Дэлхийд эзэлж буй бодит байр* | 90 | 99 | 9 биш, 14 байр ухарчээ |
ХХИ: МУ-ын Дэлхийд эзлэх байр, төлөвлөсөн** | 85-84 |
* Эх үүсвэр: Human Development Report 2020, UNDP,
http://hdr.undp.org/sites/default/files/hdr2020.pdf
** МУ-ын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал-2030-д буйгаар. https://www.legalinfo.mn/annex/details/7105?lawid=11725
3. Бодол
Зурагтаар гардаг нэвтрүүлэг үзэхэд МУ-ын салбар бүрийн сайд нар амжилтын тухай мэдээлж, бас тууз хайчлах нь харагддаг. Гэтэл Үндэсний статистикийн хорооны ВЭВ сайт болох 1212.mn дээр МУ-ын нэг хүнд ногдох ДНБ аль ч аргачлалаар тооцсон доошилсон мэдээлэл байна. Хүмүүс “ядуурал ихэсч байна” хэмээн ярих бас дуулддаг. НҮБ-ын ХХ-ийн ВЭБ МУ хөгжлөөр бусад улстай хөл нийлүүлж чадалгүй хоцорч буй тухай мэдээлэл байна.
4. Асуулт
Монгол Улс хөгжиж байгаа нь үнэн үү? Үнэн бол ямар нотолгоо байна?
Худал бол хөгжих замдаа бид хэдийд орох вэ? Хэн илүү тус болох шийдэл санал болгох бол?
Судалгаа хийж хүснэгтүүд бөглөсөн, асуултууддаа хариулт хүссэн Г.Оюунбаяр
Бүртгэл Статистикийн Тэргүүний Ажилтан, 93111000.
Булган аймаг, Тэшиг сум, Эрин баг 2021 оны 6 сарын 6.
Зочин