Буудуулсан байдалтай тарвага”


-фельетон-

Уржигдрийн байдлаар, Жаргалантын аманд буудуулсан байдалтай тарвага олдсон байдалтай. Байдалгүй юм ч гэж байхаа байсан. 

  Байгаа байдал ч гэж байдал

   Байдалд байхаа байя гэсэн ч байдагтаа байж байгаагаараар байх юм байхгүй байна! 

  Жаргалантын ам нь дархан цаазтай байдалтай Богд уулнаа байдалтай тул тэнд ан хийхийг хориглох байдалтай юм.

   Засгийн байдалтай газрын Байгаль хамгаалах байдалтай Яамныхны хэлэх байдлаас үзвэл; тарвага агнах байдал эхлэх хугацаа хараахан болоогүй байх байдалтай. 

  Байдал ингэж эхэлжээ. Жаргалантын аманд амьдардаг байдалтай иргэд,

-Байнга байдаг тарвага нь байдгаараа байхаа байлаа гэж Байгаль хамгаалах байдалтай газарт мэдэгджээ. 

    Энэ тухай мэдээллийн байдалтай зураг тарснаас болоод нийгмийн сүлжээ даяар мэдсэн байдалтай болов. 

     Зураг дээр буудуулсан байдлаасаа болоод үл хөдлөх байдалтай тарваганы нүх байдалтай юмны хажууд, гайхсан байдалтай хүмүүсийг голлох байдалтайгаар Зоонозын байдалтай ажилтан, цагдаагийн байдалтай албан хаагч нар зогссон байдалтайгаар харагдах байдалтай.

  Олон хүн жигшсэн байдалтай сэтгэгдэл үлдээсэн байдалтай.

  Монголчууд тарвагандаа маш хайртай бөгөөд түүний олон янз байдлууд дундаас боодог байдалтай оршихуйд бүүр ч хайртай. 

  Иргэдийн санаа олон байдалтай. Поп байдалтай хүмүүнлэг үзэлтнүүд хөөрхий тарвагыг Солонгос явуулж амилуулах хандивын данс нээх байдалтай. 

  Харин прагматик байдалтай Монголчууд буудуулсан байдалтай тарваганы шарилыг авч хувийн зардлаар, дөчийн бидонд “нутаглуулах” талаар хүсэмжлэх байдалтай.

   Бас, Богд уул дархан цаазтай байдалтай ч, сэндийлж ухаж байшин барих нь хэтрэх байдалтай болсон учраас, тарвагыг “байдалд оруулахад яады үхсс” гэх байдалтай ч байх. 

   Мэдээллийн байдалтай сайтуудын байдлаас үзвэл тарвагыг буудуулсан байдалд оруулсан этгээд зугтаасан байдалтай. Харин цагдаагийн байдалтай газраас зугтаасан байдалтай этгээдийн унаж явсан байдалтай машиныг эрэн сурвалжлах байдалтай. Байх байхдаа, эрэн сурвалжилж байгаа машиныхаа зургийг ноймор дугаарыг нь нуусан байдалтай тараасан нь биднийгээ бүүр нэг байдалд оруулсан байдалтай.

-Байдлын хажуугаар байдал гэгчээр Ерөнхий байдалтай сайдын гарын үсэгтэй мэссэж утсанд ирэх байдалтай. Улсын мөнгийг яахаа асуух байдалтай мессеж авсан авсан зарим нь өөрийгөө төсөв захиран зарцуулах эрхтэй ч юм шиг ойлгох байдалтай.

   Улс маань наадмын байдлаасаа найрын байдал руу, цаашлаад зудын байдалдаа шилжих байдалтай. Гадны хүний нүдээр харвал Монгол улс нэг иймэрхүү байдалтай олдох байдалтай.

  Хорвоогийн байдал гэж байдал. Орос ч гэж Орос, Путин ч гэж Путин. Дайн ч гэж дайн, ялдаг ч үгүй, больдог ч үгүй. Трамп ч бас Трамп, бас энэ манай хэн ч гэж хэн. Энүүхэндээ гэхэд би ч гэж би. За, чи ч гэж чи! 

  Байдал гэдэг ганцхан үгэнд бүхий л оршихуй багтах байдалтай. 

  Бидний байдал нэг иймэрхүү, “Байдалд орсон” байдалтай.

                                                                               2025.08.06